Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам ирэх сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ үеэр дараах арга хэмжээ болно.

  • Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
  • Цам харайх ёслол
  • Мандал өргөх ёслол
  • Урлагийн тоглолт
  • Морьтны үзүүлбэр
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
  • Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Уухай шагайн харвааны тойром
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтон баатрын үзүүлбэр
  • Сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээ болно
Categories
мэдээ нийгэм

“What3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр таны дуудлагын байршлыг тогтоох боломжтой DNN.mn

Аялал, зугаалгын үетэй холбогдуулан иргэд хөдөө, орон нутгийг зорих нь ихсэж тэр хэрээр Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна.

Тиймээс иргэд, аялагч, амрагч та бүхэнд болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаягаар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой программыг зөвлөж байна.

Энэхүү программын тусламжтайгаар иргэн та болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглах боломжтой юм.

Тодруулбал мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.

Мөн та тухайн газар, орныхоо онцлогийг судалж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна DNN.mn

7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж үерийн түвшинг 25 см давсан байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт / зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна.

Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 27-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-45 см, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орох төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон малчин эмэгтэйг эсэн мэнд олжээ DNN.mn

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очир хүрээ багийн “Шар бүрд” гэдэг газар 07.25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болжээ.

Энэ  тухай дуудлагыг мөн өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  малчин С /45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ спорт

“Парис 2024” зуны олимпийн нээлт өнөө шөнө 01:30 цагт болно DNN.mn

“Парис 2024” зуны олимпийн нээлт долдугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 1:30 цагт болно.

“Парис-2024” наадмын нээлтийн ёслолын онцлог нь орон орны тамирчид жагсан цэнгэлдэх рүү орж ирдэг уламжлалын оронд Сена мөрнөөр завиар хөвөх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МУБИС-ийн баруун талын авто замыг түр хаана DNN.mn

Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд долдугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын төрийн далбааг уулан дээр дэлгэж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо DNN.mn

Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбааг өнөөдөр (2024.07.26)  мандуулж Гиннесийн шинэ амжилтыг тогтоолоо.

4160 m2 буюу Дэлхийн хамгийн том төрийн далбааг Богд хан уулын энгэрт байршуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараах 23 чиглэлд түр өөрчлөлт оруулав DNN.mn

Дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд долдугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана.

Иймд нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Үүнд:

  • М:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”
  • Ч:37 “Улаанхуаран – 4 хороолол”
  • Ч:50 “Улаанхуаран – ТЭЦ3”
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр
  • Ч:66 “Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол”
  • Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай
  • ШҮ:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:157 “Улаанчулуут -Их наран – МУИС” / их багтаамж/
  • Ч:57Б “Улаанчулуут -Их наран – МУИС” / их багтаамж/
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай
  • Ч:7 “Нисэх – МУБИС-Ард кино театр”
  • Ч:29Б “Зүүн 4 зам – Сансар – Вокзал”
  • Ч:48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  • Ч:48А “Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  • Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-ТЭЦ3”
  • Ч:72 “Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай” /дунд овор/
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3
  • Ч:28 “СЭЛХ – 7 БУУДАЛ – АРД КИНО ТЕАТР”
  • Ч:53 “Яармаг – МУБИС “
  • Ч:55 “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж”
  • Ч:7 “Нисэх – МУБИС-Ард кино театр”
  • Ч:2 “Шархад – МУБИС – 3,4 -р хороолол”

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцлоо. Тодруулбал, 2025 оны төсөв болон 2024 оны төсвийн тодотголд тусгуулах нэн шаардлагатай ажил болон ирэх оны бэлтгэл, хэрэгжүүлэх гэж буй ажлын талаар хэлэлцсэн юм.

Уулзалтад оролцсон удирдлагууд эмнэлгүүдийн барилгын насжилт хэтэрч урсгал засвар хийсэн ч үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй хэвээр байгаа тул их засвар хийх, шинэ барилга ашиглалтад оруулах, шинэ барилга барихтай холбогдуулан газрын асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгааг тодотгож байлаа. Мөн тоног төхөөрөмжийг шинэчлэх, түргэн тусламжийн машины парк шинэчлэлт хийх, хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлд анхаарах тухай санал хүсэлт дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын асуултад хариулж, нэн яаралтай, хийж хэрэгжүүлэх боломжтой ажлыг эрэмбэлэн төсөвт тусгана. Энэ хүрээнд ирэх долоо хоногт төрөх эмнэлгүүд болон Хан-Уул, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс E-Mongolia системээр хүлээн авна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:

  • Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
  • Баянгол: 7611-9595
  • Баянзүрх: 7010-4005
  • Сүхбаатар: 7011-1606
  • Сонгинохайрхан: 7017-1110
  • Хан-Уул: 11-342470
  • Чингэлтэй: 11-315442
  • Багануур: 7021-3815
  • Багахангай: 7049-1017
  • Налайх: 7023-3008