Categories
мэдээ нийгэм

С.Чулуунд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлжээ

Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд, иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хаяглан шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Академич С.Чулуун эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчих, судлаачдын академик эрх чөлөөг боомилох, бусдын амь насанд заналхийлэх зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан тухай дурджээ.

Мөн “Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим”-ыг төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж бусдыг эрдэм шинжилгээний ажил эрхэлснийх нь төлөө заналхийлсэн тухай шаардлага тусгасан байна.

Улмаар С.Чулууны гаргасан эдгээр үйлдлийг холбогдох дүрэм, журмын хүрээнд яаралтай хэлэлцэн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэхийг шаарджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *