Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэллээ DNN.mn

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлүүлжээ.

Иргэд хүнсний ногоогоо нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн 21 байршилд болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна DNN.mn

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяраас тодрууллаа.

Өнгөрсөн шөнө буюу долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Хадбаатар:

– Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан НОБГ-аас Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр завьт эргүүлийн алба хаагчид өглөө 08:00 цагаас 22:00 цаг хүртэл Туул, Тэрэлж гол дагуу эргүүл шалгалт хийж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллаж байна. Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр иргэн иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Тухайн иргэдийг эрэн хайх үйл ажиллагаа явуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу ойртохгүй байж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

“Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтын шилдэг таван бүтээлийг тодруулна DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжилсан их хаадын суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм үүрэг гэдгийг онцоллоо. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасныг дурдав. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан гэдгийг тэмдэглэж, зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд цаашид ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Шинэ Хархорум хотыг өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, аялал жуулчлал, засаг захиргааны төв болсон эко, ухаалаг хот байхаар төлөвлөх учиртайг тодотголоо. Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь ихээхэн цаг хугацаа, төсөв хөрөнгө, хөдөлмөр, зүтгэл шаардах бөгөөд төр засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж чадвал Шинэ Хархорум хотоо сэргээн байгуулж чадна гэлээ. Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепци/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад бүтээлээ ирүүлж, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд идэвхтэй оролцож буй хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, инженер, эрдэмтэн, судлаачид болон шүүгчид, нийт зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлж, амжилт хүслээ. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, санал авах зорилгоор долдугаар сарын 28-ны өдөр нээсэн хот төлөвлөлтийн үзэсгэлэн өнөөдөр өндөрлөж, шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр эцэслэн шалгаруулна. Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд БНХАУ, ОХУ, Турк, Австрали, Итали, БНСУ, Их Британи, Казахстан, Польш, Болгар, Бруней, Мексик, Бангладеш, Сингапур, Индонез, Хорват, Серби зэрэг улсын 36 багийн бүтээл шалгараад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа болох 15 байршил DNN.mn

Өнөөдрөөс хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа  болох 15 байршлийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Жимс түүж яваад сураггүй болсон таван иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 40 минутад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах  Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга болсон.

Тэгвэл Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6, Онгой байдлын газрын 10 алба хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:00 цагийн үед эсэн мэнд оллоо гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Харшил үүсгэгч шарилж лууль болон бусад хөл газрын ургамлыг гурван шаттай хадаж, тайрдаг DNN.mn

Харшил үүсгэгч шарилж лууль болон бусад хөл газрын ургамлыг хадаж, тайралт хийх хугацааны талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-өөс мэдээллээ.

1. Эхний тайралт: 

Зургаадугаар сарын 20-ноос Долдугаар сарын 7

2. Хоёрдугаар тайралт: 

Долдугаар сарын 20-ноос Наймдугаар сарын 1

3. Гуравдугаар тайралт: 

Наймдугаар сарын 5-наас Наймдугаар сарын 30

Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж ногоон зүлэг нэмэгдэхийг НЭМҮТ-өөс зөвлөв.

May be an image of 1 person and text

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Ганхуяг: Хүний амь нас хохирсон авто замын ослын 76.6 хувь нь орон нутгийн зам дээр гарч байна DNN.mn

Баяр наадмын өдрүүд дууссан ч орон нутгийн замын хөдөлгөөн ачаалалтай байна. Түүнчлэн орон нутгийн замд хүний амь эрсэдсэн тохиолдлууд гарсаар байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах Д.Ганхуягтай ярилцлаа.


-Буруу талдаа жолооны хүрдтэй машин гүйцэд түрүүлэх үед осол гарах эрсдэлийг ямар хэмжээнд нэмэгдүүлдэг вэ?

-Гарч байгаа нийт ослын зонхилох шалтгаан нь хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх үйлдэл. Орон нутгийн замд явж байхдаа жолооч нар нэгэндээ нөхцөл байдлыг мэдээлэх боломжтой. Жишээлбэл, ар талын машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэж байхад урдаас ирж буй машин зүүн талын дохиогоо асааж “Урдаас машин ирж байна аа” гэж мэдэгдэх боломжтой шүү дээ. Энэ нь дүрэмд байхгүй ч гэсэн замын хөдөлгөөний соёл юм.

-“Амь аврах алтан гурвалжин” аяны тухай тодруулбал?

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2024” арга хэмжээ явагдаж байна. Энэхүү арга хэмжээний өмнөх жилүүдэд “Аажуу явбал аяндаа хүрнэ”, “Нэг зам нэг соёл” гэсэн уриатай явагдаж байсан бол энэ жил “Амь аврах алтан гурвалжин” гэсэн уриатай явагдаж байна. Яагаад ийм уриатай байгаа вэ гэхээр орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын судалгаанаас болсон юм. Судалгаагаар орон нутгийн зам дээр гарсан авто ослын улмаас амь насаа алдсан, бэртсэн гэмтсэн иргэдийн 87 хувь нь суудлын бүс хэрэглээгүй гэсэн дүн мэдээ бий. Тиймээс суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хатуу чанд шаардлага тавьж байна.

-Эхний зургаан сарын байдлаар 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан-

Мөн суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг хийж байна.

-2024 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын тоон мэдээлэл ямар байна вэ?

-Эхний хагас жилийн байдлаар нийт 60 орчим мянган зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 13.700 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1800 орчим иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. Мөн 247 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Түүнчлэн хүүхэд бэртэж гэмтсэн зам тээврийн осол 134 бүртгэгдсэн. Түүнээс 26 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байна.

-Иргэд хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж байна уу?

-Баяр наадмын өмнөх өдрүүдэд хотоос гарах чиглэлд тээврийн товчоонууд дээр хяналт шалгалт хийсэн. Хагас цагийн хяналт шалгалтын эцэст хүүхдийн зориулалтын суудал хэрэглэсэн хоёр тээврийн хэрэгсэл л байсан. Энэ төрлийн нарийн судалгаа удахгүй гарна. Үүнээс хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээ маш хангалтгүй байгааг харж болно. Иргэд бараг хэрэглэхгүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа болохоор зам тээврийн осол гарсан тохиолдолд хүүхэд хүнд бэртэж гэмтэх, амь насаа алдах эрсдэл буурахгүй байна. Хүүхдээ эцэг эхчүүд маш буруу тээвэрлэж байна. Арын суудал дээр сул орхичихдог. Эсвэл жолоочийн хажуугийн суудал дээр өөрөө хүүхдээ тэврээд явж байдаг. Энэ нь маш буруу алхам. Зам тээврийн осол гарсан тохиолдолд хүүхэд хамгийн түрүүнд эрсдэлд орж байгаа юм. Өөрөө суудлын бүс зүүчихсэн хэрнээ хүүхдээ өвөр дээрээ авч сууж болохгүй ээ.

-Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлийн замын ачаалал их байв уу?

-Гарч байгаа дийлэнх авто осол орон нутгийн замд бүртгэгдэж байна. Баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах таван чиглэлийн замд өндөр ачаалалтай байдаг. Жишээлбэл, Улаанбаатараас Лүн чиглэлд их ачаалалтай байдаг учир урт цуваа үүсдэг. Тиймээс зарим жолооч нар хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх гэж эсрэг урсгалд орж онхолдсон, мөргөлдсөн тохиолдол гарсан.

-Хүүхдүүд зам тээврийн осолд яагаад ийм өндөр дүнгээр өртөж байна вэ?

-Яагаад вэ гэхээр скүүтерийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Авто зам дээр цахилгаан скүүтертэй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байна. Зориулалтын замаар зорчих хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын дагуу тээвэрлэх ёстой.

-Орон нутгийн зам дээр гарч байгаа ослын үндсэн шалтгаан нь юу байна вэ?

-Нийтлэг шалтгаан нөхцөл хэд хэд бий. Нэгдүгээрт, шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэж онхолдох, мөргөлдөх, эсвэл мал амьтан мөргөх гэх мэт. Хоёрдугаарт, хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг хориотой нөхцөлд гүйцэтгэх гэсэн хоёр үндсэн шалтгаан байна. Хүний амь нас хохирч байгаа авто ослын 76.6 хувь нь орон нутгийн зам дээр гарч байна.

-Жолооч нар ямар нийтлэг алдаа гаргаж байна вэ?

-Орон нутгийн замд гарч байгаа жолооч нар техникийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах хэрэгтэй. Мөн дагалдах хэрэгсэл буюу анхны тусламж, эмийн сан, галын хор, ослын тэмдэг зэрэг зүйлсийг бүрэн авч явах ёстой. Хяналт шалгалтын явцад ажиглагдаж байгаа нийтлэг зөрчил нь жолооч, иргэд эдгээр зүйлсийг зөвхөн цагдаад харуулах, үзүүлэх зорилгоор авч явж байна.Хүний нүд хуурах гэж. Шалгаад үзэхээр эмийн санд нь анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн байхгүй. Эм эмийн бүтээгдэхүүн байсан ч хугацаа нь дуусчихсан. Галын хор нь ажиллагаагүй байх гэх мэт зөрчил илэрч байна. Мөн очих гэж байгаа аймаг, орон нутгийнхаа зам маршрутыг судалж, цаг агаарын мэдээгээ харж байх хэрэгтэй. Үертэй байгаа гол усыг гатлахаас зайлсхийх хэрэгтэй. Архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх ёстой. “Амь аврах алтан гурвалжин” уриатай аяны хүрээнд орон нутгийн зам дээрх хяналт шалгалт тогтмол ажиллаж байгаа. 100 км тутамд байнгын постууд ажиллаж байна. Мөн зам тээврийн осол ихээр гардаг хэсгүүдэд хяналт шалгалтыг түлхүү гаргаж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлнэ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр(2024.08.01)-өөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:

  • Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
  • Баянгол: 7611-9595
  • Баянзүрх: 7010-4005
  • Сүхбаатар: 7011-1606
  • Сонгинохайрхан: 7017-1110
  • Хан-Уул: 11-342470
  • Чингэлтэй: 11-315442
  • Багануур: 7021-3815
  • Багахангай: 7049-1017
  • Налайх: 7023-3008
Categories
мэдээ үндэсний-бөx

“Хүрээ цам даншиг наадам-2024” наадамд зодоглохоор 252 бөх бүртгүүлжээ DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам болно.

Тодруулбал:

1. у.з Мөнхсайханы Өсөхбаяр

2. у.з Батзоригийн Батмөнх

3. у.з Доржийн Анар

4. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

5. у.з Цэдэнбазарын Одбаяр

6. у.з Баттулгын Соронзонболд

7. у.з Сүхбаатарын Сүхбат

8. у.х Эрдэнэбатын Даш

9. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр

10. у.н Цогтоогийн Лхагвасүрэн

11. у.н Чинчулууны Батчулуун

12. у.н Базаргүрийн Бадамсүрэн

13. у.н Эрдэнэцогтын Ванданцэрэн

14. у.н Галсан-Очирын Ганжад

15. у.н Батбаярын Даваа-Очир

16. у.н Эрдэнэбатын Нямаа

17. у.н Энхтүвшиний Батмагнай

18. у.н Батдоржийн Сосорбарам

19. а.а Одсүрэнгийн Баярхүү

20. а.а Мядагмаагийн Адъяахүү

21. а.а Баарангийн Отгонбаатар

22. а.а Даваадоржийн Буянт

23. а.а Төрөөгийн Мягмаржав

24. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл

25. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн

26. а.а Пүрвээгийн Өсөхбаатар

27. а.а Баасандоржийн Бадрал

28. а.а Батхуягийн Батзориг

29. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ

30. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал

31. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож

32. а.а Баасанжавын Сэр-Од

33. а.а Бямбын Түвшинтөгс

34. а.а Болдбаатарын Доржсүрэн

35. а.а Хүрэлбаатарын Батбаяр

36. а.а Тулгаагийн Сүрэнжав

37. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

38. а.а Цэвээнпүрэвийн Адъяа

39. а.а Цэрэндоржийн Ганбат

40. а.а Доржсүрэнгийн Батсүх

41. ц.а Баасанцогтын Өлзийсайхан

42. а.а Доржготовын Батбаатар

43. а.а Батжаргалын Чинбат

44. а.а Доржпаламын Энхболд

45. а.а Сандагдоржийн Галданцогт

46. а.а Хүрэлбаатарын Болдбаатар

47. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ

48. а.а Сампилын Цогтбаатар

49. а.а Даваадоржийн Болдбаатар

50. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг

51. а.а Даваадоржийн Эрдэнэтулга

52. а.а Доржийн Ням-Очир

53. а.а Эрдэнээгийн Буянтогтох

54. а.а Төмөрбаатарын Баттогтох

55. а.а Болоржавын Отгонбаатар

56. а.а Баасангийн Шаравдорж

57. а.а Нэргүйн Дэмбэрэлцэрэн

58. а.з Сүхбатын Оргилбаатар

59. а.з Мягмарын Тэгшбаяр

60. а.з Баатарын Уртнасан

61. а.з Мягмарын Баттүвшин

62. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл

63. а.з Батсүхийн Энхсайхан

64. ц.з Өнөрбаянгийн Батсуурь

65. а.з Цогтбазарын Заяатүшиг

66. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж

67. а.з Мишигдоржийн Лувсандорж

68. а.з Гармаагийн Бат-Эрдэнэ

69. а.з Баттунгалагийн Чүлтэмпунцаг

70. а.з Сайнбилэгийн Бат-Үүл

71. а.з Ням-Осорын Наранбаяр

72. а.з Ганболдын Төрболд

73. а.з Жаргалсайханы Жавхлан

74. а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид

75. а.з Эрдэнэбаярын Мөнхболд

76. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ

77. а.з Отгонбатын Баяржаргал

78. а.з Энхтайваны Бадмаанямбуу

79. а.з Болдын Адъяарагчаа

80. а.х Дөрбетхан Бейбит

81. а.х Улаанхүүгийн Мөнхчулуун

82. ц.х Дашийн Төрбаяр

83. а.х Дамдинсүрэнгийн Пүрэвдорж

84. а.х Эрдэнэбатын Лхамхүү

85. а.х Галбадрахын Гантулга

86. а.х Сандуйжавын Дамдин

87. а.х Энхмэндийн Ширнэн

88. а.х Ширнэндоржийн Алтангэрэл

89. а.х Чойжоохорлоогийн Чойжилсүрэн

90. а.х Нямжавын Ширчинхүү

91. а.х Батцэнгэлийн Сайнбаяр

92. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр

93. а.н Батаагийн Даваадорж

94. а.н Тодсайханы Мөнх-Эрдэнэ

95. а.н Батхуягийн Адъяасүрэн

96. а.н Батбадралын Ганзолбоо

97. а.н Батсүхийн Баатарболд

98. а.н Батмөнхийн Лхагва-Очир

99. а.н Сумъяабээсийн Бат-Орших

100. а.н Отгонбатын Баярбаасан

101. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар

102. а.н Равдандоржийн Лхамжав

103. ц.н Гэлиймаагийн Биндэрьяа

104. а.н Доржготовын Батхүрэл

105. а.н Эрдэнэзаяагийн Санчир

106. а.н Хатанбаатарын Тулга

107. а.н Баттулгын Түмэн-Өлзий

108. а.н Дашжамцын Дагвадорж

109. а.н Зоригтболдын Мөнхтулга

110. а.н Нямцогтын Даваадагва

111. а.н Болдын Лхамдорж

112. а.н Мөнхбатын Хүрэлбаатар

113. а.н Нацагдоржийн Даваадорж

114. а.н Батжаргалын Золбоо

115. а.н Бүдээгийн Баяраа

116. а.н Батаагийн Хүдэр

117. а.н Баярсайханы Батзориг

118. а.н Хүрэлбаатарын Балжинням

119. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан

120. а.н Хүрэлбаатарын Цолмон

121. а.н Төрбатын Мягмаржав

122. а.н Мөнхбаатарын Өгөөдэй

123. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ

124. а.н Батжаргалын Боорчи

125. а.н Өнөрбаянгийн Шийрэв

126. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ

127. а.н Дүгэрсүрэнгийн Дашням

128. а.н Баярын Данзанрагчаа

129. а.н Болорын Бадрал

130. а.н Батбаатарын Бат-Эрдэнэ

131. а.н Төмөрбатын Мөнхбат

132. а.н Баярсайханы Бямбадорж

133. а.н Отгонбатын Бат-Эрдэнэ

134. а.н Батболдын Баасандорж

135. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ

136. а.н Оюунчимэгийн Пүрэв-Очир

137. а.н Болдоогийн Пүрэвдорж

138. а.н Довдоны Сумъяабазар

139. а.н Мөнхбатын Сумъяабазар

140. а.н Бээжингийн Энх-Оргил

141. с.з Энхтайваны Совджамц

142. с.з Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ

143. с.з Хөхөөгийн Эрдэнэбат

144. с.з Дамдин-Очирын Мягмаржав

145. с.з Ганпүрэвийн Мэндбаяр

146. с.з Жалгирын Ганхуяг

147. с.з Чинбатын Батбанди

148. с.з Дондовын Нямдаваа

149. с.з Баяндэлгэрийн Алтангэрэл

150. с.з Лувсандондовын Батбаяр

151. с.з Цэдэвваанчигийн Нямсүрэн

152. с.з Батбаярын Золбаяр

153. с.з Төгсийн Түвшин

154. с.з Алтанхуягийн Банзрагч

155. с.з Лхагвадоржийн Насантогтох

156. с.з Эрдэнэбаатарын Эрдэнэ-Очир

157. с.з Загдсүрэнгийн Нямдорж

158. с.з Галбадрахын Дашлхүмбэ

159. с.з Даваадоржийн Төмөрхүлэг

160. с.з Дашийн Жамсранжав

161. с.з Цэрэн-Очирын Эрдэнэсайхан

162. с.з Наранхүүгийн Баатархүү

163. с.з Зоригоогийн Сэр-Оддамба

164. с.з Дэмүүлийн Саранцогт

165. с.з Бярваагийн Ганбат

166. с.з Дамбын Мөнх-Очир

167. с.з Алтанзулын Дөлгөөн

168. с.з Одончимэгийн Баттулга

169. с.з Баясгалангийн Лхагварагчаа

170. с.з Гарьджавын Цолмон

171. с.з Эрдэнэбаатарын Дэлгэрхишиг

172. с.з Жамсранпүрэвийн Мягмарсүрэн

173. с.з Эрдэнэтогтохын Түмэннасан

174. с.з Наранмандахын Шинэтөр

175. с.з Гантулгын Мөнх-Эрдэнэ

176. с.з Баярсайханы Батзаяа

177. с.з Болортөгсийн Анхбаяр

178. с.з Гантулгын Мөнхтулга

179. с.з Эрдэнэмөнхийн Эрхэмжаргал

180. с.з Ганболдын Дэлгэрсайхан

181. с.з Ганболдын Ганбаяр

182. с.з Базаррагчаагийн Энхмэнд

183. с.з Баярсайханы Итгэлмөнх

184. с.з Шаалайн Энхбаяр

185. с.з Бямбацогтын Молцогсайхан

186. с.з Баттогтохын Мөнх-Эрдэнэ

187. с.з Энхбаярын Нямсанж

188. с.з Лхамсүрэнгийн Энхсайхан

189. с.з Цогтбаатарын Даваабат

190. с.з Хишигтийн Батням

191. с.з Гонгорын Отгонбат

192. с.з Дуламжавын Нямдорж

193. с.з Ганбатын Өнөрбаатар

194. с.з Баттулгын Энхмэнд

195. с.з Жаргалсайханы Ган-Эрдэнэ

196. с.з Энхболдын Лхагвадорж

197. с.з Өлзийбаярын Мөнхсайхан

198. с.з Бямбажавын Мөнх-Алдар

199. с.з Барсболдын Цэнгүүн

200. с.з Энхбатын Нямдаш

201. с.з Чинбатын Даваадорж

202. с.з Болдын Самбууням

203. с.з Ганцоожийн Машидравжих

204. с.з Отгоны Хаш-Эрдэнэ

205. с.н Буяндэлгэрийн Цэвэгдорж

206. с.н Эрдэнэбатын Мөнгөнхуяг

207. с.н Өгийдалайн Бэлгүтэй

208. с.н Бямбадоржийн Маргад-Эрдэнэ

209. з.б Батжаргал Бямбадорж

210. з.б Гэрэлмаа Буянбат

211. з.б Отгонбаатарын Мөнхбаяр

212. з.б Ядамсүрэнгийн Буянтогтох

213. з.б Эрдэнэмөнх Энхдалай

214. з.б Мөнгөнцоожийн Жамбалцэрэн

215. з.б Загддорж Эрдэнэ-Очир

216. з.б Б.Мөнгөн

217. з.б Баттулга Содбилэг

218. з.б Баярбаясгалангийн Эрдэнэчулуун

219. з.б Бадарчийн Пүрэв-Очир

220. з.б Баянмөнх Баянжаргал

221. з.б Гэрэлмаа Буянбат

222. з.б Гантулгын Нинжинбаяр

223. з.б Цоодолын Ганболор

224. з.б Батболдын Өсөхбаяр

225. з.б Энэбишийн Мягмар-Очир

226. з.б Ононпунцаг Бямбажав

227. з.б Эрдэнэцогтын Ганбилэг

228. з.б Доржравдансүрэнгийн Жамсрандорж

229. з.б Ганбаатарын Ёндонжамц

230. з.б Баасандорж Мөнх-Эрдэнэ

231. з.б Баяраагийн Сэнгэрагчаа

232. з.б Мөнгөнцоожийн Мягмарцэрэн

233. з.б Цэрэнгомбо Баттулга

234. з.б Дэлгэрбаатар Мөнхтулга

235. з.б Төртогтох Амгаланбаатар

236. з.б Бизъяа Наранбат

237. з.б Хүрэлбаатар Бөхбат

238. з.б Тунгалаг Тэгшжаргал

239. з.б Баатарсүхийн Аажимзориг

240. з.б Батчулууны Хаш-Эрдэнэ

241. з.б Эрдэнэбат Батболд

242. з.б Түвдэнсүрэн Лхүнрэв

243. з.б Эрдэнэбилэг Алтаншагай

244. з.б Батсуурь Батзориг

245. з.б Сэлэнгийн Дорждэрэм

246. з.б Мөнхбатын Далайцэрэн

247. з.б Амарсанаагийн Сүмбэрэл

248. з.б Оюундалай Батцоож

249. з.б Сүхбаатарын Бат-Эрдэнэ

250. з.б Хөөхуягийн Шаарийхүү

251. з.б Алтаншагайн Энхбаяр

252. з.б Рэнцэндоржийн Эрдэнэсайхан нарын бөхчүүд бүртгүүлжээ.

Сугалаа өнөөдөр, маргааш 12.00-17.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд барилдаан наймдугаар сарын 3-ны 14.00 цагт Хүй долоон худагт эхэлнэ.

