2024 оны 6-р сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Петербург хотноо олон улсын эдийн засгийн 27 дахь чуулга уулзалт болно. Монгол Улсын хувьд тус чуулга уулзалт нь ОХУ-тай, тухайлбал эрчим хүчний салбарт хамтран ажиллах бас нэгэн боломж юм.
Монгол Улс нь уламжлал ёсоор Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцдог бөгөөд хоёр орны харилцаа найрсаг, харилцан стратегийн ач холбогдолтой байдаг. Өнгөрсөн жил чуулга уулзалтын үеэр талууд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм. Энэ жил ч мөн уг асуудлыг хэлэлцэх нь дамжиггүй.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, чуулганы зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков хэлэхдээ: “Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт бол олон улсын хөгжлийн асуудлыг хэлэлцэх тэргүүлэгч талбар юм. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын платформ нь харилцан ойлголцол, хамтын ажиллагааны гүүр болгон ашиглахад бэлэн байгааг өнгөрсөн жилийн чуулга уулзалт бэлхэнээ харуулсан.
Монгол Улсын хувьд эрчим хүчний шинэ эх үүсвэр хайж олох нь олон жилийн турш тулгамдсан сэдэв байсаар ирсэн. ЗХУ-ын үед баригдсан Монголын дулааны цахилгаан станцуудыг шинэчлэхэд ОХУ тусламж үзүүлж байгаа ч Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй байна. Цөмийн эрчим хүч нь шинэ эх үүсвэр болох боломжтой.
2023 оны аравдугаар сард ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко Улаанбаатарт айлчилж, Монголд бага хүчин чадлын атомын цахилгаан станц барих боломжийн тухай ярьж, хамгийн гол нь Монгол Улс өөрийн гэсэн ураны түүхий эдийн нөөцтэй тухай тэгээр сэтгүүлчдэд ярилаа.
2023 оны сүүлчээр Дубайд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид нэгдсэн талуудын бага хурлын үеэр ОХУ бага хүчин чадлын атомын цахилгаан станц барих төслийн концепцийг монголын талд хүлээлгэн өгч, үүний дараа хоёр улс хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад бага хүчин чадалтай атомын цахилгаан станц барих боломжийг судлахаар болсон юм.
Энэ төслийг хэрэгжүүлэх нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Энэ тухай талууд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Бага хүчин чадалтай атомын станц нь барихад маш энгийн станцын нэг билээ. Авчирна, суурилуулна, ажиллуулна гэдэг зарчимтай. Энэ төслийг “Росатом” хэрэгжүүлэхэд бэлэн. “Росатом” бол цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд өнөөдөр гадаадын улс орнуудад барьсан эрчим хүчний блокуудын тоогоор дэлхийд 1-р байрт бичидсэн хэвээр байна.