Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, Эрхтэний тэнгэрт одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5:12 цагт мандаж, 20:45 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төрийн боловсролын академи, улс төр судлаач Б.Ариунбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Зоригтой шийдэл эрэлхийлэх сайд нар Засгийн газарт олон байгаасай гэж хүсч байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, ачаа тээврийн урсгал нэмэгджээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм” нийтлэл хэвлэгдлээ.

Их, дээд сургуулиудын босго оноо болон төлбөрийн мэдээлэл

Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаатай ярилцлаа. Тэрбээр Монголд дайн дажингүй атал он гарсаар 65 хүн усны ослоор
амиа алдана гэдэг гамшиг” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ерөнхийлөгч Жо Байден ярилцлага өгөв

АРЫН НҮҮР:Хаана ч баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцъё

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тахилга энэ сарын 20-нд болно DNN.mn

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутгийг дамнан орших Бурхан буудай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой хийгээд зон олон эрт үеэс өнөөг хүртэл шүтэн дээдэлж ирсэн ховор ан амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтоцоор баялаг хайрхан билээ.

Байгалийн үзэсгэлэнт байдал, ховор ан амьтан, ургамал ихтэй шүтээн уулын ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ба 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосон юм.

Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр, цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, жимс жимсгэнэ ургадаг байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын өвлийн улиралд зам засварлах туршлагыг Монголд нэвтрүүлнэ DNN.mn

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “К-Смарт авто замын менежментийн систем /RMS/-д суурилсан улсын чанартай авто замын дижитал тогтолцоог хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх гэж байгааг Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын авто замын салбарт БНСУ-ын шинэ техник технологийг нэвтрүүлэн, ашиглах, хүний нөөц бэлтгэх, дадлагажуулахаас гадна цаг уурын онцгой нөхцөлд буюу өвлийн улиралд хийгдэх боломжтой засварыг нутагшуулах зэрэг ажил хийгдэх аж.

Төслийг энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2028 он хүртэл буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Сүхбаатар дүүрэгт могой орж иржээ DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Дөлгөөн нуур орчимд могойн дуудлагаар ажилласан тухай Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тус мэдээлэлд “Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байгаарай” хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Хэрэв Нийслэлийн иргэд могойтой тааралдвал Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль Орчны Газрын 72720303 дугаарын утсанд холбогдох боломжтой.

Харин хатгуулсан бол нэн яаралтай эмчид хандах бөгөөд эмнэлэгт очих хүртэл хатгуулсан хэсгийн хувцсыг тайлж, цусыг боож, шингэн зүйл их уухыг зөвлөдөг.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Түргэн тусламжийн төвд могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа иржээ.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам- Хүрээ цам” ирэх сарын 3,4 -нд Хүй долоон худагт болно DNN.mn

Монголчуудын өв соёлын наадам “Даншиг наадам- Хүрээ цам”-ыг ирэх сарын 3,4- нд Хүй долоон худагт болно.

“Даншиг наадам- Хүрээ цам” Монголын шашин, соёлын томоохон ёслол бөгөөд бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог билээ.

Өглөөний эртэд  Батцагаан цогчэн дуганы өмнө цамын бүжигчид дэг ёсоо бэлтгэж буй байдал:

Categories
мэдээ цаг-үе

Н.Ариунзаяа: Германы лабораторид илгээсэн сорьцоос 44-т допинг илрээгүй, дөрвийг нь нарийвчлан шинжилж байгаа DNN.mn

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу Герман улсын Дрезден хотын лабораториос иржээ.

 

Үүнтэй холбогдуулан Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран допингийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

 

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа “Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр дээрх гэрээт лабораторид битүүмжилсэн шинжилгээний сорьцыг холбогдох байгууллагын төлөөлөл орон нутгийн цагаар 2024 оны долдугаар сарын 13-нд биечлэн хүргэж өгсөн.

 

Тус лабораториос 2024 оны долдугаар сарын 15-ны орой 22:00 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

 

Энэхүү 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьц нь лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу нь ирээгүй.

 

Дөрвөн сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн, эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй. Хэн нь бөх, харваач гэдгийг мэдэх боломжгүй. Үлдсэн дөрвөн сорьцоос допинг илэрсэн гэдгийг хэлэх эрт байна.

 

Дөрвөн сорьцын шинжилгээнээс ямар нэгэн байдлаар эерэг хариу гараад допингийн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчинд мэдэгдэж, нэрсийг зарлаад үр дүнгийн удирдлагын олон улсын стандартыг хэрэгжүүлнэ” хэмээн ярилаа.

Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгсөн 48 сорьцын 32 нь үндэсний бөхийнх, 16 нь үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тамирчных юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Прага чиглэлийн анхны шууд нислэгээр 234 хүн зорчжээ DNN.mn

Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэгийг хүлээн авах ёслол 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд болжээ.

Анхны нислэгээр Чех улсад оршин суугаа манай улсын иргэдээс гадна Австри, Их Британи, Франц зэрэг улсаас дамжин нисэж буй иргэд цөөнгүй байсан байна.

Улаанбаатар-Прага чиглэлийн анхны шууд нислэгээр 81 зорчигч явсан бол Прага хотоос 153 зорчигч эх орондоо иржээ.гаарын харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Изинис Эйрвэйз” компани шууд нислэг үйлдэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өсчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд төгрөг буюу 35.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 16-ны өдөр мэдээллээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 их наяд төгрөг буюу 34.2 хувиар тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд12.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого 2024 оны эхний хагас жилд 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөг буюу 35.1 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 1.7 их наяд төгрөг буюу 67.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 594.6 тэрбум төгрөг буюу 27.3 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.4 тэрбум төгрөг буюу 21.7 хувь, нийгмийн даатгалын орлого 309.7 тэрбум төгрөг буюу 17.3 хувь, онцгой албан татвар 141.4 тэрбум төгрөг буюу 37.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: https://www.1212.mn/mn