Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Дондов: Хүний эрх хамгаалагчдын эрх зөрчигдөж байна DNN.mn

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “2020 онд хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал, тэдний талаарх нийт иргэд, албан тушаалтнуудын ойлголт мэдлэгийг тандан судлах зорилготой судалгаа хийсэн. Энэ судалгаагаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, иргэд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн 92.7 хувь нь би өөрийгөө хүний эрхийн хамгаалагч гэж дүгнэсэн.

Хүний эрхийн хамгаалагчдын гол бүрэлдэхүүнд ордог гол субъект болох сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагад ажилладаг хүмүүс, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд зэрэг нийтлэг хүмүүсийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгааг бэрхшээлүүд, арга хэмжээ авах боломж байна уу гэдэгт санал дэвшүүлэх судалгааг хийсэн.

Хүний эрхийн хамгаалагч гэж өөрийгөө ойлгоод дээрх асуудлаар гомдол гаргаж байгаа хүмүүс цөөн байна. Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зөрчигдөж байна. Эмэгтэйчүүдийн хувьд биднийг ажлаас хууль бусаар халж байна гэдэг. Зарим тохиолдолд илтэд ялгаварлан гадуурхагдаж байна гэдгийг хэлдэг.

Байгаль орчны хамгаалагчдын хувьд ажлын тохиромжтой байр байхгүйгээс өөрийн гэрийг ажлын байр шиг ашигласнаар гаднын халдлагад өртөх ерөнхий дүр зураг байна” гэв.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *