Categories
мэдээ цаг-үе

Зам тээврийн осол гаргаж, зугтсан этгээдийг олж тогтоожээ DNN.mn

Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн 18574 осол бүртгэгдэж, ослоос шалтгаалан 388 иргэн харамсалтайгаар амь хохирсон байна.

Тэгвэл есдүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул тауэрын хойд талын зам дээр нэг хүний дээгүүр автомашин дайраад гарчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай эрэгтэй С нь мерседес бенз загварын автомашиныг жолоодож яваад, 40-45 орчим насны эрэгтэй явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтаасныг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүйтэрч эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжье DNN.mn

Хавар, намрын улирлын үед хүүхдийн дархлаа их сулардаг учраас томуу, томуу төст өвчин тусах нь элбэг байдаг. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Тэр тусмаа өвлийн улиралд хүүхэд ханиад томуу хамгийн их  тусдаг.  Энэ үед  эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулах нэмэлт лаа, эм бэлдмэл хэрэглэх нь элбэг. Эмнэлэгт очлоо ч хэвтэх оргүй,суух сандалгүй, хөл тавих зайгүй нялхсын уйлах дуунд сэтгэл өвдөн  гарч ирдэг шүү дээ.  Тиймээс одооноос хоол хүнсээр нь дамжуулж хүүхдийнхээ дархлааг дэмжих нь зүйтэй.

Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй.

Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг, зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг. Хүүхдээ өвдсөнийх нь дараа биш, одооноос дархлааг нь дэмжээрэй.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр морь өдөр DNN.mn

2024.09.15 / НЯМ ГАРИГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 06.30-19.05
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 9 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 12, Булаагч одтой одтой, хар морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:30-19:05. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

15.6 тонн цайруулсан самар хураан авчээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас Богдхан уулын дархан цаазат газар, түүний хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа буюу байгалийн дагалт баялаг хуш модны самрыг түүж бэлтгэх, хуш модыг хатуу биетээр цохиж гэмтээх, орчны бохирдол үүсгэх, байгаль экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөлөөлж буй үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын захиргаатай хамтран энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 7 чиглэлд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд өнөөдрийн байдлаар хуш модны самрыг хууль бусаар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 8, хууль бусаар ан агнасан гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн 27 отогт байрлаж байсан 344 иргэнд мэдэгдэл өгч, хууль тогтоомжид заасан хариуцлагыг танилцуулан уулнаас буулгаж, 21 иргэнээс 15.6 тонн цайруулсан хуш модны самар, муна 19 ширхэг, цайруулах хэрэгсэл 17 ширхэг, ТОЗ-8 маркийн галт зэвсэг 1, нойтон тарвага 7 ширхэгийг хураан авч, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан 1 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2022 оны А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-г тооцохоор журамлаж өгсөн байдаг. Энэ үнэлгээгээр ХУШ МОДНЫ 1 кг цайруулсан самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176.600 төгрөг, нойтон самрын үнэлгээ 98.900 төгрөг байдаг бөгөөд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг 5 ДАХИН нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор хуульчилсан байдаг.

Энэ нь нойтон самрын хувьд 1кг тутамд 494.500, хуурай самрын хувьд 883.000 төгрөг бөгөөд дунджаар 2 шуудай цайруулсан буюу 100кг самар хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 49.4-88.3 сая төгрөгийн байгалийн ургамлын санд учирсан экологи–эдийн засгийн үнэлгээний хохирлыг нөхөн төлөхөөр байна.

Хуш модны самрыг Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, Уур амьсгал өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоож, “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” сайдын тушаал гарч 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түүж бэлтгэх зөвшөөрөл олгогддог тул дээрх хугацаанаас өмнө түүж бэлтгэх болон уг хугацаанд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бусдаас худалдан авах зэрэг үйлдэлд Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг тул иргэд та бүхнийг Богд хан уулын дархан цаазат газар самар түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. Дашрамд дурьдахад Дархан цаазат газарт энэ төрлийн зөвшөөрөл олгодоггүй.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Бодлогын хүүг 10 хувь болгож, буурууллаа DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 9 дүгээр сарын 10,  13-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Үүгээр,

  1. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох;
  2. Банкуудын төгрөгийн эх үүсвэрийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх;
  3. Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгох;
  4. Банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэртэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган зорчигчдод зориулсан гарцны лед гэрлийг гурван байршилд суурилуулжээ DNN.mn

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна.

Тодруулбал,

  • Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц
  • Төв шуудангийн уулзвар
  • Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулах аж
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Донорын зөвшөөрлийн хүсэлтийн үйлчилгээ шинээр нэмэгдлээ DNN.mn

Манай улсад өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 342 хүнд бөөр, 239 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 128 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийсэн байна.

Эдгээрээс 26 тархины үхэлтэй буюу амьгүй донороос 39 хүнд бөөр, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж 64 хүнд амьдрал бэлэглэсэн байна.

Харин үүнээс үлдсэн 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцгээс нь хүүд, охиноос нь ээжид, ахаас нь дүүд эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгасан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн амьд донороос аль болох татгалзаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэхийг уриалж байгаа юм.

Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа нь зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг байна. Манай улсад аваар ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Харамсалтайгаар, цаг бусаар нас барж буй эдгээр хүмүүсээс ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба өнгөрсөн хугацаанд 260 гаруй донорыг тогтоож илрүүлсэн боловч ердөө 26 иргэний ар гэр донор болохыг зөвшөөрч байжээ.

Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчилж иргэн гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд бусдын амь насыг аврах хүнлэг өгөөмөр сэтгэлийн үүднээс өөрийн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрөх боломжтой болсон.

Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “И Монгол академи” УТҮГ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба”, Санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д “Донорын зөвшөөрлийн хүсэлт” шинэ үйлчилгээг нэвтрүүллээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөговь аймагт сүүлийн 30 жилд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо оржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт буюу 2024 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орлоо.
Үүнээс хамгийн их нь Ханбогд 74 мм, Даланзадгад 40 мм, Манлай 34 мм, Цогт-овоо 22 мм бороо оржээ.
Тус аймгийн хувьд сүүлийн 30 жилд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орж байгаагүй юм байна.