“Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцад зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгасан байна.
14 хоногийн дараа эхлэх энэхүү наадамд манай улс спортын 9 төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, штабын ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэж байгаа юм. Энэ удаагийн паралимпийн Ази тивийн XI наадамд манай улс анх удаагаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм.