“XMF-2024”, “Tsetse vs Bilgee” тоглолтын талаар Ерөнхий продюсер Ж.Энхжаргалан, Реппер Н. Цэцэнбилэг нар мэдээлэл хийлээ.
Ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалан “Энэ жилийн хувьд ариун цэврийн өрөөний орчин тохижилт, аюулгүй байдал, харуул хамгаалалт, камержуулалт, хаалганы хаягжилт, орц гарцын стандарт гэх мэт шинэчлэлтүүд хийгдсэн. VIP хэсэг 700 хүний багтаамжтай. Тоглолтод 29 зочин артист оролцоно. Цэцэ 30-35 дуу дуулна. Хөгжмийн хувьд “Буян”-гийн Б.Жаргалсайхан ахын хамгийн сүүлийн үеийн системийн хөгжмийг тавьж байгаа.
Зохион байгуулалт нь тоглолтын амин сүнс нь байдаг тул хоёр хаалгаар орох, хоёр хаалгаар гарах гэх мэт төлөвлөлт хийсэн. Энэ зун маш их тоглолт болж байгаа. Тоглолт болгон дээр дүүргэлт сайн байсан. Энэ нь монголын соёл урлаг, шоу энтертайнментын зах зээл хөгжиж байгааг харуулж байна. Бусад тоглолтуудаас чанар, зохион байгуулалт, тайзны үзүүлбэр, найруулгаараа ялгаатай” гэв.
Реппер Цэцэ “Миний хувьд монголын хип хоп-д урлагт 20 гаруй жил зүтгэж, уран бүтээлээ туурвисан байна. 2004 онд “Vanquish” хамтлагаа байгуулж, 2006 онд “Excel” дуугаа гаргаж олонд танигдсан гэж боддог. 2009 оноос хойш бие даан уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд нийт дөрвөн цомог гаргажээ. Хөгжмийн хувьд Жагаа ах байгаа болохоор дууны дуугаралтад санаа зовохгүй байгаа. Vanquish хамтлаг маань ирж Hood дуугаа шинэчилсэн хувилбараар дуулна. Бэлтгэл бол маш сайн хангагдсан. Фитнест явж амьсгалаа задлах дасгал хийж байгаа” хэмээн ярилаа.
XMF нь 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолт есдүгээр сарын 7-нд болно.
Тоглолтын тасалбар энгийн тасалбар 69.000 төгрөг, Vipтасалбар 550.000 төгрөг, fanzoneтасалбар 109.000 төгрөгийн үнэтэй байна.
Т.УНДРАХБАЯР