Categories
редакцийн-нийтлэл

Долдугаар сарын нэгэн ба С.Баярын улс төр

Монголын
улс төрд орж ирсэн хүмүүс  янз бүрийн л
замаар хөл тавьцгаасан байдаг. Энэ удаа улс төрийн  нэгэн томоохон төлөөллийн нэг   С.Баярын  
улс төрийн замнал хийгээд МАХН-ын улс төрийн хөшигний цаана юу болж
байсан, долдугаар сарын нэгний үйл явц С.Баяр хэмээх эрхэмтэй хэрхэн хол­богд­соныг
нэхэн сурвалжла­хыг хичээлээ.  

Дулмаа
хэмээх  зага­саар дагнасан эрдэмтэн  эмэгтэйг МАХН-ын дарга С.Баярын ээж  гэдгийг олон хүн мэдэх биз. С.Бая­рын ээж
ажлын шаард­лагаар  хөдөө га­даа явах нь
их болохоор хүүхдэдээ тэр бүр зав гаргаж чадахгүй өөрийн эгчийндээ байлгадаг
байж. Нам, төрийн удир­дагч 
Ю.Цэдэнбалтай Клю­товт хамт сурч байсан Дамба гэдэг Төв хорооны нарийн
бичгийн даргаар ажиллаж байсан хүн ээжийнх нь эгчийн нөхөр  аж. Тиймээс Ю.Цэдэн­бал­тай С.Баярын хүргэн
ах нь дотно харьцаатай байсан гэдэг. Ээжийнхээ эгчийнд буюу хүргэн ахын­даа
байх хугацаанд 40 мянгатын атаман бо­лох санаатай сахилга­гүйтэж  хүргэн ах, эгч хоё­рынхоо чихийг халууцуу­лаад
байхаар нь ээжид нь буцааж өгсөн гэдэг. Орос гуравдугаар сургуу­льд сурч
байхдаа пацаан гэх хочтой Зоригоо гэх үеийн хүүхдийг хутгалсан гэж  тухайн үедээ захир­гааны хариуцлага хүлээж
байсан талаар олонтаа хэвлэлээр гарсан даа. 
Нэг  мэдэхэд С.Баяр өөр сургууль
руу шилжжээ. С.Баяр ийнхүү алга бо­лоход Ю.Цэдэнбалын Зо­ри­гийг зодоод
явчихсан гэх мэт яриа гарчээ.  Аль
Зоригоод гар хүрснийг  хэн мэдэхэв.  Ямар ч бай­сан энэ үед  эрдэмтэн ээж нь докторантурт су­рал­цахаар
ЗХУ руу явах болж хүү нь  хожим яаж, ямар
замаар элсэж орсон нь тодорхойгүй Ломоно­со­вын дээд сургуулийг дүүргэсэн
байна.  Ийм сургуульд үнэхээр сур­лага
сайтай, алтан меда­льтай төгссөн хүүхэд элсэн суралцдаг  байсан бөгөөд С.Баярыг хүргэн ахын
тусламжтайгаар   Ю.Цэ­дэнбалынхны дэмж­­­лэгээр
сурсан  гэх яриа байдаг.    

Сургууль
төгсөөд МОНЦАМЭ-д ажиллаж байсан С.Баяр  
1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялахад 
одоогийн АН-ын шилэн байр буюу хуучин Социал демократ намын байранд очиж
“Миний сонголт буруу байж, би ардчиллыг сонгох бай­сан юм” гээд ярьж явсан
талаар учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. 
Тэр үед МАХН сонгуульд ялагд­сан 
учир хуучин удирд­ла­гууд нь ажлаа өгч, шинэ даргаа сонгох   үйл явц ид өрнөв. Хуваагдан  талцаж, хөшигний ард Гомбосүрэн, П.Жасрай нар
Н.Энхбаярыг зүтгүү­лэв. Нөгөө талд С.Баярыг санал болгох хүн ч байж.  Гэтэл намын их хурлаар Н.Энхбаяр ч биш,
С.Баяр ч биш Н.Багабанди на­мын дарга болжээ. На­мын дарга болмогцоо С.Бая­рыг
намын ерөнхий нарийн бичгийн дарга болгох саналыг Н.Бага­банди хэлсэн ч   тухайн үеийн 
зарим лидерүү­дийн  шахаанд
орж,  ерөн­хий нарийн бичгийн дар­гаар
Н.Энхбаяр сонгог­дов. 1997 онд Ерөнхий­лөгчийн сонгуулиар на­мын дарга
Н.Багабанди Ерөнхийлөгчийн сонгуу­лийн  кампанит ажлынхаа  ерөнхий менежерээр на­мын ерөнхий нарийн бич­гийн
дарга Н.Энх­бая­рыг биш  С.Баярыг сон­гос­ноос
Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын хага­рал эхэлжээ. Харамсал­тай нь С.Баяр энэ
сонгуу­лийн кампанит ажилд нь нэмэр болж чадаагүй. Сонгуулийн ажлыг нь
Н.Багабандийн хувийн менежерүүд гүйцэтгэсэн аж. Гэсэн ч   Н.Багабанди 
ялж, Ерөнхийлөгч болсон тул дахин намын даргын албан тушаалын төлөө дайн
эхлэх нь тэр.  Н.Бага­банди С.Баярыг
санал болгоход намын их хур­лаар Н.Энхбаяр гараад  ир­сэн. Н.Энхбаярын их эрх мэдлийн зам эндээс
эх­лэв. Арга буюу С.Бая­рыг Тамгын газрын дар­гаа­раа Н.Багабанди  авлаа

МАХН-ын
дүрэм ёсоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Удир­­дах зөвлөлийн ги­шүүн
байдаг бөгөөд Ерөн­­­­­хий­лөгч, нам хоёрыг дал­дуур  холбох арга энэ байв. Даанч С.Баяр нам хий­гээд
Засгийн газартай Ерөнхийлөгчийг холбох биш бүр хагаралдуулах, зөрч­лийг улам
хурцатгах ажил хийдэг хүн болж хувирав. 
С.Баяр энэ үед ёстой л өөрийнхөө өнц­гөөс Н.Багабандид бүх­нийг
таашаалаараа тайл­барлаж өгч байснаас Н.Ба­габанди, Н.Энх­бая­рын зөрчлийг
дэвэргэж байлаа. Тэр ч бүү хэл өөрийн 
төдийгүй өрөө­лийн нам болох 
Ардчил­сан холбоо эвслийн­хэн­тэй ч муудалцуулах гол үйл явдлын ард
С.Баяр зогсож байсан гэдэг. Энэ үед Ардчилсан холбоо эвслийн  сайд нар ээлж­лэн огцорч байлаа. 1998 онд
С.Зоригийг алагддаг тэр өдөр  сайдад
дэмжи­хэд бэлэн, дэмжинэ, на­мынхаа улс төрийн зөв­лөлөөр шийдүүлээд ир гэх
мэтийн яриа өрнүүлж гурван ч удаа уулзсан гэдэг. Мөн  Да.Ганболдын нэрийг долоон удаа бу­цаахад ч
Ерөнхий­лөг­чийн ард  С.Баяр л зогсож
байсан гэх юм билээ. Ямар сайндаа л 
Н.Бага­банди, С.Баяр хоёрын  хэн
нь Ерөнхийлөгч вэ гэдэг үг нам дотор битүү­хэндээ яригдаад эхэлсэн байхав.
Н.Багабандийн өөдөөс намын Удирдах зөвлөл ингэж шийдсэн гээд өөдөөс нь цаас чу­луудсан
гэдэг ч үүнийг нотлоод байдаг. 2000 оны УИХ-ын сонгуулиар  МАХН үнэмлэхүй ялалт байгуулав. Ингээд ялалт
авчирсан намын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохоор УИХ-д оруулахад
Н.Багабанди хоёр удаа буцаасан. Бу­цаах үндэслэлийг С.Баяр аанай л гаргаж өгсөн
гэх юм билээ. Үндсэн хуулиа дагах уу, Үндсэн хуулийн нэмэлтийг дагах уу гэсэн
үндэслэл хэлж байгаад л буцаасан гэдэг. Цаад са­наа нь С.Баяр, Н.Энх­баярыг
Ерөнхий сайд болгох хүсэлгүй байж. Хоёр дахь буцаалтын дараа С.Баяр Ө.Энхтүв­шин
рүү очиж өөрийгөө дэмжихийг санал болго­ход нөгөөх нь эсрэг  талд зогсов. “Юманд ээлж да­раа, эрэмбэ гэж
бий. Би чамайг дэмжихгүй” гэсэн санаатай үг 
хэлж. Үүнээс болж С.Баяр, Ө.Энх­түв­шин хоёр хагарав. Уг нь нутаг ус,
энэ тэрээ бодвол ингэх учиргүй гэж тооцсон ч 
найдлага ингээд сүй­рэв. Ингээд 2000 онд Н.Энх­баяр Ерөнхий сайд болж
С.Баярыг Гадаад хэргийн сайд болгохоор тохирсон гэдэг. Цаана нь С.Баярын санаа
явсан нь энэ. Н.Энхбаяр “за” гэсэн ч Ерөнхий сайд болоод амлалтаасаа няцаж
С.Бая­­рыг  танхимдаа ав­сангүй. 2001 онд
Н.Бага­банди мөн л Ерөнхий­лөгчийн сонгуулиар аанай л С.Баярыг ерөн­хий
менежерээр авав. Нөгөөх нь олигтой ажил­ласангүй.  Гэвч Н.Бага­бандийн  өөрийнх нь нэр хүнд, хувийн менеже­рүү­дийнх
нь ажиллагаагаар ялалт ирэв. Ерөн­хий­лөг­чид Н.Багабандийг дахин нэр дэвшүүлэх
үед ч Н.Энх­баяр тэр хоёрын хооронд хэдэн тохироо хийгдсэн байжээ.  Пүрэ­вийг тэтгэвэрт нь гаргах,  Ерөнхийлөгчийн тамгын газраас С.Баярыг зай­луулах
гэсэн тохироо байв.  Н.Багабанди Ерөн­хийлөгч
болмогцоо С.Бая­­рыг ОХУ-д Элчин болгон илгээх үед МАХН-ын хуучин цагийн лиде­рүүд
ч Н.Багабанди, нам хоёрын дунд хагарал үүс­гэгч 
холдлоо хэмээн би­түүхэн баярлажээ. Уг нь С.Баяр АНУ-д Элчингээр явах
санаатай байсан ч Н.Энхбаяр зөвшөөрөө­гүй. Дараа нь Н.Энхбаяр УИХ-ын дарга
болох үед С.Баярыг ОХУ-д байх үед очих үед тэр хоёр эвлэр­чээ. Оросууд тэднийг
эв­лэ­­рүүлсэн гэх яриа бий. Ингээд 2005 оны Ерөн­хийлөгчийн сонгуулийн тохироо
энд явагдав.  Дэмж­вэл намын даргаа
С.Баярт өгөх саналыг Н.Энхбаяр  хэлж,
нөгөөх нь ч хүлээн зөвшөөрөв. Ингээд С.Баярыг ОХУ-аас авчирч Д.Идэвхтэний оронд
ерөнхий нарийн бичгийн даргаар  тавь­жээ.
2005 онд Ерөнхий­лөгчийн сонгуулиар  
С.Баяр  Н.Энхбаярыг наа­­­­наа
дэмжиж байгаа дүртэй  цаанаа унагах далд
санаатай байв.  Н.Энх­баяр үүнийг нь мэд­сэн
учир гол  зүйлээ өөрөө шийдэж явжээ. Ин­гээд
сонгуулийн дараа зургадугаар сарын 18-нд хуралдсан их хурлаар  2004 оны арваннэгдүгээр сард Москвад  тохирсон тохи­роогоо зөрчин М.Энх­­болдыг
оруулж ирж,  на­мын даргад дэв­шүүлэв.
М.Энхболд Ерөн­хий­лөг­чийн сонгуулиар Н.Энх­баярт чамгүй зүтгэж үнэ­лэгдсэн
байсан хэрэг.

Иргэний
хөдөл­гөө­нүүд  ид МАХН-ыг, Н.Энх­баяртай
нь баруун, сол­гойгүй  шүүмжилж,  жаг­саж гарч ирэх үед С.Баяр алгаа хавсран
битүүхэн дэмжиж байв. Энэ нь М.Энхболдыг унагах сай­хан шалтаг болсон.  2007 онтой золгох үед Н.Энх­баяр Худалдаа
хөгжлийн банкийг М.Энхболдод алд­санаар муудалцаж эхэлсэн. Энэ үед С.Баяр,
Н.Энхбаяр хоёр дахин тохиролцож нэг нь Ерөн­хийлөгчид дахин дэвших, нөгөө нь
намын дарга болохоор ярилцлаа. Энэ үед санаачилгыг харин Н.Энхбаяр гаргав.
Ийнхүү 2007 оны аравдугаар са­рын 24-нд С.Баяр М.Энх­болдыг Н.Энхбаярын тус­ламжтайгаар
унагаж на­мын даргын суудалд ту­халсан юм. Намын дарга болмогцоо С.Баяр “Ха­риуц­лага
үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг” гэж Ерөнхий сайдын сууд­лыг шууд
нэхсэн.  На­мын Онц их хурлаас “На­мын
дарга Ерөнхий сайд байна” гэсэн тогтоол гар­гуулсан нь  өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа.  Харамсалтай нь энэ тог­тоолоо  өөрсдөө зөрчөөд явж байгааг бүгд мэднэ.   Намаа ялуулна гэснээрээ  С.Баяр ялалт байгуулав.  Таван төгөлдөршил, Ат­рын аян, хариуцлагын
тогтолцоо  гээд л сайхан мөрөөдөл  ярьсан С.Бая­рын хувь хүний рейтинг өндөр
байлаа.  Үүнд  хү­мүүс итгэсэн. Харин мө­рөө­дөл бодит биш
бо­лохыг сонгуулийн дараа тодорхой болж, Атрын аяны булхай эхэлж ал­дагдлын
аян, нүглийн аян болтлоо дампуурч  баа­хан
аавын хүүгийн шунал хүслийг өдөөж,  шорон­гийн
хаалга татуулав. Эдийн засгийн мэдлэг хомсоосоо болж  улс ор­ноо гүн хямруулахад дор­витой хувь
нэмэр оруу­лав. 2008 оны хоёр­ду­гаар сард Удирдах зөвлө­лийн хурал дээрээ
С.Баяр “Нам үүнээс хойш ханди­ваар биш, түрээсээр сан­хүүжнэ” хэмээн мэдэгдэж
өнгөц харахад намыг биз­несменүүдийн гарт оруулахгүй гэсэн бодлого юм шиг
боловч цаагуураа өөр санаа агуулсан үг хэлжээ. Намын байраа шинэчилж, өөр газар
ба­рих уу, хуучин байран дээр нь босгох уу гэдгээ  ярьсан байдаг.  Намын байрны техникийн даал­га­врыг хийлгэж
25  давхар байшин барихаар төлөв­лөв.
Мэргэжлийн хүмүүс арай өндөр байна гэж арван найм болгох  санал хэлсэн байдаг. Ингээд эрт төлөвлөсөн
намын шинэ байрыг нураах асуудал гараад ирсэн аж. Мөнгө өгч нураах байсан
байрыг С.Баяр сонгуулиар да­лим­дуулж ард түмнээр нураалгаад нэг их хохир­сон  хүн болох төлөв­лөгөө ч юм шиг санаг­дахаар
үйл явдал дол­дугаар сарын нэгэнд бол­чихов уу гэх хардлага өөрийн эрхгүй
төрөхөөр байгаа биз.Үнэ төлбөргүй нураалгаж, 
бүр ард түм­ний татвараар босгуул­даг мөн алсын ухаан С.Бая­раас гарч
чадна гэж улс төрийн ажиглагчид ил далд ярилцах болсон.   Долдугаар сарын нэгний үйл явдлыг зохион бай­гуулагч,
тушаал өгсөн тур­хирсан хүмүүсийн та­лаар яригдаж байгаа энэ үед намын байрны га­лын
дүгнэлт одоо болтол албан ёсоор олон нийтэд мэдээлэгдэхгүй байгаа нь нэг л
сэжигтэй. Арван най­ман давхар барьж байгаа нь нэг намд дэн­дүү томдоно.  Гэвч С.Бая­рын төлөвлөгөө ёсоор түрээсээр
санхүүжих зам нээгдэх нь дамжиггүй. 

Сонгуулийн
өмнө  МАХН-ын нэр хүнд шал­даа буучихсан
нь судал­гаагаар нэгэнт харагдаж байсан үе. Ингээд яла­хын тулд АН-ын Алтан га­дастай
хуйвалдан МАХН 45, АН 28 тойрогт санал авахаар урьдчилаад то­хир­сон гэсэн үг
олонтаа сонсогдож байлаа. Үлд­сэн гурван тойргийг зөнд нь орхисон.  Санал асуул­гаар эцсийн мөч хүртэл АН ялалт
байгуулах нь тодорхой байсан. Үнэ­хээр суудлын тоогоо МАХН, АН-ын зарим нө­хөдтэй
хуйвалдан тохир­сон нь үнэн бол  луйврын
технологио хэрэгжүүлсэн нь гарцаагүй. Учир нь тэр үед яригдаж байсан тоо одоо
яг л бодитой бол­чихсон биш үү. Сон­гуулийн шөнө СЕХ албан ёсны дүнгээ гар­гаагүй
байхад МАХН ялалт байгуулсан гэсэн худал мэдээ цацаж, нийг­мийн сэтгэл зүйг
урьтаж бэлтгэсэн.

Харамсалтай
нь ард түмэн итгэсэнгүй. Ингээд тайван жагсаал Сүхбаа­тарын талбайд болж
байснаа МАХН-ын байр руу шилжих болсон нь анхаарал татаж байна. МАХН-ын байранд
Ерөн­хий сайд, МАХН-ын дар­га С.Баяр байв. Төрийн  тусгай хамгаалалтынхан хуулийн дагуу
С.Баярыг  хамгаалалтад авч явуу­лах гэсэн
боловч С.Баяр “Дайрвал дайраг, би уч­рыг нь олоод явна” гээд  хөдлөөгүй гэх. Уг нь С.Бая­рын хэлсэн үгийг
үл тоон элээ шиг шүүрч аваад хуулиа барина гээд зүт­гэсэн бол болох бай­дал яаж
ч эргээ билээ. Нөхцөл байдал хүндэрс­ний дараа Ерөнхийлөг­чид Онц байдал зарла­хыг
шахаж эхэлсэн бай­на. Ерөнхийлөгч Цагдаа­гийн ерөнхий газар, Таг­нуулын ерөн­хий
газрын дарга нарыг дуудаж энэ талаар асуу­сан гэдэг. Цагдаагийн дарга “Энэ
зэргийн жаг­саа­лыг дарах дадлага туршлага бай­гаа” гэсэн.    

Тагнуулын
ерөнхий газрын дарга ч үүнийг хүлээн зөвшөөрч “Ма­найхан дотор нь ажил­лаж
байгаа” гэж хэлсэн гэх юм билээ. Үүний да­раа нөхцөл байдал хүн­дэрч намын
байрны ха­жууд байсан машин тэрэг  
шатаж, СТӨ шатаж эхэл­сэн болов уу. Намын байрыг гаднаасаа гэхээ­сээ
илүүтэй дотроосоо шатсан тухай ярьдаг. Энэ үед Ерөнхийлөгчийн өрөөнд хүчний бай­гуул­лагын
удирдлагууд цугла­хад  Ч.Амарболд цагдаа­гаа
хойш нь татах шийд өгсөн. Дийлэхээ байлаа гэж хэлсэн гэх юм билээ. Ингээд Онц
байдал зар­лахаас аргагүй байдал бий болсон юм байх.  МАХН-ын байрны ха­жуу­ханд байдаг “Улаан­баа­тар”
зочид буудал зүгээр байхад тэрнээс дөрөв дахин хол зайтай СТӨ яагаад шатах
болов гэдэг бас л нэг асуудал.

Байдал
ийнхүү өрнөж бөөн хэл ам болсны да­раа жаахан маргааныг эс тооцвол нөгөө хоёр
нам чинь хэл амаа ололцоод, бүр өвөр түрий нэгтгээд,  хамтарч засаг барихаар болсон. С.Баяр хэзээ ч
өрсөлдөгчтэйгээ хамтарч засаг барих уужим сэтгэл гаргахгүй хүн атал яагаад
ингэв. “Алтан гадас”-тай суудлын тоо тохирсон нь үнэн биш байгаа даа.  Сангийн яамыг С.Баяр­цог­тод атгуулаад л
хачин хэрэг шүү. Долдугаар са­рын нэгний үйл явдлын гол гогцоо фактыг мэдэж
байсан АН-ын амыг таг­лах, намаа ялуулах, Оюу толгойг батлуулах л са­наархал,
МАХН-ын бай­рыг нураах аргаа ийнхүү будлиантай сонгуулийг эсэргүүцсэн
жагсаалаар нэг тийш шийдсэн  юм биш
биз. 

Дэлхийн
санхүүгийн хямралаар далимдуулж “Анод”-ыг дам­пууруу­лаад, долларын ханшийг
нэмэгдүүлж,   валютын нөөцөө ханшийн зө­рүү­гээр
нь  нөхсөн С.Баяр  прокурорт үүрэг өгч цаг­дааг шалгалаа
гэж  Н.Энх­баяртайгаа ам мурийгаад авсан
гэх. Сүүлд бас өнөөх хүчний байгуул­лагынхныг өрөөндөө дуу­­даж эвтэй байхыг са­нуулсан
нь цаанаа  учир­тай санагдах юм. 2009 оны
сонгуулиар Н.Энх­баяр, С.Баяр  хоёрын эрх
ашиг нэг цэг дээр ирэв. С.Баярын фактыг Н.Энх­баяр барьж шантаажлаад  Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхээ авсан
байх магадлалтай.  Ямар ч үнээр
хамаагүй  Н.Энх­баярыг ялуулна гэж хэлж
байсан С.Баяр хэрэв  ялагд­­вал  яаж ялалт бол­гохоо ч тооцоолж суусан
биз.  

Ерөнхийлөгчийн сон­гуулийн
шөнө хоёр цаг гучин минут хүртэл Улаан­­баа­тар хотын сон­гуулийн хэсгийн
хороод задлуулахгүй барих арга сэдэж орон нутгийн баг­цааг харахаар хүлээсэн нь
нэгийг хэлэх аж.  Даанч аргагүйдсэн үү,
саналын зөрүү тооцоолсноос их байв уу, тэд ямар ч байсан сонгуулийн дүнг хүлээн
зөвшөөрсөн. Энэ бүхнээс харахад л долдугаар сарын нэгний үйл явдлын өрнөл,
С.Баярын улс төр хоёрт нэг л  учир байгаа
юм шиг ээ.

Categories
редакцийн-нийтлэл

С.Ламбаа бол Монголдоо мажийх, С.Баяр болохоор гадаадад эмчлүүлж эдгэх ёстой

Ойрын
өдрүүдэд Эрүүл мэндийн сайд С.Лам­баагийн талаар элдэв таагүй яриа УИХ-ын зүгээс
байнга сонсдох болов. Тэрбээр хүнд өв­чин тусч гадаадад өөрөөр хэлбэл Солонгос улсад
эмчлүүлж байгаа аж.

Энэ
хооронд  нэгдү­гээр төрөхөд нярайн халд­вар
гэгч өвчин гарч хоёрын зэрэг нярай энд­сэн харамсалтай явдал боллоо. Яг үүнээс болсон
уу, гахайн ханиадтай ч хавсарсан уу С.Ламбаа сайдыг  ажлаа муу хийлээ хэмээн  огцруулах хөдөл­гөөн УИХ-д өрнөв.

 Манай, танай гэлтгүй гишүүд огцруулах гарын үсгээ
зурцгаан өрөө өрөө­нийхөө хооронд нэг өд­рийн тал гүйлдсэн байна. Хаана л хэд гурваараа
цугларсан гишүүд байна тэд сэм хуйвалдан, нам явалдаж хүний бараа­наар  амаа хамхиж бай­жээ. Харин  хүмүүс сий­рэх­ээр  “Одоо хэдэн ги­шүүн гарын үсэг зурчихав, хэнийг
нэмж зуруулах вэ” гэлцэн шаагилдаж бай­сан тухай сэтгүүлчид ярил­цаж байна.

Тэгээд
үдээс хойш яг УИХ-ын даргад нөгөө огцруулах бичгээ өргөн барих гэж байтал  гэнэт 
“Дээрээс хүлээ гэлээ” гэл­цэн шуугилдан үймэлдэж байгаад чимээгүй бол­жээ.
Хэн хүлээ гэсэн юм. Хэн гарын үсэг цуглуул гэсэн юм. Энэ тухай удах­гүй л сонсдоод
эхлэх байлгүй.

Харин  сайдыг огц­руулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн
асуудал. Гагцхүү гишүүдийн гаргаж байгаа ялгавартай шу­дар­га биш долдой зан хүмүүсийн
хөх инээдийг хүргэж байна. Нөхөд  минь та
нарын гаргаж бай­гаа зан их эвгүй ич­гэвтэр байдалд   өөрс­дийгөө орууллаа.

 МАХН-ын гишүүд ээ, С.Ламбаа болохоор Мон­голдоо
мажийх ёстой юм аа даа. Яагаад та бүхэн ингэж бодов. АН-ынх бо­лох­оороо тэр үү.
Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  С.Баяр
боло­хоор гадаадад эмчлүүлж эдгэх ёстой хэмээн та нар үздэг юм байна. Өөрийн намын
даргаа гадаадад эмчлүүлэхээр явахыг зөв, зөв хэмээн та нар сай­шаадаг. Өрөөл намын
хүн өвчин тусвал гадаад явж эмчлүүлж болохгүй, та бүхний нүдэн дээр   “паачийх” ёстой л гэх гээд байна аа даа. 

Энэ
нь жирийн үхэх үйлтэй бидний  бодлоор бол
буруу л зүйл хараг­даад байх  юм. Гэвч “их
улс төр” гэгчээр харвал байдаг л зүйл. Юундаа гайхаав гэх улстөрчид олон байх нь
сэтгэл сэм­рэм байх юм даа.

Тийм
л их хариуцлага тооцдог болчихсон юм бол бүтэн жил гадаадад эмчилгээ хийлгэж нам
төрийн ажил цалгар­дуулж байгаа С.Баярт яагаад арга хэмжээ авах­гүй байна.  Хаа байдаг юу хийдэг нь мэдэгддэггүй хотын мэр
гэж нэг оны тэргүүний “алтан сар­найн” өргөмжит 
нөхөр байна. Хотын дарга болс­ноосоо хойш тэр хүн Мон­голд байсан уу. Ядах­­даа
энэ хүнийг огц­руулах бичиг бариад гүйж байвал та нарыг ойлгож болох­сон.  УИХ-ын эрхэм гишүү­д ээ та бүхний сайдын суудалд
санаар­хаж бай­гааг хэдийгээр мэдэрч  байгаа
ч арай л дэндээд байх шиг байх юм.

 Эрүүл мэндийн сайд гадаадад эмчлүүлэхээр одох нь
жирийн иргэд бидний хувьд ямар байх нь ойлгомжтой л доо. Өөрийн сайдаа эмч­лэх­гүй
байгаа Монголын эрүүл мэндийн тогтол­цоонд сэтгэл гутрам. Гэвч манайд эмчилдэг өвчин
гэж байна. Чадахгүй зүйл ч байгаа, үүнийг ойлгож байна. Гэхдээ л заримыг нь болохоор
яаж ч бай­сан толгойг нь илээд өн­гө­рүүлдэг. Нөгөөхийг нь бөгс өндиймөгц огц­руулж
оронд нь очихоор гүйл­дэх нь бидний л аран­шин юм даа. Яагаав нө­гөө бидний нэг
их магтаад байдаг “Монгол ухаан” нь энэ байх шүү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Холын Канад ойрхон болжээ

Салаа замын уулзвар дээр зогсож буй Монгол

       Гэнэт
идэх гэдсэнд халтай шиг  гэнэт баяжих ч халтай
 гэдгийг уул уурхайгаасаа хүртэх хэдэн төгрөгнийхөө
барааг хараад талаар нэг цацах  гэж байгаа
 бидэнд сурах юм их байна.  Газар доорхи баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж,
ашиглаж хүртэж чаддаг    Канад улсын  хувьд үнэхээр арвин их туршлага хуримтлуулсан ч
өмнө туулсан замаа тийм ч төгс  биш алдаа
оноо их байсан гэж өөрсдөө ярьж байна лээ. 
Ашигт малтмал ихтэй  уулсынхаа дунд
хөгжлийг бий болгосон тэд ирээдүйгээ бодсон уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр анхаарах
хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Канад улсын уул уурхайн салбарын үйл ажиллагаатай  танилцахаар 
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ж.Энхбаяр,
зарим яамдын газрын  дарга,   сэтгүүлчдийн хамт   тус улсад ажиллаад ирэв.    

    Сонголтгүйгээр заяагдсан мөнхийн хоёр  хөршөөсөө гадна гуравдагч хөршийн тухай ярьдаг
бид тэдэнтэй хамтарч  хөгжлийн олон арга замаас
нь суралцах боломж байна.  Хойшоо харахаараа
Орос, урагшаа харахаараа Хятадаас өөрийг харахгүй бүгдийг тэднээс хамааралтай мэт
сэтгэж  ирснээ ардаа орхих болжээ. Холын Канад
нэгэнт ойрхон байна.  Цаг уур, байгалийн нөөц
баялаг, өргөн уудам нутагтай эдийн засагт нь хөдөө аж ахуй, уул уурхай голлох нөлөөтэй
зэрэг нь манайхтай адил юм.  Манайд хөрөнгө
оруулалтаараа тэргүүлдэг  Канад улс уул уурхайнхаа
талаар хамгийн түрүүнд бахархан ярьдаг зүйл нь нийгмийн харицулага.  Хэрэв нийгмийн хариуцлага алдаад байвал Канадын
 Засгийн газарт хов хүргэж болох гэнэ. Нийгмийн
хариуцлагын асуудлыг  хуульчилсан болохоор
Оюу толгойн гэрээг хийсэн Айвенхоу майнзтай элдэв хэрүүл эндээ хийж байснаас болохгүй  юм хийгээд байвал нутаг руу нь ховлочихвол   асуудлыг
 манай шүүхээс хурдан шийдчих магадлал өндөртэй
юм билээ.  Эдний уул уурхайг дагасан мөнхийн
сэдэв бол  байгаль орчин. Байгаль орчинд  анхаарлаа хандуулдаг улс учраас байгаль орчинд
халгүй технологи нэвтрүүлэхийг энэ тэргүүнд зорьдог аж.  Тиймээс ч мөнгөн ус хэрэглэхгүй алт угаах шинэ
технологи удахгүй нэвтрүүлэх гэж байгаа юм билээ.  Канадын уул уурхайн салбарынхан Монгол Улсыг хөгжлийнхөө  салаа замын уулзвар дээр зогсож байна гэж дүгнэв.

Тэд “нинжа”  нараа хүлээн зөвшөөрчээ

    Нөгөө манайхны ад үзээд байдаг улаан гараараа
уул нүхэлж алт ухаад багаа  “нинжа” нар ч
энд байх юм. Тэдэндэ зориулж хорь гаруй хууль гаргажээ. Энд уул уурхай ашигт малтмал
ярихын зэрэгцээ хүний эрхийн асуудал сөхөгдөөд ирдэг. Үүнийг яавч орхигдуулж болохгүй
нь. Тиймээс тэд хүнийхээ чадамжийг дээшлүүлэх тал дээр монголчууд ажиллах хэрэгтэй
гэж ярина лээ. Учир нь Монголд баян боловсролтой хэсэг байхад нөгөө хэсэг нь хэт
ядуу зүдүү байна гэв.  Дэлхийд  хаа сайгүй  гар аргаар алт олборлодог “нинжа” нар байдаг болохоор
тэднийг хөөж тууж болиулах гэхээсээ илүүтэй татвар төлдөг хариуцлага хүлээлгэдэг  тогтолцоог нь бий болгоод   өгчихвөл
дээр юм шиг байна. Энд “нинжа” нарынхаа олсон алтыг төр нь худалдаж авдаг. Харин
Канадын уул уурхайнхан манай “нинжа” нарыг ажилч хичээнгүйг  “Танай нинжа нар  бүхэл бүтэн уулыг гараараа ухаад  алт олборлоод байхгүй болгочихсон гээ биз дээ”
хэмээн хошигноно лээ.   Гайхаж асуугаад байгааг
бодоход гайгүй нинжа нартай юм байна даа гэж бодмоор.

      Нинжагаас гадна  хүний, манай ялгаагүй юм бас байнаа. Уул уурхайн
боловсон хүчин бэлтгэдэг гол төв болох  Бритиш
Колумбиа муж нэг асуудал шийдэж чадахгүй нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Энэ
нь манайхтай адил санагдав. Боловсруулах үйлдвэр барихаар яриад хууль гаргах гэсэн
ч шийдэж чадахгүй байгааг уул уурхайн томоохон мэргэжилтнүүд ярьж байна лээ.     Сүүлийн хэдэн жил энэ тухай яриад л бас л улс
төр нь болж өгдөггүй гэнэ. Боловсруулах үйлдвэр бариад тэр нь  төрийн  өмч  байх
юм бол  ашигт малтмалын  үнэ ханш, хэмжээг хянах боломжтой болдог төдийгүй
хууль бусаар хил давуулах явдлыг  хянах боломжтой.    Байгаль
орчин, орон нутгийн иргэдийн нийгмийн халамжийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэйг
уулзсан хүмүүс сануулж байв.   Энэ туршлагаар бол өмнөговьчууд байгалийн баялагийнхаа
ачаар толгой өвтгөхгүй амьдраад байх нь тодорхой.

      Бритиш Колумбийн их сургуульд арав гаруй  монгол оюутан  суралцдаг бөгөөд уул уурхайн чиглэлээр суралцаж
буй оюутнууд бий гэнэ. Эднийх  хичээлдээ байнга
сууж суралцахаас гадна онлайн хэлбэрээр сургадаг аж. Онлайн хичээлийнх нь нэгийг
 монгол хэлээр заадаг юм байна. Бороо гоулдын
хүсэлтээр  ийнхүү дөрвөн жил энэ хичээлийг
зааж байгаа гэнэ. Энэ сургууль уул уурхайн салбартаа их нөлөөтэй бөгөөд манай улстай
хамын ажиллагаагаа бэхжүүлэх, Засгийн газартай хамтран ажиллах сонирхол их байгаа
гэдгээ илэрхийлсэн юм.  Одоогоор Техникийн
их сургуультай хамтран ажилладаг юм байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдээс
Монголд ирж судалгаа шинжилгээний ажил хийж байсан хүн олон байдаг аж.

      Нийгмийн халамжийн чиглэлээр  анхаарал хандуулдаг Канад  улс  байгалийн
нөөцөөсөө олсон ашгаа зүгээр нэг тараагаад өгчихдөггүй ч 2004 онд Альберто мужийн
төсөв нь хэтийдээд илүү гарсан их мөнгөнөөсөө иргэн тус бүрт 400 ам.доллар өгч байсан
гэнэ. Гэхдээ ингэж зүгээр мөнгө тараахыг тийм зөв зүйл гэж үздэггүй юм байна.  Тус муж гурван сая хүн амтай,  жилийн төсөв нь гурван зуун тэрбум ам.доллар.
Манай хүн тоо энэ   мужийнхтай адил  ч   жилийн
төсөв нь таван тэрбум ам.доллар байдгийг бас бодууштай санагдсан.

Чөлөөт худалдааны асуудлаар нааштай  хандлаа

   Канадын алдарт Торонтогийн биржээр зочлов. Бүртгэлтэй
уул уурхайн компанийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг  Айвенхоу майнзтай Оюу толгойн гэрээ байгуулснаас
хойш хоёрхон хувьтай байсан хувьцаа 17 болтлоо өссөн байна. Торонтогийн биржэд Монгол
овогтой хорь гаруй компани бүртгэлтэй байдаг аж. Хувьцааны төлөө түмэн хүн бужигнаж
байх юм чинээ санасан боловч бүгд электрон хэлбэрт шилжсэн болохоор    бирж дээр очих шаардлага байхгүй.  Канадын иргэдийн хувьд улс төр, энэ тэр гэхээсээ
илүү Торонтогийн биржийн хувьцааны өсөлт бууралт л хамгийн сонирхолтой сэдэв. Хамгийн
энгийн ажил ийж буй хүн ч хувьцааны өсөлтийг сонирхож мэдээллийг нь байнга авч байдаг.
 Тэнд нэгэн АНУ-д амьдардаг  Монгол залуу ирчихсэн байхтай таарав. Нью-Иоркийн
банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг  тэр
залуу канадчуудад мөнгө босгох арга зааж өгдөг гэнэ.   

Канадын нийслэл
Оттава нь засаг захиргааныхаа төвлөрсөн хот аж. Энэ хотод Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт болон УИХ-ын гишүүд  Олон улсын
худалдааны сайд сайд Стоквелл Дейтэй уулзсан юм.  Энэ үеэр 
үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хоёр улсын хооронд чөлөөт худалдаа хийх
боломжийн тухай санал тавихад нааштай хүлээж авлаа.   Мөн замын стандарт, уул уурхайн мэргэжилтэн ажиллуулах,
энэ чиглэлээр тус улсад оюутан сургах, уул уурхайн шинэ технологи нэвтрүүлэх  тал дээр анхаарал хандуулах саналыг манай талаас
тавьсан бөгөөд   тэдний хувьд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн
юм.

Хөрөнгө оруулагчид Монголын хуулийг тогтворгүй
гэв

     Уул уурхайн хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр
гол гомдлоо Монголын  хуулинд тохов. Манай
хууль байсхийгээд л өөрчлөгддөг нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай биш гэдгийг
 дурдаж байсан юм.   Тэд Монголын  ураныг сонирхож байгаа бөгөөд хамтран ажиллах талаар
ярилцав. “Адууг дээдэлдэг Монголын ард түмэнд хандан ирээдүйн  их үйлсийг бүтээх мориндоо мордох цаг болжээ”
хэмээн Канад упс хамтран ажиллах цаашдын  саналаа илэрхийлсэн юм.

 

Д.Мөнгөндалай

Categories
редакцийн-нийтлэл

Нууц хэмээх номны нууцаас

Ронда Бёрны “Нууц” хэмээх ном бэстсэллэр болон
монголчуудын хошууруулж  байна. Энэ ямар ном болоод хүмүүс ингэж их
сонирхож байгаа юм бэ хэмээн та бодож байгаа байх. Тэгвэл энэ ном
ертөнцийн нууцыг тайлсан гэж мэдэгдэж байна. Үүнийг хүмүүс бүгд шахуу
уншчихаа биз дээ. Гэвч зарим зав зайгүй, уншиж амжаагүй хүмүүст нь
сонин байх болов уу гэх үүднээс та бүхэндээ уг номын утга санааг
товчлон хүргэе.

Нууц гэж юу вэ?

Уг ном хүмүүст сайн сайхан аз жаргалтай
амьдрахын нууцыг тайлсанд байгаа юм. Олон хүмүүс өөрсдийнхөө хүнд хэцүү
амьдарлаас хэрхэн сайн сайхан амьдралд хүрсэн тухай, гэхдээ яаж, ямар
аргаар үүнд хүрсэн тухай юм. Товчхондоо сайхан амьдарлын нууцыг
задалсанд уг номын үнэ цэнэ оршиж байгаа биз ээ. Орчин үеийн    хэрсүү
уншигчид үүнийг уншаад үнэмшихгүй байж ч магадгүй юм. Гэхдээ үнэмшиж
байгаа   хүмүүс олонхи байгаад хамаг учир байна. Уг номонд бичихдээ энэ
нууц эртнээс нааш байсаар байсан. Эртний мэргэд, хүч нөлөөтэй эзэн хаад
уг нууцыг мэддэг байсан хэмээжээ. Тиймдээ ч тэд орчлон дэлхий дээр нэр
алдраа дуурсган хүний түүхэнд мөнхөрч чадсан аж. Энэ нууц бол ердөө л
таталцлын хууль гэнэ. Номонд таны амьдралд орж ирсэн болгоныг та өөрөө
л урин дуудсан гэх юм. Үүнийг тайлбарлахдаа та тархиндаа хадгалж явсан
болгоноо татна. Тэгэхлээр таны амьдрал таны бодлын үр дүн гэжээ. Бодол
санаа нь соронзон адил энэ ертөнцөд дохио илгээж энэ дохионд
хамааралтай болгоныг өөртөө татдаг байна. Яагаад хүн төрлөхтний ганцхан
хувь нь нийт мөнгөний 96 хувийг эзэмшдэг вэ. Энэ тусгай хувьтай хүмүүс
үү. Үгүй аж. Тэд нууцыг мэддэгт хамаг учир байдаг. Тэд өөр юунд ч бодол
санаагаа сатааруулалгүй хөгжил цэцэглэл, баян тансаг амьдралын тухай
бодож байдаг. Тэдний тархинд муу муухай зүйлийн талаар бодол санаа
багтах зай байдаггүй. Тэгээд ч сайн сайхан амьдраад ирэхэд муу юмны
тухай бодол орж ирдэггүй гэнэ. Харин хүссэн болгон баян байдаггүйн нууц
нь хүн хүсээгүй зүйлээ л байнга бодож байдагт байна. Хүсээгүй зүйлээ
бодсон ч хүссэн зүйлээ бодсон ч Таталцлын хууль үйлчилдгээрээ л
үйлчилдэг гэнэ. Таталцлын хууль бог яг байндаа онодог буу л гэсэн үг.
Таны бодсоныг л биелүүлнэ. Муу сайн баяцуул үхэж далд орвол таарна. Энэ
надаас илүү л дээ. Би яаж ийм байж чадах вэ гэх зэргээр бодоод л байх
юм бол таталцлын хууль буюу орчлон ертөнц таныг баян байх дургүй юм
байна, зайлуул ядуу хэвээр нь байлгая, өө энэ хүнээс дээр гарахгүй гэж
байна. Наад хүнээс нь дээр гаргаж наад муу амьтанаа баллаад хаячихваа
гэх зэргээр бөөцийлөөд байх нь байна ш дээ. Цалин муу байна яана даа,
өр ширэндээ дарагдлаа гэх зэргээр үглээд л бодоод байх юм бол таны
цалин нэмэгдэж, өр нимгэрнэ гэж хэзээ ч байхгүй аж. Яагаад гэвэл та
хүсээгүй зүйлдээ л хамаг анхаарлаа хандуулаад байгаа болохлоор тэр юм.
Таталцлын хууль таны бодсоныг л эргүүлж өгнө. Энэ хууль үгүй хүсэхгүй
байна гэх зэрэг үгийг огт тоодоггүй. Харин нэг иймэрхүү маягаар хүлээж
авна гээд дараах жишээг үзүүлжээ. Би шинэ хувцас дээрээ юм асгачихгүй
байх сан гэхийг Би хувцас дээрээ аль болох их юм асгах юм  сан.  Миний
үсийг муухай засчих вий дээ Миний үсийг муухай засаасай, Хоцорчихгүй л
юмсан. Яаж ийж байгаад хоцрох юм сан. Би маргалдмааргүй байна. Би аль
болох их маргалдмаар байна
гэх зэргээр таны юу бодсоныг чинь таталцлын
хууль авч ирэх аж. Таны итгэх эсэх, ойлгох эсэхээс үл хамааран таталцын
хууль ажиллаж байх гэнэ. Таны одоо бодож байгаа бодол чинь таны
ирээдүйн амьдралыг  бүтээдэг  байна. Илүү их бодож байдаг зүйл чинь
бүтэж бодит амьдрал болдог аж. Та ямар нэг юманд гомдоллож байдаг бол
таны амьдрал гомдол цөхрөлөөр тасрахгүй байх нь. Мөн хэн нэгэн хүний
өвчин зовлон гомдол цөхөрлийг хөөрхөн ааш   гаргаад л сонсоод
намбигнаад байх юм бол тэр хүний зовлон, цөхрөл ч мөн л танд татагдах
бололтой. Яагаад гэвэл ертөнцөд та түүний шаналанд дуртай байгаагаар
харагдах болохоор тэр. Юу тарина түүнийгээ л хураана. Таталцлын хууль
таны санаа тавьсан зүйлийг л тан руу татна шүү дээ. Сүүлийн 80 жилд
Квантын физикт гайхамшигтай сонин нээлт, ололт амжилтууд хүний ухамсар
бол хэмжээлшгүй их бүтээгч хүч юм гэдгийг баталсан. Сөрөг муу сэтгэл
хөдлөл бол гаймшигтай хар хүчин юм. Нэг ийм бодол танд төрөхөд энэ
ертөнцийн хамгийн сөрөг бодлуудыг л татаж эхэлнэ. Харин та яг энэ үед
нь амжиж бодол санаагаа өөрчлөхгүй бол бүхий л амьдрал чинь сөрөг муу
байх болно. Тэгэхлээр таны бодол санаа одооноос эхлэн сайн сайхныг
бодож эхлэх хэрэгтэй. Таталцлын хуулийн үйлчилгээ танд тэр дороо
мэдрэгдэх гэнэ. Та хэн болмоор байна. Юу хиймээр байна. Юутай болмоор
байна гэдгээ шийдэн хэрэгтэй долгионоо цацаарай. Мөрөөдөл чинь бодитой
биелэх нь гарцаагүй.

НУУЦАД ХҮРЭХ

Бид
хууль үйлчилдэг ертөнцөд амьдардаг. Жишээ нь таталцлын хууль байна. Энэ
бол байгалийн хууль бөгөөд хэнийг ч алагчлалгүй, оновчтой, алдаа
мадаггүй, шударга үйлчилдэг. Та одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур
байдаг уу. Тэгвэл үүний буруутан та өөрөө. Ийм амьдралыг та өөрөө л
дуудан бий болгосон гэж уг номонд бичжээ. Хүн яаж амьдрахаа юу хийхээ
өөрөө л таталцлын хуулиар бий болгодог байна. Нууц гээд байгаа юм бол
ердөө л энэ юм. Тэгвэл үй олноороо сүйрч үхэж үрэгдэж байгаа хүмүүсийг
хараад энэ олон хүн гайгаа өөрсдөө дуудсан болж таарах уу хэмээн энэ
нууцыг эсэргүүцэгчид хэлдэг байна. Учир нь таталцлын хууль ёсоор тэд
бүгд тухайн үйл явдалтай нэг давтамжинд орсон байх ёстой. Хэрэв хүмүүс
байх ёсгүй газар орших ёсгүй. цаг хугацаандаа очиж болно. Тэрхүү гадны
хүчин хэний ч нөлөөнд автахгүй, юунд ч дийлдэхгүй гэж итгэх юм бол
ганцаардал, гансарлын айдас төрүүлсэн залхмаар бодлууд тэднийг буруу
цаг хугацаа буруу газар луу татдагдаж болно. Энэ бүхний сонголт зөвхөн
танд л байдаг. Таны амьдрал зөвхөн тохиолдол биш. Таны бодол санааны үр
дүн чинь л таны амьдрал. Та сайн сайхныг бодвол сайхан амьдрах болно.
Амьдрах гэдэг алалдах дайсан шиг гэж бодож байсан бол таны амьдрал дайн
шиг л байж гэсэн үг. Харин одоо үүнээсээ татгалзаж амьдрал гэдэг бол
сайн сайхан зүйл, амьдрах хичнээн хялбар болоод хөгжилтэй юм бэ хэмээн
бодох нь таталцлын хуулиар таны амьдрал яг ийм л байна хэмээн уг номд
өгүүлжээ.

НУУЦЫГ ХЭРЭГЛЭХ

Арабын
шидэд үлгэрт Алладин гэгч хүү шидэт домбо олоод зүлгэдэг. Тэгэхэд
домбон дотроос Бирд гарч ирээд “Таны хүсэл надад хууль” хэмээн хэлдэг.
Тэгвэл бүх ертөнц буюу таталцлын хууль бол таны хувьд шидтэй бэрд юм.
Та бирдээс буюу ертөнцөөс юу хүснэв тэрбээр танд дараах хариуг хэлнэ.
“Таны хүсэл надад хууль” Та юу ч захиалж болох нь байна. Тэр бүгд чинь
биелэнэ гэсэн үг. Таталцлын хууль хэзээ нэгэн цагт завсарласан,
доголдсон, тэр хүнд л үйлчилдэгтэй гэх зэргийг та дуулсан уу.Та ямар
нэг зүйлийн тухай бодох л юм бол таталцлын хүч бүхий л нөхцөл байдлын
тусламжтайгаар таны хүслийг биелүүлэхийн тулд бүх ертөнцийн
хөдөлгүүрийг тэр даруй асаана. Та амьдралаа хүссэнээрээ өөрчлөхийн тулд
дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Эхлээд хүс, нэг ёсондоо гуйж бүх
ертөнцөд тушаал өгч байгаа хэрэг юм. Та хүсч байгаагаа хэлээд зогсохгүй
бүр тодорхой төсөөлөн бодох хэрэгтэй. Зүгээр жирийн үгээр л нөгөө
бирдэд ойлгогдохоор хэлэх хэрэгтэй. Би одоо зуун мянган төгрөгтэй
болмоор байна гэх зэргээр. Хоёрдугаар алхам нь итгэх юм байна.Та хүсэл
чинь биелчихсэн байна хэмээн итгэж чадах хэрэгтэй гэнэ. Биелэнэ гэж
итгэдэггүй учраас л бид үнэн сэтгэлээсээ юм гуйж, түүнийгээ олж авч
чадна гэдгээс айдаг байна. Түүний оронд бүх зүйл чинь сэтгэлчлэн бүтсэн
гэж бодож сэтгэл санаагаа тайван, сайн сайхныг бодож байх хэрэгтэй аж.
Гуравт хүлээн авах. Таны хүссэн зүйл биелбэл танаас ямар сэтгэлийн
хөдөлгөөн гарах вэ. Түүнийгээ л хий. Бүхий л үйл ажиллагааны үед та
сэтгэл санаагаа өөдрөг урамтай байлгах хэрэгтэй гэнэ. Өөдрөг урамтай
сэтгэлийн давтамж бол таны хүссэн зүйлийн чинь давтамжтай давхцаж
байгаа хэрэг аж. Тэгээд бүхий л сайн сайхныг татах тэр давтамж дээрээ
байнга байж сайн сайхныг тасралтгүй татаж байдаг гэнэ. Нөгөө хүсээд
байсан зуун мянган төгрөгөө аль хэзээний авчихсан мэт сэтгэлдээ
ургуулан бодож тоолж юу авахаа бодож гэх мэт. Энэ бүхний эцэст таны
хүсэл болгон биелэнэ. Яагаад гэвэл таталцлын хууль ганц удаа ч гацаж
байгаагүй хэмээжээ.

НУУЦ ХИЙГЭЭД ТА

Хэрэв
та тарган жин ихтэй, тэгээд үүндээ санаа зовж явдаг бол турах асуудал
маш хүнд болдог байна. Бараг турахгүй гэнэ. Яагаад гэвэл энэ бүдүүн
тарган байдлыг та өөрөө оюун санааныхаа тусламжаар бүтээсэн байдаг аж.
Тэгэхлээр юуны өмнө та бодол санаан дотроо байгаа бүдүүн бүдүүн бодлоо
авч хаях хэрэгтэй аж. Та туранхай нарийхан ч юм уу зохистой бие
галбиртай бодолтой болсон хойноо л турж эхлэх аж. Өвчин зовлонтой
болоод таргалаад байгаа юм, хоол биеийн жинд нөлөөлж байна гэх зэрэг
бодол санаа байгаа л бол нөгөө таталцлын хуулиар та хэзээ ч турахгүй
аж. Зохистой жинд хүрэхийн тулд дараах гурван алхмыг хийх хэрэгтэй
бололтой. Үүнд эхлээд Хүсэх. Таны туранхай гоолиг байсан үеийн зураг
байдаг бол түүнийгээ байнга харж би ийм болмоор байна хэмээн хүсч байх
хэрэгтэй. Дараа нь итгэх. Та зохистой жиндээ хүрч гоолиг сайхан болсон
хэмээн итгэж үнэмших ёстой гэнэ. Та зохистой жингийнхээ хувцсыг
худалдан авч, зохистой жинтэй хүнтэй ойр дотно байж, би ийм болчихсон
хэмээн өөртөө итгүүлэн баяр хөөрийн сэтгэлийг өөртөө бий болгодог аж.
Харин биеийн жингээ үзээд байх хэрэггүй гэжээ. Дараа нь мэдээж хүлээн
авах. Та сэтгэл санаагаа хангалуун тайван байлгаж өөрийн биеэ хайрлан
таалж байх хэрэгтэй гэнэ. Та өөрийн биеэ муугаар бодож, тарган хүн
харахын эцэсгүй гэх зэргээр муулдаг бол зохистой жингээ дуудан авч ирж
чадахгүй. Харин өөрийгөө зохистой жиндээ байна хэмээн итгэн үнэмшихэд
нөгөө таталцлын хууль үйлчилж та хүссэн жиндээ орж чадах ажээ.

Хугацаа
нь ямар байх талаар цаг хугацаа том жижиг гэдэг бол зөвхөн бидний
сэтгэлд л байдаг зүйл аж. Бүх ертөнцийн хувьд бол сая доллар танд
илгээх, нэг доллар илгээх хоёрт ямарч ялгаа байхгүй гэж уг номонд
өгүүлжээ. Та зүгээр хүссэн зүйлээ яг одоо бүтсэн мэдрэмж төсөөллийг яг
одоо бүтээ. Ертөнц танд хариуг нь өгч л таараа хэмээжээ.

НУУЦ АРГУУД

Та
нөхцөл байдлыг өөрчлөх гэж байгаа бол юун түрүүн өөрийгөө өөрчлөх
хэрэгтэй гэнэ. Та өдөр бүр ер нэхсэн бичиг ирэх байх гэж айгаад байвал
тийм бичиг л ирээд байх аж. Түүний оронд мөнгө гуйвуулсан чек хүсвэл
мөнгө л ирээд байна хэмээн баталж байна. Мөн хүн гэнэт уурлан бухимдах
нь байдаг зүйл. Үүнийг хэн ч гайхдаггүй. Тэгвэл та ямарч шалтгаангүй
байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын
энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал
баяр хөөрөөр дүүрэн байх ажээ. Аливаа хүссэн гуйсан зүйлээ хурдан
бүтээхийн тулд нүдэндээ амилуулан харж яг болит байлалд байгаа мэт
дүрсэлж сурах нь хүсэл чинь биелэхэд тун их түлхэлт өгдөг аж. Та шинэ
машин хүссэн бол яг ямар өнгөтэй машин дотор орж сууж байгаагаа, шинэ
машины бүхээгний үнэр нь ямар байгааг, асаагаад хөдлөхөд хэрхэн зөөлхөн
байгааг дүрслэи бодож байх нь захиалгыг түргэтгэдэг гэнэ. Мөн мөнгө
авахын тулд мөнгө хүнд өгч сурах хэрэгтэй хэмээн заажээ. Би ямар
тараагаад байх мөнгө төгрөгтэй ч хүн биш гэж бодоодохвол л та юу
болохыг нэгэнт мэдсэн. Нөгөө ертөнцийн хууль чинь энэ нөхөр мөнгөтэй
байх дургуй хүн юм гээд л крантаа хаачих нь байна ш дээ. Эрүүл мэндийн
талаар уг номонд бичихдээ өвчин зовлонг биед барьж байдаг гол зүйл бол
хүний сэтгэл санаа гэжээ. Өвчнийхээ тухай хүн болгонд яриад л өдөр
болгон түүнийг бөөцийлөөд байх юм бол огт өвчнөөс салахгүй аж. Хүний
биеийн эд эс хоёр сараас хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгддэг гэдгийг
шинжлэх ухаан тогтоожээ. Тэгвэл яагаад өвчин зовлон хүний биед урт
удаан байж чаддаг вэ. Түрүүний өвчтэй эс байхгүй болоод шинэ эд эс
ургачихаад байхад шүү дээ. Үүнийг зөвхөн хүний ухаан санаа л барьж
хадгалж байдаг гэжээ. Эцэст нь, хэлэхэд юуг сөрнө тэр улам зөрчилдөнө
хэмээн сургасан байна. Энэ нь мөнөөх ертөнцийн таталцлын хуультай л
холбоотой сургаал аж. Жишээлбэл хотын утаа хэмээн хүн болгон шагширдаг.
Энэ нь хүн болгоны сөрөг энерги утаан дээр төвлөрч байгаа хэрэг аж.
Түүнийг тоохоо боливол харин энэ утаа багасч магадгүй юм бичсэн байх
юм. Мөн хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг улс төрч л сонгуульд ялдаг
гэсэн нь тохуутай ч үнэн үг л дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Гамшиг болж байхад гялгар уут ч яамай л байна

Монголын нийт
газар нутгийн 80 хувь цасан бүрхүүлд автаж, цасны зузаан зарим газар хоёр метр хүрэн,
тэсвэрлэх аргагүй болоод байхад, тэсгим хүйтний эрч өдрөөс өдөрт чангаран, -50 хэм
хүрч хүн нь малтайгаа осгож үхсээр байхад төр засаг маань гялгар уутхан яриад байж
байх юм даа.

Ийм чиг харалган
төртэй байх гэж. Цас зуд, ханиад томуу, хүйтэн гээд гамшиггүй юм байхгүй, хэн хүнгүй
цөхрөлөө баран аврал эрж байхад очиж очиж гялгар уутны тухай шүү. Мөн таарч дээ.
Уншигч олон юуны тухай бичээд эхлэв гэдгийг мэдэж байгаа.

Хэдхэн хоногийн
өмнө УИХ-ын дэд дарга Г.Батхүү өрөөндөө Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар, Стандартчлал, хэмжил зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын
яамны холбогдох албан тушаалтнууд болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн
авч уулзсан.Тэнд Их хурлын гишүүдээс ч байлцсан. Эрхэм гишүүд саарал ордонд тэднийг
юуны учир дуудав, тэдэнд юу ярьж үүрэгдэв гэхээр ерөөсөө л өнөө алдарт гялгар уутныхаа
талаар. Бүр тодруулж хэлбэл, гялгар уутыг хэрэглээнээс гаргах тухай.

Өнгөрсөн оны зургадугаар
сард УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Э.Мөнх-Очир, Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Зарим нийллэг, хальсан уутны хэрэглээг
хязгаарлах тухай  хуулийн төслийг өргөн бариадахсан.
Тэрхүү хуулийг нь Их хурал шууд ногоон гэрлээр дэмжиж, 2010 оны нэгдүгээр сарын
нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон билээ. Ингээд та бидний өргөнөөр хэрэглэдэг
хальс шиг нимгэн гялгар уутыг хилээр оруулахыг, дэлгүүр, үйлчилгээний байгууллагыг
хэрэглэхийг хориглож хууль зөрчвөл мөнгөн торгууль ногдуулахаар болсон юм. Мэдээж
хор уршгийг арилгахыг бодсон байх л даа.

Эрхэм гишүүд маань
“Энэхүү уутыг Хятадад хориглосон технилогиор нефтийн бүтээгдэхүүний хаягдлыг дахин
боловсруулж үйлдвэрлэдэг, 100 сая гялгар тор, нийлэг уутыг үйлдвэрлэхийн тулд
1.643.000 литр нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн ил задгай хаясан нийт хог хаягдлын
90 гаруй хувийг нийлэг уут эзэлдгээс гадна хөрсийг ихээр бохирдуулж, булчин задрах,
гэдэсний хижиг, цусан суулга, бруцеллёз зэрэг олон өвчин дэгдэх суурь болдог” гэж
тайлабарлаж байна лээ. Тийм юм байгаа биз. Гэхдээ энэ уутны тухай асуудал ерөөсөө
цагаа олоогүй л байгаа байхгүй юу. Ер нь тэгээд ад үзээд байгаа нимгэн хальсыг дэлхий
нийтээрээ хэрэглэхээ больсон биш дээ. Харин ч АНУ-аас аваад өндөр хөгжилтэй орнуудад
хүн бүр ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байгаа. Тэдний өдөр тутмын хэрэглээ гялгар уут
л байдаг шүү дээ.

Тэгэхээр үүний
цаана асар том бизнес явагдаж байгаа нь хэнд ч тодорхой . Хэнийх нь бизнес болоод
Их хурлын гишүүд минь ингэж улайран зүтгээд байна аа. Мэдээж нэгнийх нь шахааны
бизнес байж таараа. Тиймдээ л Гаалын ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Ганбаатар нарын төрийн албан хаагчдыг өрөөндөө
дуудан, нүүрийг нь улалзуулж, гөлөлзүүлж байхав дээ.

Тэрбум тэрбум
төгрөгийг өөрсөддөө хувиарилаад мантайтал инээгээд сууж байхаас өөр хийх ажил гэж
байна уу,  эрхэм түшээд минь ээ. Хамгийн сүүлийн
үеийн мэдээг авахад эх орны баруун хязгаар Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Увс
аймгийн аймгийн Түргэн, Сагил сумдуудад байдал бүр гамшгийн хэмжээнд хүрч цасны
зузаан хоёр метр орчим байгаа дуулдана. Ялангуяа Ховдын Булганы Байтаг Богд, Алтайн
цаадах Бор цонжийн говь орчимд хичнээн ч метр цас уначихаад байгаа юм бэ дээ.  

Хилээ манаж байгаа
хэдэн бор цэрэг морьтойгоо, заставтайгаа, тэр чигээрээ дасанд даруулчихаад амь наана,
там цаана байгааг саарал ордныхон эрх биш мэдэж л яваа байгаа даа, бурхан минь.
Энд гялгар уутхан яриад, хэн нэгнийхээ биенесийн төлөө ширэн нүүрлэчихсэн байгааг
нь харахад Монголд чухам юу болоод байгааг тэд мэдээгүй яваа юм шиг ээ. Эх орон,
ард түмнийхээ төлөө ганц хуруугаа ч болов хөдөлгөж үзээч ээ, 76 тэрбумтан минь.
Дандаа өөрсдийгөө бодож явдгаа болиоч, та хэдээс үнэндээ ичиж байна. Зовох цагт
нөхрийн чанар танигддаг гэдэг. Та хэд ард түмнээ тэтгэж  гийгүүлдэггүй юм аа гэхэд бараг л амьсгал царцам
идэр есийн хүйтэнд цас, зуданд даруулчихаад аврал эрэн байхад нь нэг харж үзээч.
Хот, хөдөөгүй гамшиг нүүрлэчихсэн, хүн зон яая гэж байхад гялгар уут зэрэг нь яамай
л байна шүү, нөхөд минь.   

 

Н.Гантулга

Categories
редакцийн-нийтлэл

Дэмбэрэл яагаад “дэмий донгосоод” унав

Үндсэн
хуулийн өд­рийг бид тэмдэглэн өнгө­рүүллээ.  
Уг өдрийг тэм­дэглэн өнгөрөөх явцад УИХ-ын дарга Д.Дэм­бэ­рэл УИХ-ын чуулган
дээр үг хэлсэн юм. Хэлсэн үгэн­дээ “Сонирхлын зөрчилд суу­рилсан удирдлагын ёс зүйгүй
авирлал, ав­лига, зан суртахууны до­рой­тол, төрийн хүнд сур­т­лыг олон нийтийн
зү­гээс эг­дүүцэн дургүйцэх бол­лоо. Ард иргэд Үндсэн хуулийн үзэл санааг хэ­рэг­жүүлэхдээ
шударга ёсыг эрхэмлэн, хууль бус аливаа бусармаг явдлыг сөрөн зогсохыг хичээж буй
нь зүй ёсны юм. Энэ бүхнийг иргэд өөрсдийн саналаа илэрхийлж буй  байдал, иргэний нийг­мийн байгууллагуудын тавьж
буй зүй ёсны шаард­лага, хэвлэл мэ­дээл­лийн хатуу ч гэсэн үнэнийг илэрхийлсэн шүүмж­­лэлээс
бэлхнээ харж болно” гэсэн юм.

Өвгөн
дарга дээдсийн хүрээний увайгүй луйвар булхайг хараад тэсвэр нь алдарсан бололтой.
Тэр­бээр банкуудыг дам­пуу­руулан хувааж авахыг хараад, төмөр замын  зал­­­хам дажинга үзээд, улс төрийн намуудын увай­­­гүй
хуйвалдаанд орол­­­­цоод, С.Баяр, Н.Энх­баяр хоёрын өс өвөрлөсөн тол­хил­цоо­ныг
ойлгоод дуугүй сууж тэссэнгүй. 

Чадлаараа
л хэлж бай­гаа нь тэр. Өвгөн ком­мунистын толгойд энэ бүхэн үнэхээр багтахгүй учраас
л үүнийг хэлээ болов уу. Д.Дэмбэрэл дар­­гын хэлсэн үгний та­лаар олигархиуд хоо­рон­доо
“Дэмбэрэл яагаад дэмий донгосоод унав” хэмээн ад үзэж байгаа сураг ч байна. Шинэ
үеийн оли­гар­хиудад ёс­той л дон­госож байгаа харагдаа биз ээ.

Гэвч
ухаан орох нас­наасаа эхлээд л нам за­саг, ард түмнийхээ төлөө гэж заалгаж ирсэн
түүнд одоогийн олигархиудын энэ бүх ёс бус үйлдэл үнэхээр халширмаар бай­гаа. Хуучин
цагийн ийм хүмүүжилтэй хүнд төр засгийн эрхэнд байгаа залуу олигархиуд ямар аймаар
байдаг бол хэмээн дээрх үгийг нь уншиж байхдаа бодож байв.

Тэдэнд
ашгаас өөр бүх юм юу ч биш. Ашиг олж байвал юун улс орны эрх ашиг, ард түмэн. Ху­далдаж
авч болох бүх юмыг худалдан авч, ху­далдан авч болохгүй бол замаасаа ямар ч аргаар
хамаагүй зайлуулдаг.   УИХ-ын даргын дээрх
үг одоогийн манай төр зас­гийн дээгүүрх албан ту­шаалтнуудын улаан үнэ­нийг хэлсэн
байна. Ингэс­нээрээ тэдэнд бөөн тээр саад болох биз ээ.

Тэрбээр
энэ үгийг са­намсаргүй хэлээгүй. Тийм болохоор 
засаг барьж байгаа  хоёр нам түүнийг
зайлуулах талаар бодох болно доо. Өөр арга үгүй. Орчин үеийн хулхи дарга нарынхаа
занг өвгөн ямар ойлгох биш. Ер нь харж байхад УИХ-д хуу­чин цагийн шударга хатуу
үг хэлдэг, залуу үетэйгээ толхилцдог, зарим та­лаараа хоцрогдсон ч юм шиг харагддаг
гишүүн  ганц нэг байх юм. Ямар ч байсан хатуу
үг хэлчихээд байна гэдэг  ч бас нааш­тай л
хэрэг юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бай­на. Одоо энэ Д.Дэмбэрэл  дарга ч бас нэмэгдэх бо­лолтой. “Эрдэнэт”-ийг
хувьч­лах дээр тэд маш дургүй байгаа. Гэвч олон улсын бирж дээр хувьцааг нь зарахаас
өөр шударга арга хаана ч алга байна. Тэгээд зарах гэхээр нө­гөө л олигархиуд нь
авна гэхээс яс нь шархирч байгаа биз ээ.

Одоо
харин Дэмбэрэл дарга сонирхлын зөр­чилд суурилсан удирд­лагын ёс зүйгүй авирлал
хаана байгааг ард түмэндээ ил тод хэлж өгөх ёстой. Мөн авлига төрийн хүнд суртлыг
арилгах та­лаар чухам юу хийх тухайгаа зарлах хэрэгтэй байна. Тэгвэл ард түмэн ядахдаа
сэтгэл нь онгойх байлгүй.                                                         

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

АН, МАХН хэмээх сиамын ихрүүд

Барьсан  байшин­гийн­­хаа
өндрөөр өрсөл­дөхөөс өөрөөр барьцтай юм хийхгүй 
байгаа  МАХН, АН хоёр  улс орны асуудлыг хөнжилдөө хэ­лэл­цэж шийддэг
болс­ноос хойш улс төр ч нэг л биш болчихлоо. Төр барь­даг хоёр нам нь ин­гэж нуруугаараа  наалд­сан сиамын ихэр  бол­чихоор зовлон их л бай­даг байх. Уг нь сиамын
ихрүүд “хоёр тийш бол­чих” санаатай боломж хайж салгуулах гэж мэс засал хийлгэдэг  бол  бурх­ны
гэсгээлээр тийм  болж төрөөгүй атлаа  тэд  сайн
дураараа мэс за­салд орж сиамын ихэр  болох
замыг сонгосон. Сонгуулийн тогтолцоогоо ч энэ тал руу нь явуулж, ихэр хувь заяатайгаа
эв­лэ­­рэхээр шийдэв болол­той.

МАХН-ын хувьд одоо­гоор эзэнгүй айл шиг л байна. Оны өмнө эм­чил­гээ
хийлгэхээр АНУ-ыг зорьсон С.Баяр  мөддөө ирэхгүй
учир МАХН-ын Бага хурал ч хувь хүний эрүүл мэндийн шалт­гаа­наар хойшиллоо. Дахиад
хэдий хугацаагаар Бага хурал хойшлохыг   хэлж  мэдэхгүй гэж намын ерөн­хий нарийн бичгийн дарга
Лаос, Вьетнамыг  зорихдоо хэлчихээд яв­сан.
МАХН-ын удирд­ла­гуудаас У.Барсболд л гэрээ сахиж үлдсэн бө­гөөд  хотын намын хо­рооны дарга Б.Мөнх­баа­тар нь ч
У.Хүрэлсүхтэй хамт яваа. Бага хур­лаа­раа намын даргыг солих талаар ярих гэнэ хэмээн
баахан ярьцгаасан. На­мын даргад санаархсан хүмүүс ч хор найруулж, ховоо яриад эхэлчихсэн
байсан даа.  Саяхны нэ­гэн сонсгол дээрээ
хуруу дарам цөөхөн гишүүн ирсэн байхыг хараад Сү.Бат­болд “Намын дар­га  байхгүй бол ажил ч явахгүй байна даа” гэсэн салаа
утгатай үг чу­лууд­сан байна. Нэг талаас нь ойлговол С.Баярыг сана­галзсан мэт боловч
нөгөө талаас байгаа нэртэй ийм хүн энэ мэт удвал ажил явахгүй нь дээ гэсэн санаа
юм шиг.  Байдал иймэрхүү байх зуур дархан
мэ­хээ­рээ дандаа ялж байдаг МАХН-ын  орон
нутгийн сонгуулиар гарч ирсэн хэд нь хоорондоо хөл толгойгоо олохгүй хэрэл­дэж,  тэмцэлдээд учраа мэдэхээ  байв. Эцэг, эхээ эзгүйд сахилгагүйтэж гэр орноо
буулгаж орхидог хүүхдүүд шиг аашилж, хэдэн дүүргийнхээ Засаг даргыг огцруулах, шүүхэд
өгөх гээд байдал хур­цадмал тал руугаа ханд­чихлаа. Энэ бүхний цаа­на нь хотын бүлэглэлийг
сулруулах гэсэн Н.Энх­баярын тоглолт явж бай­гаа гэх шинжээчдийн дүг­нэлт гарч эхэлчихлээ.
Хотын бүлэглэлийг сул­руулах гэж хооронд нь яс хаяж, айл эзгүйчилж  буй Н.Энхбаярын тоглолтод жигүүрийнхнийг баахан
хардсан. Оны өмнө бүтэц, зохион байгуулалтын өөрч­­лөлт  хийсэн жигүү­рийн­хэн харин  нэг хэсэг­тээ чимээ алдрав. Ах­мадуудаа хүлээж
авч уул­зах зэргээр хоног өдөр хороож байгаа гэнэ. 

Ямар ч байсан намын ерөнхий нарийн бичгийн дарга нь намын эв нэгд­лийг
бусниулах үйлдэл хийж болохгүй гэж хатуу анхааруулаад явсан  ч нөгөөдүүл нь үгэнд  ор­сонгүй.

Учраа олохгүй байгаа МАХН-тай АН ч адилхан болчихов. Дүүргийн
на­мууд хийгээд орон нутагт нь МАХН-ынхтай адил иймэрхүү толхилцоон яваад л байгаа.  Гэтэл Ардчилсан намын бай­ранд үзэгдэх хүн үгүй
болж, ардчиллын баяраа тэмдэглээд тал, тал тий­шээ талийжээ. Намууд нэг иймэрхүү
л байна. Наалдсан  биетэй,  хоёр толгойтой болохоос ба­раг л нэг хүн болсон
АН, МАХН хэмээх сиамын их­рүүдийн энэ онд хийх хам­гийн том ажил нь хоёр на­мын
байшин л байх юм байх. Өөрөөр  өрсөлдөх, ялгарах
юм ч тэдэнд үл­дээгүй дээ, нэрийг нь эс тооцвол шүү.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Америкийн татвар төлөгчид бидэнтэй адилгүй

-Тэднийг утаагаар
далимдуулж молиго үмхүүлэх боломжгүй-

Саяхан МҮОНТВ-ээр
нэвтэрсэн мэдээг сонсоод олон үзэгчийн зүрх нь савлажээ. Тэрхүү бухимдлаа бидэнтэй
хуваалцахаар манай сонины редакцид ирсэн хүмүүс ч бий. Үнэхээр тэр мэдээнд өгүүлсэн
шиг үйл явдал өрнөж байгаа бол уйлах ч багадахаар байгаа юм. Олон үзэгчийн гайхашийг
барсан уг мэдээнд манайхан утаа багасгах аргаа олж ядахдаа гэр хорооллын айлуудын
эсгийг зузаалж, шавар байшингуудын шавардлагыг нь нэмж давхарлах арга олжээ. Дулааны
алдагдал багатайгаар өвөлд өнтэй зусья гэсэн айлуудын хувьд бас ч байж болох асуудал
байх л даа. Гэтэл эсгий зузаалж, нэмж шавардах хөрөнгийг хаанаас гаргах вэ гэдэг
нь үнэхээр анхаарал татсан сэдэв.

Одоогоос нэлээд
хэдэн жилийн өмнөөс АНУ-ын Мянганы сорилтын сангийн тухай чихэнд чимэгтэй мэдээлэл
сонстож эхэлсэн билээ. Тэр жагсаалтад багтаж чадах л юм бол тэнгэрийн умдаг атгана
гэж бид бодож эхэлсэн. Зарим олон улсын ажиглагчдын тайлбарласнаар Ерөнхийлөгч Ж.Буш
дэлхий нийтэд авч хэрэгжүүлж буй дайнч бодлогоо зөөлрүүлэх гэсэн арга гэгддэг Мянганы
сорилтын сангаас хувьд хүртэх орны жагсаалтад багтсанаа анх сонсоод бид хөөр болж
байлаа. Бас хөрөнгө оруулах эхний орнуудын нэг болсноо ч бахархан тэмдэглэсэн. Тодорхой
шат дараалалтай явсан энэ хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг нь Монголд төмөр замын
салбарыг дэмжих төсөл байлаа. Гэвч оросууд нөлөөллөө авч үлдсээр ирсэн цөөхөн газрын
нь нэг болох төмөр замд америкчуудыг хамрыг ч шагайлгахыг хүсээгүй. Тийм ч учраас
188 сая ам.долларыг хэрхэхийг шийдэх хэрэгтэй болсон билээ. Америкийн ард түмний
сэтгэл шингэж, татвар төлөгчдийн нь мөнгөөр боссон тэр их хөрөнгө оруулалтыг Азийн
Монголд өгөхдөө америкчууд аль болох хэрэгтэй зүйлдээ зарцуулаасай гэж санасан нь
мэдээж. Бас албан тушаалтнуудын ашиг сонирхолд нь олз болголгүй, аль болох олон
монгол хүнд хүртээхсэн гэж бодож байгаа нь ч ойлгомжтой. Тиймдээ ч оросуудын ашиг
сонирхлын төмөр хаалгыг мөргөөд буцсан 188 сая ам.доллараа цэвэр агаар буюу эрчим
хүч, хүрээлэн буй орчны төсөл, хойд өмнөд чиглэлийн замын гэсэн хоёр төсөлд зарцуулахаар
болсон юм. Өнгөрсөн зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Мянганы сорилтын
Корпорацийн мэргэжилтнүүд манайд ирж судалгаа хийгээд нийслэлийн гэр хорооллын айл
өрхийн түлшний зарцуулалтыг багасгах, цэвэр түлшийг ашиглуулах замаар агаарын бохирдлыг
бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөл хэрэгжүүлэх
нь зүйтэй гэж үзсэн юм. Нөгөөх 188 сая ам.долларын 47.2 сая ам.долларыг нь өнгөрсөн
есдүгээр сараас 2013 оны есдүгээр сар хүртэл хэрэгжих цэвэр агаар төсөлд зарцуулах
болсон билээ. Гэтэл энэ 50 сая орчим ам.долларыг хэдэн айлд туурга авч өгөөд, байшин
шавардаж өгөөд дуусгах гэж байгаа гэж үү. Уг нь америкчууд утаандаа угаартсан нийслэлчүүдийг
онгон зэрлэг тал шигээ сэрчигнэсэн цэвэр агаарт амьдраасай гэж хүссэн байх л даа.
Гэвч утаагаа алга болгоно гэсэн лоозон барьж, утаагүй амьдрах нийслэлчүүдийн чин
хүслийг саалийн үнээгээ болгосон албан тушаалтантай монголчуудын хувьд энэ нь говийн
зэрэглээ шиг замхран алга болно.

Харин америкчууд
биднээс өөр болохоор утаа алга болгоно гээд жил бүр молигодуулсаар ирсэн манай татвар
төлөгчдөөс ялгаатай л байх болов уу. Мянганы сорилтын сангийн их хэмжээний хөрөнгө
оруулалтын тухай ид яригдаж байх тэр цагт АНУ-ын татвар төлөгчид  сенатадаа хандан захиа илгээсэн байдаг. Уг захианд
Монгол зэрэг ардчиллыг хөхиүлэн дэмждэг улс орнуудад хөрөнгө оруулахаас татгалзаж
байгаа хэрэг биш ч жагсаалтад багтсан улс орнууд нь Ж.Бушийн цэрэг дайны ажиллагааг
дэмжиж байсны шагналаа авч байна гэж хардах талтай байна гэсэн санаатайг хэвлэлээр
бичиж байв. Өөрсдийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон хөрөнгийг зөв зүйлд зарцуулагдаасай
гэж америк татвар төлөгчид юу юунаас илүү хүсдэг нь эндээс харагдаж байгаа юм. Харин
тэд өөрсдийнх нь хөрөнгө гэр хорооллынхны эсгий туургыг нь зузаалж, байшин пинг
гаднаас нь нэмж шавардахад зориулж дуусгасан, тэгээд тэр нь утаа багасгаж, Улаанбаатар
цэвэр агаартай болсон гэсэн үлгэрт итгэх болов уу. Дэлхийд хамгийн их агаарын бохирдолтой
улс орон, хот хаа байгааг АНУ-ын НАСА буюу Сансар судлалын төвийнхөн тогтмол хянаж
байдаг билээ. 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн уг төвийн сансрын хяналтаар үнэхээр
хятадууд агаарын бохирдлоо багасгасан эсэхийг нь шалгаж байсан удаатай.

Уг нь энэ төсөл
хэрэгжиж, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээ нэвтрүүлсэнээр агаарын бохирдол
багасч, 2029 он гэхэд Улаанбаатар хотын 485 мянган иргэнд ашиг тус нь ирнэ гэсэн
судалгааг гаргасан юм билээ. Гэвч манайхан нөгөө л утаагаар далимдуулж хөлждөг аргаа
үүн дээр гаргаж, бүр эсгий туурга, шавар элс гээд байх юм бол америкийн татвар төлөгчид
зүгээр ч орхихгүй л байх даа. АНУ-ын татвар төлөгчид бид биш, манай татвар төлөгчдийг
бодвол өгснөө нэхэж, хянаж шалгаж чаддаг хүмүүс билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн тухай ойлголтоо өөрчлөхгүй бол хил дээр буун дуу тасрахгүй

Сүүлийн
жилүүдэд Мон­гол Улсын хил дээр үе, үе буун дуу гарах боллоо. Харамсалтай нь хилийн
цаанаас өнгөлзөгч нь бус хилээ хамгаалаад зогсч байгаа цэргүүд нь бие бие рүүгээ
буу шагайгаад байгаа юм. Энэ талаар манай нийт­лэлчид, нэртэй сэтгүүлчид тун оновчтойгоор
бас хор­жоонтой нь аргагүй дүрсэл­сэн билээ. Гэвч болж буй энэ үйл явдал буудсан
бас буудуулсан хүмүүсийн ху­вийн асуудал болоод дуусах ёсгүй юм. Харин ийм хэр­гүүд
гараад байдгийн мөн чанар, учир шалтгааныг олж, үндэс урхагийг нь олох хэрэгтэйг
хэлж байна. Түү­нээс гадна урьд өмнө болж байсан хэргүүд нэг ийм хэрэг гарахаараа
дараа­гийнх нь ойрхон болдог гэдгийг баталсаар ирсэн учраас биднийг алгуурлах эрхгүй
болгож байна. Ер нь хил дээр цэргүүд нь даргаа буудсан, дарга нь “буу алд­сан”-аас
цэрэг нь амиа алдсан гэх мэт хэргүүд гарсаар ирсэн он жилүүдэд бид юу хийсэн бэ.
Юу ч хийгээгүй. Харин ч тэр хавьд гүйдэлтэй болсон, бараг л нэг ийм хэрэг гарах
хугацаа нь болоод байсан юм аа гэсэн шүү юм удир­дах хүмүүс нь өөрсдөө ярьдаг болоод
байна. Үүнийг хэн нэгэн даргыг сольсноор шийдэх асуудал биш харин ч хилийн тухай
ойлголтоо, энэ тогтолцоог тэр чигээр нь өөрчилснөөр эхлэх ёстой. Үүнийгээ нэлээд
дээхнээс эхлэн тайлбарлах гэж оролдъё.

ХИЛ
ГЭЖ ЮУ ВЭ?

Хил
гэхээр л ямар ч хүний санаанд тусгаар тогт­нолын баталгаа, эрх чөлөө тусгаар тогтнол
гэсэн их л том зүйл бодогддог. Үнэн­дээ бодит амьдрал дээр аль ч улс манай хил гэж
өмч­лөөд байхад учир дутагдал­тай. Баганын цаана гарвал айлынх, бас тэдний сүлдтэй.
Наана  нь бол манайх, Мон­голын сүлдтэй. Тиймээс
ч за­рим эрдэмтэд хоёр улс нэг хил гэсэн онолыг дэв­шүүлдэг биз.

Дэлхийн
түүхэнд улсын хилийн тухай ойлголтыг тун саяхных гэгддэг. Уг нь Хүн­нү, Нангиад
улсын хооронд МЭӨ 196 онд тогтоосон ул­сын хилийн тухай ойлголт нь хүн төрөлхтний
хувьд анх­дагч болох талаар манай эрдэмтэд нээсэн ч 1655 оны Испани, Францын хооронд
Принейн даваагаар тогтоо­сон хилийг анхных гэж бид­нээс өмнө тооцоод явчих­жээ.
Яваандаа, манайхан антропологийн хувьд хүннү­чүүд нь одоогийн монгол­чууд гэдэг
нь батлагдсан энэ тэрээг сануулж, бас хилийн хувьд анхдагч байснаа ба­талж чадвал
дэлхийд анхны хилийг монголчууд зурвас­лаж байсан хэмээн бичиг­дэхийг үгүйсгэх аргагүй
ээ.

Түүхэн
улбаагаа хара­хад хилийн тухай асар өн­дөр мэдлэг, мэдээлэлтэй байж болох Монгол
Улс өнөөдрийн дархан хилээ ба­талсан орон болоход ямар­хан хугацааг өнгөрүүлсэн
билээ. Манайдаа энэ чиглэ­лээр гаршиж, судалгаа түү­хийг нь батжуулсан хүмүү­сийн
үздэгээр 1727 онд Монгол Улс анхны хил тог­тоон тодорхойлох ажилд орж байсан гэдэг.
Тухайн үед Манж Чин улс, Хаант Орос улс хоёр талаасаа төлөө­лөгчдөө байлцуулан манай
хойд хил орчмоор хил тог­тоосон бөгөөд манай хү­мүүсээс бүрэлдэхүүнд нь орж байсан
юм билээ. Гэх­дээ үүнийг монголчууд өөрс­дөө хилээ тогтоосон гэж үзэхэд хэцүү юм.
Ман­жууд л өөрсдийн харьяаны газар дээрээ явж, харин манайхан дагалдаж явсан хэрэг
шүү дээ.

Харин
жинхэнэ утгаараа бүрэн эрхтэйгээр батлах улсын хил тодорхойлон тогтоох ажиллагаа
1958 онд болсон байна. Оросын тал­тай Монгол Шарын даваа­наас Асгат хүртэл 1305
км газарт хилээ тодорхойлон тогтоож, хилийн гэрээ бай­гуулан баталгаажуулж, га­зар
дээр тэмдэглэж, 1976 онд үлдэх зайндаа албан ёсоор баталгаа гаргаж ав­чээ. Харин
1962 онд БНХАУ-тай өмнөд улсын хилээ то­дорхойлон тогтоожээ. Энэ хугацаанд манай
хилийн цэргийнхэнд бас бодлого тодорхойлогч нарт амаргүй үеүд тохиож байсан нь мэдээж.

