Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтын асуудлаар завсарлага авав

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан.

Түүнийг Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны идэвхжлийг хангах, зөвлөх үйлчилгээ авахад 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан хэргээр “буруутгаж” Г.Уянга тэргүүтэй таван гишүүн огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан

Хуулийн дагуу уг асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Харин Шударга ёс эвслээс ажлын тав хоногийн завсарлага авснаар энэ асуудлыг хойшлуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *