Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +31…+36 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Соёлоор довтлох морьтон: Хойд насгүй улаантнууд” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа. Тэрбээр “Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийг хийх багийг 200 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монголд айлчилна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Соёлоор довтлох морьтон: Хойд насгүй улаантнууд” нийтлэл хэвлэгдлээ

Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж халдвар тараах эрсдэл үүсгэж буй талаар тус сумын шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Түүнтэй тухайн үссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Оросын хөрөнгийг хэрхэн царцаах талаар санал авч эхлэв

АРЫН НҮҮР: Үүрд амьдрахгүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Соёлоор довтлох морьтон: Хойд насгүй улаантнууд” нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдлыг хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 7 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.7 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 149 дуудлага хүлээн авчээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ, Эг, Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн байна DNN.mn

Өнөөдрийн буюу долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн бол Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/зэрэг голуудын усны түвшин 10-45 см нэмэгдэж, Туул /нийт уртын дагуудаа/, Хэрлэн /эх болон адаг хэсгээрээ/, Хурх, Үүр зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байна. Түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-15 см давсан хэвээр байна.

Маргааш буюу долдугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний зургаан сард 1,308 хүн хорих ялаар шийтгүүлжээ DNN.mn

Энэ оны эхний хагас жилд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 8,403 хүн, долоон хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7,422 хүн, долоон хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулжээ.

Ял шийтгүүлэгчдийг насны бүлгээр авч үзвэл 14-15 насныхан 34 буюу 0.5%, 16-17 насны 130 буюу 1.8%, 18-21 насны 609 буюу 8.2%, 22-29 насны 2,126 буюу 28.6%, 30-34 насны 1,761 буюу 23.7%, 35-аас дээш насны ял шийтгүүлэгч 2,762 буюу 37.2% эзэлж байгааг мэдээллээ.

35 ба түүнээс дээш насны ял шийтгүүлэгчдийн 57 буюу 2.2 хувийг 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 89 буюу 3.2 хувийг 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд эзэлж байна.

Зургаан сарын хугацаанд анхан шатны шүүхээр торгох ялаар нийт 4,336 хүн, долоон хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 763 хүн, хорих ялаар 1,308 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 889 хүн шийтгүүлжээ.

Хорих ял оногдуулсан 1,308 хүний 92 буюу 7% нь эмэгтэй, 43 буюу 3.3 хувь нь өсвөр насны хүн байгаа бол хорих ял шийтгүүлсэн 1,269 хүнд ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны байдалтай харьцуулахад торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 1.3 хувиар нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувь 1.8 хувиар өссөн бол нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүний тоо 23.6 хувиар, нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувиар 2.6 хувиар буурчээ.

Хорих ял шийтгүүлсэн хүний тоо 11.5 хувиар, нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувиараа 1.6 хувиар буурсан бол, зорчих эрхийг хязгаарлах ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 5.2 хувиар, нийт ял шийтгүүлэгчдийн дунд эзлэх хувиар 0.8 хувиар өссөн байна.

Шүүхээс 2024 оны эхний хагас жилд 4,336 хүн, долоон хуулийн этгээдэд нийт есөн тэрбум 803 сая 872 мянган 176 төгрөгийн торгох ял оноожээ.

 

Categories
мэдээ цаг-үе

“Оюутан цэрэг-2024″ сургалт бэлтгэл явагдаж дууслаа DNN.mn

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж буй говийн таван аймгийн оюутнуудыг хамруулсан “Оюутан цэрэг-2024″ сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 07 дугаар сарын 24-ний өдөр 20 км явган маршийг амжилттай явууллаа.

Явган маршийн үеэр оюутан цэргүүдийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, тэсвэр хатуужил олгох, цэргийн эрдмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сэтгэл зүй, тактикийн ажиллагаа, хими, инжинерийн бэлтгэл-2, ерөнхий тактик-2, тактик тусгай тактик, үй олноос хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл-2 зэрэг хичээлийн цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлж, хүн нэг бүрийн бэлтгэлийг ханган ажиллалаа гэж Зэвсэгт Хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооноор Чойр-Сайншанд чиглэлийн 449-450 дахь километрт зам эвдэрчээ DNN.mn

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь километрт байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүсжээ.

А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиаг үүссэн, замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд 14:57 цагийн байдлаар 11-14 километрийн гурван байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байна.

Зам хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам Тээврийн Хөгжлийн Төвөөс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүндийн өргөлтийн олимпийн өмнөх сорилт тэмцээн Сүхбаатарын талбайд болно DNN.mn

Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис 2024” олимпийн наадмын өмнөх сорилт тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Манай улсаас олимпын наадамд хүндийг  өргөлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм. Түүний бэлтгэлийг шалгах, сэргээх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулах болжээ. Тус тэмцээн эмэгтэй 49 кг, 59 кг, 71 кг, -81 кг болон +81 кг, эрэгтэй 61 кг, 67 кг, 73 кг, -89 кг болон +89 кг гэсэн 10 жингийн ангиллаар зохиогдох аж. Ташрамд, М.Анхцэцэг ирэх сарын 4-нд Парист очихоор төлөвлөжээ. Түүний гурав дахь олимпын тэмцээн наймдугаар сарын 10-нд эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан зарим байршилд хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 24-нд дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлах юм.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд