Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ DNN.mn

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай.

  • Олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх
  • Гараа тогтмол угааж байх
  • Гэртэй чийгтэй цэвэрлэгээ хийх 2 цаг тутам агааржуулалт хийх
  • Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх
  • Хүүхдийг хөхөөр хооллох
  • Дур мэдэн эм хэрэглэхгүй байх
May be an image of hospital and text
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШҮ:1 “5 шар – Офицеруудын ордон”-ны шөнийн чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулжээ DNN.mn

Авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн шөнийн чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор тухайн авто замыг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн

ШҮ:1 “5 ШАР – ОФИЦЕРУУДЫН ОРДОН”-ны шөнийн чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд дуусна DNN.mn

2024 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар үргэлжилж байна.

Бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусах бөгөөд www.eec.mn цахим хуудсаар явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоолыг батлав DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Тогтоолын хүрээнд улаан буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байхад чиглэсэн бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг салбарын сайд нарт онцгойлон анхааруулав.

Мөн малын өвс, тэжээлийн нөөцийг бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, ургацын урьдчилсан балансыг төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг бүрэн хангуулах, цас, зудын эрсдэлийн зураглалыг цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан бодитой тогтоож, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан борлуулах, хөдөө аж ахуй гаралтай бүтээгдэхүүний үнийг хязгаарлах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, мах, махан бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл, бордоо нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчигээг шуурхай хүргэх, отор, нүүдлээр яваа малчдын хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд харьяалал харгалзахгүй хамруулах, дотуур байраар хангах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

 

Товч мэдээ

·      Улс төрийн намууд хооронд байгуулах “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг эцэслэн батлуулахаар бэлтгэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.

·      Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан Засгийн газрын Үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнүүдийг шинэчлэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын саналыг тусгажээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрт

·      Бүсчилсэн хөгжлийн бодлого

·      Хүний хөгжлийн цогц бодлого

·      Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалтын бодлого

·      Эдийн засгийн бодлого

·      Бүтээмжтэй, цомхон төрийн бодлого гэсэн таван бүлгийн хүрээнд “Улаанбаатар хот-20 минутын хот”, “Бүсчилсэн хөгжил”, “Боловсролын чанарын шилжилт ба хүртээмж”, “Эрүүл монгол хүн”, “Дундаж давхаргыг тэлэх бодлого”, “Үндэсний баялгийн сан”, “Орон сууцжуулалт”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Хүртээмжтэй эдийн засаг”, “Эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээнд суурилсан салбар дундын шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлт”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба олон улсын нөхцөл байдал”, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого”, “Иргэндээ ээлтэй засаглалын бодлого” зэрэг 13 бодлогын зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Үндэсний эрх ашиг, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх шаардлагын дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ таван үндсэн чиглэлд анхаарч ажиллах юм. Үүнд:

Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Улаанбаатар-20 минутын хот зэрэг бүс бүрд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Боловсрол, эрүүл мэндийн салбар, дундаж давхаргыг тэлэх бодлогод анхаарал тавьж, хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулна.

Гуравдугаарт, Үндэсний баялгийн санг орон сууцжуулалттай уялдуулж, 150 мянган өрхийг орон сууцжуулна.

Дөрөвдүгээрт, Шинжлэх ухаан, технологид суурилсан мэдлэгийн шилжилт хийж, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад онцгойлон анхаарна.

Тавдугаарт, Авлигын эсрэг шударга ёсны тэмцэл, цахим засаглал, “И-Монголиа” нэгдсэн системийг үргэлжлүүлж бүтээмжтэй, цомхон төрийг бий болгон, эдийн засгийг либералчлах чиглэлүүд багтжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давжээ DNN.mn

 Гаалийн байгууллагаас мэдээлснээр 2024 оны эхний 7 сарын дүнгээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 15677.0 сая ам.доллар болж гарав.

2023 оны мөн үеэс 1954.7 сая ам.доллар буюу 14.2 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Мөн хугацаанд экспортод 9265.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсжээ. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд:

  • эрдэс бүтээгдэхүүн 8178.9 сая ам.доллар буюу 88.3 хувь,
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 481.8 сая ам.доллар буюу 5.2 хувь,
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 271.6 сая ам. доллар буюу 2.9  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.

Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

2024 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д, үхэр, адууны боловсруулсан ширний 93.7 хувийг мөн БНХАУ-д, самнасан ноолуурын 77.9 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 98.8 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.4 хувийг эзэлж байна. Монгол Улс дэлхийн 66 оронд бараа экспортлосноос:

  • БНХАУ-д  92.1 хувь,
  • Швейцар улсад 4.1 хувь,
  • АНУ-д 1.0 хувь тус тус ногдож нийт экспортын  97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Гадаад худалдааны 2024 оны эхний 7 сарын гүйцэтгэлийг экспортын 435983, импортын 226696 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГХЭГ-ын дэд даргаар Батаагийн Батцэцэгийг томиллоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.07/ боллоо. Хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны ТНБД Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байна.

Боловсрол:

2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг

2014-2015 онд “University of Melbourne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Мэргэшил:

2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт

2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн.

Ажлын туршлага:

2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт

2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга

2018-2020 онд” Капкорп Монголиа” ХХК хуулийн зөвлөх

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт

2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх

2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 18-наас толилуулна DNN.mn

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 18-наас эхлэн УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болжээ.

 

Categories
мэдээ нийгэм

0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна DNN.mn

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүнээс 71.6 хувь нь эрт үедээ эндэж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар үндэсний хэмжээнд Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах баг бүрдлээ.

Тус баг нь дараах таван үндэсний багийг ахалж ажиллана. Үүнд:

1. Нярайн тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах үндэсний баг
2. Нярайн уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах үндэсний баг
3. Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах үндэсний баг
4. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний баг
5. Дутуу төрөлтөөс сэргийлэх үндэсний баг

Дээрх цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой төдийгүй эх, нярайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг утгаар нь нутагшуулах боломж бүрдэх юм.

Үндэсний багууд хүний нөөцөө чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны удирдамж батлуулах, шаардлагатай шинэ технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцүүдийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн хүний нөөцийг энэ наймдугаар сараас суралцуулахаар болсон төдийгүй зарим баг тусламж үйлчилгээгээ энэ оны арваннэгдүгээр сараас эхлэхээр төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Монгол Улс 58 дугаар байрт бичигдэж байна DNN.mn

“Парис 2024” зуны XXXIII олимпийн наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Одоогийн байдлаар АНУ 24 алт, 31 мөнгө, 31 xүрэл нийтдээ 86 медальтайгаар тэргүүлж байна. Xарин аман xүзүүд БНXАУ 22 алт, 21 мөнгө, 16 xүрэлтэйгээр удаалж байна. Австрали, Франц, Иx Британи улсууд медалийн тоогоороо айргийн тавд бичигдэж байна.

Монгол Улс нэг мөнгөн медальтайгаар 58 дугаар байрт бичигдэж байна.