Ю.ЦЭДЭНБАЛ
ТӨРСӨН НУТГАА ОРОСУУДАД ӨГСӨН ҮҮ?

Энэ
асуудал монгол­чуудын удирдагч аснаа бу­руутган ярих болохоороо гаргаж ирдэг сэдэв
л дээ. Гэхдээ Л.Шинкаревын но­мон дээр Ю.Цэдэнбалыг Давст сумын нутгаасаа өгс­нийг
буруутгадаг нь том алдаа гэж онцолсныг хараад үнэндээ гайхаж байлаа. Энэ нь ямар
учиртай юм гээд судлахаар манайхны тэр бүр мэддэггүй баримтууд гарч ирэх юм билээ.
Тов­чоор өгүүлэхэд манжууд Монголыг эрхшээлдээ оруу­лах их хүсэлтэй, харин ойрадууд
халхууд шиг наа­линхай аашлахгүй манжуу­дын хувьд цаг цөвүүн бай­лаа. Тухайн үед
баруун монголчуудын төлөөлөл болж хэсэг овгийнхон Ман­жийн хаанд бараалхан “Ойра­дыг
эзлэхэд хоол хүнс базааж бэлтгэх ажлыг бид хийе. Гэхдээ энэ ажлыг хийхэд хамгийн
тохиромж­той, газар зүйн байрлалын хувьд хамгийн таатай нь Хархираа, Улаангом гэдэг
газар байна” гэсэн юм байх. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй Манж эзэнтний хувьд тува­чуудын
ирж суурьшдаггүй хоосон газарт тэднийг амьд­рахыг зөвшөөрчихсөн ажээ. Ингээд л тувачууд
Манжаас эмээсэн сэтгэлээрээ хал­даж чаддаггүй он цагийг элээ­сээр Тувагийн нутаг
манайх болсон түүхтэй гэнэ. Харин нэлээд сүүлд ЗХУ газар нутгаа Алс Дор­нод руу
тэлэх бодлого барьж, бас судалгаа энэ тэр хийгээд эхэлсэн чинь Ев­ропод үнэтэй хүнсний
давс­ны томоохон нөөц нөгөө тувачуудаас манайхны ав­сан газарт илэрсэн юм байх.
Ингээд л ах гэсэн том то­дотголтой оросууд нэг та­лаасаа дарамталж нөгөө талаасаа
тэр газрын чинь эзэн болох Тува манай харьяанд байна гээд дайр­чихвал эвгүй байсан
учраас бага чулуугаар их чулуу цохисон хэрэг болсон юм билээ. Тэгэхгүй бол одоо­гийн
Бөхмөрөн, Давст, Са­гил, Түргэн гээд нэлээд хэдэн сумдын уугуул иргэд төрсөн нутаггүй
болчих аюул байжээ. Ер нь улсын хил тодорхойлон тогтоос­ноос хойш 20 жилийн дотор
улсын хилийг сэргээн то­дотгох арга хэмжээ болдог. Энэ нь хилийн баганаа ойр­туулж,
сэргээж бас энэ чинь манайх шүү дээ гэдгээ дахин сануулдаг ажил юм уу даа. 1976
оны ЗХУ-тай ул­сын хил тодорхойлон тог­тоох болон тодотголоор Давсан уулын талыг
оро­сууд авч, 1992 оныхоор нь Увс нуурын эргийн цаана байсан Оросын хил усны зах
руугаа бүр таван км орчихсон гэж байгаа. Ямар учраас оросууд ер нь ингэж дээрэлхүү
хандаад байдаг хэрэг вэ. Учир нь ямар ч улс хөрштэйгээ тодорхойлон тогтоосон хилийнхээ
зураг­лал гэрээгээ НҮБ-ын про­токолын албанд бүртгүүлэх ёстой. Ингэсэн цагт хэн­бугай
ч хилээс маань хо­роож хумсалж чадахгүй юм. Оросуудтай бид 1958 онд анх хилээ тодорхойлон
тог­тоосон ч тэдний тодор­хой­гүй шалтгаанаар татгалз­дагийн улмаас 2006 он хүртэл
бүртгүүлж чадаагүй байна. Харин хятадуудтай нийлж 1962 онд хилээ тодор­хойлон тогтоочихоод
1964 онд бүртгүүлчихсэн учраас оросуудтай маргадаг шиг хэл ам гардаггүй юм байна.
Түүнээс биш урд хөршүү­дээ тэгж нохойтлоо, ингэж хужаа зан гаргалаа гэсэн хэрүүл
тасрахгүй байх бай­сан биз.

Ингэж
олныг өгүүлэн нуршсан нь одоо Монголын хил сөөм сөөмөөр идэгдэх ямар ч аюулгүй болсон
гэсэн үг юм. Нэгэнт нарийв­чилсан зураг сэлт нь олон улсын бүртгэлд орчихсон бид
Хүннүгийн үеийнх ши­гээ буу сэлэм агсан, хилээ манаж байна гээд хэдэн хилчдийнхээ
үйлийг нь үзэж зовоогоод байх хэрэггүй болжээ. Ер нь Монгол шиг хилчдээ өвөлд нь
шинелийг нь хөлдтөл багана тэврүүлж суулгаад, зунд нь өмссөн хувцаснаас нь хярвас
үнэрт­тэл наранд хатаагаад байдаг улс орон өөр байгаа гэж үү. Морь мал, хүнээ зовоон
байж хилээ манадаг хуучны аргаасаа бид салах болжээ. Тэгэхгүй бол хээ­рийн салхинд
багана тойрч мөр хайсаар мал мэт амьд­рах цэрэг эрс бие биеэ хядаад дуусах нь. Хил
дээр гарсан буун дуу анхных ч биш бас хилээ манадаг Хүн­нүгийн үеийн арга барилаа­саа
салахгүй бол сүүлчийнх ч болж чадахгүй.

ШИНЭ
ЦАГИЙН ХИЛ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Хилийн
манаанд гарах үедээ цоожтой савнаас авч явдаг бууг нь эс тооцвол Монголын хилчдэд
техник гэж байхгүй. Монгол Улс тусгаар тогтнолдоо анхаарч, хилийн зурвасаа айхтар
хянадаг улс гүрэн болохын тулд шинжлэх ухааны дэвш­лийг энэ салбарт нэвтрүү­лэх
хэрэгтэй байна. Мон­го­лын газар нутгийн 19 хувьд нь салхин цахилгаан станц байгуулах
боломжтой гэсэн судалгаа байдаг юм билээ. Сэргээгдэх эрчим хүчээр олон асуудлыг
хямдхан шийдэж болно. 1933 онд байгуулагдсан Хилийн цэр­гийн байгууллага маань
1953 онд Хятадын талын хүсэлтээр татан буугдаад 1966 онд улс өөрийн гэсэн бодлоготой
байх ёстой гэдэг үүднээс дахин байгуу­лагд­сан түүхтэй гэдэг. Тэгвэл шинэ эрин үед
төр бодлогоо тогтоож, хил хамгаалах салбарт өөрийн гэсэн чиг­лэл баримтлалыг нь
гаргаж, энэ салбарын тогтолцоог тэр чигт нь өөрчлөн шинэ түвшинд гаргаж ирэхгүй
бол урагдсан гутал, эцсэн морь­той хилчид нь застав зас­таваараа ээлжлээд нэгийгээ
хядаад дуусах нь. Хил мануу­лахаар хүүгээ явуулж байгаа эхчүүд хойдохыг нь унших
гээд үлддэг болчих гээд байна.

Монгол
Улс тэр бүрий хүн амьтан байдаггүй хилээ хянаж байхын тулд бүрэн камержуулж асуудлыг
шийд­дэг байхад болохгүй зүйл үгүй. Мөн тэнд алба хаши­хаар очсон цэргүүдийг ганц
ганц жилээр бус харин ч мэргэшүүлээд хяналтын төвд ажиллаад суух болом­жоор хангаж
өгөх нь зүйтэй мэт.

Тэр
бүхнээс гадна хил хамгаалах салбарт ажиллаж байгаа хүмүүс дээр доргүй сэтгэлгээгээ
өөрчлөх хэрэг­тэй байгаа юм. Хил дээр байлдагч нь офицероо бууд­чихаад байгаа нь
тэндхийн асуудал биш харин энэ сал­бар өөрөө болохгүй байгаа­гийн шинж билээ. Ер
нь иймэрхүү хэрэг гарч эхэл­сэн тэр үед л бид болохгүй байна гээд тогтолцоог нь
өөрчлөх хэрэгтэй байсан юм. Үнэнийг хэлэхэд хил хамгаалах энэ салбарыг толгойлж
байгаа хүмүүс аль нэг улстөрч, дарга нарын татаасны хүмүүс л байдаг. Ялангуяа хилийн
13 аймгаас тодорсон үе үеийн УИХ-ын гишүүд үүнд хамгийн их холбогдоно. Тэд өөрийнхөө
хүмүүст албан тушаалд хүрэх боломжийг өгнө, ха­рин тэд энэ салбарыг урагш­луулахын
тулд юу хийх ёстойгоо ер мэдэхгүй. Тэгсэн атлаа төсөв захиран зарцуулдаг эрх мэдлээ
ашиглан ангийн захирагч болгон хувийн бизнестэй болж, бэлжээд авахыг нь яана.

Мөн
энэ салбарынхан офицерийн түвшиндээ хэл амтай, хэрүүл зодоонтой байсныг тухайн үед
хэвлэ­лээр бичиж л байсан. Одоо­гоос яг нэг жилийн өмнө Хилийн цэргийн сургуулийн
захирал, хурандаа Д.Даш­даваа дэд захирал, хошууч генерал Я.Пүрэвдоржийн­хоо хамрыг
нь мурийтал зодсон байдаг. Бас хэд хэдэн хурандаагийнхаа эрх чөлөөнд ч халдаж байжээ.
Дээрээ ийм байгаа юм чинь дороо ямар байсан нь ойл­гомжтой. Тэр үед л энэ салбарын
муу муухай нь хоолойгоороо сагаад гарч ирж байжээ. Тухайн үед ХХЕГ-ын дарга, хошууч
генерал А.Баатарцогтод “Дээ­рээ ийм байгаа юм чинь дороо ямаршуу байгаа нь харагдаж
байна. Яаралтай арга хэмжээ авбал яасан юм” гэж хэлж байсан хү­мүүс бий. Гэвч хөдлөхгүй
байсаар саяны Улаан-Уулын отрядын хэрэг гар­сан. Бас ийм багш нараар заалгаж байгаа
хүмүүс хи­лийн зас­тав дээр очоод хэр­хэх нь хэнээр ч хэлүүлэлт­гүй ойл­гомж­той.
Хилчидтэй хам­­гийн их тулж ажиллах ёстой хүмүүс нь соёл мэ­дээллийн хэлтсийнхэн
гэгд­­дэг. Гэтэл хариуцлага тоо­цуулж ажлаа өгсөн А.Баа­тарцогтын оронд очсон бри­гадын
генерал Х.Сэргэлэн дарга өмнө нь захиргаа удирдлага, соёл мэдээллийн албаа хариу­цаж
байсан дэд захирал байсан гэж байгаа. Тэгэхээр ажлаа хийж чадаа­гүй хүн дэвшсэн
ч гэмээр юм уу.

Энэ
мэт олон жилийн алдаа, завхрал бугшсаар Монголын хилийг хамгаала­хаар явсан залуус
шарил ачдаг машин дээр л буцаж ирэх болоод байна. Бас хилээ хамгаалж байгаа гэж
гэгэлгэн захидал бичдэг хөвгүүд шоронд ял эдлээд суудаг болж байна. Хил дээр иймэрхүү
хэрэг нэг гара­хаараа тэр хавийнхаа зас­тавуудаар заавал нэг тойр­дог болчихсон
талаар энэ салбарт удсан хашир бур­хинууд хэлдэг юм билээ. Харин түүнийг дээрээс
нь дараад улам бүр буглуулчих биш идээ бээрийг нь сайн шахаж эдгэрүүлэх хэрэг­тэй.
Хүннүгийн удамт мон­голчууд бид хилийн тухай хэвшсэн ойлголтоо өөрч­лөхгүй бол хил
дээрх буун дуу тасрахгүй нь.

Э.ЭНЭРЭЛ