Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны “Элсэлтийн шалгалт”-ын 10 хичээлийн сэдэв даалгавар DNN.mn

2024 оны “Элсэлтийн шалгалт”-ын 10 хичээлийн сэдэв даалгаврыг хүргэж байна.

Та бүхэн дараах холбооснууд дээр дараад хичээл тус бүрийн А, B, C, D хувилбаруудыг түлхүүрийн хамт татаж аваарай.

1. Монгол хэл https://eec.mn/post/5343

2. Математик https://eec.mn/post/5336

3. Англи хэл https://eec.mn/post/5309

4. Биологи https://eec.mn/post/5322

5. Хими  https://eec.mn/post/5329

6. Монголын түүх https://eec.mn/post/5350

7. Нийгэм судлал https://eec.mn/post/5364

8. Физик https://eec.mn/post/5357

9. Орос хэл  https://eec.mn/post/5371

10. Газар зүй https://eec.mn/post/5379

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн спортын X наадам маргааш эхэлнэ DNN.mn

Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно.

Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн үндсэн есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөнө. Мөн үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтжээ.

Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2011 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд, 2017 онд Монгол улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хотод болж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ 2.1 хувиар буурчээ DNN.mn

Улаанбаатар хотод  долдугаар сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар тус тус буурчээ.

May be an image of map and text

2024 оны долдугаар сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

May be an image of map and text

Э.Бадамгарав

Categories
мэдээ нийгэм

700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэргийг прокурорт шилжүүллээ DNN.mn

700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн гэх хэргийг прокурорт шилжүүллээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрогт байрлах Петоровис шатахуун түгээх станц дээр энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр … улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний буюу 700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явсан гэх хэрэг гарчээ.

Эл хэрэгт иргэн Т.Д-г энэ оны долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар зуншлага сайн байна DNN.mn

Зуншлагын байдал долдугаар сарын 31-ны байдлаар мэдээллийг хүргэж байна.

Нийт нутгийн 70 орчим хувьд буюу Орхон, Дархан-Уул, Төв, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар сайн, 10 орчим хувьд буюу Дорноговийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт дунд байна.

Categories
story-news

“Мөнхийн реп”, “Flash”, “No name”, “Outlaw” хамтлагууд “ALL IN HIT” тоглолтоо энэ сарын 9-нд хийнэ

“Мөнхийн реп”, “Flash”, “No name”, “Outlaw” хамтлагууд “ALL IN HIT” тоглолтоо энэ сарын 9-нд хийнэ

Categories
мэдээ нийгэм

Санзайн зам дагуу 560 метр шугам угсарчээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тодруулбал Санзайн зам, Ар согоотын автобусны буудал орчимд нийт 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч, нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгажээ.

Мөн борооны ус ихээр тогтдог дараах 6 байршилд ус зайлуулах шугам хоолой хийнэ.

  • Нарны гүүрний урд хэсэг
  • Энхтайваны гүүрний доод хэсэг
  • Яармаг
  • 22-ын товчоо
  • Тахилтын нүхэн гарц
  • Төмөр замын төв буудал
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар Монголд 436 мянга гаруй жуулчин иржээ DNN.mn

Он гарсаар манай улсад нийт 436 617 жуулчин хүлээн авчээ.

Түүнчлэн өнгөрөгч долдугаар сарын байдлаар 139.502 гадаадын жуулчин манай улсад иржээ. 

Манай улсад ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид хамгийн их ирж, аялж байгаа аж.

Тодруулбал,

  • ОХУ 120 412
  • БНХАУ 109 584
  • БНСУ 108 295
  • Казахстан 16,465
  • Япон 12 485
  • АНУ 10 587
  • ХБНГУ 6 476
  • Турк 4 581
  • Хятад, Тайван 6 233
  • Беларусь 3 352 тус тус гадаадын жуулчин ирсэн байна.

Он гарсаар манай улсад 436 мянга гаруй жуулчин иржээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад орно DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 7 цэцэрлэг, 4 сургууль ашиглалтад орсон. ЕБС-д 403,352 хүүхэд, цэцэрлэгт 142,150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 01-ний өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 38,398 хүүхэд элсэх бөгөөд цахим бүртгэл наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 5 байршилд 3700 метр замын ус зайлуулах шугам, 1090 метр үерийн суваг шинээр барьж буй.  Ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “Шунхлай ШТС-ын бууринд Дунд голын эргийн хамгаалалтын 210 метр даланг угсарч дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажил хийнэ. Мөн ЧД-ийн 13-р хороо Хайлаастын үерийн хамгаалалтын барилга байгууламж угсралтын ажлын хүрээнд 350 метр урт үерийн сувгийг засаж байгаа ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна” гэлээ.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар явган хүний замыг засаж сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, чанар стандартыг хангуулах;
  • Хотын аж ахуйн зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгслийг нөөцлөх, үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх;
  • “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангуулж, сайжруулсан түлшний нөөцлөлтийг эрчимжүүлэх;
  • Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн тоо, хүртээмжийг өглөө, оройд нэмэгдүүлэх;
  • Зах худалдааны төвүүдийн авто зогсоолын зохион байгуулалтыг сайжруулж, замын хөдөлгөөнд саад учруулахаас урьдчилан сэргийлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Categories
мэдээ нийгэм

Бусдын амь насыг хөнөөж, зугтаасан сэжигтэй этгээдүүдийг олж тогтоолоо DNN.mn

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 08 дугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Ийнхүү сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.