Categories
мэдээ цаг-үе

“Доод Цагааннуур”-ын хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэжээ DNN.mn

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын “Доод Цагааннуур”-ын хог хаягдлыг цэвэрлэжээ. Алба хаагчид 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татсан байна. Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд “Нарантуул” захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барина DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн юм.

 

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна. Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай нийслэлийн удирдлагууд хэлж буй. Эдгээр нүхэн гарцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Эх оронч суралцагч” арга хэмжээнд 250 сурагч оролцов DNN.mn

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа “Эх оронч суралцагч” арга хэмжээ Баасан гаригт нээлтээ хийлээ.

 

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготой тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 14 сургуулийн ахлах ангийн 250 гаруй сурагч оролцож байна.

 

Арга хэмжээний нээлтэд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Р.Энхболд, ЗХЖШ -ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Шадар сайдын зөвлөх Г.Ганболд, Хуульзүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл нар оролцож, хүүхдүүдийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, түүхийн дурсгалт газруудаар аялахдаа олон зүйлийг сурч, мэдэж, ирээд найз нөхдөдөө хуваалцахыг захилаа.

 

Арга хэмжээний хүрээнд оролцогч хүүхдүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Сайханы хөтөл, Тужийн нарс, Буур хээрийн түүхийн дурсгалт газраар аялж, хилийн багана үзэх юм.

 

Өнөөдрийн хувьд сурагчид Дархан-Уул аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар Мотобуудлагын тусгай батальон, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав.

 

Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид автомашин техник, багаж хэрэгсэлийг дэлгэн танилцуулж, өндрөөс олсоор буух, Гал унтраах техникийн олон төрөлт спортын довтолгооны шатны төрөл болон гал унтраах байлдааны тархалтыг хийж үзүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орно DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

“Rain”-ы тоглолтод Солонгосын 5 уран бүтээлч оролцоно DNN.mn

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин “Rain” тэргүүтэй уран бүтээлчид болон монгол уран бүтээлчдийн хамтарсан “Super Concert” тоглолт маргааш /2024.09.15/ “Hit park”-т болно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Evandis Entertaiment” ажиллаж байгаа бөгөөд тус энтертаймент нь хоёрдугаар сард Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, “MC Sniper”, “Bloo” нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.

 

Энэ удаагийн тоглолтод Өмнөд Солонгос улсаас зургаан уран бүтээлч оролцож байна. Тодруулбал, “Rain”, “Dara”, “Bloo”, “Bigone”, “Tricky”, “Potaito” нарын уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.

 

Харин Монгол Улсаас дуучин Ука, “Sweetymotion” хамтлаг, дуучин Хаянаа, “A-Sound” хамтлаг, “Choijoo”, “Galtmah”, “Magnet Brain”, “Doid”, “Sanaa Z” болон “Ami” нарын 10 уран бүтээлч оролцох юм.

Үзэгчдийг 16:00 цагаас эхлэн оруулах бөгөөд 17:00 цагаас тайзны хөтөлбөр эхэлнэ.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Зам тээврийн осол гаргаж, зугтсан этгээдийг олж тогтоожээ DNN.mn

Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн 18574 осол бүртгэгдэж, ослоос шалтгаалан 388 иргэн харамсалтайгаар амь хохирсон байна.

Тэгвэл есдүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул тауэрын хойд талын зам дээр нэг хүний дээгүүр автомашин дайраад гарчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай эрэгтэй С нь мерседес бенз загварын автомашиныг жолоодож яваад, 40-45 орчим насны эрэгтэй явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтаасныг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүйтэрч эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжье DNN.mn

Хавар, намрын улирлын үед хүүхдийн дархлаа их сулардаг учраас томуу, томуу төст өвчин тусах нь элбэг байдаг. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Тэр тусмаа өвлийн улиралд хүүхэд ханиад томуу хамгийн их  тусдаг.  Энэ үед  эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулах нэмэлт лаа, эм бэлдмэл хэрэглэх нь элбэг. Эмнэлэгт очлоо ч хэвтэх оргүй,суух сандалгүй, хөл тавих зайгүй нялхсын уйлах дуунд сэтгэл өвдөн  гарч ирдэг шүү дээ.  Тиймээс одооноос хоол хүнсээр нь дамжуулж хүүхдийнхээ дархлааг дэмжих нь зүйтэй.

Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй.

Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг, зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг. Хүүхдээ өвдсөнийх нь дараа биш, одооноос дархлааг нь дэмжээрэй.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр морь өдөр DNN.mn

2024.09.15 / НЯМ ГАРИГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 06.30-19.05
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 9 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 12, Булаагч одтой одтой, хар морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:30-19:05. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.