Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн спортын XI наадам ӨМӨЗО-нд болно DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болоход Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдлөө. Тус наадмын дүн гарахад, Монгол Улсын баг 101 медаль (алт 35, мөнгө 34, хүрэл 32)-тайгаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг нийт 61 медаль (алт 23, мөнгө 12, хүрэл 26)-тайгаар дэд байр, ОХУ-ын баг нийт 53 медаль (алт 8, мөнгө 20, хүрэл 25)-тайгаар удаах байрт орлоо. Энэ наадмын хамгийн отгон оролцогч нь өдгөө 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа. Тэрбээр “Токио-2020” олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм. Монгол улсад дөрөв дэх удаагаа болсон тус наадмын онцлох зүйл нь үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааг багтсаан билээ. ХI удаагийн наадам 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Халуун өдрүүдэд машиндаа үлдээж болохгүй зүйлс DNN.mn

Халуун өдрүүдэд машиндаа үлдээж болохгүй зүйлсийг зөвлөж байна.

Таны тоохгүй орхисон зүйлс, хэн нэгний амьдралыг өөрчилж болно. Таны ч бусдын ч амь нэгхэн хувь байдаг гэдгийг битгий мартаарай.

Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалъя…

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн IV хороонд 2,198 м.кв авто зогсоолын талбай тохижуулав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил үргэлжилж байна.

Тухайлбал, дүүргийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн IV хорооны 112, 114 дүгээр байрны зүүн талд 2,198 м.кв талбайд авто зогсоол, явган хүний зам, шат, гэрэлтүүлэг хийлээ. Уг ажлыг “Елбата” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Баяр наадмаар бусдын гар утас, хөөрөг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ DNN.mn

Энэ оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ.

Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна. Дээрх бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотруу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, 1 ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгджээ DNN.mn

Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Орхон /Сүхбаатар/, Туул /Алтанбулаг/ Онон, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Баянхошуу/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-100 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлт энэ сарын 16-нд болно DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 16-ны өдрийн 13:00 цагт Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 13 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 13 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 3 иргэний аюулгүй байдлыг хангаж, 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гол, усны ослоос сэргийлэн хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

П.Наранбаяр: Хичээнгүй бичгийн цагийг цөөлөх хэрэгтэй DNN.mn

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажил өнөөдөр эхэлж байна.

Боловсролын сайд П.Наранбаяр “2023 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-гийн шалгалтад орж, дүнгээ харлаа. Нэг сайн үзүүлэлт гарсан нь “Монгол сурагчид хичээлдээ ирэх дуртай” юм байна.  Харин сул дүн авсан нь уншаад ойлгохчадвар. Уншиж сурна гэдэг бол минутын уншлага хийх явдал огтхон ч биш. Тиймээс минутын уншлагыг эргэн харах цаг нь болсон.  Бага сургуулиудад “Унших, бичиг”-ийн хичээлийг сэргээгээсэй. Уншиж, ойлгож, улмаар ойлгосноо хэрэглэж чаддаг хүүхдүүдийг бэлдэх нь чухал” гэв.

Хичээнгүй бичгийн цагийг цөөлөх хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ бүтээлч хэсэгт зориулсан цаг нь нэмэгдээсэй. Мөн ухаалаг төхөөрөмжтэй шууд харьцдаг, QR-тай сурах бичиг байх ёстой.  Энэ бүх шинэчлэл гарвал даалгаврын ачаалал өдөрт 20 минутаас хэтрэхгүй байх гэж харж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Парис-2024” олимпийн наадмыг АНУ тэргүүлж, Монгол Улс 74 дүгээр байрт жагсав DNN.mn

“Парис-2024” Олимпийн наадам өндөрлөлөө. Медалийн хүснэгтийг АНУ, БНХАУ, Япон улс тэргүүлсэн бол Монгол Улс 74 дүгээр байрт жагсаж байна.

Манай улсаас 32 тамирчин өрсөлдөхөд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн юм.  Энэ амжилтаараа 74 дүгээрт эрэмбэлэгдлээ. Түүнчлэн жүдогоор гурав, чөлөөт бөхөөр дөрвөн хүн шагналт байрт шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Телеграм ашиглан иргэдээс 60 гаруй сая төгрөг залилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоног (2024.08.05-08.11-ний өдрүүдэд)-ийн хугацаанд иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 632 бүртгэгдсэнээс 45 нь залилах гэмт хэргийн талаар байх бөгөөд иргэдэд нийт 280 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.

Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан авч үзвэл:

  • “Мөнгө зээлээч гэсэн чат ирсний дагуу мөнгө шилжүүлж залилуулсан”-10
  • “Телеграм болон фейсбүүк хуудсанд цагийн ажил хийлгэнэ, даалгавар биелүүлж мөнгө өсгөнө” гэх зарын дагуу холбогдож залилуулсан-15
  • Онлайнаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор төлбөр шилжүүлж залилуулсан-8
  • Бусад-12 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:

  • Өмнөговь аймагт, Телеграмаар онлайн ажил хийхээр үл таних хүнтэй холбогдон нийт 33.000.000 сая төгрөг шилжүүлж залилуулсан,
  • Хөвсгөл аймагт, Телеграм цахим хаягнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан онлайнаар ажиллах ажлын зарын дагуу урьдчилгаа 13.445.700 төгрөг шилжүүлэн залилуулсан,
  • Чингэлтэй дүүрэгт, Телеграм хаягаас гэрээсээ цахимаар ажил хийж орлоготой болох уу? Гэсэн зарын дагуу 9 удаагийн гүйлгээгээр 14.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан
  • Үеэлийн ….. гэх хаягаас 2.500.000 төгрөг зээлээч гэсний дагуу шилжүүлж залилуулсан
  • Цахим зараар бараа захиалах гээд 3 удаагийн гүйлгээгээр 4.200.000 төгрөг шилжүүлээд залилуулсан
  • “Онлайн ажил хийгээд мөнгөө өсгөөрэй” гэх зарын дагуу “NOONSMALL.VIP” гэх цахим хаягаас бараа захиалж бонус авах зорилгоор хэд хэдэн данс руу 13 удаагийн гүйлгээгээр нийт 5.020.762 төгрөг шилжүүлж залилуулсан байна.

Энэ оны эхний 7 сарын байдлаар Залилах гэмт хэрэг 7063 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан хэдий ч уг гэмт хэргийн улмаас иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл 1500 иргэн дундаж үнэтэй 2-3 өрөө байртай болох, 600 орчим оюутан АНУ-д 4 жилийн хугацаанд боловсрол эзэмших, нийслэл хотод 320 хүүхдийн суудалтай сургууль 38-ыг барих хэмжээний мөнгийг залилагч нар луйвардсан байна.

Залилагч нарын дараагийн БАЙ болохгүйн тулд онлайнаар мөнгө, санхүүтэй холбоотой аливаа зар, үйлчилгээнд итгэхгүй байх, чат мессежний дагуу мөнгө шилжүүлэхдээ заавал утасдаж тодруулах, үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл, баталгаажуулах төлбөр зэрэг нэрийдлээр мөнгө шилжүүлэхгүй байх, өөрийн банк, зээлийн аппликейшин зэргийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.