УИХ-аас 2015 оны төсвийн хуульд тодотгол хийж байгаа. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуулиудад өөрчлөлт оруулсан. Тухайлбал гибрид буюу “Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыгч мөн нэмэхээр багтаасан. Нийслэл хотод хамгийн элбэг, бензин зарцуулалт багатай гибрид автомашины татварыг нэмэгдүүлсэнд иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа. Иймд АН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг дахин хэлэлцээд гибрид машины татварыг нэмэхгүй гэдэг шийдвэрт хүрчээ. Малын хөлийн татвар болоод бууны татвар, орон сууцны татварыг хэвээр үлдээсэн байна.