Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас урсан иргэнийг шалгаж байна DNN.mn

2024 оны зургадугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байршуулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг иргэн Э урж, гэмтээснийг цагдаагийн байгууллагынхан тогтоон, шалгаж байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 41.11-т “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно”

Мөн хуулийн 80.1-т “Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”  гэж заажээ.

Иймд иргэдийг бусдын сурталчилгаанд хүндэтгэлтэй хандаж, хууль зөрчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

One reply on “Сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас урсан иргэнийг шалгаж байна DNN.mn”

МАН- н ЗГ бол сүүлийн 34 жилд ажилласан ЗГ- с хамгийн үр дүнтэй, шудрага, Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажилласан ЗГ мөн. АН- н Ч.Сайханбилэгийн ЗГ- н тарьсан гайг арилгах гэж энэ ЗГ ковидын хүнд үед, геополитикийн амаргүй нөхцөлд харин ч сайн ажилласан. Үүний хүчинд өдий зэрэгтэй байгаад нь бид талархах ёстой. Үүнийг монголын бүх гэр бүл, иргэн, ААН бүр мэдэрсэн байх. Ямар бүтээн байгуулалт хийгдэж, улсын орлого нэмэгдэж, төсөв хэрхэн тэлсэн, их хэмжээний гадаад өр барагдуулсан, хэлмэгдүүлэлтийг илчилж, хууль бус үйлдлүүдтэй зоригтой тэмцэж байгаа гээд эерэг үр дүн багагүй бий. Мэдээж алдаа оноо байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *