Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэг илрээгүй өнөөг хүрсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ хэргийг захиалагчтай, гүйцэтгэгчтэй “улс төрийн аллага” гэдэг дүгнэлтийг маш олон талаас хийсэн.
Харин сүүлийн үед “…ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдөөс бүрдсэн, сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ажиллаж буй ажлын хэсэг хэргийн сэжүүрээс атгаад авсан. Тэд мөрдөх ажиллагаагаа ДНХ-гийн шинжилгээний дүнгээр өргөтгөн ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байгаа” гэж яригдах болсон.
Тэгвэл тус ажлын хэсгийн мөрдөгчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өчигдрөөс Эрдэнэтэд ажиллаад эхэлжээ. Дээр хэлсэнчлэн ДНХ-гийн шинжилгээ, бусад нотлох баримтыг үндэслэн зарим нэр бүхий этгээдүүдээс байцаалт авсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин