БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.
Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм.
Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байнa.