Categories
гадаад мэдээ

Путины айлчлал DNN.mn

Орос болон Хойд солонгосын удирдагчдын уулзалтыг Хойд Солонгосын мэдээллийн агентлагууд “Пхеньянд Путин, Дээд удирдагч Ким Чен Ун нарын сүрлэг уулзалт болж, дотоод бодол санаагаа ний нуугүй хуваалцсан бөгөөд үүний дараа тэд хоноглох газартаа хүрэлцэн ирлээ…Нөхөр Путиныг дагалдан яваа нөхөр Ким Жон Ун түүнтэй үргэлжлүүлэн чин сэтгэлээсээ ярилцаж байв” гэж мэдээлжээ. Энэ айлчлалын гол үр дүн нь ямар нэг улс халдлага үйлдсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх тухай заалт бүхий гэрээнд гарын үсэг зурсан явдал болов. Путин “Бидний байгуулсан “Иж бүрэн түншлэлийн гэрээ”-нд гэрээний аль нэг тал руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх тухай заасан” гэв.

Тэгвэл өнгөрсөн даваа гаригт “Bloomberg” агентлаг Өмнөд Солонгосын албаны хүний хэлснийг эш татан “АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн аюулын эсрэг гурван талт аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна” гэж мэдээлсэн. Мөн “Financial Times” есөн жилийн дараа анх удаа энэ долоо хоногт Хятад, Өмнөд Солонгос аюулгүй байдлын маш чухал яриа хэлэлцээ хийгдсэн гээд ингэснээр АНУ-ын эсрэг сүртэй үг хэллэг хэрэглэдэг Бээжин цаг дээрээ баруунд ад үзэгдэх болсон Орос, Хойд Солонгостой холбоотон улс биш гэдгээ дахин нотлон харууллаа” гэж мэдээлэв. Владимир Путин Ким Чен Унтай уулзсаныхаа дараа “Украинд довтолсон явдлыг дэмжсэн БНАСАУ-ын байр суурь нь Пхеньяны “жинхэнэ бие даасан” бодлогын тод баталгаа юм” гэж хэлжээ.

One reply on “Путины айлчлал DNN.mn”

аль 2022-05 сард үхсэн гэгдэх Путиныг яагаад одоо болтол орлон тоглуулаад байдаг юм бэ. өөр өөрийнхөө нэрээр засгаа барих хүн энэ 100,0 сая-с дээш хүн амтай улсад байхгүй гэж үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *