Авлигын эсрэгхуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийналбанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УлсынИх Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалдтомилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.
Иймд Улсын Их Хурлын анхдугаарчуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдындэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газартбүртгүүлэхийг анхааруулж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-нийөдрийн 12 дугаар тогтоолоор Засгийнгазрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсаняам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтайхолбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байна.