Categories
гадаад мэдээ

Саутпорт хотод үймээн дэгдэв DNN.mn

Английн Ливерпүүлийн ойролцоох Саутпорт хотод өнгөрсөн даваа гаригт Хүүхдийн бүжгийн клубт гурван охин хутгалуулж, хэд хэдэн хүүхэд шархадсаны улмаас Исламын шашны эсрэг үймээн самуун тус хотод дэгджээ.Английн радикал үндсэрхэг үзэлтэй хэдэн зуун хүн орон нутгийн исламын сүм хийд болон тэднийг зогсоохыг оролдсон цагдаа нар руу чулуу, шил болон бусад эд зүйл шидэж, улмаар цагдаагийн микро автобус болон хогийн савыг шатаасан байна.Орон нутгийн түргэн тусламжийн алба “Эхний удаа 22 цагдаа гэмтэж бэртэж, 11-ийг нь эмнэлэгт хүргэсэн.Цагдаа нараас ес нь ясны хугарал,тархины доргилт зэрэг ноцтой гэмтэл авсан” гэж мэдэгджээ.

Цагдаа нар уг хэргийг үйлдсэн 17 настай хүүгийн нэрийг нууцлан, исламын шашин, мусульманчуудтай холбоотой эсэхийг дурдахаас зайлсхийсэн боловч бүс нутгийн Исламын байгууллагын мэдэгдэл болон бусад нөхцөл байдлаас үүдэн, хүн амины хэргээр баривчлагдсан залууг лалын шашинтан, радикал исламист гэж үзсэн хүмүүс ийнхүү үймээн самуун дэгдээсэн байна.Тэд олон нийтийн сүлжээгээр тарсан мессэжүүдэд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн гэжээ. Харин цагдаагийнхан эдгээр мэдээлэлд итгэж болохгүй гэж сануулан Цагдаагийн Ерөнхий газрын даргын туслах Алекс Госс “Цагдаагийн газарт хоригдож байгаа 17 настай хүүгийн талаар олон янзын таамаг, тарсан бөгөөд зарим хүмүүс үүнийг манай гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд ашиглаж байна. Баривчлагдсан хүн Их Британид төрсөн бөгөөд одоо ийм буруу таамаглал хэнд ч тус болохгүй” гэж мэдэгдэв.Цагдаа нарын мэдээлснээр баривчлагдсан залуу Уэльсийн нийслэл Кардифф хотод төрсөн бөгөөд Саутпортын ойролцоох Банкс тосгонд амьдарч байжээ. Мөн Ливерпүүлийн бүс нутгийн исламын сүм хийдийн холбоо олон нийтийн “X” сүлжээгээр дамжуулан “Нутгийн лалын шашинтнууд Саутпорт дахь хүүхдүүдийн аллагад ямар ч холбоогүй” гэж мэдэгдэв. Исламын сүм хийдийн холбоо мэдэгдэлдээ “Цөөн тооны хүмүүс энэхүү хүмүүнлэг бус үйлдэл лалын шашинтнуудтай холбоотой мэтээр харуулахыг оролдож байна. Үгүй ээ, бид үүнд ямар ч холбоогүй.Биднийг хагалан бутаргаж, үзэн ядалт үүсгэхийг хүссэн хүмүүст бууж өгөхгүй байхыг бид уриалж байна” гэж дурджээ.

Саутпорт хотод үймээн дэгдээсэн хүмүүсийг Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Дотоод хэргийн сайд Иветте Купер нар эрс буруушаав.Стармер “Хохирогчдыг дуугүй байх мөчийг далимдуулан хүчирхийлэл, дээрмийн үйлдэл хийсэн хүмүүс уй гашууд автсан олон нийтийг доромжиллоо” гэж Стармер Network “X” дээр бичиж, үймээн дэгдээгчид “хуулийн бүрэн хүчийг мэдрэх болно” гэж амлав.

Саутпорт бол Ливерпүүлээс хойд зүгт 27 км зайд орших далайн эргийн амралтын хот юм. Тэнд 94.5 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний мянга гаруй нь л лалын шашинтнууд юм байна.

 

Г.АМАРСАНАА