Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 3436 удаа танилцаж, 509 шалгалт, судалгаа хийлээ.
Шалгах, танилцах ажиллагаагаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1300 гаруй зөрчил илрүүлсэн байна.
Тиймээс илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 112 прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллалаа.
Түүнчлэн ял эдлэж дууссан хүний хилийн хоригийг цуцлаагүй, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээнээс илүү мөнгө төлүүлсэн, хорих ангид төрсөн хүүхдийн гэрчилгээг аваагүй, нийгмийн халамжаас олгож байгаа хүүхдийн мөнгө авах боломжийг бүрдүүлээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 176 хүний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.