Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд 80-90 хонож байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Наймдугаар сарын 1-нээс 11-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 15 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 10300 TEU буюу 5150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас ачаатай 755, хоосон 589 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар  борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм.  Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.

Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь Ногоон нуурыг Их тойруутай холбосон хөдөлгөөнтэй, ачаалал ихтэй туслах зам. Их хэмжээний бороотой өдрүүдэд уг авто зам дагуу их хэмжээний ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ГУББГ-аас шугам угсралтын зураг төслийг гаргаж, угсралтын ажлыг өнөөдөр эхлүүллээ” гэв.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг 24 цагаар хийж, гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ус ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулжээ DNN.mn

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Би Ти девелопмент ХХК нь ус ашиглах зөвшөөрөл, гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тус аймгийн Байгаль орчны газраас илрүүлжээ.

Зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тус компаний уурхайн ус ашиглалтыг үйл ажиллагааг зогсоосон байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байна DNN.mn

Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-нд болж байна.

13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа юм. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно.

Энэ жил Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй бөгөөд тэмдэглэлт баярын хүрээнд ахмадын Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг өндөр ач холбогдол өгч зохион байгуулж буй юм.

Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн онцлох тамирчдыг дурдвал, өдгөө 78 настай, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн +65 насны ангилалд өрсөлдөж байна.

Тэрбээр Их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шилдэг шатарчдыг бэлтгэн гаргасан билээ.

Мөн Б.Хатанбаатар, Н.Төвсанаа, Б.Баярмандах, Г.Оюунчимэг, Ж.Лхагва, Ч.Хүрэлбаатар нарын сайчууд өрсөлдөөнд өнгө нэмж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.

Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад бороотой үед байнга ус тогтдог. Тэгвэл уг нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.

Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгсөн билээ. Үүний дагуу  Тахилтын нүхэн гарцад шинээр зураг төсөл боловсруулан ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Уг байршилд ус зайлуулах 350 метр шугам хоолой угсрах бөгөөд нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу насосоор усыг шахаж зайлуулах юм. Мөн авто зам хэсэгт ус зайлуулах шүүрт худаг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 65.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд 93.765 хамрагдах хүсэлтийг хүлээн аваад байна.

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292.359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Эдгээрийн 48.6 хувь буюу 142.150 хүүхэд нь нийслэлд хамаарч байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Toy Story 5” 2026 оны зургадугаар сард нээлтээ хийнэ DNN.mn

“Toy story” буюу тоглоомын түүх киноны дөрвөн анги үзэгчдэд хүрсэн бөгөөд тус киноны гол дүрээс сэдэвлэсэн “Buzz Lightyear” анимейшн мөн гарсан билээ.

Тэгвэл 2019 онд сүүлийн анги нь гарсан “Тоглоомын түүх”-ийн , тавдугаар анги нь 2026 оны зургадугаар сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ.

Categories
story-news

“Икс”-ийн зургийн тайлбар, “Экс”-үүдийн уулзалтын сэдэв

“Икс”-ийн зургийн тайлбар, “Экс”-үүдийн уулзалтын сэдэв

Categories
story-news

Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан

Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан

Categories
story-news

Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу

Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу