Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime-2015” наадам энэ сарын 27, 28-нд болно

Зун бүр болдог “PLAYTIME” амьд хөгжмийн наадам зургадугаар сарын 27, 28-нд “Монгол шилтгээн”-д болох юм байна. 14 дэх жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

“PLAYTIME 2015” наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ”, “Liberation”, БНСУлсын Gong Myong зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна. Энэ наадмын тасалбарыг өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн бол зургадугаар сарын 01-нээс нэг өдрийн 30,000, хоёр өдрийн тасалбар 50,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *