МУГТ С.Батцэцэгт Чөлөөт бөхийн ДАШТ-ний -63 кг-ийн жинд дэлхийн тавцангаас хоёр дахь алтан медалиа хүртсэн билээ. ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг өчигдөр Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хүлээн авч уулзах үеэр түүнд 1 кг алт, Хөрөнгө оруулалтын банкнаас гурван өрөө байр тус тус бэлэглэснээс гадна Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа мөрдэс зүүлгэсэн.
Мөн түүнд Хөдөлмөрийн баатар цол олгох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан талаар эх сурвалжаас мэдээллээ.