Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар +16….+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газар, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Их эмч Т.Мөнхзул “Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв.

  • “Nowar” буюу эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлагч, үүсгэн байгуулагч Э.Одбаяр “Цагдаа нар “Чи үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлдаг болсон” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “21 настай амь хохирогчийн хэргээс үүдэж хүний эрхийн сонсгол хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн” хэмээн ярьсныг I болон II нүүрээс уншаарай.

  • “Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун “Үйлдвэрээ лацдуулаад ид ажлынхаа улирлыг алдчихлаа” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Израилийн арми Хезболла бүлэглэлтэй дайтах уу

АРЫН НҮҮР: Бусадтай хуваалцах нь сайхан мэдрэмж өгдөг


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны гүүрний урд хэсэг, Төмөр замын төв буудал, Яармаг зэрэг зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой хийнэ DNN.mn

Бороо орсны дараа нийслэлийн ихэнх байршилд ус тогтож, явган алхаж буй иргэн болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүсдэг.

Иймд ус ихээр тогтдог зургаан байршилд төсвийн тодотголоор ус зайлуулах шугам хоолойг шинээр хийхээр болжээ.

Тодруулбал

  • Нарны гүүрний урд хэсэг
  • Энхтайваны гүүрний доод хэсэг
  • Яармаг
  • 22-ын товчоо
  • Тахилтын нүхэн гарц
  • Төмөр замын төв буудалд ус зайлуулах шугамтай болох нь.
Categories
мэдээ нийгэм

Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв DNN.mn

2024 оны наймдугаар сарын 05-наас наймдугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв… 

Энэ сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд барууy, төв, зүүн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн төв хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 8-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: 5,7,8-нд дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 8-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 943 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 927 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 77.285 хүүхэд байна DNN.mn

Нэгдүгээр ангид элсэн суралцах суралцагчдын бүртгэл энэ сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ.

Түүнчлэн энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр Е-Mongolia систем дээр бэлтгэжээ.

“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “Улсын хэмжээнд дээр дурдсан хугацаанд бүртгэлтэй зургаа хүртэлх насны 77 285 хүүхэд бүртгэгдээд байна. Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнхийн реп” хамтлагийн дуучин Б.Лхагваа: Дуунуудаа шинэчлэхгүйгээр тухайн үеийн хэв маягаараа дуулна DNN.mn

“Мөнхийн реп”, “Flash, No name”,“Outlaw”хамтлагууд ALL IN HIT- “Хайрын үдэш” тоглолтын талаар хэвлэлийн хурал хийлээ.

ALL IN HIT тоглолт энэ сарын 9-нд болох юм.

Тоглолтын гүйцэтгэх продюсер Ч.Пүрэвхүү “Үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус ундаа үйлчилгээний 45 асар байрлуулсан.  Мөн автомашины зогсоолыг хангалттай шийдэж өгсөн. Тоглолт бүрт тохиолддог нэг асуудал нь ариун цэврийн байгууламж байдаг. Тиймээс үүнийг нэг зэрэг 350 хүн орох боломжтойгоор хангаж өгсөн.

Тасалбарын хувьд GS25, Shoppy.mn, Ticket.mn-ээр борлуулж байна. Тоглолт Хүүхдийн паркийн хойд талд, Шангри-лагийн баруун талд HIT PARK-д болно” хэмээн ярилаа.

Тоглолтод дээрх хамтлагууд өөрсдийн хит 76 дуу дуулах аж.

Харин хөгжмийн найруулгын талаар “Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Б.Лхагваа “Үзэгчид маань “Дуунуудаа битгий шинэчлээрэй, хуучнаараа  дуулаарай. Тэгвэл бидэнд гоё байна” гэсэн санал ирсэн тул яг тэр үеийнхээрээ дуулна” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр “Flash” хамтлагийн дуучин Э.Нандин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.


Хамтарсан тоглолт болохыг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

Тухайн үеийн хит болж байсан хамтлагууд хамтарч тоглолт хийнэ гэхэд үзэгчдийнхээ өмнөөс маш баяртай хүлээж авсан.

-Таны хувьд хамгийн шилдэг гэж боддог дуу байгаа юу?

Айлын хүүхдүүдийг алаг үзэж байгаа мэт нэг дууг нь онцгой гэж хэлэх хэцүү юм аа. Богино хугацаанд цацагдаж хүмүүст хүрч байсан дуунууд тул бүгд л сэтгэл зүрхнээс бүтсэн.

-Үзэгчдэдээ ямар гэнэтийн бэлэг бэлдсэн бэ?

Зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн зүйлс байгаа. Одоогоор нууц(инээв).

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө?

Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй, тус тусдаа уран бүтээлээ хийгээд явна.

 

Т.УНДРАХБАЯР

 

Categories
мэдээ нийгэм

Туул, Орхон, Онон голууд үерийн аюултай түвшинг 10-100 см давжээ DNN.mn

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг- Лүн /, зүүн хажуугийн Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан / зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Хараа /Дархан/, Ерөө, Туул /Босгийн гүүр- Алтанбулаг/, Эг, Улз, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/, Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар-Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/, Улз /Дашбалбар/, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван, хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.

Маргааш буюу наймдугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Усанд сэлж байхад живэх эрсдэл үүсэн тохиолдолд дараах зөвлөмжийг дагаарай DNN.mn

Усанд сэлж байхад живэх эрсдэл үүсэн тохиолдолд дараах зөвлөмжийг даган, усанд осолдох аюулаас сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөлөө.

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Тухайлбал аль болох сандрахгүй, тайван байж хүчээ гамнах, биеэ суллан хөвөх оролдлого хийх, орчин тойрноо ажиглан мод бусад гарт таарах биет зүйлээс барьж авах, гараа өргөж чангаар хашхиран бусдаас тусламж хүсэх зэргийг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлоод, цаашид сайн засаглал, Бүсчилсэн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, арга туршлагаа харилцан хуваалцах асуудлаар санал солилцлоо. Филиппин улс нь 1950-иад оноос Бүсчилсэн хөгжлийн загвараа тодорхойлж, амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаараа бүс нутагтаа үнэлэгддэг учраас Монгол Улсын Засгийн газрын баримталж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцаж, хамтарч ажиллах боломжтой гэдгээ талууд илэрхийлсэн юм.

Филиппин улс нь байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамжаараа дэлхийд дээгүүр ордог учраас гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан болзошгүй гамшиг, осол, эрсдэл, хохирлыг бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.