Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын хууралт буюу мөнгө тараах далд амлалт

Иргэд 1990-ээд оны эхэнд   цэнхэр, ягаан тасалбарынхаа уч­рыг олохгүй сүйхээтэй, мэдээлэл­тэй хүмүүст алдаад өнөөдөр баян чинээлэг юмтай, эд хөрөнгөтэй байгаа тэднийг харан,  амаа барьж, араас нь баахан үглэж дуулсан даа.   Одоо  уул уурхайн баялгийн­хаа хувьцааг авахгүй гэнэдээд  сая төгрөгийг нь гараа сарвайлгаад авах гээд байж байна.

21 мянган
төгрөгийнхөө үлдэгд­лийг хүүтэй зээлээр аргалж хамгаа барьцаалчихаад одоо нэг сая төгрөгийг юугаа барьцаалж ямар өрөнд орж өгөх гээд байгаа юм бол, энэ эрх баригчид.  Өнөөдөр бэлэн мөнгө тарааж ард түмний амыг таглаад маргааш  хувьцааг нь хуучин аргаараа авчих санаа цаадуулд чинь байна. Дөрөв,  тав, зургадугаар сард гурав хувааж  өгөх нэг сая төгрөгийг аваад баяжчих юм шиг санаад буй хүн олон бий. Эрдэнийн хувийг  анх АН амлахад МАН сөргүүлж 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгө амласан. Одоо нэгэнт 500 мянгаа 21 мянгаар тараагаад дуусч байгаа юм чинь ядаж үлдсэн нэг саяыг нь хувь­цаагаараа өгөх хэрэгтэй юм. Нэгэнт л анх  хоёр нам дундаасаа гаргасан хувилбар хойно ингэх нь үнэнд нийцэх биз ээ.

Сая хорин нэгэн мянгаа өгөх мөнгөгүй болж гаднаас хүүтэй зээл авч, сонгуулиас өмнө ард түмний амыг тагласан.  Одоо тэдний тол­гой­ны өвчин бол ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр хувааж олгох нэг сая төрөг. Үүнийгээ ямар замаар өгөх нь мөн л анхаарал татаж байгаа юм. Угаас Оюу толгойгоос урьдчилаад мөнгөө авчихсан. Таван толгойгоо ашиглаж эхлээгүй байж  баахан өр босгочихлоо.  Юун ОХУ-д төлсөн гэх их өр.  Түүхэндээ байгаагүй их өрийг энэ Засгийн газар тавьж байна. Монгол Улс сэхэхгүй болтлоо өртэй болчихоод байна. Өр тавьж  уул уурхайгаа, улс оронтойгоо хамт зарж байна. Эх орны хишиг хийгээд Таван толгойн хувьцаа юу болоод байгаа вэ.

Таван толгойн хувьцаа анх тусдаа асуудал байлаа. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Таван толгой хувьцааны арван хувь буюу 536 ширхэг хувьцааг иргэддээ  эзэмшүүлэхээр болсон билээ. Гэтэл  энэ жил  үндэсний компаниудын нэрлэсэн үнээр худалдаж авах байсан хувьцааг болиулж, иргэддээ өгөх арван хувиа хорин хувь болгож, 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон юм.  Гэтэл  энэ хувьцаанаас гадна “Эх орны хишиг” гэх 1,5 сая төгрөг бол сонгуулийн амлалт байгаа.  Одоо  энэ хоёрыгоо МАН-ынхан хольчи­хоод учир нь олдох­­гүй холион бантан хутгачихсан сууж байна.  УИХ-ын гишүүд нь ч учраа олохгүй болчихоод байна.   Нэг сая төгрө­гийг өндөр настан, хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүст олгоно гээд байгаа. Тэгсэн мөртлөө Засгийн газарт хувьцаагаа зарж болно гэлээ. Тэгвэл сая төгрөгөөр Засгийн газар хувьцааг нь авна гэх юм.  Тэгэхээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хү­мүүс хоёр сая төгрөг авах ч юм шиг.   Одоо тэгээд нэг сая төгрөгөө гурав хувааж авах уу,  хувьцааныхаа нэг саяыг нэмж авах уу гэсэн асуудал гарч ирж байна. Эсвэл  бүр нэг сая төгрөгөө авахгүй хувьцаа болгох ёстой юм уу, хэн мэдэхэв.

Бас нэг ойлгомжгүй  зүйл нь нэг ширхэг хувьцааны үнийг Монголд мэдэж байгаа хүн алга. Сая төгрөгөө 1072 ширхэг хувьцаанд хуваахад нэг ширхэг хувьцаа 932 төгрөг  юм шиг ойлгогдохоор байна.  Гэтэл нэгж хувьцааны үнийг зах зээл тогтоох ёстой биз дээ.   Дээр нь ашиглаж эхлээгүй  Таван тол­гойнхоо ашгийг хувааж бүр нарийн яривал алаагүй баавгайн арьсыг хувааж идэж  байна. Одоо бид  мөнгө аваад байгаадаа баяр­лах юм биш. Ирээдүйгээ худалдаж идэж байгаа юм шүү дээ. 

Таван толгойн хувьцааг Монгол Улсын иргэн болгон авна гэсэн. Дээр нь иргэдийн  гуравны хоёр нь хувьцаагаа авч чадах уу, сонгуу­лийн амлалтын үлдэгдэл нэг сая төгрөгөө авч чадах уу гэдэг ч бүрхэг байна. Ингэж л бид хууртагдаад байгаа юм. Одоо гурав хувааж өгөх гээд байгаа сая төгрөг, увуулж цувуулж өгсөн 500 мянгаараа   ард түмний нүдийг  хааж байна. Үүндээ иргэд цадаад МАН-ын цаад нарийн хорон санааг нь ойлгохгүй байх шиг. 

Мөн өндөр настнуудад буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр зарлачихаад байгаа.  Энэ нь сонгогчдын гуравны нэг гэсэн үг. Цаана нь гуравны хоёр нь үлдэж байна. Тэр үлдсэн хэсэгт мөнгөн хэлбэрээр авах уу, хувь­цаагаар авах уу гэж санал асуулга явуулна гэсэн. Ирэх тавдугаар сард тэр санал асуулгаа явуулах юм байна. Дээр хэлсэнчлэн итгэхэд бэрх толгой эргүүлсэн элдэв арга нь бидэнд молиго үмхүүлээд байх шиг байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг байхаа. Мэдээж хувьцаа биш бэлэн мөнгө өгөх гэж л зүтгэх вий. Учир нь хувьцааг нь дараа  өөрсдөө юм болгож хувааж авах гэсэн санаа ч байгаа биз. Уг нь бол бид аль алиныг нь авах ёстой баймаар. Ямар ч байсан сонгуулиас өмнө  үлдсэн хэсэгт мөнгө  өгч амжихгүй нь тодорхой. Харин  энэ нам ялбал 1,5 саяа ямар ч байсан өгөх нь гэж ард иргэдэд  ойлгуулж   байна. Энэ бол МАН-ын төлөвлөгөө. Энэ бол улс төрийн заль мэх. Өөрөөр хэл­бэл, өмнөх сонгуульд амласан 1,5 саяа энэ сонгуульд дахин амлаж байна гэсэн үг. Нэг ёсондоо бид ялбал үүнийг өгнө гэж ойлгуулаад байна. МАН
нэг амлалтаар хоёр сонгуульд угсруулан ялах мэх хийж байна. Сонгуулийн хуульд мөнгө тараахгүй, юм  амлахгүй гэсэн. Энэ хуулийг МАН зөрчиж байна. МАН-ын энэ арга бол  мөнгө амлаж буй далд хэлбэр юм. Дээр нь сонгуу­лиар мөнгө тараахгүй гэсэн хуулийг ч давхар зөрчиж байна. Ингээд Засгийн газар ажлаа хийж болно гэсэн хуулийн сиймхий дээр гурав­ны нэгд нь мөнгө өгөхөөр болов.  Энэ нь ахмадуудын ихэнх нь МАН-д саналаа өгнө гэж тооцоолж шагнал болгож урьдчилан өгч буй хэрэг. Үлдсэн  гуравны хоёрынх нь мөнгийг  дахин амлалаа. Ард түмнээрээ дэндүү тоглож, ядуу байгаагаар нь эрх чөлөөг нь худалдаж авч байна.

Юм утгаа алдахын дээдээр алдаад байна. Хөөрхий сонгуу­лийн дараа гарч ирэх Засгийн газар үйл тамаа цайна даа. Гэвч  сон­гуульд ялахын тулд МАН  улайрч буй нь энэ юм. Тэр их мөнгө нь хаана ч байгаа юм.    

Үүнийг
эсэргүүцэж улс төрийн намууд МАН-д шахалт үзүүлж  бүрэн зогсоох хэрэгтэй юм. Сон­гуульд
тэгш орохын тулд ийм алхам хийх хэрэгтэй. 
Улс төрийн
намууд  МАН-ыг сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсний дараа Дээд шүүхэд
хандан энэ намыг татан буулгах хэрэгтэй юм. 
Нэг үгээр хэлбэл
сонгуульд нэрээ дэвшүүлс­нийх
нь дараа саналын хуудаснаас энэ намын нэрийг авах хэрэгтэй юм. Ингэж чадахгүй бол бусад намууд өөрсдөө харин сонгуульд далаараа цэвэр тавиулна.
Хэрэв  хууль зөрчсөн
хуудуутай үйлдлийг нь
зогсоохгүй юм бол энэ нам
ирэх сонгуульд дахиад л гарч ирж  дийл­дэхээ
байна.

Categories
редакцийн-нийтлэл

“Дүрээ яаж гаргаж байна гэдэг нь л чухал”

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь энэ сарын 14-нд Дуурь, бүж­гийн эрдмийн театрын тайзнаа тавигдана. Өчигдөр тус театрыг зорьж дуурийн сургуулилтын яв­цаас сурвалжиллаа. Дуучид, оркест­ртойгоо нийлээд бэлтгэлээ хийж байлаа. Нэгдүгээр үзэгдлийг сургуулилна. Хоор дуучид болон гол дүрүүдийн дуучид бүгд тайзнаа гарч иржээ. Суух нь суугаад зогсох нь зогсоно. Бүгд энгийн хувцастай. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удир­даач Н.Туулайхүү “Нюанс хийх гээд байна шүү дээ. Ойлгоцгоож байна уу”, “Заавал хүн нервтүүлэх ямар хэрэг байна аа” хэмээн дуучдыг зэмлэснээ сургуулилтаа үргэлж­лүүлнэ.

Чио Чио Санд дуулж байгаа соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэ­туяа хөх жинсэн өмд, эрээн сорочикон цамцтай. Амери­кийн цэргийн дэслэгч Пинкертоны дүрийг бүтээж буй Г.Шижирболд хар фут­болк, жинсэн өмд, ботинктой.

Хоор дуучид “Ай Чио Чио Сан” хэмээн цочирдсон өнгөөр дуулах хэсгийг жаахан сул дуулаадахтал Н.Туулайхүү удирдаач “Та нар цочсон байх ёстой биз дээ. Гэтэл зүгээр л “Ай Чио Чио Сан, ай Чио Чио Сан” гэж сэтгэл хөдлөлгүй, сулхан дуулахаар чинь ямар ч сэтгэгдэл төрөхгүй байна” гэлээ. Хоор дуучид дуулчихаад тайзнаас бууцгаалаа. Тайзнаа Чио Чио Сан Б.Эрдэнэтуяа, зарц эмэгтэй Сүзү­кид дуулж буй Р.Доржхорлоо, Пин­кер­тон Г.Шижирболд нар үлдлээ.

Дуурийн үйл явдал XIX зууны сүүлээр Нагасаки хотод болно. Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон, Япон бүсгүй Чио Чио Сантай гэрлэс­нийхээ дараа хөлслөн авах бай­шин­гаа үзэхээр ирнэ. Зууч Горо байшингаа өндөрт хөөргөн маг­тана. Энэ далимд Горо Пинкер­тонд Чио Чио Саны зарц бүсгүй Сүзүкийг танилцуулна.

Нагасакид суугаа Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкер­тон байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ. Хашир Шарплес түүнийг хэтэрхий хөнгөдөж, өөрийнхөө толгойд гай хураах юм биш биз гэж сануулахад Пинкертон, япон бүсгүйн хасын царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөг­дөж, эхнэрээ  болгохоор эргэлтгүй шийд­сэнээ ярина.

Хайр сэтгэлээрээ холбогдсон хос хоёр хуримынхаа анхны шөнийг өнгөрөөж буйгаар нэгдү­гээр үзэгдэл өндөрлөнө. Дурлалт хос бие биендээ хайрын үгсээ хэлэн үүрдийн амьдралаа мөрөө­дөн дуулах нэгдүгээр бүлгийн төгсгөл хэсэгт Пинкертонд дуулж буй тенор хоолойтноос асар их хүч шаарддаг тул Г.Шижирболд энэ хэсэгт сулхан, шивнэх төдий дуул­лаа. Хоолойгоо нөөж байгаа нь энэ гэнэ. Өнөөдөр бид оркестортойгоо нийлж сургуулилтаа хийж байна. Дуурь тавигдахын өмнөхөн тайзаа засаад, дуучид хувцсаа өмсөөд бэлтгэл хийх үеэрээ л хоолойгоо гаргана шүү дээ гэж Н.Туулайхүү гуай ярилаа. Ингээд завсарлагаа болж хөгжимчид, дуучид тарц­гаалаа.

Завсарлага 20 минут. Н.Туулай­хүү гавьяат биднийг өрөөндөө урилаа. Америкаас авчирсан ники­тонгүй цэвэр дүнсэн тамхи гаргаж ирээд модон гаансаа нэрж гарлаа. Ус буцалгаад хар кофе найруулж ууна. Тэрээр гэрэл зураг авах хоббитой гэнэ. 1967 оноос фото сонирхож эхэлжээ. Удахгүй гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэж бай­гаагаа манай зурагчинд ярьж “Би хаа явсан газартаа зураг авч явдаг юм. Бараг бүх л төрлийн зургийн аппаратаар зураг авч үзсэн шүү. Одоо чинийх шиг том аппараттай болно гэж бодоод байгаа” хэмээ­лээ. Тэрээр бидэнтэй дууриас аль болох өөр зүйлийн тухай ярихыг зорино. Гэрэл зураг, сүүлийн үеийн гар утас, компьютерийн тухай ярьж байснаа өөрийнхөө дарсан зургуудаасаа сонирхуулав. “Дээр үед бригадаар явж байхдаа авсан гэрэл зургуудын плёнкууд нь байгаа. Хальсаа угаалгавал сум, суурин газруудын олон жилийн өмнөх түүхэн дүр зураг гарч ирнэ дээ” хэмээнэ. Тэрээр 2008 оны долдугаар сарын 1-нд хувьсгалт намын байр шатаж байх үеийн зургийг дуурийн театрын цонхоор авчээ. Тэгээд хэрхэн шатаж байс­наас нь эхлээд, яаж нураасан. Суурин дээр нь сүндэрлэсэн ордонг яаж барьж байсныг өдөр өдрөөр нь авч байжээ. Тэдгээр гэрэл зургуудаа хэдэн жилийн дараа өндөр үнэд хүргэх бодол­тойгоо хуваалцлаа.

Сүхбаатарын талбайн нэгэн зурагчин дуурийн үеэр орж ирээд дуучдынх нь зургийг аваад байдаг аж. Нэг дуучинд нь өөрийнх нь сайн гарсан хөрөг зураг хэрэг болоод өнөө зурагчныг арайхийж олоод зургаа авъя гэтэл өөдөөс нь 50 мянган төгрөг нэхэж л дээ. Тэвдэж сандарсан дуучин аргагүйн эрхэнд тэр мөнгийг нь өгөөд зургаа авч. Үүнээс л санаа аван Н.Туулай­хүү гуай дээрх цуврал зургаа үнэд хүргэхийг бодсон гэнэ.

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт “Чио Чио Сан” дуурийг 1967 онд Монголын тайзнаа анх тавьж бай­жээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн уг дуурийг анхлан найруулсан бол ардын жүжигчин Х.Уртнасан шинэчлэн тавьсан түүхтэй.

Чио Чио Санд дуулж буй Б.Эрдэнэтуяа дугариг царайтай, нүд, хамар нь япон бүсгүйчүү­дийнхтэй төстэй харагдлаа гэвэл “Ер нь дуурьт дуулах дуучдаа царай зүсээр нь сонгодог ч хамгийн гол нь дүрээ яаж гаргаж байна гэдэг нь л хамгийн гол зүйл юм. Б.Эрдэнэтуяа өнөө өндөр гутлыг нь углаад, хувцсаа өмсөөд, нүүрээ будаад гараад ирвэл яг л Чио Чио Сан” гэлээ. 

Н.Туулайхүү гуайн ажлын ширээн дээр дуурийн ноотнууд, цагаан эрвээхэй зангиа, тамхины төмөр хайрцаг, асаагуур, бичиг цаас, аяга хөглөрнө. 

Дуучид тайзны ард, өрөө­нүү­дэд өөрсдийн дуугаа давтац­гаана. Энд тэндгүй дуулцгааж байв.

Завсарлага дууслаа. Н.Туулай­хүү гуай “Тайзаа засаад, дуучид хувцсаа өмсөөд яг тоглохын өмнө­хөн ирж үзээрэй. Ёстой сайхан даа. Өнөөдөр зөвхөн оркестр­тойгоо л бэлдэж байгаа юм” гэж хэлээд яам руугаа орлоо. Хөгжим­чид хэдийнэ ирээд суучихсан, удирдаачаа хүлээж байв. Дуучид ч тайзаа эзэлжээ.

Хоёрдугаар үзэгдэл эхлэв. Чио Чио Сан дуулна.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ Өвөр Монголын “Одон” телевизээс ч дор болжээ

Дэлхий дээр оршин тогт­нож буй монгол үндэстэн угсаатны цөм нь өнөөгийн Монгол Улсад бий. Хүн ам, газар нутгийн хэмжээгээ хар­сан ч, түүх соёл, өв уламж­лалаа бод­сон ч Монгол Улс яалт ч үгүй мон­гол үндэстний гал голомт юм.

Үүнийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мян­ган монгол үндэстэн угсаатан хүлээн зөв­шөөрч, эцэг дээд­сийнхээ нутаг, эх түүх рүүгээ цайны дээжээ өргөн сүслэн залбирдаг. Энэ талаас нь аваад үзэхээр Монголын үн­дэсний телевиз бол монгол үндэстний хамгийн том теле­виз байх учиртай. Үндэстнээ нэгтгэсэн нэвтрүүлгүүд ца­цаж, тэднийхээ оюун санааны эцэг байх ёстой. Бүхэл бүтэн улс үндэстний оюун санааны эцэг байна гэдэг үнэндээ том л доо. Тэрхүү хэмжүүрт маш нарийн төлөв­лөгөөтэй байж, алсыг харсан бодлого, холч ухаан зарж байж хүрэх билээ.

Гэтэл өнөөдөр Монголын үн­дэс­ний телевиз юун мон­гол үндэс­тэн угсаатны теле­виз байх, юун оюун санааны эцэг байх манатай. Өнгөцхөн харсан хэнд ч мэдээ мэдээ­лэл, нэвтрүүлгүүд нь голог­дож, тэгээд ч зогсохгүй улс төрийн аль нэг хүчин рүү, бүр тод­руулж хэлбэл, өнөөдөртөө төрийн эрхийг барьж буй Монгол ардын нам руу гуйвж байгаа нь илт анзаарагдах юм. Үндэсний телевизийг асаан­гуут л эрх баригч намын гишүүд малийтал гарч, өөрс­дийгөө суртал­чилж, Ардын намын Засгийн газ­рын тэр­гүүн болоод бусад гишүүд нь зогсоо зайгүй үзэгдэнэ. Хий­сэн бүтээснээ тэргүүнд тавин магтаж, тэдний ажлыг хэн нэгэн нь арай ч дэндмээр үнэлж мандуулж байх юм. Ингэж үндэсний телевиз маань эрх баригч намын дуу хоолой болж байгаа нь үнэн­дээ жижигдэж хараг­дах бол­лоо. Улаан цагаан ингээд хэлчихээр “Бид мэлээллийн тэнц­вэрт байдлыг хадгалж байна. Олон нийтийн гэх үүр­гээ сайн биелүүлж байгаа” гэх зэргээр хариулт өгөх байх л даа. Гэвч үнэн байдал дээрээ ямар байгааг энгийн иргэн ч хэлнэ шүү дээ. Хэнд үйлчилж, ямар улс төрийн хүчин рүү хазай­гаад буйг бүгд л мэдэж байгаа. Үнэндээ Ардын нам бол монгол төрийн толгой нам биш. Монгол үндэстний нам бүр ч биш. Монгол дахь олон намын л нэгэн. 

Үндэсний телевизийн нэвт­рүүл­гүүд, мэдээ мэдээлэл нь үнэ­хээр чамлалтай санаг­дах юм. Гялтайх ганц ч нэвт­рүүлэг алга шүү. “Тусгай са­лаа” кино унтаж байсан төв телевизийн эфирийг нэгэнтээ сэрээж, урам нь мөхсөн олны сэтгэлийг бага ч болов хө­дөлгөсөн байх. Харин манай үндэсний теле­визийн хажууд Өвөр Монголын “Одон” те­левиз Монгол үндэстний те­ле­виз шиг харагдах юм гэвэл хэтрүүлэг болохгүй. Эфирийн соёл, өнгө зүс, нэвтрүүлгийн даац, газар дээрээс хийсэн сурвалж­лагууд нь яах аргагүй ялгарах юм. Уран бүтээлч­дийнх нь аялга  ч харчин байснаа болиод халх болсон шүү. Тэдний ярьж хэлэх нь монгол үндэстэнд маш то­дорхой ойлгогдохоор болсон. Наад захын жишээ татахуйд, “Одон” телевиз цаг агаарын мэдээгээ танилцуу­лах­даа Хархорин, Элстэй, Хөдөө арал, Байгал нуур, Хөвсгөл нуур гээд монгол үндэстний­хээ бүхий л сайхан газруудыг зурагтай хөрөг­тэй нь гаргаж “маргааш төдөн хэм халуун хүйтэн, цастай бороотой бай­на” гэдгийг нь үзүүлчихэж байгаа юм. Зөвхөн эндээс харахад цаг агаарын мэдээл­лээ дан ганц өвөр монгол­чуудад бус дэлхийн өнцөг булан бүрт байгаа үндэстэн угсаатнууддаа үзүүлж байна. Ийм л сэтгэлгээгээр тэд хан­даж байна. Энэ бүгдээс ан­заа­рахуйд, Өвөр Монголын “Одон” монгол үндэст­ний телевиз гэж өөрийн эрхгүй бодогдохоор. Бодогдох юу байхав, тэгж харагдаж байгаа хэрэг. Гэтэл манай үндэсний телевиз цаг агаа­рын мэдээл­лээрээ хэдэн аймаг, жалга дов­ныхоо байр байдлыг л үзүүл­дэг шүү дээ. Яагаад Хөх нуурт төдөн хэмийн ха­луун­тай, Жир­мийн хо­шуунд төдөн хэ­мийн хүйтэнтэй, бүр цааш­лаад Халимаг, Буриадад цаг агаар тийм байна гээд хэлчи­хэж болдоггүй юм бэ. Зүй нь монгол үндэсний том амбийц, сэтгэлгээ дутаад бай­на.

Оройн 23 цаг болов уу, үгүй юу эфирээ хааж байдаг. Их удлаа л гэхэд шөнийн 00 цаг хүргэдэг биз дээ. Ийм үндэсний телевизтэй улс орон дэлхийд байдаг юм уу. Бүтэн хорин дөрвөн цаг эфир нь нээлттэй байж хувь хүнийг омогшуулсан, монгол үндэст­нээрээ бахархсан, эцэг дээ­дэс өв уламжлал, түүх соёлоо бахадсан тийм л нэвтрүүл­гүүд цацаж баймаар санагдах юм. Дээрээс нь манай үн­дэсний телевиз чинь улсын төсвөөс татаас авдаг томоо­хон хөрөнгөтэй бай­гуул­лага хэрнээ олон нийтийг хамар­сан, дуулиан шуугиан тарь­сан үйл явдын мөрөөр газар дээ­рээс нь нэг ч сурвалжлага хүргэ­дэггүй. Эфир анх нээгд­сэ­­нээсээ хойш газар дээрээс нь томоохон сурвалжлагууд хүр­гэж байсныг санахгүй юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харин инженер техникийн баг явуулж, өөрсдийн уран бү­тээлч­дийн дуу хоолойгоороо хүргэсэн байдаг. Мэдээж орос ах нарын нөлөөгөөр тэр. Тэрхүү үйл явдлыг эс тооцвол үндэсний телевиз байгуу­лагдсан цагаасаа хойш ха­луун цэгээс нь сурвалжилсан уран бүтээлчдийн хэллэгээр хиншүү хярвас хан­халсан сурвалжлага ховор байх шүү.

Өнөөдөр “Цагийн хүрд” мэдээл­лийн хөтөлбөрөөр нь хөдөө орон нутгийн сурвалж­лага гардаг. Гэтэл инээдтэй нь Их хурлын гишүүдийн унаа тэрэг, мөнгө төгрөгөөр явж сурвалжлага бэлтгэдэг гэж байгаа. Тэгээд жижигхээн мэдээ дундаа өнөө гишүүдээ сүрхий магтаж байгаа харагд­даг. Өөрсдөө хөрөнгө мөнгө, унаа тэрэг гаргаад хүч хөдөл­мөр зарцуулаад сурвалжлага бэлтгэчих тийм сэтгэл Мон­голын үндэсний телевизийн­хэнд дутаад байдаг. Хэдэн сэтгүүлчдээ ээлж ээлжээр нь гишүүдийн машинд чихэж хөдөө явуулчихаад, тэдгээр гишүүдийн тойргоос ганц нэг мэдээлэл бэлт­гүүлчихээд ажлаа сайн яваад байна гэж бодоод байдаг юм бо­лов уу.

Үндэсний телевиз маань хуу­чин цагт “Орбит”-ын завс­раар зургаан цаг мэдээллээ цацдаг байсан бол өнөө цагт арилжааны хэдэн телевиз болоод “Одон” теле­визийн завсраар арваад цагийн  мэ­дээлэл цацдаг болж дээ. Ингэж үндэсний телевиз маань доош орох гэж. Ингэхэд манай нөхөд үндэсний гэсэн, олон нийтийн гэсэн статусаа нэг л сайн ойлгохгүй байна даа. Улс төр биш иргэний мэдээлэл үргэлж гарч байх учиртай шүү дээ. Улс төрөөс өөр мэдээлэл гэхээр их сайн­даа хэдэн хүн цуг­луул­чихаад уур уурхай болон хувьдаа хөрөнгөжсөн хүмүүсийг элд­вээр зүхээд сууж байх юм. Редакцийн уулзалт нэрээр шүү дээ. Ингэж Монголын үндэсний телевиз нэг улсын өөртөө засах орны теле­ви­зээс дор сэтгэж, дор ажиллаж байгаад өмнөөс нь ичих юм. Үн­дэст­ний том амбийцтай байж сур­вал яасан юм бол.  Үзэгч олон ард түмэндээ үндэстний сэтгэхүй суул­гаж өгөөч. Ядахдаа өч төчнөөн тооны эх оронч сэтгэлгээ ханхал­сан, үзэгч түмнийхээ оюун санааг нь нэвт өөрчил­сөн, үндэстнийхээ бахархлыг харуулсан реклам шторк бэл­дэж түүнийгээ цацаж байвал хүүхэд залуучуудад хэрэг­тэй. Эфирийн соёл, сахилга бат гэх зэрэг нь жирийн арил­жааны теле­визүүдээс ялга­рах юм алга. 

За тэгээд хамгийн гол нь мэ­дээллийнхээ чанар чан­сааг өөр­чилмөөр байна. Монголчууд бид тухайн өдөр монгол үндэстэнд юу болж байгааг ухаандаа, Элстэйд юу болж байгааг, Хөх нуурын монгол­чууд хэрхэн аж төрж буйг үндэсний телевизээсээ мэддэг баймаар. Дэлхийн өнцөг булан бүрт байх мон­гол үндэстэнд юу болж бай­гааг монголчууддаа цаг минут бүрт мэдээлж байх нь Мон­голын үн­дэсний телевизийн үүрэг бус уу. 

Тэгтэл үндэсний телевиз маань дүлий хүн шиг таг дуу­гүй. Улс төрийн мэдээлэл нялайтал цацаад, цацах мө­рөөрөө цацахгүй аль нэг нам руу хазайгаад мөн ч өрөвд­мөөр харагдах юм. Үндэсний теле­визийн уран бүтээлч нөхөд минь үндэстнийхээ хэмжээнд сэтгэж, бүргэд юм бол жаахан дээгүүр нисч алсыг хараач. Үндэсний те­ле­­визээ харж дургүй хүрээд байж байтал “Одон” телевиз баяр баясгалан төрүүлэх юм. Харагдах үзэгдэх өнгөнөөсөө л монгол үндэстний телевиз гэж мэдрэгдэхээр юм. Жин­хэнэдээ “Одон” чинь нэгэн том гүрний хараанд байдаг  жижиг теле­виз шүү дээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Г.Аюурзана: “Шүгдэн” романаа Ажиа гэгээнд зориулсан минь учиртай шүү

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч ГунАажавын Аюурзанатай ярилцлаа.

-“Шүгдэнхэмээх шинэ роман тань хэвлэгдээд удаагүй байна. Нэрээс нь харахад, буд­дын шашны ертөнцөд ихээхэн маргаан тарьж буй этгээд өвөр­мөц шүтээний тухай гэж ойлгогд­моор. Гэтэл яг зохиол дээрээ Доржшүгдэнгийн тухай маш бага гардаг юм билээ шүү дээ?

-Зохиолд
нэр өгдөг янз бүрийн л арга байна л даа. Жишээлэхэд, Ойрадын Зая бандид Намхай­жамцын намтар “Сарны гэрэл” хэмээх судар бий еэ. Зая бандид нэгэнтээ олон ламтай ном хаялцаж л дээ. Тэгээд их гүүш аргагүй товойж ялгарахад нэг лам “Од хичнээн олон байвч сарны гэрэл аргагүй илүү юм аа” гэж дуу алдсан гэдэг. Энэ явдлыг дурдаад, мөнөөх судрыг “Сарны гэрэл” гэж нэрлэсэн учиртай. Тэгэхээр, нэрийг уншмаг­цаа л сартай шөнийн тухай ном байх гэж бодож болохгүй нь байна шүү дээ(инээв). Пэрэнлэйн Лувсан­цэрэнд “Сарны сонат” гээд нэг өгүүллэг бий. Бетховены хөгжмийн тухай биш, зүгээр л гол баатар сэтгэл доноголзон сууж ахуйд радиогоор тэр аялгуу явж байдгаас үүдсэн нэр. Яг л тэр мэтчилэн, миний романы дотор нэг лам учир битүүлгээр үхчихдэг. Талийгаач лам Шүгдэн тахидаг байсан нь явцын дунд тодорхой болдог юм. Тэгээд л романы нэр болчихсон хэрэг.

Гэхдээ лШүгдэн“-гийн ту­хай нэлээд содон санаа дэв­шүүл­сэн юм шиг санагдсан?

-“Шүгдэн”
гэдэг нэртэй зохиолд Шүгдэн сахиусны тухай юу ч гарах­гүй бол хаашаа ч юм бэ дээ, тийм ээ. Тэгээд ч романы үйл явдал тэр шүтээний талаар уншигчдад бага сага мэдээлэл өгөхийг шаарддаг. Энэ яг ямар учиртай шүтээн боло­хыг миний гол баатар ч мэддэггүй л байсан. Тэр тухай ойр зуур ойл­голттой болж байж л Сэржамцын мөрдлөг утга учиртай болно шүү дээ.

Сэржамц бол Өвөр Мон­голоос Гүмбүм хийдэд хүн ами­ны хэрэг мөрдөхөөр очиж буй, мөрч нохой сургагч гэдгийг таны романыг уншиж амжаагүй яваа хүн сайн мэдэхгүй байж мэднэ. Тэгэхээр хоёулаа эхлээд рома­ны үйл явдлаас товчхон шиг танилцуулах уу?

-Роман
хоёр хүний шугамаар өрнөж байгаа. Нэг нь нохой сургагч өвөрмонгол цагдаа Сэржамц, нөгөө нь талийгаач ламын дотнын анд Саманд. Сэржамц анх удаа Гүмбүм хийдэд хүн амины хэргийн томи­лол­тоор очдог. Нохой нь үхсэн тул хэрэг мөрдөх ажил бүтэлгүйтээд буцдаг. Гэвч хувийн шугамаараа Гүмбүмд дахиад ирж Саманд лам­тай танилцдаг. Тэгээд хүн амины хэргийн учрыг ч олдог, буддын шашныг ч бага сага ойлгодог. Харин нохойныхоо үхлийн учрыг хэзээ ч олж мэдэлгүй үлдэнэ.

Би зохиолыг уншиж байхдаа Хуанди хэмээх алдартай мөрч нохой яагаад үхсэнийг олж мэднэ дээ л гэж найдаад байсан. Гэтэл их ойлгомжгүй төгсчихсөн. Тэр нохой яг яагаад, гэнэтхэн үхээд хоносон бэ?

-Харин
би өөрөө ч мэдэхгүй байгаа юм. Дарамбал буюу талий­гаач лам л дуудчихсан болов уу.

Дарамбал үхсэнийхээ дараа Шүгдэн бурхны нохойд хөөгдөн зугтаж байхдааНадад ч бас уна­чих нохой бий шүүгэж хаш­гирдаг. Тэр нь нохойг үхэлд дуудаж байгаа хэрэг үү. Уг нь өөрийнхөө тэжээсэн түвд бан­харыг дуудмаар юм. Гэтэл яагаад цагдаагийн мөрч нохой дуудагдчихав?

-Чи
тун гярхай уншсан байна шүү. Бидний амьдрал дандаа л санаанд ороогүй, гэнэтийн то­хиолд­лууд дунд өнгөрдөг шүү дээ. Би романаа аль болохуйц жинхэнэ амьдрал шиг, ойлгоход хэцүү, учрыг нь олоход ярвигтай, бас хэзээ ч тайлагдахгүй нууцуудтай байгаасай гэж хүссэн. Хүн бүр өөрийнхөөрөө л тайлж уншин, өөрийнхөөрөө л дүгнэх хэрэгтэй. Амьдрал гэдэг хэн нэгний заавар, жороор явдаггүй. Аливааг бид өөрсдийнхөөрөө л ойлгож ухаар­даг биз дээ?

Та номынхоо эхэндАжиа гэгээнд зориулавгэсэн байна. Энэ хүнийхээ тухай уншигчдад жаахан мэдээлэл өгөөч?

-Дуртай
яа. Ажиа гэгээн бол миний таарч уулзаж байсан лам хуврагуудын дотроос хамгийн амьд үнэмшилтэй санагдсан, ер бусын сайхан сэтгэгдэл, хүндлэл бишрэл төрүүлсэн хүн. Анх Өлзий бид хоёр 2006 онд Индианагийн их сургууль дээр уншлага хийх үедээ нүүр учирч байлаа. Дараа нь хэд хэдэн удаа ярьж хөөрөлдөх завшаан таарсан. Тэр хүний дурсамжийн ном монголоор орчуулагдаж хэв­лэг­дэхэд ерөөлөөр ч гэх үү редак­торлох аз таарсан даа. Блүүминг­тон дахь номын өргөөнд нь ч, бүр миний төрсөн нутаг Баянхонгорт ч уулзалдаж байв. Ажиа гэгээн бол богд Зонховын эцгийнх нь хувил­гаан дүр, Амдо Түвдийн нутаг дахь алдарт Гүмбүм хийдийн эзэн лам. Хятадад байхдаа Хөх нуур мужийн дэд захирагчийн зиндааны албанд томилогдож, Бүх Хятадын буддис­туудын холбоог ч тэргүүлэх бо­ломж­той таарч асан хүн. Гэвч үзэл бодлоо Засгийн газраар хянуу­лах­гүй гэсэндээ асар их зориг гарган Хятадаас зугтан гарсан юм. Гүм­бүмд тэр хүний нэр хүнд маш өндөр. Одоо хэр л Ажиа гэгээний нэрийг сонсоод лам нар нь биш­рэлтэйгээр залбирдаг юм билээ. Ажиа гэгээнийг явснаас хойш тэр хийд их өөрчлөгдсөн гэлцэхийг ч сонссон. Тийм үг л ийм роман бичих түлхэц болсон л доо.

Хятадаас зугтаж гарсан хүнд зориулсан болохоор хята­дуу­дад тааламжгүй санагдаж магадгүй дээ?

-Хятад
хүмүүст тааламжгүй зүйл миний роман дотор ерөөсөө байх­гүй. Үйл явдал нь Хятадад өрнөж байгаа боловч иймэрхүү явдал аль ч улс оронд гарах магадлалтай. Хятадын эсрэг санаа бодлоор биш, дарангуйлагч тогтолцооны эсрэг, хувь хүний болоод үндэстэн ястны эрх чөлөөний төлөөх үзэл бодлоор л бичсэн зохиол. Дарангуйлагч тогтолцоо гэдэг гагцхүү коммунист төр засаг биш. Ялзарсан улс төрд тархиа хордуулаад, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зүрхгүй бол­чих­сон хүмүүс манай Монголд ч хаа сайгүй бий шүү дээ. “Үнэн бодлоо хэлчихвэл хэн нэгний эрх мэдлийг хөндчих вий” гэж болгоомжилсон хүмүүс сүүлийн үед бүр ч олшроод байгаа юм биш үү?

Зөвхөн зориулсан хүн нь ч биш, бас гарч буй дүрүүдийн дотор Хятадыг эсэргүүцэгчид олон байна. Дэ вангийн түүх, Хүчинтөгс, гэрийн хорионд орсон гэгээн, бас амьдаараа зулын гол болж шатаж буй түвд лам гээд л

-Би
нэг сонин зүйл хэлье. Энэ роман дахь зохиомол зүйл, бодитой явдал хоёр бараг л тэнцүү. Өвөр монгол цагдаа, Гүмбүмийн залуу лам хоёроос бусад нь жин­хэнээсээ бодит хүмүүс. Ажиа гэгээн, Дэ ванг бол манайхан сайн мэддэг болсон. Цаана нь гарч буй тэр Хүчинтөгс гуайтай ч, Сэрдог гэгээн­тэй ч би уулзаж байсан.

Тэгэхээр энэ хоёр дүр, тэд­ний яриа үйлдэл алхам цөм бодит явдал гэж үү?

-Хүчинтөгс
гуайг ном зарж явахад нь таарч танилцсан. Яг л Сэржамц шиг. Сэржамц түүнээс Ордос дууны ном худалдаж авч байгаа биз. Би өөрөө тэр номыг авсан юм. Дараа нь бид нэг цахар эзэнтэй цайны газар сууж, оройжин­гоо хуучилсан. 2005 оны хавар шүү дээ. Тэр үед би хоёр найзтайгаа нийлж “Үндэсний үзэл бодол” гэдэг сэтгүүл гаргаж үзсэн юм. Хүчинтөгс гуайн яриаг сийрүү­лээд нөгөө сэтгүүл дээрээ тавьчих­лаа. Нэг их олон хүн олж үзээгүй, олигтой ч зарагдаагүй сэтгүүл л дээ. Бид арайхийж гурван дугаар гаргаад л ажил маань зогссон. Харин Хятадын талаас сэтгүүлийг маань их анхаарч уншсан юм шиг байна лээ. Тэгэхэд маш ядуу зүдүү амь зууж явсан Хүчинтөгс гуайд сэтгүүл гарсны дараахан Ордос хотын төвд гурван өрөө шинэ байр олгосон гэсэн. Тэгээд “Улс чамд байр өгч байна. Хойшид улс орны­хоо тухай буруу санаж явдгаа болиорой” гэж зөвлөсөн ч гэл үү, тиймэрхүү сураг сонссон шүү. Хүчинтөгс гуай намайг бүр хүүгийн­хээ хуримд урьсан удаатай.

Сайхан түүх байна шүү?

-Тийм
ээ. Хожим миний амьд­ралын хамгийн бахархам дурсам­жуу­дын нэг нь огт зарагдаагүй сэтгүүлд бичсэн тэр нэг тэмдэглэл болох байх гэж боддог юм. Хүчин­төгс гуай бол 1981 оны алдарт бослогыг удирдаж явсан, түүнээсээ болоод насан туршаа хавчигдсан, бурангуй дэглэмийн эсрэг зоригтой сөрж зогссон, жинхэнэ үндэсний эх оронч үзэлтэн дээ. Бүр 1991 онд Баабарын “Бүү март, мартвал сөнөнө”-ийг монгол бичгээр буул­гаж тараасныхаа төлөө баривчлаг­дан шоронд орж байсан гээд бодохгүй юу. Тэр дүргүйгээр миний роман цогц болж чадахааргүй байсан л даа.

Сэрдог гэгээн ямар хүн бэ. Яг л таны романд гардаг шиг үү?

-50:50 хувьтай. Үнэхээр л гэртээ энгийн хар хувцастай сууж байхтай нь таарсан. Миний номонд бол их яриа хүн гарч байгаа. Жинхэнэ Сэрдог гэгээн тийм биш, барагтай л бол үг унагахгүй шүү. Бишрэл төрмөөр, магадгүй сүрдмээр, нэг л ер бусын хүн. Тэр гэгээнтнийг би дотроо төсөөлж явдаг онцгой ламынхаа эх дүр болгож бичсэн. Сэржамцыг явахад бэлэглэж буй зүйлс бол одоо манай гэрт байгаа жинхэнэ Сэрдог гэгээний дурсгал л даа.

Тэгвэл Сэржамцын эх дүр та юм биш үү?

-Яалаа
гэж дээ. Сэржамц бол өвөр монгол сэхээтнүүдийн нийтлэг дүр. Би яг иймэрхүү, бүх зүйл нь хаалттай, хайрламаар, өрөвд­мөөр, олон хүнийг танина. Ер нь өвөр монголчууд дотроо нэг хүн, гаднаа тэс өөр хүн явдаг. Юу хүсдэг, юу боддог, юунд тэмүүлдэг нь хэнд ч ил биш. Тэгж явж л өөртөө болон ойр дотнынхондоо хал балгүйхэн шиг амьдардаг юм шиг. Миний баатрын гэр бүлийнх нь амьдрал ч гэсэн колоничлогдсон гэр бүлийн дүр төрх шүү дээ. Сэржамцын эхнэр шиг яг тийм эмэгтэйг ч би танина.

Тийм үү?

-Үнэн
шүү. Гэхдээ би сексийн амьдралыг нь мэдэхгүй л дээ. Тийм болохоор “Шүгдэн” романд секс гарахгүй байгаа юм.

-“Бөөгийн домог“-т ч, таны урьдын романуудад секс нэлээд гардаг. Тийм болохоор Саманд лам анх талийгаач андынхаа дүү бүсгүйг хараад ухаан алдаж унахад, тэдний хооронд ямар нэгэн юм болох нь дээ гэж бодогд­сон?

-Би
ч бас тэр хэсгийг бичиж байхдаа Саманд лам энэ хүүхнээс болж сахилаа гээх нь дээ гэж бодсон. Гэвч Саманд бол жинхэнэ лам хүн шүү дээ. Бид жинхэнэ ламтай бараг л тааралддаггүй болохоор тийм лам байдагт итгэхээ ч больцгоочихож. Гэхдээ Саман­дын дурлал гоё байгаа биз дээ?

Тийм ээ, сэтгэл хөдлөм бай­сан. Бас тэр Сэрдог гэгээн бага­даа Түвдийн Дашлхүмбэ хийдэд нэг үзэсгэлэнтэй охин хардаг тухайгаа дурсдаг хэсэг

-Жинхэнэ
лам хүн л тийм ариух­наар дурлаж чадах байх. Номд нэвтэрсэн хүний хувьд бус­даас сайхан зүйлийг олж харах нь л чухал. Өөр элдвийн хүсэл бол тэдэнд харш.

Та энэ романаа бичихийн тулд бурхны шашинд нэлээд автсан байх аа?

-Автсан
шүү. Сэрдог гэгээний бэлэглэсэн Гүмбүмийн найман сувар­ганы шармал дүрсийг харан, орой бүр мөргөдөг байсан. Мөргөл хийх зуураа романыхаа үйл явдлыг ургуулж бодно. Эхэндээ гэмт хэр­гийн учигт илүү анхаарч байснаа сүүлдээ мөргөж хэвшээд ирэхээр тэр аллага маллага огт сонин биш юм байна, гол нь л хүн ёсны, хүний эрхэм дээд чанарын тухай бичих нь л миний үүрэг юм байна гэж бодох болсон. Ер нь би хоосон чанар, үйлийн үр хэмээх хоёр ойлголтын гайхамшигт сэтгэлгээг биширсэндээ л энэ романыг бичсэн юм шүү дээ. Өмнө нь би өөрийгөө огт шүтлэггүй гэж боддог байсан. Харин романаа бичих зуураа бараг л шүтлэгтэй юм байна гэдгээ мэдсэн.

Бараг л гэнэ ээ?

-Бараг
л. Мухар сүсэггүй, чин сүсэгтэй болсон. Тэгэхээр өөрс­дийгөө жинхэнэ шүтлэгтэй хүн гэж үздэг хүмүүсээс арай л өөрөөр “бараг л шүтлэгтэй” гэе.

Хүний шүтлэг бишрэл тийм амархан хувирдаг зүйл гэж үү. “Бөөгийн домог“-ийг бичиж байх­даа та бараг л бөө болчихсон гэдэгт эргэлзэхгүй байна?

-Бөө
мөргөлийн үзэл санааны гайхамшиг бол маргашгүй зүйл. Тэр тусмаа монголчуудын тэнгэр шүтлэгийн дээд ололтуудын нэг “Нууц товчоон”-ыг уран зохиолын хосгүй бүтээл гэж бишрэн үздэгийн­хээ хувьд ч, яруу найраг онгодын оролцоотойгоор бичигддэг гэдэгт хатуу итгэдгийнхээ хувьд ч би бөө мөргөлийг бурангуй зүйл гэж хэзээ ч бодохгүй. Тэгээд ч лам, бөө хоёр дээд түвшиндээ бол нэг л юм шүү дээ. Аль аль нь оюун санааны үзэгдэл, оюун санааны ертөнцийн төгөлдөршил. Мэдээж, зан үйл, ертөнцийг төсөөлөх үзлийн хувьд ялгаа их бий. Тухайлбал, бөөгийн ёсонд сүнснүүд очиж оршдог харан­хуйн орон гэж тусдаа бий гэж үздэг бол, ламын ёсонд сүнс нь энэ ертөнцийн амьтдын биесийг дам­жиж явдаг гэж тооцогдоно. Онгод гэдэг нь тусгай хил хязгаартай сүнсний ертөнцийн заагийг нэвтэрч чадахуйц увдис олсон онцгой бөө нарын сүнс юм. Гэтэл яг ийм онцгой оюунт сүнсний тухай ойлголт бүх шашинд байдаг. За, тэгээд хуурамч түвшиндээ ч лам, бөө хоёр адил­даа адил, годилдоо годил шүү дээ. Номгүй лам, онгодгүй бөө хоёр бол луйвар л бодно уу гэхээс мөн чанар бодохгүй.

Шүгдэн сахиус гэдэг чинь бөө нарын хэлдгээр бол онгод юм аа даа. Таны романдгэгээр­сэн сүнс бол онгодгэсэн байна лээ.

-Тийм
ээ, Шүгдэн сахиус гээч нь нэг их эрдэмтэй чойжингийн онгод юм байна лээ. Түүх нь үнэхээр сонирхолтой л доо. Гэхдээ миний ном бол Шүгдэн шүтээний тухай биш, монгол үндэстний хувь заяа­ны тухай зохиол. “Бөөгийн домог” ч гэсэн бөөгөөр дамжуулж буриад түмний колоничлогдсон дүр төрх, эмгэнэлт хувь заяаг хөндсөн роман.

Буриадын тухай, Өвөр Монголын тухай нэг нэг роман биччихлээ. Өөр төлөвлөгөө байгаа юу?

-Монгол
үндэстний таслагдал хэрчигдэл бол уг нь мөнхийн сэдэв л дээ. Гэхдээ одоохондоо ингээд зогсозноё доо. Бодож уншдаг хүнд бол энэ хоёр роман хангалттай. Өгүүллэг, туужийн нэг ном цэгцлэх санаатай. Энэ ондоо багтах нь уу, яах нь. Бас шүлгийн ном бэлд­чихээд, гаргах уу болих уу гээд л, эргэж харсхийгээд сууж байна.

Өө, романыхаа тухай яриа­наас хадуураад явчихаж. Саманд ламын дүрийг яаж бодож олов?

-Хөхнуурын
монголчуудын дунд өнгөрөөсөн өдрүүд миний сэтгэлд маш сайхан сэтгэгдэл үлдээ­сэн. Ёстой л монголоороо, ямар ч буртаг суугаагүй сэтгэлтэй хүмүүс билээ. Дээд монголчууд Улаан, Дулаан гээд хоёр хошуунд, бас Дэлхий хэмээх гадаадын иргэ­дийг оруулдаггүй хаалттай хотод голлон суудаг. Цөөхүүлээ, хөөрхий. Хэл усаа хадгалж үлдсэн нь 50-60 мянга байна уу, үгүй юу. Тэд Мон­голоос зохиолч хүн ирсэн гэж сонсоод зориуд архи барин ирц­гээж, “Халх яриа чагная, юу ч хамаа­гүй яриад л бай” гэж гуйц­гаасан. Ярьж байх зуур “Бид халх яриа ойлгож байна, бид чинь халхуудтай нэг хэлээр ярьдаг юм байна” гэж уйлалдаад… Үнэхээр зүрх шимшрэм… Хүн чинь харц­наасаа л мэдэгддэг дээ. Маш ёс төртэй, уудам сэтгэлтэй хүмүүс. Ийм хүмүүсийн дундаас чухам л Саманд шиг жинхэнэ лам төрнө дөө гэж өөрийн эрхгүй бодогдсон.

Сахилаа огоорсон Дарамбал ламыг Шинжааны монгол бол­гож бичсэнд ямар нэгэн учир байна уу, үгүй юу?

-Үгүй
дээ. Шинжааных байгаа нь тухайн лам буруу замаар будаа тээсэнд ямар ч хамаагүй. Дарамбал бол хаа сайгүй л таардаг, улаан шар хувцсаа ашиглан амин зуулга хөөж явдаг, номгүй лам нарын л жишээ. Номгүй хүмүүс фанатик сэтгэхүйд автах нь элбэг. Шүгдэнд шүтэхдээ тэр жинхэнэ шүтлэгээр бус, хэнээрхлээр хандсан. Бас шуналаа гүйцэлдүүлэх ид шид гэж харсан. Ний нуугүй хэлэхэд, бурх­ныг хүсэл биелүүлэгч шидтэн мэтээр хардаг, тэгж харсандаа л Ганданд очиж өргөл барьц өргөдөг хүмүүс олон шүү дээ. Бурхан бол хоосон чанарыг онохын ухаан. Хосгүй дээд заяа тавилан гэдэг бол үйлийн үрийг ойлгохын нэр. Үүнийг ойлгоогүй хүмүүс л хамгийн их “ламддаг” гарууд байдаг. Шуна­лаас ангижирах нь байтугай бүр шуналдаа дөрлүүлчихсөн увайгүй лам нарыг тийм мухар сүсэгтнүүд л тэжээдэг.

Тийм увайгүй лам нараас сайн юм хүлээх аргагүй байх л даа. Гэхдээ Дарамбал хамгийн дотно найздаа хор уулгах хэрэг байсан юм гэж үү?

-Миний
нэг танил энэ романыг уншаад дуусахдаа Дарамбал Саман­дад сэмхэн хор өгсөн гэдгийг огт мэдээгүй байсан. Харин чи яасан сүрхий олж хараа вэ?

Романы нэр болсон Шүгдэн­гийн тухай бас нэг зүйл асуумаар байна. Далай багш энэ шүтээнийг хориглосон шүү дээ. Хориг­лос­ныг бодоход, муу ёрын сүнс ч юм шиг?

-XIV Далай лам бол аугаа их бие хүн. Зөвхөн энэ хүний нэр л бүхэл бүтэн ард түмний зүг дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Түвд хэмээх үндэстэн ийм нэгэн хүү төрүүлсэндээ бахархах учиртай. Харин түвдүүдийнхээ нэлээд хэсэг нь шүтэж тахидаг шүтээнийг чухам яагаад хориглож, бүр энэ шүтээнийг үзэн яддаг мэт байдал харуулаад явдаг юм бол доо. Бидний сайн ойлгохгүй элдэв нарийн учир байдаг л биз. Зүгээр, хувь хүнийхээ зүгээс харахад, надад бол энэ хэтэрхий туйлшир­сан, жинхэнэ буддист хүний байр суурь биш юм шиг л харагдаад байгаа. Энэ амьдрал угаасаа хоо­сон чанартай гэдэг ээ дээ. Хоосон чанар бол шүтэн барилдсан гэсэн утгатай. Нагаржунайн найман хаалт гэж бүх диалектик зөрчлийг уялдуулж, тэр бүхний шүтэн барил­дахуй дээр хоосон чанар тогтоно гэсэн сайхан гаргалгаа бий. Тэгэ­хээр хоосон гэдэг яг ч хов хоосон биш, бий үгүй хоёрын шүтэлцээ юм. Амьдрал зовлон хэмээдэг ч, хоос­ны үүднээс бол яг ч зовлон биш, зовлон жаргал хоёр шүтэн барилд­сан нь гэсэн үг. Аль ч тийшээ хэлбийхгүй төв үзэл л хоосон чанарыг онох зам. Амьдрал гэдэг хуран үүдсэн, шүтэн барилдсан, мөнх бус, тиймдээ ч уг чанараараа хоосон эд. Ийм л зуурдын хоосон дунд нэгэн удаа энэ бие маань энэ сүнстэйгээ учирсны үрээр хүн гэгдэж яваа бидэнд учиргүй цухал­даж, тэчьядаад байх зүйл гэж уг нь ерөөсөө байхгүй л юм шиг. Тэгэхээр Далай багшийн тэр хориг, Шүгдэнг тэгтлээ үзэн ядаж буйн цаана гүн ухаан биш, улс төр л яваад байгаа ч юм уу, ёстой мэдэхгүй юм даа.

Зохиолууд тань олон улсад ч мөн шуугиан тарьж байна. ТаныАмь тавьж буй шувууны далавч“, “Бөөгийн домогзэрэг номууд Солонгос улсад хэв­лэгд­сэн. Хичнээн хувь хэвлэгд­сэн бол оо. Цаашдаа солонго­соор дамжуулж өөр олон хэл дээр хэвлэгдэх бололцоо байгаа нь мэдээж

-Шуугиан
тарьсан ч юм үнэндээ байхгүй л дээ. Яахав, энд тэнд мэр сэр юм гарч л байна. Томхноос гэвэл, “Арван зүүдний өр” Орост хэвлэгдсэн. Америкт хэдэн өгүүллэг хэвлэгдсэн. Уржнан намар Солон­гост “Бөөгийн домог” хэвлүүлэх гэрээ хийсэн нь сая гарлаа. Гэрээнд дурдсанаар бол 10 мянга хэвлэсэн байх ёстой. Энэ роман одоогоор англи руу орчуулагдчихаад, хэв­лүү­лэх тал дээр яриа хэлцэл явагдаж байгаа.

МөнЦасны романХонконгт хэвлэгдсэн. Тэрхүү бүтээл тань “Million
Writers Award-2012”
олон улсын утга зохиолын шагналд нэр дэвшсэн дуулдсан. Энэ тухай нарийн ширийн мэдээлэл өгөхгүй юу. Ямархан нэр хүндтэй шагнал юм бол?

-Миний
зохиолуудаас “Цасны роман” одоогоор зургаан хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн. Хосгүй мундаг зүйл гэж хэлэхгүй, аль 2002 онд гарсан эд шүү дээ. Хонконгийн “Ча” гэдэг сэтгүүлээс л нэр дэвшүүл­сэн юм билээ. Номинацид нь өөр 13 өгүүллэг байгаа болохоор сүртэй баярлаад, горьдоод байх юм алга. “Ча” сэтгүүл “Уран зохио­лын шилдэг сэтгүүл” номинациар 2008 онд уг шагналыг хүртэж бай­сан тул нэр дэвшүүлэх эрхтэй болсон юм гэнэ ээ. АНУ-ын Минесотад санаачилж 2004 оноос өгч эхэлсэн, харьцангуй залуу шагнал. Их олон номинациар олгодог юм билээ.

-“Цасны роман“-ыг Горькийн сургуулийн нэг багш ХэмингуэйнӨвгөн тэнгис хоёр“-той нэг зин­дааны бүтээл хэмээн үнэлсэн гэж сонссон?

-Сергей
Казначеев гэдэг хүн Орост нийтлэгдэхэд нь тэгж үнэл­сэн л дээ. Уулзаж танилцаад, өөрийнх нь амнаас тэр дүгнэлтийг сонсох юм сан гэж бодож л байна.

Таны туурвисан зохиол бү­хэн Монголд бэстсэллер болох юм. Үүнийг юу гэж боддог вэ. Л.Өлзийтөгс зохиолчийн сүүлд гаргасанҮзэхийн хязгаарном мөн л борлуулалтаараа тэр­гүүлж байна лээ?

-Үгүй,
юугаа бодох вэ дээ. Гарсан даруйдаа бидний номууд гайгүй гүйдэг нь бид хоёрыг ойлгож мэддэг уншигчдын хүрээ бий бол­сон, тэдний дунд л бага зэрэг хүлээлт үүсдэгийнх болов уу. “Бөөгийн домог”-ийг л гэхэд би одоогоор дөнгөж 4000-ийг зараад байгаа. Тэгэхээр юуных нь бэст­сэллэр байх вэ дээ.

Үргэлжилсэн үгийн зохио­лоос гадна яруу найргийн бүтээл тань бас л шуугиан тарьдаг. “Сэтгэл рүү шагайгч Түүндном тань яруу найргийн дээд хэм­жүүрт хүрэхээр бүтээл болжээ гэж утга зохиолын мэргэжилт­нүүд үнэлж байсан. Та өөрөө яаж үнэлж байна. Сүүлд яруу найраг хэр туурвиж байна?

-Шүлэг
бичих минь цөөрсөн л дөө. Гэхдээ 10 баллын шатлалаар дүгнэх юм бол, яруу найрагчийн хувьд би өөртөө есөн оноо, хүүр­нэл зохиолчийн хувьд харин бар­дамналаа бардамналаа гэхэд арайхийж таван оноо л өгнө.

Ингэхэд та зохиолчдын бай­гуул­лагатайгаа харилцаа хол­боо ямар байна. Зохиолчдын хороогоор үзэгдэх нь ховор бол­сон шиг санагдана?

-Түүгээр
очих зав ч, шаардлага ч гарахгүй юм даа.

Д.Нацагдоржийн шагнал хэ­мээх утга зохиолын дээд шаг­налаас Л.Өлзийтөгс та хоёрыг татгалзсан гэх сураг байсан. Энэ үнэн үү?

-Өлзий
татгалзаж нэрээ татаж авч байсан. Би бол угаасаа дэв­шиж байгаагүй л дээ.

Танаас зайлшгүй асуух нэг асуулт байна аа. Ер нь уулзсан хүмүүс асуудаг л байх. Мон­голын утга зохиол өнөөдөр ямар түвшинд байна вэ. Та ямар хариулт өгөх бол?

-Тааруухан
л санагддаг. Гэхдээ энэ бол шударга хариулт биш байж магадгүй. Учир нь би сүүлийн үед монгол ном бараг уншаагүй. Залуучуудын шүлэг зохиолыг огт мэдэхгүй.

Та бол ерээд оныхны нэгэн төлөөлөгч. Өнөөдөр ерээд оны­хон утга зохиолын ачааг нуруун дээрээ үүрч байна гэсэн ойлголт хүмүүст ерөнхийдөө байдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Наадхи
чинь миний л хэлж байсан үг шив дээ. Би ерээд оны эхээр утга зохиолд хөл тавьсан залуустай найз нөхдийн харьцаа­тай явдгаараа бахархдаг. Бидний үеийнхнээс л анх удаа тайзан дээр марзаганадаггүй, найр хөтөлдөг­гүй, тун гайгүй сэхээтэн өвгөчүүл гарах болов уу гэж боддог шүү.

   Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ынхан өөрсдөдөө хэзээ ч итгэж байгаагүй, тиймээс луйвар хийдэг

МАН бодохдоо Ард­чил­сан намын рейтинг өөрс­дийнхөөс нь доогуур байгаа гэнэ. МАН бодохдоо өөрс­дийгөө ялна  гэв. МАН бо­дохдоо Ардчилсан нам хага­ралтай гэв. МАН бодохдоо бид өө сэвгүй гэнэ. МАН бо­дохдоо сонгуулийг ямар ч аргаар хамаагүй өөрсдийн ялалтаар дуусгана. МАН бо­дохдоо ард түмнийг яаж ч хамаагүй мунхруулна. МАН бодохдоо  ард түмэндээ яаж ийгээд сонгууль хүртэл мөнгө өгөөд ам  таглана. МАН бо­дохдоо долдугаар сарын нэгнээс өөрсдийнхөө лиде­рүү­дийг мулталж хамаарал­гүй болгоно. МАН бодохдоо Ардчилсан намынхныг дол­дугаар сарын нэгний хэрэгт нэр холбоно.   МАН бодохдоо  зургаан хувийн хүүтэй  орон сууцаар ард түмнийг моли­годно. МАН бодохдоо авли­гыг улам их дэлгэрүүлнэ.   МАН-ын Ц.Нямдорж бодох­доо Монгол Улсын Их сургуу­лийг ТМС гэнэ.

Ард түмэн бодохдоо  Ар­дын намынхан авлигачаар дүүрсэн гэв. МАН-аар овогло­сон арваад Засаг дарга Авли­гатай тэмцэх газарт шалгаг­даж ихэнхийнх нь булхай  тогтоогдоод байгаа нь үүнийг нотолно гэв. Ардын намын Засаг дарга нь ийм байгаа юм чинь тэднээс  том дарга нар нь бүр их идэж уудаг байж таараа гэнэ. Ард түмэн бо­дох­доо уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд, авдар авдар мөнгөөр ард түмнээ зарсан  дарга нарыг Монгол төрөөс зайлаасай гэв.

Ард түмэн бодохдоо Ц.Ням­дорж  хүний оюун ухаа­ныг биеийнх нь том, жижгээр ялгадаг, МУИС-ийг Оросын сургуулиас муу гэж боддог  юм байна гэв. Түүн шиг тансаг хаусанд үнэ  төлөхгүй  түрээ­сэлж суух юмсан гэв. Ард түмэн бодохдоо зургаан ху­вийн хүүтэй орон сууцыг хүсч байвч бүтэхгүй гэв. Ард түмэн бодохдоо долдугаар сарын нэгнийг давтуулахгүйн тулд МАН-ыг дэмжихгүй гэв. Тиймээс ч АН-ын санал су­дал­гаагаар МАН-аас 4,5 функтээр  илүү гарсан байна. Харин Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар  өөрийнхөөрөө эсрэгээр тайл­барлаж “Судалгаагаар Ар­дын нам тэргүүлж байгаа” гэв.  “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр  ингэтлээ юунд  сандарна вэ.      

Ардчилсан нам цөөн функ­тээр илүү яваа ч өнөөд­рийг хүртэл илүү байгаагаа хадгалж, олон юм ярихгүй байна. Өөрсдөдөө итгэлтэй­гээр судалгааны дүнг хадгалж ирлээ. Үүнийг мэдээд МАН сандарч эхлэв. Генерал ху­ран­даа нарын аяг зан,   Ц.Ням­доржийн эрээгүй дай­ралт, дээр нь Засаг дарга нарын авлигын хэрэг МАН-ынхны ямрыг нь яруу тод харуулсан учраас судалгаа­гаар тэд доогуур рейтингтэй гарсаар байгаа. Дээр дурд­сан жишээнүүд зөвхөн сүү­лийн нэг сард болсон үйл явдал юм шүү.  Өмнөх олон булхайг нь дурдвал замба­раагүй их юм болно. МАН иймээсээ болж түүхэндээ байгаагүйгээр нэр хүнд нь уналаа. Олон нийт энэ бү­хэнд дургүйцэж байна. Тийм атал ямар судалгааныхаа дүнгээр МАН-ын нэр өсдөг байна аа. Магадгүй үнэнч хэдэн ги­шүүнийхээ дунд явуулсан судалгаа байж болох юм л даа. Гэхдээ үнэнд гүйцэгдэнэ гэж бий. Элдэв арга чинь тус болохгүй.

Ямар ч байсан тэд олон нийтийн тархийг угаана гэж найдаж, ийм мэдээлэл түгээ­сэн ч бид итгэхгүй. МАН бо­дохдоо л судалгаагаа өндөр гарсан гэлээ. Гэвч тэд айж байна. Ялагдахаасаа айж байна.  Ялагдаад ард түмэн жагсахаас айж байна. Сон­гууль бүрийн өмнө санал луйвардахдаа тэд айдаг. Гэ­сэн ч үүнийгээ хийдэг. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан айхдаа луйвар хийдэг.

Тэд одоо Ардчилсан на­мын нэр хүндийг унагахын тулд улиг болсон аргуудаа хэрэглэж хэвлэлээр тархи угаалтаа явуулж эхэллээ.

Энэ байтугай юмыг Ард­чилсан нам туулж гарч ирдэг болохоор энэ пиар төдий л сайн явж чадахгүй болов уу.

Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгчийг,  Дээд шүү­хийг даргатай нь, Ардчилсан намыг З.Энхболд, Х.Баттул­гатай нь баруун солгойгүй гөвөхөөр баахан төлөвлөгөө гаргаж байгаа гэнэ. Дол­ду­гаар сарын нэгний хэрэгт   өөр хүмүүсийг  буруутай болгох гэнэ.

Тэгвэл Ардчилсан намын­хан жижиг намуудтай ойлгол­цож эхэлж байгаа гэнэ. М.Энх­сайхантай харьцаа нь сайжирч, Н.Энхбаяртай стра­те­гийн түншлэл бий болгож бай­гаа тухай сонсогдож эх­лэв.

МАН хөдөө орон нутагт  боловсон хүчингүй гэж АН-ыг баалж суухад, хөдөө орон нутагт явцгүй болсныг нь задарсан Засаг дарга на­рынх нь авлигын хэрэг хэлээд өглөө.   МАН-ын Засаг дарга нар  бүгд авлигачин, идээчин, уугаачин, зодоончин, нү­дээнч­нийг нь зохих байгуул­лагууд нь шалгаад хорихыг нь хорьж цагдахыг нь цагдав, шалгахыг нь шалгав.

МАН сонгуулийн пиар хийл­гэхээр Монголын хөр­сөнд буухааргүй гадны аргыг сонгож гадаадаас  баахан хүн авчирч гэнэ.  “Би бодохдоо….”  гэсэн залуучуудынх нь явуулж буй бодлого нь аажимдаа “Бид бодохдоо…” болж эхэллээ. Тэгээд цааш нь төлөвлөгөө ёсоор “Харийн бодлого Монголд орж ирлээ. Бид бодохдоо Монголынхоо төлөө …”  гэж ирээд л мон­голчуу­дынхаа үндсэрхэг үзэл дээр тоглох гэнэ. Учир нь  Хятадын эрлийз гэж өрсөл­дөгчөө муулах, би л гарч ирвэл бүгдийг бүтээнэ гэсэн   сонгуулийн үеийн амлалтууд нь нэгэнт явц муутай болсон учир ийм арга сонгож.  Одоо ямар ч арга хэрэглээд нэмэр­гүй. Ард түмэн тэнэг биш.

Харин МАН-ынхан тэгж боддог бол бид ингэж боддог. Бид бодохдоо
МАН дахин луйвраар битгий ялаасай. Ардчилал Монголд жинхэнэ утгаараа ялаасай. Долдугаар
сарын нэгэн дахин бүү дав­тагдаасай.
Төр нь ард түмэн рүүгээ буу битгий шагайгаа­сай. Уул уурхайн баялаг хэдхэн
өрхийг биш Монголын ард түмнийг тэжээгээсэй. Энэ сонгууль
шударга болоосой.  Сайн цаг ирнэ гэж итгэж
бай­на. Эцэст нь хэлэхэд Ардын намынхны юу бодох нь, юу гэж шоудах нь тэдний хэрэг.
Гэхдээ ард түмэн та нарын
арга залийг мэдэж байгаа шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улс ба төмөр зам

ӨНГӨРСӨН

Орчин үеийн төмөр замыг 1820-иод оны үеэс Европод үүссэн цагаасаа хойш хүн төрөлхтний хувьд аж үйлдвэрлэл, хөдөлмөр хөнгөвчлөх, ачаа тээвэр, цэрэг дайны хувьд томоохон ач холбог­дол бүхий дэвшил байсан талаар дэлхийн түүхийг бичигсэд хэлдэг билээ. Европын дийлэнх оронд төмөр замыг шүтэж, үүний нөлөө­гөөр олон зүйлийг амжуулж байсны улбаа Азийн Энэтхэг, Пакистанд тод үлдсэн нь Их Британийн ко­лони байсантай нь шууд хол­боо­той. Харин монголчууд Оросын хяналтад байсных  гэх үү, оро­суудтай ах дүүс явсных гэх үү ямартай ч төмөр замтай болж чадсан нь 1938 онд аж. Гэхдээ тайлбар нь чухал биш, харин оросуудын тусламжтай анх Улаан­баатар-Налайхын чиглэлд төмөр замтай болсон нь үнэн. Үүнээс хойш жилийн дараа Соловьевск-Баянтүмэнгийн хооронд 237 км урт анхны өргөн төмөр замыг Зөвлөл­тийн тусламжтайгаар тавьжээ. 

Дараа нь 1949 онд хуучнаар ЗСБНХУ-тай хамтран Улаан­баа­тар-Наушки чиглэлд төмөр зам тавьж, хоёр орны хамтарсан бай­гуул­лагыг байгуулсан байна. Уг нь төмөр замын томоохон сүлжээ замтай улсуудад зам улам өргөжиж байдаг ч манайд тэгсэнгүй. Хойд хөрштэйгөө холбоотой ч урагшаа урагшилсангүй цөөнгүй жилийг үдсэн юм. Мэдээж энэ нь тухайн үеийн улс төрийн бодлого, дотор газрын бодлоготой холбоотой байсан нь ойлгомжтой.

Харин сүүлд 1953 онд урд хөрштэйгээ Улаанбаатар-Эрээний чиглэлд төмөр замаар холбогдов. Энэ цагаас хойш урд хилээр хүний хар нүднээс бусад бүгд урсан орж ирсэн байх.

Уг нь энэ байтугай, хоёр талаа­раа хиллэсэн 8300-гаад км  урт газар нутгийн хаагуур нь чиг бол хаагуур нь төмөр зам бариад тээвэрлэлт хийж болмоор цаг хуга­цаа өнгөрлөө. Гэвч монголчууд юм гаргадаг биш авдаг үндэстэн бай­сан учраас үүнийг нь өргөжүүлэх хоёр хөршийнх нь сонирхол үнэн­дээ байсангүй. Далай лам гээд дагаж сүржигнээд байвал нэг өдөр хил хаахад л Төрийн ордонд асуу­дал үүсч, өдөрт арван галт тэрэг дамжин гарах гэрээ түр мартагдаад тав болоход л төрийн өндөрлө­гүү­дийн хувьд гол асуудал нь болдог байлаа. Ийм маягаар л бид олон жил явж ирлээ. Зүгээр л урд, хойд хоёр хөрштэйгээ холбогдсон төмөр замаа сайжруулж засах, төмөр замчдынхаа амьдрал ахуйд анхаа­рах нь өнгөрсөн жилүүд дэх энэ салбарын гол ажил байсан гэхэд болно.

Саяхныг хүртэл Монгол Улс төмөр замын нэгдсэн бодлогогүй, хуульгүй явсан шүү дээ. Энэ харан­хуй байдлаасаа салж, дэвшил авчирсан жил нь 2007 он. Дараа­гийн сонгуулиасаа яг нэг жилийн өмнө буюу 2007 оны долдугаар сард УИХ анх удаа Төмөр замын тээврийн тухай хууль баталсан юм. Уг хуульд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ гаргана хэмээн зааж өгснөөрөө түүхэн ач холбогдолтой болжээ. Хууль нь ч өөрөө яггүй чамбай болсныг өдгөө мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ. Ийм олон жи­лийн дараа Монгол Улс төмөр замын салбартаа чиг болгон ба­римт­лах хуультай болсон нь энэ байв.

Олон арван жил нэг л түвшиндээ явж ирсэн төмөр замын салбар гэнэт “хаданд гарч” анхаарлын төвд орох болсон нь өнөөх л Мон­голын газрын доорхи их баялагтай нь холбоотой. Монгол Улс хөрсөн доорх арвин их баялгаа ашиглаж, уул уурхайн том ордуудаа түрүү­чээс нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсноор жарнаар мартагдсан төмөр зам анхаарлын төвд орж ирлээ. Дээр доргүй энэ талаар ойлгоцгоож, 2008 оны арванхоёрдугаар сар гэхэд сал­ба­рын яам болох ЗТБХБЯ-наас уг ажилд шамдан оржээ.

Монголын улс төрийн хоёр нам нэгдэж, томоохон асуудлуудаа шийдэж, баялгаа эргэлтэд оруулах эхний алхмыг хийснээс хойших хэмээн энгийнээр ойлгож болно. Дэлхийд нүүрснийхээ нөөцөөр хоёрдугаарт эрэмбэлэгдэх Таван толгойн нүүрсийг дэлхийн зах зээл рүү гаргахын тулд мэдээж төмөр зам хэрэгтэй. Байгаа баялгаа аль болох үнэ хүргэхийн тулд гол тээ­вэр болсон төмөр замаа хөгжүүлэх бодлого шаардлагатай гээд хэ­рэгтэй зүйлс асар их болсон.

ЗТБХБЯ нь ч үүн дээр өргөн цар хүрээтэй судалгааг хийж, бодлогын түвшинд хангалттай ажиллаж чад­сан байдаг.

Геополитик нь юу байхав, авто тээвэр нь ямар байх юм, зах зээл нь хэр юм, аль чиглэлд төмөр зам тавих вэ гэдгээс эхлээд бүх талын судалгааг хийжээ. Энэ чиглэлийн судалгааг АНУ-ын “Бостон консал­тинг” хэмээх стратеги судлалын олон улсын компаниар хийлгэсэн байдаг. Эдний нэр нь салбартаа брэнд бөгөөд тэднийх л хийсэн бол хамгийн баталгаатай гэсэн ойлголт байнга дагаж явдаг гэлцдэг. Өөрөөр хэлбэл, манайхан гартаа бариад урагшлах луужинтай бол­сон юм. Ойрын хэдэн жилд дэлхийн ямар, ямар улс дэлхийн зах зээлд нүүрсээрээ өрсөлдөх үү, аль аль нь худалдаж авах уу гэдгийг хүртэл нөөц, хэмжээгээр нь гаргасан гэ­хээр тун нарийн судалгаа болсон. Ингээд Монголд төмөр зам тавихад шаардагдах нөхцөлүүд тодорхой болж, чиглэлүүдээ тогтоожээ. Араас нь дагаад Засгийн газраас Орос, Хятад, БНСУ, БНАСАУ, Европын холбоо, Японтой төмөр замын асуудлаар санал солилцох ажлыг мөн эхлүүлж.

Оросууд манайхтай төмөр замын чиглэлээр хамтарч ажил­лахдаа хуучин уламжлалаа ч бод­сон, Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалтыг тооцсон ч таатай байсан нь мэдээж. Сүүлийн үед харьцангуй анхаарахаа бай­сан хоёр улсын хамтарсан төмөр замд ч шинээр хөрөнгө оруулалт хийх болсон  билээ. Оросуудын хувьд шилжилтийн үе гээд хаа хаанаа алдагдсан уламжлалаа сэргээхийг үнэхээр хүсч байв.

АНУ-ын тусламжтай Монголд хэрэгжих Мянганы сорилын сан­гийн нэлээд хэсэг нь манай хуучирч муудсан төмөр замыг засахад зарцуулагдах байсан ч оросууд гуравдагчийг зөвшөөрөөгүй учраас агаарын бохирдол, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг ажилд зар­цуулагдах болсныг хүмүүс санаж байгаа байх.

Монголчууд төмөр замын бод­логоо цараатай хөгжүүлэхийн тулд хоёр хөрштэйгээ ярьж таарна.  Оросууд дэмжсэнээ мэдэгдсэн ч нэг асуудлыг хөндсөн байдаг. 2008 оны сонгуулийн өмнөхөн С.Бая­рын Засгийн газар Хятад улстай Таван толгой руу найман чиглэ­лээр нарийн царигтай төмөр зам тавих тохироо хийчихсэн. Түүнийг нь оросууд ямар учиртайг асуух нь ойлгомжтой. Гэвч Монгол, Хятадын хооронд хийсэн төмөр замын тухай тохироо нь УИХ-аас төмөр замын талаар бодлого гаргаагүй байхад яригдсан, бодлого яаж гарах нь тодорхойгүй учраас үүнийг эцсийн үр дүн гэж үзэх боломжгүйг мэр­гэж­лийн хүмүүс хэлсэн бололтой юм билээ. Гэвч үүнд нь хятадууд таагүй байх нь ойлгомжтой.

Хоёр хөршийнхөө аль алины санал бодлыг тусгаж, эрх ашгийг нь багаар хөндөж ажиллана гэдэг амаргүй. Бас дээрээс нь дараа дараагийн улсуудтай ч манайхан ярьж тохирсон байгаа юм. Далайд гарцгүй орны хувьд хаана хамгийн дөт хийгээд хямд замаар боомт хүрэх вэ гэдгээ бодох нь чухал.

Хойд солонгосчуудтай ярил­цаж, тэдний Ражин боомтыг ч ашиглаж болох зөвшөөрөл авчээ. Хоёр хөршийнхөө ойрхон бүхий л боомтууд руу хүргэхээс гадна гуравдагч орны боомтоор дамжин далайд гарах бидэнд л ашигтай.  Нэг орноос хамаарах тусмаа би­дэнд ашиггүй. ОХУ экспортын бараанаас бүр 70 хувийн татвар авдаг бас Оросоор дамжин эхний боомтод хүрэхэд 4480 км учраас ашиггүй мэт. Гэтэл Тяньжин боомт хүрэхэд 2200 км. Гэвч Орос манай­ханд “ОХУ-ын нутаг дэвсгэрээр уул уурхайн бусад чиглэлд өрсөл­дөхүйц тарифаар үйлчлэх”-ийг зөвшөөрч гэрээ байгуулснаар далайд хүрэх хоёр боломж болох ОХУ, БНХАУ аль алинаар нь зөөх сонголт бидэнд үлдсэн. Уг гэрээ­гээр хол зайд Оросоор дамжин өнгөрөх үнэ нь харьцангуй ойр Хятадаар дайрахаас хямд болсон байгаа юм. Хэрэв хятадууд үнээ буулгавал оросууд гэрээнийхээ дагуу буулгахаас аргагүйд хүрнэ гэсэн үг шүү дээ. Энэхүү Оростой хийсэн гэрээг урт хугацаанд хэрэг­жихээр хийжээ. Ямар ч байсан саалиа ухаж гаргаж ирэхээсээ өмнө түүнийгээ дэлхийн зах зээлд хүргэх унаа малынхаа үнэ хөлсийг ийм маягтайгаар ярьж тохирчихоод байжээ.

2010 онд УИХ-аас  төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан юм. Энэхүү бодлогод Даланзадгад-Таван толгой-Зүүнбаян-Сайн­шанд-Баруун-Урт-Чойбалсан чиг­лэ­лийн төмөр замын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр тусга­сан. Мөн ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргаж, далайд гарцтай болох зорилтыг дэвшүүлжээ. Ашигт малт­малын ордуудтай төмөр замаар холбогдсон Сайншандын аж үйлд­вэрийн цогцолбор байгуулах ажил ч тусгалаа олж байлаа. Төмөр зам байгуулах чиглэлээ бодлогодоо тусгахдаа эхний шатанд  Далан­задгад-Таван толгой-Цагаан су­варга-Зүүнбаян-Сайншанд-Ба­руун-Урт-Хөөт- Чойбалсан чиглэ­лийн 1100 км зам тавина. Хоёр дахь шатанд Нарийнсухайт-Ши­вээхүрэн-Ухаа худаг-Гашуунсу­хайт-Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг гэсэн чиглэлд нийт 900 км төмөр зам байгуулна. Харин гурав дахь үед нь баруун чиглэлийн 3600 км төмөр зам барихаар төлөвлөжээ. Улаанбаатар-Хархорин чиглэлд ч төмөр зам тавихаар зурагласан байна. Төмөр замын царигаа сонгохдоо1520 мм-ийн өргөн бай­хаар барихаар тогтжээ.

Шинэ төмөр зам байгуулах ажил ингэж салбарын яамны гараас гарсан байдаг. Тиймээс төмөр зам тавих ажлыг 2010 оны арваннэг­дү­гээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” хэмээх 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд шил­жүүлж, тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын ажилд оролцох хү­сэл­тэй гадаадын улс орнуудын сонирхлыг адил тэнцүү хад­га­лахын тулд  энэхүү компанийн 49 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаж, үлдсэн 51 хувийг нь төрд үлдээх тогтоолыг 2010 оны аравдугаар сард УИХ-аас гаргасан юм. Монголд шинээр төмөр зам тавих ажлын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж, сонгох үүрэг нь нэгэнт “Монголын төмөр зам” компанид ногдсон учраас тэд гадны хэд хэдэн компани, консерциумтай уулзалт хэлэлцээр хийсэн.  Ингээд Хятад, Солонгос, АНУ-ын оролцоотой “Морек” хэмээх олон улсын кон­серциум Монголын талд санал тавьснаар гэрээ байгуулсан бай­даг. Монгол бол дэлхийн хаана ч том гэж тооцогдох хоёр том хөр­шийн дунд оршдог. Хөршдөө бай­тугай дэлхийд нөлөөллөө тогтоох гэж үзэлцдэг энэ гүрнүүдийн эрх ашгийн дунд монголчууд мэргэн ухаан уралдуулахаас аргагүй. Бас гуравдагч хөрш болсон ойрын сайн харилцаатай улсууд ч бий. Тэднийхээ аль алины эрх ашгийг ихээр хөндөлгүй, ёстой л эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр шийдсэн алтан шийдэл бол “Мон­голын төмөр зам” ХК байгуулах шийдвэр байсан гэж стратеги судлаачид онцолдог. Олон эрх ашгийн мөргөлдөөнөөс төрийнхөө мэдэлд дийлэнх хувьтай үлдсэн нь олон улсын хөрөнгийн биржээс хувьцаа аваад орж ирэх боломжийг бусдад нь өгсөн хэрэг байв.

ОДОО

Бүр өнгөрсөнд хийгээд сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт хийгдсэн зүйлсийг дээр өгүүллээ. Харин өнгөрсөн хоёрдугаар са­раас хойш энэ бүх асуудал зогсчээ. Нөгөө сав, саалиа бэлдээд байсан ч улс төрийн гацаанаас болоод зогсчихоод байх шиг. “Морек”-тэй хийсэн гэрээ хэрхэх нь ч тодор­хойгүй. Уг нь энэ компанитай Мон­го­лыг хамтран ажиллуулах сонир­холтой байгаагаа илэрхийлэн дэлхийн хэмжээний улстөрчид өөрсдөө болон төлөөний хүнээ явуулж тэд ч Ерөнхий сайд, дарга нартай уулзаж байсан гэдэг.

Ямартай ч хамтарсан Засгийн газар бутарч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарыг МАН-ын сайд толгойлж яваа. “Морек” компанийн манай төмөр замд хөрөнгө оруулах сонирхол нь одоо ч хэвээрээ. Энэ хүсэлтээ одоогийн сайд, Засгийн газарт илэрхийлж, хэлэлцээ хийгээд яваа. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах компаниа манай тал сонгоогүй байгаа бололтой. Тэгвэл өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалт гэхээр нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл юу байна вэ. Төмөр зам тавих ТЭЗҮ-г нь боловсруулчихсан. Хөрс­ний судалгаа, хөрс хуулалтаа хийчихээд байгаа.

Мөн төмөр зам байгуулах хө­рөнгийн эх үүсвэрээ бүрдүүлж байгаа юм байна. Манай төмөр замын ажилд оролцох сонир­хол­той улсууд олон улсын хөрөнгийн биржээс “Монголын төмөр зам” компанийн хувьцаанаас худалдаж авах эрхтэй болсон. Төмөр зам тавих хөрөнгийн нэг эх үүсвэр нь энэ. Дээрээс нь Хөгжлийн банкнаас мөнгө босгоно.  Хөгжлийн банк ч бонд гаргаад төмөр замд оруулах мөнгөө олоод ирчихсэн гэж байгаа. Тэгвэл яагаад энэ ажил гацаад байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгийн гурав дахь эх үүсвэр нь Таван толгой. Таван толгойн хөрөнгө оруулал­таас төмөр замд мөнгө орж ирэх ёстой. Харамсалтай нь Таван толгойн хэлэлцээ гацжээ. Үүнийг зорилготой гацаасан ч гэж зарим хүмүүс мэдэгддэг. Таван толгойн 40 хувийг БНХАУ-д, үлдсэн 18 хувийг Орос, Солонгос, Япон гэж хуваасан нь хэт тэнцвэргүй болсон. Оросууд 18 хувиа шууд голсон. Япон, БНСУ гомдолтой байгаагаа дипломат бүх шатанд мэдэгдэж байгаа,  Санаа­тай санамсаргүй нь мэдэгдэхгүй энэ гацаанаас болж Монгол Улс дахь төмөр замын бүтээн байгуу­лалт ч зогсонги байдалд орчихсоныг үгүйсгэхгүй. Ашиг нь Монголын ард түмэнд очих ёстой Таван толгойг хэр удаан гацаах санаа, сонирхол байна, тэрнээс л төмөр замын хөгжил шууд хамаарч байгаа юм.

ИРЭЭДҮЙ

Эндээс харахад Монгол Улсад байгуулах шинэ төмөр замын ирээдүй бүрхэг байна. Төмөр зам байгуулахаар Засгийн газрын босгочихоод байгаа хөрөнгийн эх үүсвэр, ажлын явцаас нь харахад энэ онд “Энержи ресурс”-ын Таван толгой-Гашуун Сухайт чиглэлийн 280 км төмөр зам л тавигдвал их юм болно гэдгийг мэргэжлийн хүмүүс тооцоолж байгаа. Таван толгой­гоос Сайншанд хүртэл тө­мөр зам хэзээ ашиглалтад орохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тэгэ­хээр энэ ажил МАН-ын Засгийн газрын зохиосон харганы ноосны үлгэр болон хувирч байх шиг бай­на. Төмөр зам байхгүй бол Сайн­шандын аж үйлдвэрийн цогцол­борын тухай яриад ч хэрэггүй. Юун боловсруулах үйлдвэр, өндөр хөгжилтэй хот, ажилтай ард түмэн, цөм худлаа. Монгол Улс шинэ төмөр замтай  болохгүй нь. Шинэ төмөр замаар дамжин далайд гарцтай болох бүр өдий.  Ингээд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаж, хөгжилтэй орон болох хөг өнгөрлөө гэж үү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

О.Баасанхүү: Цэц төрийн хямралаас сэргийллээ

Өмгөөлөгч О.Баа­сан­хүүтэй ярилцлаа.

Та нарын мэдээлс­нээр Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрч­сөн гэдэг шийдвэ­рийг гаргачихлааЦэ­цэд гомдол гаргасан хүмүүсийн нэг нь та байх аа?

-Үндсэн
хуулийн Цэцэд хэсэг бүлэг
хүний зүгээс гомдол гаргасан. Миний
хувьд Э.Эрдэнэ­жамьян, Х.Сэлэнгэ нартай хамтарч Сонгуулийн хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн мэдээлэл өгсөн
байгаа. Х.Сэлэнгэ бол  МУИС-ийн багш. Үндсэн хуу­лийн эрх зүйн чиглэлээр нэлээд сайн л даа.
Харин Цэц өчигдөр тойргоос на­мын жагсаалт руу
гулсдаг заалтыг Сонгуулийн хуу­лиас аваад хаячихлаа. Гэхдээ иргэдийн зүгээс зөвхөн
энэ заалтын та­лаар маргаан үүсгээгүй.  Сонгуулийн тухай хуу­лийн маш олон заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг мэдээлэл хүргүүл­сэн. Үүнээс зөвхөн
энэ заалтыг нь авч хэлэлцлээ. Цэцэд хандахаас өмнө бид Сонгуулийн хуульд байгаа Үндсэн хуультай харшилдсан
заалтуудыг түүвэрлэн  Монголд бай­гаа Элчин сайдын яам­дад өгчихсөн байсан. Чухам ийм заалтуудаас болоод ирэх
сонгуулиар 2008 оны долдугаар сарын нэгэн шиг зүйл
давтагдах вий гэсэндээ олон улсад мэдээлсэн хэрэг. Ингээд Англи, АНУ, Японы
Элчин сайдын яа­манд Сонгуулийн хуу­лийг орон орны хэл рүү хөр­вүүлээд өгсөн.

Элчин сайдын яамныхан юу гэж байна вэ?

-Мажоритараас
намын жаг­саалт руу шилждэг заалтыг Японы Элчин сайдын яамныхан их гайхаж байна лээ. Уг нь 
тойрогт
ялагдсан
хүнийг намын жагсаалт руу гул­суулах гээд байгаа юм бол тухайн хүнийг 
тойрогт
ч нэр дэвшүүлээд, намын жагсаалтад ч бичих ёстой байхгүй юу. Дэлхий нийтийн ханд­лага нь ийм байдаг юм. 
Жишээ нь Батын нэрийг тойрогт дэвшүүлээд, намын жагсаалтад ч бичнэ гэсэн үг. Тэгэхгүй Бат тойрог дээрээ уна­чихаад намын жагсаалтад нэр нь бичигдсэн Доржийг хасаад оронд нь орж ирэх нь утгагүй. Тэгэхээр Цэц бол маш том зүйлийг шийдвэрлэлээ гэж бодож байна. Төрийн хям­ралаас сэргийллээ.

Уг нь 28 хувийн босго давсан нэр дэвшигч намын жагсаалт руу шилжих нь жижиг намуудад пар­ламентад орж ирэх боломж ол­гоод байсан юм биш үү?

-Ардчилсан
оронд жижиг, том нам гэсэн ойлголт байхгүй. Том гэж өөрс­дийгөө нэрлээд байгаа намууд да­рангуйлагч гэдгээ батлаад байна л даа. Саяхан бүртгэгдсэн намыг жижиг нам гээд байна. Энэ бол хуульд ч байхгүй ойлголт. Хүнийг эрхэлсэн ажил, шашин шүтлэг, харьяаллаар нь гадуурхдаг Үндсэн хуулийн гажуудал чинь энэ. Цэцэд 
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөө­лөг­чөөр очсон хүмүүс намын өмнөөс яриад байгаа нь утгагүй байсан. 

Та нарын үүсгэсэн маргаа­ныг Цэц хангалттай шийдэж өг­сөн гэж үзэж байна уу. Өөр зөр­чилтэй заалтууд үлдсэн үү?

-Ер нь хангалттай гэж хэлж ча­дахгүй. Сонгуулийн хуульд Үнд­сэн хууль байтугай ардчилсан ёсны зарч­мыг зөрчсөн заалтууд бий. Энгийн жишээ хэлье. Намуу­дын мөрийн хө­төлбөрийг төрийн ауди­таар хянуулаад баталгаа­жуулна гэсэн заалт Сон­гуулийн хуульд бий. 
Энэ нь төрийн бай­гууллага на­муудын мөрийн хө­төлбөрт цензур тавих гэж байна гэсэн үг. Тэгэхээр коммунизмын үеийн тө­лөвлөгөөний комиссоор оруулдагтай л адил зүйл болох гээд байгаа юм. Харамсалтай нь уг заалтыг Цэц авч хэлэлцсэнгүй. Мөн сонгуулийн саналын хуудсанд намуудыг жагсаахдаа том гэж нэр­лээд байгаа намуудыг эхэнд би­чээд, жижиг гээд байгаа намуудаа сүүлд жагсаах нь ардчилсан оронд байх ёсгүй зүйл. Орост бол энэ да­рааллыг намууд шодож байж гар­гадаг шүү дээ. Ийм зарчмаар л явах ёстой.              

Одоо тэгээд Цэцийн дүгнэл­тийг УИХаар хэлэлцэх байх аа?

Одоо УИХ Цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцээд зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг шийдвэр гаргана. Зөв­шөө­рөхгүй гэвэл Цэцийн их сууд­лын хуралдаан болно. УИХ Цэцийн шийд­вэрийг хүлээж авахгүй гэвэл Сон­гуулийн хууль бүхэлдээ хүчингүй болно.

Яагаад?

-УИХ Цэцийн шийдвэрийг хү­лээж авахгүй бол Үндсэн хуультай хар­шилсан заалттай хуулиар сон­гууль явуулах боломжгүй. Тиймээс хууль бүхэлдээ хүчингүй болно.

Тэгвэл хуучин хуулиараа явах уу?

-Тэгэхээс
өөр арга байхгүй.

Гэхдээ хуучин хууль ч хү­чингүй болчихсон биз дээ?

-Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт бий. Одоо баталсан хуулиа буцаан хэрэглэх үү, эсвэл хуучин хуулиа буцаан хэрэглэх үү гэдэг асуудлыг УИХ өөрөө шийдэх байх. 
Эрх зүйн зохицуулалтууд үүснэ л дээ. Ямар ч байсан хуульгүй сон­гууль болно гэж байхгүй учраас асуудлыг зохицуулах л шаардлага гарч ирэх байх даа. Ирэх сонгууль аль хуулиар явах нь пар­ламентын гишүүдийн гарт байна.

Шилжих заалтыг нь хассан Сонгуулийн хууль  парламентад суудалгүй намуудад ашигтай ха­рагдаж байна уу?

-Сонгуулийн
тухай хуулийг угаа­саа Ардын намынхан зохиосон шүү дээ. 48 гэсэн тоог мэдэж байна уу. Тэр бол Ардын намын 45 
ги­шүүн дээр нэмэх нь гурван бие даагч гэсэн үг байхгүй юу. Харин 28 нь АН-ын гишүүд гэсэн үг. МАНАН өөрсдийгөө парламентад оруулах нарийн зо­хи­­цуу­лалтыг ингэж хийсэн юм. Энэ хуулийг нэлээд логиктой хүмүүс бодож боловс­руулс­ныг мэдэж бай­гаа. Германы Сон­гуулийн хуулийг хуул­барласныг нь ч ойлгож байна. Харамсалтай нь энэ 
хууль иргэдэд сонголт хийх боломж олгоогүй.

48:28 гэсэн хувилбар Үндсэн хууль зөрчсөн гэдэг гомдол гар­гаагүй юм уу?

-Асуудал
нь тоондоо биш л дээ. МАН, АН-ынхан хуульдаа жинхэнэ пропорционалийн мөн чанарыг гаргаж чадаагүй. Гэхдээ тог­тол­цооны хэлбэр буруу, зөв болсон гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх үндсэн сэдэв биш болчихоод байгаа юм. Тог­тол­цооны хэлбэр бол парламентын шийдэх асуудал. Пропорциональ хувилбар бол Үндсэн хуульд заа­сан УИХ-ын гишүүнийг шууд сон­гоно гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг Цэцэд гаргасан шүү дээ. Гэхдээ маргаан үүсгэж хэлэл­цээгүй.

Долдугаар сарын 1-ний шүүх хурлын асуудлаар ярья. Энэ асуу­дал нэлээд хурцадмал бай­далд байх шиг байна

-Лхагва гаригийн шүүх хуралд уг нь оролцох ёстой бүх хүн ирсэн шүү дээ. Гэвч шүүгдэгчийн өмгөө­лөгч үйлч­лүүлэгчээсээ татгалзсан. Тий­мээс шүүгдэгчид өөрсдөө өм­гөөлөх эрхээр хангаж өг гэсэн хүсэлт тавьсан юм. Ингээд шүүх хурлыг 
хойшлууллаа. 

Өмгөөлөгчдөд захиргааны арга хэмжээ авахаар болжээ?

-Би бол хохирогчийн өмгөөлөгч. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. 
Одоо манайд шүүх дээр ямар нэг асуудал бо­лохгүй бол өмгөөлөгч рүү дайрдаг жишиг тогт­чихлоо. 
Даамжирвал
өмгөөлөгчдийн
амь насанд ч хал­даж болзошгүй байна. 
Өмгөөлөгч
хүн хэзээ ч өөрийнхөө төлөө яв­даггүй. Гуравдагч хүний төлөө яв­даг. Тийм учраас өмгөөлөгч өөрт байгаа бүх бололцооныхоо хү­рээнд өм­гөөллийн үйлчилгээ үзүү­лэх ёстой. Түүнээс биш зориуд санаатайгаар шүүх хурлыг га­цаагаад байна гэдэг талаас нь би харахгүй байгаа. 
Ер нь шүүгч мэт­гэлцээнд орох ёсгүй шүү дээ. Хоёр талын харилцан мэтгэлцээн, 
но­толгоог харж бай­гаад зөвхөн шударга ёсонд ний­цүүлж шийдвэр гаргана. Үнэнд нийцсэн аливаа шийдвэр л шу­дарга байна шүү дээ.

Та шүүгдэгчдийн өм­гөө­лөгч­дийг хамгаалаад байна уу. Та уг нь хохирогчийн өмгөөлөгч биз дээ. Тэгэхээр хохирогч, шүүг­дэгчийн аль талд нь байгаа юм бэ?

-Өмгөөлөгч
гэхээрээ
өмөөрдөг
хүн гэж манайхан ойлгоод байх юм. 
Өмөөрүүлэх
гээд байгаа бол аав, ээжийгээ авчраад өмөөрүүл л дээ. Харин өмгөөлөгч хүн гэдэг бол хуу­лийн хүрээнд ажиллах ёстой. Хохи­рогчийн эрх ашиг үнэхээр зөрчигджээ.  
Үнэхээр
хүний амь эрсэдсэн байна. Эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссан байна. Энэ хохирлыг бараг­дуулахын тө­лөө өмгөөлөгчийн хувьд би хуу­лийн хүрээнд л ажиллана. Түүнээс биш аль нэг талд орж, шуурч дав­хихгүй.

Хохирогчид 
шүүх хурал 
хий­гээч гэж шаардах нь чухал биш. Хуулийн дагуу л явахгүй бол дараа нь дахиад асуудал үүснэ. Өм­гөөлөгч нар ч асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандсан байж магадгүй. Гэхдээ 
үйлчлүүлэгч,
өмгөөлөгч
хоёрын хоорондын харил­цаа шүүг­чид хамаагүй. Шүүгч түүнийг нь шийдвэрлүүлэх гэж явахаа болих хэрэгтэй. Өмгөөлөгч үйлч­лүүлэгчээ өмгөөлөхөөс татгалзаж байгаа нь тэр хоёрын хувийн асуудал. Түүнийг нь 
шүүхийн
танхимд
нийтэд зарлаад байх шаардлагагүй байсан. 
Тиймээс
би шүүгчид “Таны гаргаад байгаа үйлдэл цаашид өмгөөлөгч хэн нэгнийг 
өм­гөөлөхгүй гэсэн нь буруу гэдэг жишиг тогтоох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд ч өм­гөөлөгч авах хуулийн заалтад цагдаа нарын 
хэрэг хамаарахгүй. 
Онц хүнд гэмт хэрэг байсан бол өөр хэрэг. Ийм үед шүүгч “Чи өмгөөлөгч ав. Чи тэрийг өмгөөл” гээд санаа зовж хэлэх ёстой.

Энэ онц хүнд гэмт хэрэг биш юм уу. Гэмгүй таван хүнийг хороо­чихоод байхад онц хүнд гэмт хэрэг биш гэж үү?

-Биш шүү дээ. Энэ бол хүнд гэмт хэрэг. Хар ухаанаар тайлбарлахад цаазаар авах ялгүй гэсэн үг. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад би ямар нэгэн дүгнэлт өгөх эрхгүй. То­дорхой мэдээлэл өгөх ч ёсгүйг ойл­гоорой. Үнэхээр Батсүх хуран­даа хүн буудсан юм бол яагаад хүн алсан гэдэг ангиар 
зүйлчлэгдэхгүй
байгаа юм. Эсвэл Батсүх хүн буу­даагүй юм бол түүнийг хүн бууд­саныг хэлээд байгаа нөхөр гүтгэсэн хэргээр ял­лагдахгүй байна. Ийм ойлгомжгүй зүйлүүд энэ хэрэг дээр гараад байна гэдгийг хуульч хүнийхээ хувьд би хэлнэ. 

Буудсан гэж шүүгдээд байгаа цагдаа нар тушаал өгсөн хүнээ нэрлэчихвэл болох гээд байгаа юм биш үү?

-Цагдаагийн
байгууллагад
буу­дах тушаал гэж байхгүй. Буудах эрх гэж бий. Энд нэг зүйлийг 
хэлье. Галт зэвсэг хэрэглэж болохгүй гээд Үнд­сэний аюулгүй байдлын зөвлөлөөс журам гарчээ. Гэтэл цагдаагийн удирдлагууд үүнийг биелүүлэхгүй галт зэвсэг хэрэг­лэсэн байна. Тийм учраас тэднээс “Яагаад журам мөрдсөнгүй” гээд шүүж байгаа юм. Гэтэл би үүнээс эсрэг зүйл бодоод байгаа л даа. 
Галт зэвсэг хэрэглэхгүй гэсэн ҮАБЗ-ийн журам батлагдсан юм уу, үгүй юу гэдгийг үзье гэсэн хүсэлт тавиад байгаа байхгүй юу. Харамсалтай нь төрийн нууцыг үзүү­лэхгүй гэсэн. Заавал шаард­лагатай гэвэл нууц задлахгүй гэсэн гарын үсэг зур гээд байгаа юм л даа. 
Хараагүй
зүйлийнхээ
төлөө би юу гэж баталгаа өгөх 
вэ дээ.

Харин хурал дээр яригдсан нууц зүйлийг иргэн хүнийхээ хувьд ха­риуцна гэсэн баталгаа өгч байгаа. 
Төрийн нууц гээд байгаа тэр журмыг харчихвал миний хувьд хэд хэдэн асуулт гарч ирэх гээд байгаа юм. 
Хэн журам гаргав гэдгээс эхлээд шүү дээ. Гэвч түүнийг 
үзээгүй
учраас энэ тухай тааж хэлж болохгүй байна. 
Журмыг хэн ч үзээгүй, хараагүй хэрнээ цаг­даа нарыг журам бие­лүү­лээгүй гээд байх нь бас дутагдалтай байна. Ер нь бол 
Онц байдлын тухай хуульд галт зэвсэг тараахгүй гэсэн заалт байдаг. Гэтэл буу тараасан гэдгээ цагдаа нар хүлээн зөвшөөрчихсөн. Ингээд хүний амь эрсэдчихсэн бай­на. Би бол хавтаст хэрэг дээр гарсан зүйлийг яриагүй шүү. Зөвхөн хэвлэл мэ­дээллээр гарч байгаа зүйлийг хэлж байна. Дол­дугаар сарын нэ­гэнд төр хохироогүй. Төр сайн дураараа хо­хирсон юм.

Яаж?

-Төр Ардын намд 11 тэрбум төгрөг өгч, сайн дураараа хохирсон шүү дээ.

Бас ард түмэн хохирсон

-Тэгж хавтгайруулж ойлгож бо­лохгүй. Иргэд хохирсон юм. Үүний гол буруутан нь хоёр нам. Тэд сонгууль будлиантуулсан. Түүнийг нь шалгая гэхээр айсандаа 
эвс­чихсэн шүү дээ. Р.Бурмаа гэдэг хүний шүүхээр тог­тоолгосон үнэн энэ бүхнийг батлаад байна. Эцэст нь цагдаа ч байна уу, тагнуулынхан ч байна уу аль нэг нь хүн буудсан бол түүнд 
төр өөрөө буруутай. Тийм учраас төр юун түрүүнд хү­мүүсийг 
буруутгахаасаа
өмнө хохир­сон иргэдээсээ 
уучлалт
гуйх хэрэгтэй. Энэ нь зөвхөн зурагтаар уучлал гуйхыг хэлэхгүй. Хохирсон иргэдийн амьд­ралыг дээд зэргээр харж үзэж, 
уучлал гуйх хэрэгтэй. Түүнээс биш шүүх хурал болохдоо л болно. 

Таны ярьж байгаагаас хара­хад  энэ шүүх хурлаар буруутныг олж, хэн нэгнийг  шүүх  ёсгүй юм уу?

-Үгүй ээ. Буруутныг олж тог­тоогоод яллах ёстой. 
Эрүүгийн
хуульд заасан заалт зөрчигдсөн бол хэнийг ч яллах ёстой. Иргэдийг хохироосон этгээд гарч ирнэ.

Шүүх хурал эхлэх үед цаг­даа­гийнхны гаргасан авир нь төр бол юу ч биш гэдгийг харуулаад авсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Маш буруу юм болсон шүү дээ. Дээрээс нь тэр Сүхбаатар дүүргийн эмнэлэг байна. Миний ээж сэхээнд байхад намайг тэнд хоёр хонуу­лаад л хөөгөөд гаргаж байсан даа, тэр эм­нэлэг. Гэтэл тэнд цагдаа нар хэд хоног суучихав аа. Тэгж бо­лохгүй л дээ. Монголд зөвхөн нэг цагдаа чихрийн шижин өвчтэй биш шүү дээ. Харин манай хохирогчид алдаа гаргаад байгаа хүмүүс шиг биш. 
Энд тэнд очиж жагсаал хийж, төрийн ажлыг явуулахгүй гэж хэ­лээгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулж, гэрч, хохирогч, шүүгдэгчид юу ярихыг Монголын ард түмэн ил тод харах ёстой. Ингэж байж хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ шүү дээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Моконами Базарсад: Анандыгаа сумогийн их аварга болно гэдэгт итгэл дүүрэн байна

Моконами Ганболдын Базар­сад­тай ярилцлаа. ТэрээрТацу­намидэвжээнд харьяалагддаг, сумогийн дээд зиндаа буюу макү­чид Маэгаширагийн зургаад эрэм­бэлэгдэж байсан бөх билээ.

Сумогийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ. Яриагаа эндээс эхлэх үү?

-Би чинь багаасаа л спортоор хичээллэж эхэлсэн. Ялангуяа саг­сан бөмбөгийн спортод бүр илүү сонирхолтой байлаа. Манай аав аймгийн заан цолтой, улсын за­суулч хүн бий. Намайг үндэсний бөхөөр барилдахыг их зөвлөдөг, бөхийн дугуйланд ч явуулж байсан. Гэвч миний бие үндэсний бөхийг орхиод Японы сумод хөл тавьсан даа. Хоёр мянган оны намар до­лоон хүүхэд Осака хотод очиж байлаа. Хакухо Даваажаргал, даян аварга А.Сүхбатын төрсөн ахын хүүхэд болох Баярбат, Шарав­нямбуу бид дөрөв тэнцэж нөгөө гурав маань тэнцэлгүй Монгол руу­гаа буцаж байсан. Гурван сарын хугацаанд Осака хотод бэлтгэл хийгээд тус тусын дэвжээнд харьяа­лагдаж байв. Ингэж л сумо­гийн ертөнцтэй холбогдсон нэгэн насны амьдрал минь эхэлсэн түүхтэй.

-11 жил сумогийн дэвжээнд хүч үзсэн байх аа?

-Тэгсээн. 2001 оноос сумод барил­даж эхэлсэн. Түүнээс хойш таван жил хүч үзсэний эцэст 21 насандаа жүрёо зиндаанд харьяа­лагдсан. Дээд зиндаанд дэвшиж чадалгүй жүрёод дөрөв, таван жил бол­чихсон юм аа. Бэртэл гэмтэл ч нөлөөлсөн тал бий. Би чинь ну­руун­­­даа хүнд гэмтэл авч байсан шүү дээ. Макүүчи буюу дээд зин­даанд Маэгаширагийн зургаагаас босч байсан минь хамгийн өндөр ам­жилт юм даа. Сонирхолтой нь, жүрёо болоод дээд зиндаанд Ха­кухо аваргатай нэг ч таарч байгаа­гүй. Шинэхэн озэки М.Ананд­тай бол хоёр таарч байсан. Эхлээд таа­рах­даа даваад дараа нь унаж байсан.

Сая гуравдугаар сарын Хару башё болж өндөрлөлөө. Мон­голын хүчтэн Мангалжавын Ананд озэки цол хүртлээ. Сумод хамт хүч үзэж явсан бөхийн хувьд ямархан бодолтой байна даа?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулж Ананддаа баяр хүргэе. Сэтгэл ихэд тааламжтай сайхан байна. Найзыгаа маш их дэмжиж байлаа. Түрүүлчих байх гэж итгэж байлаа. Озэки бол өндөр цол шүү дээ. Монгол үндэсний бөхтэй харьцуулбал арслан цол юм. Ананд маань арслан боллоо. Аварга болоход ойрхон байгаа. Манай хүн чинь надаас хоёр жи­лийн дараа сумод хөл тавьсан. Анх танилцаж байхад их дөлгөөн тай­ван залуу санагдаж байсан. Манай дэвжээ Анандын дэвжээ хоёр хоорондоо их ойрхон. Түүнтэй очиж уулзахад барагтай бол үг дуугарахгүй, нүдээрээ инээчихээд л байж байна. Яваандаа хамт бэлтгэл хийж эхлэхдээ ямар дайчин юм бэ гэдэг нь шууд мэдрэгдээд ирсэн л дээ. Би бол хааяа зугаа цэнгэл хөөх юм уу, гадуур дотуур гарна. Анандад бол тийм зүйл байх­гүй. Дэвжээн дээрээ яс л бай­на. Цаг цагаар бэлтгэлээ хийгээд л. Орой эрт унтаж амраад л. Үнэ­хээр хөдөлмөрч дөө.

Барилдааных нь арга бари­лын талаар ярихгүй юу?

-Маш эвсэлтэй, барилдааны мэдрэмж өндөртэй. Дохё буюу дэв­жээний захад тун мэдрэмжтэй барилдаан үзүүлдэг. Бас толгой сайн ажилладаг. Гүйлгээ ухаан сайтай тийм л бөх шүү дээ. “Бөхийн удам байхгүй хэрнээ ийм нягт барилдаантай, цаанаасаа төрчих­сөн хүн хол явна даа” гэж олон хүн хэлж байхыг нь мэдэх юм. Сумогийн луугарууд ч Анандыг их үнэлдэг. Сая цагаан сараар Ганболд бид хоёр Анандын аав ээжтэй очиж уулзсан. Үндсэндээ золгох гэж очсон. Тэгэхэд их сайхан хүлээж авсан. Анандын тухай багагүй хуучилсан. Хүний эх, эцэг л болсон хойно Анандад санаа зовж байсан нь мэдрэгдсэн. Ганболд бид хоёр сумод хамт барилдаж явсны хувьд сэтгэл зүйн дэмжлэг өгсөн дөө. “Арслан болох нь тодорхой. Магад­гүй гуравдугаар сарын Хару башёд ч болохыг үгүйсгэхгүй. Гол нь цаг хугацааны асуудал л байгаа. Та хоёр хүүгийнхээ өмнөөс нэг их санаа зовоод байх хэрэггүй дээ” гэж хэлж байлаа. Үнэхээр бид хоёрын хэлс­нээр Ананд маань аав ээжийн­хээ, ард түмнийхээ итгэлийг алдал­гүй урамтай сайхан барилдаж 13 давж озэки боллоо.

Сүүлийн өдөр Гойдод өвдөг шороодож их аваргатай нэмэлт барилдаан хийсэн. Хэрвээ Гойдог давсан бол эзэн хааны цомыг хүртэх байлаа. Уг барил­дааны тухайд юу хэлэх вэ?

-Сэтгэл зүйн хувьд амаргүй байсан нь мэдээж. Дэвжээний багшаасаа аваад хүн бүр яриад л. Заавал давна шүү, түрүүлнэ гээд л. Тийм их итгэл хүлээлгэчихээр, дээрээс нь “Хэрвээ би энэ сумочийг давбал эзэн хааны цомыг хүртлээ. Хару башёд түрүүллээ, тийм өндөр цолонд хүрлээ шүү” гээд бод­чихоор бас хэцүү. Бодож байс­наасаа огт өөр барилдаан гаргадаг. Үндсэндээ барилдаан гарахаа байгаад хамаг бие нь хөшчих шиг болдог. Гойдотой барилдсан ба­рил­­дааныг харахад тийм л зүйл анзаарагдсан. Огт барилдаан гаргаагүй шүү дээ. Гойдогийн л барилдааны урсгалд ороод уначи­хаж байгаа юм. Уг нь манай хүн барилдаан эхлэхэд доогуур мөр­гөж ороод мавашины барьц авдаг. Тэр нь байхгүй. Хамаг хүчээ гар­гаад урагшаа дайрдаг, тэр нь бас ажиглагдаагүй. Тэр шөнөө бараг унтаж чадаагүй байх. Түүнээс Гойдог бол ер нь давдаг. Найм барилдахад гурав л унасан. Тэрхүү сэтгэл зүй Хакухо аваргатай барил­дахад ч нөлөөл­сөн. Ес дэх өдрийн ба­рилдаанд байна уу даа, их авар­гыг өвдөг­лүүлсэн хүн чинь нэмэлт барил­даанд уначихаж байгаа юм. Ерөөсөө л сэтгэл зүй шүү дээ.   

Шинэхэн озэкиг цаашдаа ёкозүна буюу аварга цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Өө, итгэл дүүрэн байгаа. Бүх л нөхцөл боломж өмнө нь нээлттэй байна шүү дээ. Бэлтгэл сургуулилт сайн хийгээд, өмнөө зорилго та­виад зүтгэхэд аварга цол ойрхон бай­гаа. Хамгийн гол нь бэртэл гэм­тэлгүй байгаасай гэж залбирах минь. Бэртэл гэмтэл авах шиг хэцүү юм байхгүй дээ. 

Харумафүжи Бямбадорж Хару башёд арваннэг давлаа. Түүнийг бас л аварга болно хэ­мээн манайхан итгэн хүлээж байгаа даа?

-Маш дайчин барилдаантай, оргилж буцалсан халуун сэтгэлтэй, бусдад их тусархуу сайхан залуу даа. Барилдааныг нь надаар хэ­лүү­­­лэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Саяны башёд арван нэг давлаа. Сүүлийн хэдэн башёгийн барил­даа­нуудаас гайгүй амжилт үзүүлсэн башё нь энэ болчихов уу даа. Бас жаа­хан бэртэл байгаа нь ажиг­лагдсан. Намайг барилдаж байх үед Харумафүжи хөлөндөө бэр­тэл­тэй байсан. Гэхдээ бэртэл гэмтлийг огт тоодоггүй өвдөж байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй, дотоод хүчээ маш сайн бэлддэг тийм өвөрмөц бөх. Өмнөөс нь халшир­маар бэлтгэл хийнэ. Би ялна, дийлнэ л гэж үргэлж боддог эрэм­гий бөх шүү дээ. Энд бас нэг бө­хийн онцлоход манай Баярбат байна. Арав гаруй жил зүтгээд сая жүрёод орлоо. Залуучууддаа их л том үлгэр дуурайлал боллоо. Хоёр өвдгөндөө хоёуланд нь хүнд бэр­тэлтэй байсан ч тэрээр ялж дийл­лээ гэж хэлэх байна. Макүшитагаас жүрёо руу ороход маш хэцүү. Хүн бүр л зүтгэж байгаа. Сумочдын хэлдгээр тэнд нэг том хана байдаг. Тэр ханыг нэвтэлж чадах аваас тухайн бөх цаашаагаа явна. Өндөр цолонд хүрнэ.  

З.Дүвчин зааны хүү Лхагвааг дээд зиндаанд ороод ирчих бо­лов уу гэж хүмүүс хүлээж бай­сан. Гэтэл шуугиулаад гараад ирж чадахгүй л байх шиг?

-Манай Лхагваа аав шигээ уян хатан барилдаантай тун эвгүй бөх. Цаашдаа сайн барилдах байх аа. Санасандаа хүртэл, чинээндээ тултал хөдөлмөрлөж, бэлтгэл сур­гуулилтаа хийж чадахгүй байна уу даа гэж бодогддог. Гол нь дотоод сэтгэл зүйгээрээ л бусдыг ялж байх ёстой. Тэгж гэмээнэ санасандаа хүрнэ. Хэдий хөнгөн жинтэй ч өөрий­гөө ирлэж, хурцалж бүрэн дайчилж, хамаг хүчээ шавхаж барилддаг бөхчүүд байна. Тухайл­бал, Харумафүжи озэки байна. Лхагвааг Харумафүжи озэки шиг гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.

Сумод нэгэн өдөр хамт орж байсан Хакухо аваргын тухай ярихгүй юу. Мань хүнд дахиад хэдэн түрүү байна вэ?

-Одоо таван жил лав сайн ба­рил­­дах байх. Сая 22 дахь түрүүгээ хүрт­лээ. Сумогийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтооход байг гэх газаргүй. Гэхдээ шинэ амжилт тог­тоох, өмнөх аваргуудын түүхэн амжилтыг эвдэх гэдэг хэцүү юм билээ. Хоёр жилийн өмнө аварга нэг ч унаагүй 61 даваатай байж байгаад 62 дахь өдрөө Кэсина­сатод унасан. Сумогийн түүхэнд одоогоор нэг ч унаагүй 69 даваатай аварга бий. Түүнийг япончууд бур­хан шиг сайхан хүн гэж хүндэтгэдэг. Хакухо Кэсина­сатод уначихаад хэлж байсан. “Бурхныг давна гэдэг амаргүй юм байна. Ер нь бурхныг давж бол­доггүй юм байна” гэж байсан. Энэ нь 69 даваатай бурхан аваргын амжилтыг эвдэнэ гэдэг байж болом­гүй зүйл юм байна гэсэн үг л дээ.

Сумогийн дээд зиндаанд хүч үзэж байсан бөхийн хувьд асуухад, хамгийн эвгүй барил­даантай сумоч гэвэл хэнийг нэрлэх үү. Баруто эвгүй дээ. Түүнтэй та барилдаж байсан нь мэдээж?

-Барутотой анх хүч үзэхэд нэг их том хана мөргөж байгаа юм шиг санагдаж билээ. Үнэхээр аварга биетэй, хүчтэй бөх. Мавашины барьцыг бүтэн атгана гэж байдаг­гүй. Зузаан болохоор атгах боломж байдаггүй. Харин Баруто бол ми­ний мавашиг хоёр, гурав давхар­лаад атгачихаж байгаа юм. Тийм том гартай. Намайг бол ганц хүчтэй өргөөд л дэвжээнээс гаргах жишээ­ний. Дээд зиндаанд хүч үзэхдээ яг барилдаан дээр аварга арслан­гууд­тай таараагүй. Бэлтгэл дээр таарч байсан. Тэдэнтэй хамт бэлт­гэл хийнэ. Том цолтой бөхчүү­дийн дэвжээнд очиж бэлтгэл хийдэг байв. Харумафүжигийн дэвжээнд очоод бэлтгэл хийгээд гэртээ ирэ­хэд хамаг бие шалбар­чихсан бай­дагсан. Хакухо аваргын дэв­жээнд очиж  бэлтгэл хийгээд ирэхэд бие зүв зүгээр. Ямар ч шалбархай байхгүй. Ямар сайндаа манай эхнэр “Чи Даваа­гийн дэвжээнд очихдоо бэлтгэл хийдэг юм уу, үгүй юм уу. Зүв зүгээр л орж ирэх юм” гэж асууж байхав дээ. Аварга бол бэлт­­гэлийг зөөлөн хийдэг. Д.Бям­ба­­дорж бол тухайн бөхийн уурыг хүр­гээд, хана руу мөргүүлээд, са­вуу­лаад, алгадаад баллана шүү дээ. Уур чинь хүрэхгүй байна уу, уйлах­гүй байна уу гээд л үзэж тардаг.

Сумогоос гарсан тухайг чинь сонирхох гэсэн юм. Тухайн үедээ бөөн шуугиан болж бай­сан. Ер нь яагаад гарсан юм бэ. Найраанд орсон гэдэг чинь үнэн юм уу?

-Найраа хийдэг нь мессежээр батлагдсан гэх яриа гарсан шүү дээ. Тэр бол биднээс ямар ч хамаагүй асуудал. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сарын башёгийн үеэр озэки Кото­мицүки гэсэн бөхчүүд мөрийтэй тоглоомын хэрэгт орсныг манай­хан мэдэж байгаа. Якуза буюу мафийнхантай холбогдоод, мөрий­тэй тоглоод баригдсан. Тэд бол дандаа япон бөхчүүд байсан. Цаг­даа нар барьж хориод утаснуу­дыг нь хураагаад шалгасан юм билээ. Тэгэхэд Касуганишики гэсэн бө­хийн утаснаас “Тэр бөхтэй тэгж барилдана шүү. Түүнд даваа өгнө шүү” гэсэн утга бүхий мессеж илэрсэн байдаг. Ингэж л тэр асуу­дал эхэлсэн шүү дээ. Их аваргаас авахуулаад жүрёо зиндаанд хүч сорьдог бөх бөхчүүдээс “Даваа наймаалцдаг асуудал бий юу. Та хэд тийм мессеж бичдэг үү” гэх зэргээр асуусан. Тийм зүйл байх­гүй юм чинь “Үгүй ээ, мэдэхгүй” л гэж хэлсэн. Гэтэл найраа хийдэг мессежид холбоотой гэсэн арван хэдэн бөхийн нэр дотор миний нэр байсан л даа. Үүнийг би шахалт дарамт л гэж хэлэхээр байна. Түүнээс найраа хийсэн зүйл огт байхгүй. Би ямар ч бөх рүү тийм мессеж бичиж байгаагүй. Хэрвээ тийм зүйл байгаа бол та бүхэн баримтаар нотлооч гэж Сумогийн холбоонд хэлж байсан. 

Хүлээж аваагүй юу?

-Огт хүлээж аваагүй. Бүгд доошоо хараад л. Юу ч асууж лавлаагүй. Гурав хоногийн дараа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгнө үү гэсэн. Өргөдлөө өгөхийг үндсэндээ шаардсан. Гурав хоногийн хуга­цаанд хүн чинь юм, юм л боддог юм билээ. Шүүхэд ханддаг ч юм билүү гэж үзсэн. Хэрвээ шүүхэд хандвал бидэнд Сумогийн холбоо мөнгө өгөхгүй. Сумогийн дэвжээнд үзүүл­сэн амжилтыг нь үнэлж тухайн бөх зодог тайлахад Сумогийн холбоо мөнгө өгдөг. Багагүй хэм­жээний мөнгө л дөө. Хэний ч гэсэн амьд­ралд мөнгө хэрэгтэй нь ойл­гомжтой. Түүнийгээ бодсон ч, мөн Сумогийн холбоотой шүүх­дэлцээд дийлж байсан тохиолдол өмнө нь байгаа­гүйг бодсон ч өргөд­лөө өгөх нь дээр юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ би өргөдлөө өгөөгүй. Дэв­жээнийхээ багшид дуулгаад багш цааш нь дамжуул­сан. Сумог орхи­сон минь ийм учиртай. Дарамт шахалтад л орсон. Өөр юм байхгүй. Сумод хүч үзэж буй бөхчүүдтэйгээ байнгын харил­цаа холбоотой бай­даг. Үе, үе Японд очно. Хакухо аваргатай уулзана. Хоолонд орно. Залуу насныхаа арван жилийг тэнд үдсэн болохоор сумогийн ертөнц сэтгэлд ойрхон байдаг шүү.  

Монголдоо ирээд юу хийж байна. Үндэсний бөхөөр барил­дах бодол байна уу?

-“Аварга” дээд сургуульд Б.Адъяахүү начны удирдлагад бэлтгэл хийж эхлээд байгаа. Үндэс­ний бөхийн хэрэглэл болох зодог, шуудаг, монгол гутлаа бэлд­чихсэн. Өнөө жил сумын наадамд зодог­лоно доо. Тэгээд дараа нь аймгийн наадамд хүч үзнэ. Багаас эхлэх нь дээр байх аа.

  Ярилцсан Н.ГАНТУЛГА

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Э.УЯНГА: Эгчтэйгээ нэг жинд тоглох хэцүү санагдаад доод жиндээ орсон

Улаанбаатар хотноо зохиогдсон эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 64 кгын жинд алтан медаль хүртсэн, ОУХМ Э.Уянгатай ярилцлаа.

Ази тивийн аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.
Азийн аварга бо­ло­ход минь тусалж дэмжсэн шиг­шээ багийнхан, Монголын олим­пийн боксын холбоо, БТСГ-ынхан болон бусад хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Энэ удаагийн Азийн аварга олон амжилт дагуулсан сайхан тэмцээн болж өнгөрлөө?

-Манайх
бүтэн багаараа оролц­лоо. Арван жинд арван охин өрсөл­дөөд хоёр алт, хоёр хүрэл медаль авсан нь Монголын эмэгтэй боксчдыг хэр байгааг нотолсон байх гэж бодож байна.

Та аваргын төлөө БНХАУын тамирчныг буулгаж авсан. Өрсөл­дөгч тань нэлээд бяртай харагдсан?

-Хятадын
тэр тамирчинтай анх удаа тоглож үзлээ. Тивийн аваргын тэмцээнд улс бүр шилдгүүдээ илгээсэн байж таараа. Би Хятадын шилдэг тамирчныг ялсандаа баяр­тай байгаа.

Хятадын хүнд жингийн тамир­чид чанга байсан шүү. Бас Энэтхэг, Казахстаны тамирчид ч арга барил сайтай байна лээ?

-Азийн
боксчид чинь дэлхийд нэлээд дээгүүр байр эзэлдэг. Хятад, Энэтхэг, Казахстаны тамир­чид чансаагаараа дэлхийд өндөрт тооцогддог. Миний өрсөлдөгчид Казахстан, Энэтхэг, Хятадын тамир­чид байлаа. Хүчтэй өрсөл­дөгчид, ширүүн тулаан дундаас л алтан медаль хүртсэн шүү. Энэ бүхэн багшийн минь л ач тус.

Шигшээгийн дасгалжуулагч Л.Энхбаатар багш уу?

-Тийм
ээ. Л.Энхбаатар багш маань надад анхнаас нь боксыг заасан. Би гурав дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна.

Яагаад боксоор хичээллэх болсон юм бэ?

-Яагаад
ч юм бэ дээ, өөрөө ч мэдэлгүй энэ спортыг сонгосон. Хүн амьтанд дээрэлхүүлэхгүй гэсэн бодлын үүднээс л сонирхсон байх.

Өөрийг тань дээрэлхдэг хүн байсан юм уу?

-Үгүй
л дээ. Харахад эмэгтэйлэг хэрнээ, эрэмгий байхыг хүссэн. Хүнтэй барилцаад авахад мөчөө­гөө өгөхгүй л гэж бодсон. Манай зарим найз боксоор хичээллэдэг юм. Найз охиноо бокс тоглохыг нь хараад маш их бахархдаг байсан. Найз маань ч надад боксоор хичээллэ гэж олон удаа санал тавьдаг байсан юм.

Найзыг тань хэн гэдэг вэ?

-Амгаланжаргал гэж охин бий. Кикбоксоор хичээллэдэг юм. Найзы­гаа харахаар ямар гоё, бахархмаар гэж санана. Тоглохыг нь хараад бага зэрэг атаархах сэтгэл төрдөг байлаа. Тэгээд л найзынхаа зөвлөсний дагуу “Хар чоно” клубт очоод Л.Энхбаатар багшид шавь орсон. Одоо багш маань эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгал­жуу­лагч болсон.

Боксоор хичээллэж эхлэх үед ар гэрийнхэн тань эсэр­гүүцэж байв уу. Шууд лТогло, тоглогээд зөвшөөрөөгүй л болов уу?

-Гайгүй
ээ. Манайхан шууд хориглож, үгүй гэж хэлээгүй. Эхэн­дээ “Ямар сонин юм сонирхдог юм бэ” гэцгээдэг байсан. Би багаасаа сагсан бөмбөг, спортоор яваад харьцангуй биеэ даачихсан байсан болохоор боксоор хичээллэх гэж буйгаа ээжид хэлтэл “Явж явж ямар сонин спорт сонирхдог юм бэ” л гэсэн. Тэгээд сонирхоод хичээл­лээд техникийг нь сураад иртэл “Энэ бол гэмтэл бэртэл биш. Спорт юм байна” гэдгийг ойлгосон. Техни­кээ сайн сурсан тамирчин гэмт­дэггүй гэдэг. Боксын суурийг багш маань зөв тавьж өгсөн учир ингээд хүчтэй өрсөлдөгчдөө ялаад тивийн аварга болчихлоо. Би алтан медалийн болзол хангачихаад өөртөө итгээгүй, сонин санагдсан. “Юу билээ. Яг хожсон юм болов уу” гэж бодогдоод өөртөө итгэхгүй байсан шүү. Одоо ч гэсэн медалиа гаргаж ирээд “Аая яа яа. Бас л…” гэж бодогдоод байгаа шүү.

Аваргын төлөө тоглоход тань гэрийнхэн чинь үзсэн байл­гүй. Ер нь тоглолтуудыг чинь танайхан ирж үздэг үү?

-Ер
нь бол нэг их үзүүлээд байдаггүй юм. Дэргэд байгаад яах юм бэ, зурагтаар үзэх нь дээр шүү дээ гэчихдэг. Сая алтан медалийн төлөө тоглосон болохоор манай­хан яах аргагүй бүгд ирээд үзсэн. Бид энэ тэмцээнд бэлтгээд хоёр сар орчим гэрээсээ хол байсан. Гар утас ч бариагүй.

Хоёр сар орчим гэрийнхэн­тэйгээ огт уулзаагүй гэсэн үг үү?

-Азийн
аваргын тэмцээн ДАШТ-ий өмнөх сорилго болохоор маш их бэлдлээ. Урьд өмнө нь энэ тэмцээнд ингэж 17 улсын тамирчид оролцож байгаагүй юм билээ. Олимпийн өмнөх Азийн аварга гэдэг бол асар их ач холбогдолтой. Бид хоёр сарын турш бэлтгэл хийсний үр дүнд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ.

Эрдэнэтийн “Олимп” баазад бэлтгэл хийсэн. Багш бидний гар утаснуудыг хураагаад авчихсан. Ар гэрт нь асуудал гарлаа гэхэд тэр талаар сонсоод сэтгэлзүйд нь өөрчлөлт орж, бэлтгэлжилт алдаг­дана гээд л тэгсэн хэрэг. Бид нар ч сүүлдээ дасчихаж дээ. Утасгүй явсаар байгаад. Зурагт ч үзэхгүй. Зөвхөн бэлтгэлээ хийгээд л, амраад л.

Тэмцээн өндөрлөсний дараа л зурагт үзлээ. Өнөө өглөө л (өчигдөр) гэртээ ирсэн. Ингэж л нэг юм гэрийн бараа харлаа даа. Гэрт маань олон юм өөрчлөгдөж, дүү нар минь том болчихож. Ойрд телевиз үзэж, радио сонсоогүй болохоор их сонин санагдсан. Шинэ дуу, клипүүд их гарчихаж.

Өөрөө хэдэн онд төрсөн бэ?

-1989 онд.

Сурдаг уу?

-Их
сургуулиа төгсөөд гурван жил болж байна. МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг спортын аялал жуулчлалын мене­жер, багшаар төгссөн. Дөрөвдүгээр курсээсээ боксоор хичээллэж эхэлсэн.

Биеийн өндөр чинь хэд вэ?

-172 см.

Та хаана төрсөн бэ. Ээж, аав тань аль нутаг усны хүмүүс байдаг вэ?

-Би
Улаанбаатарын унаган хүүхэд. Аав, ээж маань ч хотынх. Харин эмээ, өвөө маань Архангай чигийн хүмүүс юм шиг байна лээ. Тэр талаар сайн мэддэггүй юм. Хотод өссөн болохоор ийшээ тийшээ нэг их явж байгаагүй. Боксоор хичээллэснээсээ хойш Эрдэнэт рүү л бэлтгэлээр их явдаг даа. 14 хоног, сар, 45 хоног, хоёр сарын хугацаатайгаар.

Боксоор гаргасан амжилтуу­даасаа дурдвал?

-Улсын
аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. 2010 онд Азийн аваргад оролцож байсан. Мөн Индонезийн Эзэн хааны цомын аварга шалгаруулах тэм­цээ­нээс мөнгө, Казахстанд болсон эмэгтэй боксчдын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Сая Азийн аваргаас алтан медаль аваад байна даа.

Боксоор хичээллэдгийн ач тус амьдрал дээр хэрэг болж байсан тохиолдол бий юу?

-Боксын
спортыг амьдралд хэрэг­жүүлж болохгүй л дээ. Бид хүнийг хаана нь яаж цохивол яахыг нь сайн мэдэх учраас тэр бүгдийг амьдралд хэрэглэх хориотой бай­даг. Энэ талаар AIBA (Олон улсын сонирхогчдын боксын холбоо)-гийн дүрэмд болохгүй гээд заа­чихсан байдаг юм. Тулааны спор­тоор хичээллэдэг хүн ямар нэг гар зөрүүлэх таагүй явдалтай тохиолд­вол хамгийн түрүүнд ямар зарчим баримталдаг вэ гэхээр “Зугт” л гэдэг (инээв). Ерөөсөө л зугт. Яаж ийж байгаад л зугт гэдэг юм.

Найз залуутай юу?

-Найз
залуу байгаа.

Боксоор хичээллэдгийг тань хэр дэмждэг вэ?

-Найз
залуу минь өөрөө боксын спортын хүн л дээ.

Хэн гэдэг тамирчин билээ?

-П.Мөнхбаатар гэдэг. 81 кг-ын жинд тоглодог. Хоёулаа нэг спор­тын хүн болохоор бие биенээ ойлгох тал дээр ямар нэг асуудал гардаггүй. Харин ч бие биедээ зөвлөөд сайхан байдаг.

Таны тоглож буй 64 кгын жин олимпод орохгүй. 75 кг юм уу, 60 кгын жинд орж олимпод тоглож болохгүй юу?

-Би
уг нь 75 кг-ын жинд тоглодог байсан юм. Сая спартакиадаар 60 кг-ын жинд орж тоглоод ялагд­чихсан. Гэхдээ 2012 оны олимпод биш юм аа гэхэд 2016 оны олимп өмнө минь байна. Тэр үед эмэг­тэйчүүдийн бүх жин олимпод орчих ч юм билүү. Миний хувьд 64 кг-ын жин надад их тохироод байгаа.

Төрсөн эгч Э.Ундрам тань 75 кгын жинд тоглодог. Эгчтэйгээ нэг жинд өрсөлдөхөөс татгал­заад доод жинд орсон юм уу?

-Эгчтэйгээ
олон тэмцээн дээр таарч тоглосон. Эвгүй шүү дээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн эгчтэйгээ тоглоод байх хэцүү санаг­даад 64 кг-ын жин рүү орсон. Тэмцээний дараа бид хоёр “Чи намайг тэгж цохисон”, “Чи ингэж цохисон биз дээ” гэж биедээ гомдол­лодог ч “Гэхдээ чиний тэр цохилт дажгүй байсан шүү. Ингэвэл бүр ч янзтай болно доо” гэцгээнэ. Ээж “Та хоёр битгий зодолдоод байгаач ээ. Юм л бол зодолдох юм. Хэцүү санагдаад байна” гэдэг байсан юм. Одоо би жин доошил­чихсон болохоор эгчтэйгээ тогло­хоор цохилт нь илүү жинтэй тусаад байх шиг санагдаад байгаа шүү. Жингийн ялгаа их мэдэгддэг юм байна.

ОУХМ Э.Ундрам дүүгээ дагаад боксчин болчихсон хэрэг үү?

-Тийм
ээ. Би эгчээ дагуулсан. Уг нь эгч маань ерөөсөө спортоор хичээллэдэггүй байсан юм. Анх удаа л боксоор хичээллэж буй нь энэ. Одоо ЭМШУИС-д сурдаг. Сургууль, бэлтгэл гээд л завгүй явдаг юм.

Боксоор анх хичээллэхэд хэцүү санагдах үе байв уу?

-Байлгүй
яахав. Толгой өвдөнө. Хоёр нүдээ ээлжлээд хөхрүүл­чихнэ. Хүнд зодуулчихсан юм шиг л хөхөрсөн нүдтэй явдаг байлаа. Алба ч биш ингэн, ингэн явах хэрэг байна уу гэж бодогдож бай­сан ч “Энэ спортыг сонгоод хичээл­лэж эхэлсэн юм чинь эцсийг нь үзнэ” гээд л зүтгэдэг байлаа. Би угаасаа жаахан шаралхуу зантай л даа. Тэгсээр сүүл рүүгээ бэртэл авах нь багасгаад ирдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Х.Баттулга: УИХ-ын дарга төмөр замын чиглэлээр БНСУ-тай хамтрахыг үүрэгдсэн

УИХын гишүүн Х.Бат­тулга өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Зам тээ­вэр, барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх бо­лон  өөрийнхөө зөвлө­хөөр ажиллаж байсан н.Ганбат нарыг да­гуулж  ирсэн юм. Х.Бат­тулга гишүүн ингэж ярилаа.

