Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлаж байгаа түрээсийн байрны зардлыг Засгийн Газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.
Шадар сайд С.Амарсайхан “Зориулалтын газ тээвэрлэх автомашин мөн байсан бол яагаад бүртгэлгүй байсан бэ? Зүгээр машин очоод мөргөхөөр л суваг нь нээгдчихдэг юм уу? хаана алдаа гарсан байна зэрэг нарийн асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь тогтооно.
Гал унтраах аврах анги орох нөхцөл яагаад бүрдээгүй байсан, зориулалтын дагуу байшин барилга баригдсан эсэх, зам хаалттай байсан зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа” гэв.
Иймд осол гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа ба шатах материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, тээвэрлэлтийг Зам тээврийн яам, тээвэрлэх зөвшөөрөл нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас олгогдож хяналт тавигдаад явж байх ёстой аж.