“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.
Тэрбээр хоёр дахь тулаанаа Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулсан юм.
- Өнөөдөр урт бууны 50 метрийн 3×20 буюу гурван байрлалаас буудах дасгалд Олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэн өрсөлдөнө.
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Отгонбаярын Хүслэн зодоглоно.
Э.Бадамгарав