Categories
мэдээ нийгэм

С вирусийг нээсэн гурван эрдэмтэнд Нобелийн шагнал гардууллаа

Элэгний С вирусыг олж нээсэн Харви Ж. Алтер, Майкл Хоутон, Чарлес М. Райс нарт Анагаах ухааны Нобелийн шагнал гардуулсан байна. Нобелийн Ассемблей хэлэхдээ “Эдгээр гурван эрдэмтний хийсэн нээлтийн үр дүн шинэ буюу С вирусыг нээж, мөн дэлхийн эрүүл мэндийн том асуудал болох элэгний хорт хавдар үүсгэдэг цусаар дамждаг гепатитын эсрэг тэмцэлд маш том хувь нэмэр оруулсан” гэжээ.

Дэлхийн дахинд 71 сая орчим хүн С вирусын архаг халдвартай бөгөөд тэдгээр хүмүүс элэгний хатууралтай болох, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй гэж ДЭМБ-аас мэдээлсэн байна. Элэгний С вирусын улмаас одоогийн коронавирусний тахалтай дүйцэх тооны хүмүүс нас барсан гэж Лондоны Эзэн хааны нэрэмжит Их сургуулийн профессор Гилберт Томсон хэлжээ. Энэ нээлтийн үр дүнд элэгний С вирусыг түүхэнд анх удаа эмчлэх боломжтой болж байгаа бөгөөд тэд уг вирусийн шалтгааныг олж, олон сая хүний амь аврах эмийг гарган авсан аж. Одоогоор С вирусаас үүдэн жилд 400 мянган хүн нас бардаг аж. Тэр дундаа АНУ-д уг вирус ихэвчлэн тариураар халддаг байна.

Нобелийн шагналын нэг хэсэг нь 10 сая Швед кронор буюу нэг сая ам.доллар юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *