Categories
мэдээ нийгэм

Дэд Ерөнхийлөгч Камала Харрисаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын зочдод илгээсэн захидал DNN.mn

Дэд Ерөнхийлөгч Камала Харрисаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын зочдод илгээсэн захидлыг хүргэж байна. 

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

2024 оны 8-р сарын 22

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын эрхэм зочдод мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд энэ жилийн чуулга уулзалтыг  Улаанбаатар хотноо өөрийн ивээл доор зохион байгуулж буй Ерөнхийлөгч Хүрэлсүхэд талархал илэрхийлэхдээ баяртай байна.

Би ажил, амьдралынхаа бүхий л замналын туршид эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн. Учир нь энэ бол зөв зүйл бөгөөд ядуурлыг бууруулах, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг хөхиүлэн дэмжих, мөн энх тайван, аюулгүй байдлыг урагшлуулахад чухал нөлөөтэй байдаг.

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ болон миний бие 2023 оны 8-р сард нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий түүхэн санаачлагуудыг эхлүүлсэн билээ. Хүйсийн тэгш эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих замаар ардчиллаа улам бэхжүүлэхийн төлөө бид тууштай байгаа. Түүнчлэн, Америкийн Нэгдсэн Улс ихэнх нь эмэгтэй эзэнтэй, эсвэл эмэгтэйчүүд ажиллуулдаг Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг  санхүүжилт авах боломжоор ханган, компанийн засаглалаа сайжруулахад нь туслах хөтөлбөрт хөрөнгө оруулж байна.

Бидний бат бэх түншлэл дэлхий дахины чухал асуудлууд дээр хамтран ажиллах үндэс суурийг бидэнд тавьж өгч байна. Монгол Улс энэ жилийн чуулга уулзалтыг уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, спорт, урлаг, соёлын хүртээмжтэй байдал зэрэг асуудлуудад хандуулж байгаад би баяртай байна. Чуулганд оролцож буй манлайлагч эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд: Боломжийг өргөтгөн, тэгш бус байдалтай тэмцэх талаар гаргаж буй хүчин чармайлт бүрт чинь баярлалаа.

Чуулга уулзалтанд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг 5-65 см даван хүчтэй үерлэж байна DNN.mn

Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Таац, Зэгстэй, Цагаантуруут, Буянт, Онги, Заг, Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Хэрлэн / Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-65 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн 524 зөрчил илрүүлжээ DNN.mn

НОБГ, ЗӨСҮТ болон НБОГ-ын холбогдох мэргэжилтнүүд хяналт шалгалт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Дээрх НЗД-ын захирамж наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх  хугацаанд Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдал, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албанаас 24 цагаар хяналт, үзлэг шалгалт явуулж байна. Шалгалтын хугацаанд 11 удаагийн үйлдлээр 18 ширхэг тарваганы мах илрүүлж, хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав “ЗӨСҮТ-ийн тандалт судалгааны мэдээллээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна гэх мэдээлэл гарсан. Сүүлийн 10 гаруй жилд манай улсад тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдэж 9 хүн нас барсан” гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

 Монголын “Манлайллын 17 төрх” DNN.mn

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын хүрээнд болж буй “Манлайллын 17 төрх” үзэсгэлэнд Монголын 17 манлайлагч эмэгтэйн хөргийг Чингис хаан үндэсний музейд дэлгэжээ. Тэдний төлөөлөл болох УИХын гишүүн асан Л.Эрдэнэчимэг болон С.Цэцгээ нартай уулзаж санал сэтгэгдлийг нь сонсов.


УИХын гишүүн асан Л.Эрдэнэчимэг:

-Энэхүү үзэсгэлэнд орсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сарын өмнө гэнэт Тогтвортой хөгжлийн зорилтын ядуурлыг бууруулах зорилтот таныг шалгаруулж зургийн үзэсгэлэнд оруулж байна гэхэд нь их баярласан. Манай салбарт эмэгтэйчүүд олон. Олон ажлын байр бий болгосон. Би 34 дэх жилдээ бизнесийн салбарт ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулахаас гадна сүүлийн найман жил дөрвөн улирлын зориулалттай хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Улаанбаатараас алслагдсан хүлэмжийн аж ахуйд эмэгтэйчүүд тэр тусмаа өрх толгойлсон эмэгтэйчүүд олноор ажилладаг. Улаанбаатар хот руу орох шаардлагагүйгээр тэдний орон сууц, хүүхдийнх нь сургууль цэцэрлэгийг нь цогцоор нь шийдсэн.

-Таны сонирхол юу вэ?

-Би цанаар гулгах дуртай. Альпийн уулаар гулгах хоббитой. Киргиз, Казахстаны өндөр уулс руу цас оронгуут цанаа үүрээд явдаг даа.

“Сүүн билэгдэл” ХХК-ийн захирал С.Цэцгээ:

-Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр миний хувьд мартагдашгүй сайхан дурсамжтай өдөр тохиолдож байна. Хөдөө аж ахуйн салбарт 42 жил тасралтгүй ажиллаж байна. Би сарлагийн сүүгээр хатуу бяслагны дөрвөн технологи боловсруулан туршсан. Үүгээрээ бахархдаг.

-Монгол бяслаг дэлхийн технологийн хувьд ямар давуу талтай вэ?

-Бяслаг бол тэр чигээрээ төгс уураг юм. Өндөр тэжээллэг бүтээгдэхүүн бөгөөд өдөрт 50 граммаас илүү идэхгүй байх хэрэгтэй. Хэтрүүлэн идвэл европ бяслаг ч, тэр монгол ч тэр өтгөн хатна. Таны тавган дээр юу байна түүнтэйгээ бяслагаа идэх хэрэгтэй. Самар, үзэмтэй хольж идэж болно.

Монголын “Манлайллын 17 төрх” болсон эмэгтэйчүүдийг танилцуулъя.

  1. Л.Эрдэнчимэг
  2. С.Цэцгээ
  3. А.Алтанцэцэг
  4. Д.Тунгалаг
  5. Д.Мөнхөө
  6. Э.Энхгэрэл
  7. А.Оюун-Эрдэнэ
  8. Д.Юмжирмаа
  9. Д.хулан
  10. Х.Зауреш
  11. З.Туяа
  12. Ч.Ганцэцэг
  13. С.Оюун
  14. А.Дулмаа

15.Б.Эрдэнчимэг

  1. Г.Болор
  2. Д.Гэрэл

 

 

Ц.Отгонсүрэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гарааш буулгаж газар чөлөөлсөн талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгана.

Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгаж газар чөлөөлөөд байна. Уг гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал, БЗД-ийн 35 дугаар хороонд 2190 өрхийн 6473 хүн амьдардаг. Тус хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийлээ. Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг УБЗАА-ны Туул, Сэлбэ, Дунд голын тохижилтын хэлтсийн мэргэжилтэн У.Санчир хэлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“UB FOOD FESTIVAL- 2024” болж байна DNN.mn

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL- 2024” төв талбайд болж байна.

Наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

May be an image of 4 people, paella and steak

May be an image of food

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 527 мянган жуулчин иржээ DNN.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 527,000 жуулчин ирж, нэг тэрбум ам.долларын орлого оруулжээ.

Орос, Хятад, Солонгос улсын иргэд хамгийн их иржээ.

Categories
мэдээ нийгэм

Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.

Улаанбаатар хотын баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол уулзвар болох Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 90 орим хувьтай үргэлжилж байна.

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламж болж буйгаараа онцлог. Нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, урд туслах зам 252 метр гэх мэт 2 түвшний огтлолцолтой барина. Гарцын үндсэн бүтцийн байгуулалт бүрэн дууссан бөгөөд авто замын асфальт хучилт эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн жилийн хугацаанд 8637 ширхэг цахилгаан, суррон дугуйг оруулж иржээ DNN.mn

Монгол Улсын хилээр 2021-2024 оны наймдугаар сарын 15-ны хугацаанд 8,637 ширхэг цахилгаан дугуй орж иржээ.

Энэ хугацаанд 5,474.4 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортолсон байна.

Тодруулбал:

  • 2021 онд 411 ширхэг 561.6 ам.доллар
  • 2022 онд 1,065 ширхэг 1,471.9 ам.доллар
  • 2023 онд 4,625 ширхэг 2,517.9 ам.доллар
  • 2024 онд 2,536 ширхэг 923 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортолжээ.
Categories
мэдээ нийгэм

Мал хариулж яваад сураггүй болсон 8 настай хүүг эсэн мэнд олжээ DNN.mn

Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын  Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.