ГЭРЭЭ УГААСАА ӨМЧЛӨЛИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ

“Сүүлийн
өдрүүдэд өрнөөд
байгаа асууд­лаар тaйлбар хийе гэж ирлээ. Засгийн газрын нэр бүхий хэдэн сайдын авлигатай холбоотой
асууд­лыг телевизээр ярьс­ны дараа ийм нөх­цөл байдал үүслээ. Асуу­дал гаргаж тавиад байгаа
хүмүүс ямаа гэхээр тэмээ гэж дайраад
байх юм. Тэгэхээр бид нууц гэж нийтэд зарлаад байгаа гэрээний тухай ярья. Энэ гэрээг
Ч.Хүрэлбаатар нь нүдээрээ харсан гэлээ. Ц.Нямдорж
нь тагнуул царайлчихаад бас яриад байна. Манай яамны дэд сайд Т.Пүрэвдорж нь хүртэл энэ гэрээг үзэж хараагүй гээд байна. Үнэн­дээ түүний зөв, тэр хараагүй.
Угаасаа ийм гэрээний ажилд тэд оролц­доггүй
байсан юм. Тэдний хуурамч гээд бай­гаа гэрээ нь энэ байна.  Гэрээг 
Монголын талаас “Монголын төмөр зам” төрийн өмчит компани байгуулсан. Тэд Хятадын Дандонг компанийн
хам­тарсан БНСУ-ын Морек хэмээх  компанитай
энэ гэрээг хийсэн байна. Гэ­рээ­ний дээд талд өмч­лөлийн нууцлалтай гэж бичсэн байгаа.
Юу гэсэн үг вэ гэхээр үүнийг гурав­дагч этгээдэд харуулж
болохгүй, нууцалсан гэ­сэн
үг. Тэгвэл “Монголын төмөр зам” гэдэг компа­нийг 2008 онд байгуулсан юм. Тухайн
үеийн Зам тээврийн сайд  Р.Раш, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд С.Баярын үед гэсэн үг шүү дээ.  Тэ­гэ­хээр
уг компани манай яаманд  ямар ч хамаагүй. Тэгээд ч төлөөлөн
Удир­дах зөвлөлийн даргаар нь Зам тээвэр, барилга
хот байгуулалтын  Тө­рийн нарийн бичгийн дар­га Л.Бат-Эрдэнэ
ажилладаг юм.

СОЛОНГОСЫН КОМПАНИЙГ СОНГОСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ

Энэ гэрээнд намайг гарын үсэг зурж баталсан гээд байх юм.  Би гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ батлаагүй юм шүү дээ.  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг тө­лөөлж, гэрээтэй танилц­сан гээд гарын үсэг зурсан байгаа.  Монголд 1100 км төмөр зам барихаар гэрээ байгуулж байхад салба­рын сайд нь танилцах нь зөв биз дээ” гээд Засгийн газраар төмөр зам тавих талаар танилцуулж бай­сан хурлын тэмдэг­лэ­лүү­дийг он сар, өдрөөр нь танилцууллаа. Засгийн газрын 2009 оны дө­рөвдү­гээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон санхүү­жилтийн талаар хэлэлц­сэн байна.  Ингээд уул уурхайн бүтээгдэхүүн ний­лүүлж, хөрөнгө оруу­лаг­чидтай гэрээ байгуулахыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Бат­тулгад зөвшөөрчээ. Энэ тухайгаа эргүүлээд танил­цуулахыг ч түүнд даал­гасан байна. 

Х.Баттулга гишүүн “Али­ваа том ажлыг хий­хэд УИХ Засгийн газартаа үүрэг өгдөг юм. Энэ дагуу УИХ “Та нар төмөр замаа бариарай” гээд Засгийн газарт үүрэгдсэн.  Харин  Засгийн газар чиглэлийн яамдаа үүрэг өгсөн. Чиг­лэлийн яамд нь үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар Засгийн газартаа мэдээллээ байнга өгдөг байлаа” гэв. “Төрөөс тө­мөр замын талаар ба­римт­лах бодлого, шинэ бүтээн байгуулалтын та­лаар баримт бичгүүдийг тэрээр Засгийн газарт цаг тухайд нь танилцуулдаг байсан. 2011 оны хоёрду­гаар 23-ны Засгийн газ­рын хуралдаанаар ми­ний Солонгост хийх аж­лын айлчлалыг хүртэл зөвшөөрсөн. 2011 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор бат­лагдсан Төмөр замын та­лаар баримтлах бодлогод заасны дагуу эхний ша­танд барихаар шийдсэн Даланзадгад-Таван тол­гой-Сайншанд- Чой­бал­сан­гийн чиглэлийн төмөр замын ажлын явцыг та­нилцуулсан. Үүнээс хойш ажлын явцыг байнга хэлж байсан. 

Тэгж яривал УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн  БНСУ-д айлчилсан аж­лын төлөвлөгөөг Гадаад харилцааны сайд  Г.Зан­даншатар, УИХ-ын Там­гын газрын дарга Ц.Ша­равдорж нар баталсан байна. Үүнд “БНСУ-тай төмөр замын бүх чиглэ­лээр хамтран ажиллахыг дэмжинэ. Энэ ажлыг  2010 оноос эхэл. Үүнийг хариу­цах газар нь Зам тээвэр, барилга, хот байгуулал­тын яам” гээд заагаад өгчих­сөн байгаа. Ийм үүрэг даалгаврын дагуу Төмөр замын хөрөнгө оруу­лагч компанитай гэ­рээ байгуу­лах эрхийг “Монголын төмөр зам” компанид өг­сөн юм.

Үнэндээ “Монголын төмөр зам” компанид хө­рөнгө мөнгө гэж байгаа­гүй. Тэднийг хөрөнгөтэй болгох үүднээс 49 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж хувь­чилъя, үлдсэн 51 хувь нь төрийн мэдэлд байг гэсэн юм. Тиймээс тэр компани  хөрөнгө оруулагчтай гэрээ хийхийн тулд  Орос, Хятад, Япон, Солонгосын компанитай уулзаж, гэрээ­гээ хийх эрхтэй. Энэ ком­панийн  захирлаар миний бие хамгаалагч байсан н.Батзаяа гэдэг залууг томилсон гээд яриад бай­на. Тэр хүнийг би энэ суу­далд аваачаагүй.  Төрийн өмчийн хороо томилж, Ерөнхий сайд баталсан.   Батзаяа өөрөө хувийн хамгаалалтын компа­ни­тай. Харин сүүлд JCI хэ­мээх компанид удир­даг­чаар  ажиллаж байсан юм билээ. Тэр бол  манай сайд нарын хүү, хүргэн шиг намд элсч ажилд ор­доггүй, шударга залуу бай­гаа юм.

УИХ-аас гаргасан тог­тоолын дагуу  Морек гэдэг компани Монголын төмөр зам компанид төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Тухайн компанийн төлөөлөл Мон­­голд ирж Ерөнхий сайдтай уулзсан байгаа. “Танай стратегийн хө­рөнгө оруулагч болъё” гэсэн санал тавьсан. Ийм үйл явдлын дараа гэрээ байгуулж, түүнтэй би танилцлаа гэж гарын үсэг зурсан хэрэг. Өөр зүйл байхгүй. Тэгээд ч төмөр замын талаар асуудлыг хариуцсан яамнаас гарга­сан ажлын хэсэгт  Ерөн­хий сайдын зөвлөх С.Энх­баяр орсон байдаг. Тий­мээс  энэ хүрээнд яригдаж байгаа уулзалт, хэлэл­цээ­рүүдийг Засгийн газар мэдэхгүй байна гэж байх­гүй” гэв.

Харин  Морек”-тэй хийсэн гэрээ хүчингүй юм уу. Энэ гэрээ хэрэгжээгүй гэл үү” гэсэн манай асуул­тад “Тийм. Морек хэмээх хамтарсан компани төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэр­хийлж, Ц.Дашдорж сайд­тай ес хоногийн өмнө уулзсан байна лээ. Дахиад гэрээний асуудал ярьсан гэсэн. Хөрөнгө оруулах консерциумаа байгуулахад нь “Сигнум”, Хятадын “Дандонг”, “Энержи ресурс” компа­нийн төлөөлөл оролцсон байна лээ.

Мөн төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэхдээ “Мак­­кензи” гэдэг компа­нийг тендергүйгээр шалга­руулж, 15 сая доллар өгсөн. Дундаас нь  2.5 сая ам.долларыг нь Х.Бат­тулга авчихсан гэдэг зүйл  яриад байна. Энэ ком­пани зөвлөх үйлчилгээ явуулдаг, дэлхийд гу­равду­гаарт ордог. Тэдний  хийсэн техник, эдийн зас­гийн үндэслэлийг дэлхийн аль ч банкинд хүлээн зөв­шөөрдөг юм. Энэ тухай намын бүлэг дээр танил­цуулсан.  Ерөнхий сайдад ч танилцуулсан. Бүр  Ерөн­хийлөгчийн аюул­гүйн зөвлөлд хүртэл та­нил­цуулсан байдаг. “Мак­канзи” гэдэг компаниар нийтдээ гурван шатны ажил хийлгэх байсан. Эх­ний ээлжинд ТЭЗҮ-ээ хийл­гэж 6.5 сая доллар төлсөн байгаа. Харин тус компанийнхан Монголын талаас ажиллах хүмүүсээ өөрөө авахдаа энэ Ган­батыг сонгосон юм. Ган­батын ард талд хэлтэй, устай 20 гаруй чадварлаг залуус ажилласан. Тэд “Маккензи” компанитай гэрээ байгуулж,  ажлын­хаа хөлсөнд  2.5 сая ам.доллар авсан.  Гэтэл ийм зүйлийг улс төрд ашиг­лаж болохгүй ээ. Га­даадад байгаа мэдлэгтэй залуусаа ингээд улс төрд ашиглаад байх юм бол нөгөө Ерөнхий сайдын яриад байсан “Зөгийн үүр” хөтөлбөр нь яаж ахицтай байх юм. 

Дараа нь ярьж байгаа өөр нэг зүйл нь 100 мян­ган айлын орон сууц хө­төлбөр. Гэтэл энэ хөтөл­бөрийн ажлын хэсгийн ахлагчаар нь шадар сайд М.Энхболд ажилласан шүү дээ.  н.Ууганбаяр гэдэг залуу бол 2007 онд  орон сууцны төслийн чиг­лэлээр сургууль төгссөн. Оюутан байхдаа энэ за­луу ангийнхантайгаа ний­лээд Яармагийн бүх айлаар явж судалгаа хий­гээд, орон сууц барих төсөл бичсэн байдаг юм. Тийм учраас би түүнийг үнэлж, орон тооны бус зөвлөхөөрөө авсан бай­даг. Тэр өөрийнхөө хийсэн төслийг Хятадын “Эгзим” банкинд танилцуулсан чинь тэр нь шалгарсан.  Хятад бол манай МАН-ынхан шиг биш шүү дээ. Тэнд арын хаалга гэж байхгүй,  авлига гэж мэ­дэх­гүй. Хэрэв авлига ав­бал цаазаар авна шүү дээ. Ийм хэцүү улсын банк түүний төслийг шалга­руулсан байдаг юм. Үүнийг нь хараад би ба­харх­сан. Төсөл шалга­руу­лагч Хятадын банк гүй­цэтгэгчээ өөрсдөө захиал­сан. Түүний тулд манай  Хөгжлийн банкнаас ганц бичиг аваад ир гэсэн юм. Харамсалтай нь  тэр бич­гийг нь манайхан гацаа­чих­сан юм шүү дээ. Ердөө ийм л зүйл байгаа юм. 100 мянган айлын орон сууц барих төслийг Засгийн газраар  оруулсан. Би сайд байхдаа төмөр за­маа, 100 мянга айлын орон сууцаа, Сайн­шан­дын цогцолбороо барь­чи­хаад дараа нь шоронд суусан ч яахав гэж тоглоом шоглоомоор ярьдаг бай­сан. Ямар МАН-ынхан шиг 14 тэрбум төгрөгөөр тог­лоод, төрийн банк дам­пууруулаад явж байгаа биш дээ. Даанч манай яаманд явж байсан чухал төслүүд  цаасан дээрээ үлдсэн дээ. Энэ Засгийн газар төмөр замыг улайм айм гацаасан.

Ц.НЯМДОРЖ САЙДЫН НУУЦ ГЭРЭЭ ГЭДГИЙГ ДЭЛГЭСНИЙ ШАЛТГААН ЮУ ВЭ?

Үнэндээ  “Ухаа худаг”-аас Гашуун сухайт хүртэл 240 км төмөр зам барих зөвшөөрлийг 2008  оны зургадугаар сарын 23 буюу сонгуулиас тав хо­ногийн өмнө өгсөн бай­лаа. Тэр үед төмөр замын талаар браимтлах бодлого гараагүй байсан. Ингээд есдүгээр сард  нь би Засгийн газарт ороод Хятадын төмөр замын сайдтай уулзахад долоон газраар нарийн царигтай төмөр зам барих төлөвлөгөө гаргачихсан байсан.  Яагаад ийм зүйл болсныг түүнээс  асуухад “Танай өмнөх сайд нар ийм санал өгсөн” гэж хэлсэн юм.  Үүнээс болж өргөн, нарийн царигтай төмөр замын маргаан үүссэн юм шүү дээ. 

Д.Дорлигжав прокурор  Ц.Нямдоржийн УИХ-ын дарга байхдаа гаргасан тогтоолыг ярьж байна лээ. Тэр  2007 онд УИХ-ын дарга байхдаа стратегийн орд газруудыг журамлана гэсэн тогтоол гаргасан. Үүний нэгдүгээр хавсралтад Таван толгой, Энержи ресурс, Дайцүки зэрэг компанийн эзэмшиж байгаа тусгай зөв­шөөр­лийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг стра­тегийн ордод хамаа­руул­на гэсэн байгаа. Гэтэл  “Энержи ресурс” компа­нитай тогтвортой байд­лын гэрээ байгуулахдаа “Энержи ресурс”-ийг хасна гэсэн заалт оруул­сан. Үүнийг нь зөвшөө­рөхгүй гэдэг саналыг ма­най яам Сангийн яаманд өгсөн. Эцэстээ “Ухаа ху­даг”-ийг авахдаа “Энержи ресурс” компани 833 мян­ган ам.доллар төлсөн бай­даг. Хайгуул хийсэн зардлаа бас тооцсон бай­даг. Гэтэл энэ ордын хай­гуулын аль эрт оросууд хийсэн байдаг юм. Ингэж л хууль зөрчиж, улсаар тоглож байна шүү дээ.

Ухаа худаг Таван тол­гойн дөрвөн хувийг авлаа гэж матрын нулимс уна­гадаг. Тэгтэл тэдний яриад байгаа дөрвөн хувь нь дөрвөн тэрбум ам.дол­ларын хөрөнгөтэй тэнцдэг юм.  “Ухаа худаг” нүүрсээ экспортолж, ашиг олоод хөрөнгийн биржид хувь­цаа гаргаж өчнөөн тэрбу­маар нь ашиг олж байна. Тиймээс хэрэв том Таван толгой ашиглалтад орчих­вол “Энержи ресурс” ашиг олохоо байна гэсэн үг. Ийм учраас том Таван толгойг ашиглалтад оруу­лахгүйн тулд манай сайд нарыг орон сууцаар хан­гаж, өөрсдийнхөө эрх аш­гийг хамгаалуулж байна. Үүнийг би хэлсэн боло­хоор өнөөдөр Ц.Нямдорж тэс хөндлөнгийн зүйл ярьж байна. Хонконгийн биржид гарчихаар энэ ордууд үнэгүй болчихоод байна. Үүнийг нь ярихаар өөдөөс тэс хөндлөнгийн өөр зүйл яриад байна. Ц.Нямдоржтой бид тэм­цэлдээд байгаа юм биш. Ц.Нямдорж Ерөнхий сай­даа, намаа өмгөөлж бай­гаа юм шиг царайлж увс зангаа гаргадаг байхгүй юу. Хэний орон сууцанд амьдарч байгаагаа ч мэ­дэхгүй гэж мэдэн будлиад байна. Сайд Ё.Отгонбаяр тэр компаниас орон сууц авсан. Түүний төрсөн ах Ухаа худагийн төмөр замын даргаар ажил­ла­даг. Үүнийгээ яагаад хэ­лэхгүй байна аа.  “Ма­най хэвлэлийнхэн нэг зүйл анхаараад өгөөч. Ухаа худаг Монголын 20 гэр бүлийнх, Таван толгой 2.7 сая иргэнийх. Үүнийг харь­цуулаад бодоод үз.  Ийм шударга бус зүйлтэй бид эвлэрэх ёсгүй. Энэ талаар АН-ын бүлгийн ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр гарах байх. Түү­нийг УИХ-ын даргад та­нилцуулж, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад гарсан тогтоол хэрэг­жээ­гүйг үзүүлнэ.  Хэвлэ­лийнх­нийг би  ойлгож байна. Бүгд мөнгөнөөс болоод MCS-ийн асуудлыг гар­гах­гүй байна.  С1 хүртэл тэднийхтэй гэрээ хийгээд явж байна. Би зураг­таа­раа ярих гэсэн чинь гар­гадаггүй байна шүү. Яа­сан гэсэн чинь MCS-тэй гэрээ хийчихсэн байгаа юм. МҮОНРТ-ээр гаргах­гүй гэхээр нь “орон сууц ярина” гэж худлаа хэлээд нэвтрүүлэгт орлоо.  Ц.Ням­дорж  МҮОНРТ-ээр Хувьсгалт намынхныг 20 минут ярилаа. Тэгсэн на­дад хоёр минут ярих эрх олгож байна. Дөрөвдүгээр засаглалынхан та нар энэ асуудалд эрүүлээр хан­даарай.

Өнөөдөр Ч.Хү­рэлбаа­тар сайд төмөр зам, бү­тээн байгуулалтын талаар  ямар ч мэдээлэл байхгүй байгаа биз. Ц.Нямдорж ч гэсэн. Ерөнхий сайд нь ч ойлголт байхгүй.  Яар­ма­гийн шинэ хорооллын шавыг Ерөнхий сайд чинь тавьсан юм шүү дээ.  Би “Батболд доо хоёулаа бизнес хийж байсан юм байна. Энэ Яармагийн хорооллыг босгочихъё” гэж хэлээд тэнд аваачиж,  шавыг нь тавиулсан юм.  Тэр дэд сайд Т.Пүрэв­дорж хөөрхий минь бүр юу ч мэдэхгүй. Гурван жил нэг албан тушаалд суух үүрэг­тэй  хүнээс цаашгүй.

Ажлын чадвартай ко­мандыг би 2008 онд бүр­дүүлсэн. Сайншанд дээр Ганбат, Төмөр зам дээр А.Гансүх, 100 мянга айлын орон сууц дээр Ууганбаяр гэдэг чад­вар­тай залуусыг тавь­сан. Үнэн­­дээ манай яамдад чадвартай боловсон хү­чин байхгүй. Яагаад гэвэл сүүлийн 20 жилд МАХН сонгуульд луйвраар гарч, намаа тэжээдэг. Тэ­жээгдсэн хүмүүсээрээ на­маа санхүүжүүлдэг. Жи­шээ нь гэгээн цагаан өд­рөөр нэгийгээ алдаг, улсын банкийг иддэг шүү дээ. Сүүлд нь долдугаар сарын 1-нд таван хүнийг буудаж алуулсан. Үнэн биз дээ. Би алдаа гарга­сан байж магадгүй. Яам­наас мөнгө идээгүй. Яам­ны ажилд хувиасаа ар­ваад тэрбум төгрөг гар­гаад ажилласандаа алд­сан байж мэднэ.  Тэглээ гээд би өр нэхэхгүй. Улсаа хөгжүүлж байна л гэж бодож байна. 

Энэ төрд Монгол Ул­сыг хөгжүүлэх сонирхол алга. Би зөвхөн Хувьсгалт намынхныг хэлээгүй. Энэ парламентын 76 гишүүн дотор МАН-ын талын ги­шүүдээс нэг нэгээрээ над дээр ирээд гаслаад явдаг гишүүн зөндөө бий. Тэд ил ярихаасаа айдаг юм. Тэд “Хэдхэн сайд жорлон дээр суусан ялаа шиг “Ухаа худаг” дээр шавчихсан байна” гэцгээдэг.  Өнөө­дөр намайг ийм барим­тууд дэлгэхээр маргааш улсын нууц задаллаа гээд  ярьж магадгүй. Тэгвэл энэ бичгүүд бүгдээрээ legalinfo.mn гэсэн сайтад байгаа шүү” гэсэн юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