“Парис-2024” олимп үргэлжилж байна.
Олимпын наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өнөөдөр жүдо бөхийн төрөлд хоёр нь өрсөлдөнө.
Тодруулбал,
Эмэгтэйчүүдийн 57 кгд, дэлхийн хошой хүрэл медальт, Л. Энхрийлэн өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрээр эхний даваанд Дэлхийн аварга Нилс Штамптай барилдах юм.
Цагийн хуваарь:
16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -73 кг жин. Батзаяагийн Эрдэнэбаяр.
16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -57 кг жин. Лхагватогоогийн Энхрийлэн.