С.Зориг агсны гэргий Б.Булган өнөөдөр Төрийн ордонд орж ирлээ. Түүнтэй цуг УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл хамт байв. Б.Булган УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хуульч гишүүдтэй уулзлаа. Энэ уулзалтаар ямар асуудлаар ярилцсан талаар гишүүд мэдээлэл өгсөнгүй. Б.Булганыг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Төв аймгийн цагдан хорих төвд жил гаруй хугацаанд хорьж байгаад энэ оны есдүгээр сард сулласан юм.