Жүдо бөхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг бол Парисын Их Дуулга билээ.
Энэ сарын 2-4-нд болох тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсан. Үүнээс хойш энэ жилийн тэмцээн нь 50 дахь удаагийнх гэдгээрээ ач холбогдолтой.
Хамгийн анхны тэмцээнд таван жингээр болж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр болж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд 1988 оноос хойш тус тэмцээнд нэмэгджээ.
Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч (эрэгтэй 365, эмэгтэй 256) өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Монголоос эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ.
Тодруулбал эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, -70 кг-д Б.Ням-Эрдэнэ_ С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанабагана, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.
Парисын Их Дуулгын сугалааг энд дарж үзээрэй.