2016 оны 12
дугаар сарын 17-д АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарна. Тэгвэл ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр жил бүр хийдэг мэдээллийнхээ үеэр “Бид АНУ-тай
холбоо харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ энэ бүхэн нэг л зүйлээс
шалтгаална. Тэр бол хэн АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох вэ гэдэг асуудал юм”
гэжээ. Тэрбээр нэмж “Бид Доналд Трампийг Ерөнхийлөгч болоход бүх талаар дэмжих
болно” гэлээ. Гэхдээ ОХУ хэзээ ч шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Яагаад гэвэл
сонголтыг зөвхөн АНУ-ын ард иргэд хийдэг. Ард түмэн үргэлж улс эх оронд юу хийх
хэрэгтэйг хэлж байдаг. Бас тэд хэнийг сонгох, хэнийг сонгохгүйгээ мэднэ. Мөн
тэрбээр Доналд Трамп бол жинхэнэ удирдагч. Ямар ч эргэлзээгүйгээр АНУ-ын
Ерөнхийлөгч болох ёстой маш чадварлаг хүн гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.