Categories
гадаад мэдээ

Путины ээлжит “жүжиг” DNN.mn

Кремлийн хэвлэлийн алба өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайнд оролцож буй дайчилгаа, гэрээт цэрэг, сайн дурынхны эхчүүдтэй уулзсан тухай мэдээлэв. Энэхүү арга хэмжээ Путины Ново-Огарёво дахь өргөөнд болсон байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны албан ёсны мэдээгээр Оросын Холбооны Улсын янз бүрийн субьект, түүнчлэн ОХУ-д нэгдсэн Украины бүс нутгаас ирсэн 17 эмэгтэй оролцсон уулзалтын танилцуулга хэсгийн видео бичлэгийг олон нийтэд тараажээ.

“We Can Explain”агентлаг уг уулзалтанд Нэгдсэн Орос намын орлогч дарга Ольга Белцева, Москва муж дахь Бүх Оросын Ардын фронтын гүйцэтгэх хорооны дарга Юлия Белехова,намын гишүүн Марина Мигунова, Уст-Абакан хотын дайчлагдсан хүмүүсийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч “Байлдааны ахан дүүс” байгууллагын тэргүүн Надежда Узунова, үнэн алдартны шашинд тулгуурлан “эх оронч” кино найруулдаг Олеся Шигина зэрэг Кремлийн албан ёсны төлөөлөл болохэмэгтэйчүүд оролцсон бөгөөдхарин тэдний төрөл төрөгсөд Украинд тулалдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэжтэмдэглэжээ.

Путин Украинд тулалдаж буй хүмүүсийн ээжүүдтэй уулзах гэж буйг Кремль арваннэгдүгээр сарын 22-нд зарласан. Иймээс дайчлагдсан болон хугацаат цэргийн алба хаагчдын төрөл төрөгсдийг нэгтгэсэн “Цэргийн эхчүүдийн хороо” болон “Эхчүүдийн зөвлөл”-ийн аль аль нь Путинтэй уулзахыг хүссэн боловч манай төлөөлөгчдийг оролцуулаагүй, харин урьдчилан бэлтгэсэн “халаасны эмэгтэйчүүд”-ийг урьсан гэжэдгээр байгууллагын удирдлага мэдэгдсэн болохыг уг агентлаг онцолсон байна. Уг уулзалтын нийт 7-н минутын бичлэг дээр В.Путин хөвгүүд нь Украинд амь үрэгдсэн эхчүүдэдхандан “”Хэзээ нэгэн цагт бид бүгд энэ хорвоог орхих болно. Энэ бол зайлшгүй. Гол асуулт нь бид хэрхэн амьдарч байсан юм гэдэгт байгаа юм. Зарим хүмүүс амьдралаа огт ойлгомжгүй өнгөрөөдөг. Манай улсад жилд 30-н мянган хүн авто ослоор, мөнтооны хүн архинд хордож үхдэг.Харин таны хүүгийн зорилго биелсэн. Тэр эх орноо хамгаалж амьдралаа утга учиртай өнгөрөөсөн” гэж хэлжээ.Түүнийхээр хүний нутагт гэнэт довтолж, цэргийн хамаагүй илүү хүчээр дайрсан ч ялагдаад эхлэнгүүт энгийн иргэдийг нь устгаж, эд хөрөнгийг нь дээрэмдэж, эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүүхдүүдийг алж буй нь эх орноо хамгаалж байгаа явдал юм байна. Бас авлигад идэгдсэн ОХУ-д “2018 оноос жил болгон үхэл төрөлтөөс дунджаар 1,2%-иар нэмэгдэж, хүн амынхаа өсөлтөөр 221 улсаас 201-д жагсах болж, зөвхөн архидалтаас 2020 онд50435 хүн нас барж, энэ тоо жилээс жилднэмэгдэжбайна”гэсэн “Росстат”-ынх нь албан албан ёсны мэдээ болон өөрсдийнх нь судалгаагаар энэ улсын насанд хүрэгчдийнх нь 80% хувь архи байнга хэрэглэж, найман сая хар тамхичинтай болоод буйн гол буруутан хэн юм бол?!

Дайчилгаа ээлжит цэрэг татлага биш. Энд 18-тай залуучууд бус амьдрал үзсэн, юмны цаад наадахыг ойлгох боловсролтой хүмүүс татагдана. Путин эхчүүдтэй уулзаж, ээлжит хуурамчжүжгийнхээ гол дүрд өөрөө тоглож байна гэдэг Оросын дайчилгаа дампуурч эхэлсний том дохио. Өөр юу ч биш.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *