Энэ он гарсаар хорих ял эдэлж байсан, урьдчилан хорих 461-р ангид нийт таван хүн нас барсан байна. Үүний тоонд Ашигт малтмалын дарга асан Д.Амарсайхан нас барсан байна. Үлдсэн дөрвөн иргэн нь ялаа эдэлж байсан бөгөөд нэг нь Малайз улсын иргэн байжээ. Иргэн Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна.
Дэлхийн нийтээр өнөөдөр “Өөрийнхөө цусны даралтыг мэддэг болъё” уриан дор “Олон улсын даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдрийг” тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Маргааш 12.00-16.00 цагийн хооронд “АСА” циркийн хойд задгай талбайд үнэ төлбөргүй оношлогоо үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж. Энэ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, өрхийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран иргэдэд цусны даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь сахар хэмжих зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Энэхүү ажлыг Олон улсын Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг Улаанбаатар хотод өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилага гаргаж, ЭМЯ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Монголын Зүрхний Холбоо, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.
Энэ амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах зам, Залуучуудын өргөн чөлөөнд Тэнгис кино театрын замын хойд урсгал, Дарь-Эхийн уулзварын замуудыг түр хугацаанд хаахаар боллоо. МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах замыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 22:00 цагаас 06 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хааж, дулааны шугам солино. Харин Тэнгис кино театрын зүүн урд талд борооны ус зайлуулах шугам солих тул замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 09:00 цаг хүртэл хаах юм. Дарь-Эхийн уулзварын зүүн талд Сансарын Шатахуун түгээх станцийн арын замд сэтгэлгээ хийж дулааны шугам солих тул 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл урсгал тус бүрээр хэсэгчилж хаана. Өөрөөр хэлбэл, тус замд хойд урсгал хаалттай үед урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй, харин урд урсгал хаалттай үед хойд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зорчуулна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд худалдаа үйлчилгээний газрууд нийтийн бие засах газраараа нээлттэй үйлчлэх ёстой журмын хэрэгжилтийн талаар гомдол цөөнгүй иржээ. Тодруулбал, нэгэн иргэнээс “Шөнийн захын бие засах газар нь төлбөртэй үйлчилгээ явуулж байна” хэмээн гомдоллосон байна.
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын дагуу нийтийн худалдаа үйлчилгээ бүхий л газруудын бие засах газар үнэ төлбөргүй үйлчлэх ёстой бөгөөд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас энэ талаар “Журмын дагуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Төлбөртэй үйлчилж буй аж ахуй нэгж, худалдааны төвүүдийн талаар гомдлоо мэдэгдэж болно. Бид холбогдох арга хэмжээг авах болно” гэсэн аж.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг таниулан сурталчлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээний талаар иргэд, олон түмнийхээ санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, Уул уур яамнаас зарласан “Баялаг бүтээгчидээ дэмжих жил”- ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэө.
Уул уурхайн салбар эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ ч нөхцөл байдлыг харгалзан 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Уул уурхайн яамыг биө даалган байгуулсан билээ.
Уул уурхайн яам, Засгийн газар гөологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, урт хугацаанд тогтвортой байхад чиглэсэн нилээдгүй ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.
Тодруулбал:
– “Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр салбарын бодлого 2025 он хүртлэх урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой байх боломжтой боллоо.
– Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдуулэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталлаа. Хүн төрөлхтөн, аливаа улс эх орондоо олборлосон “Алт” хэмээх эрдэнэсийг улсын төсвийн орлого бүрдүүлэх зорилтоос илүү, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж валютын ханшны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чадавх, баталгааг сайжруулахад илүү их анхаардаг болсноос хойш олон зуун жил өнгөрсөн юм. Төр, засгийн зүгээс Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох шийдвэрийг гаргаад байгааг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр арга хэмжээг аж ахуйн нэгжууд ашиглаж ажилласнаар улсын маань алтны нөөц нэмэгдэх улмаар гадаад валютын сан арвижиж, валютын ханш тогтворжиход нэгэн чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ баталлаа. Энэ ашигт малтмал буюу элс хайрганы зөвшөөрлийг орон нутгийн удирдлагаас олгодог нь олон улсын жишиг юм. Ингэснээр идэвхтэй өрнөж буй бүтээн байгуулалтын ажил улам хурдацтай урагшилна гэж үзэж байна.
– Газрын тосны бүтээгдхүүний нөөц, хангамж нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд үндэслэн нэгдсэн бодлогоор зохицуулах, уг бодлогыг хэрэгжүүлэхэд амжилт гаргалаа. Ингэснээр Монгол улсад бөнзинийг холбогдох биржийн түүхий тосны үнээс тооцох, үнэ, чанарын сайн нөцхлөөр нийлүүлэх өрсөлдөөнийг бүрдүүлж чадлаа. Мөн Монгол банктай хамтран стратөгийн бүтээгдэхүүн болох бөнзиний худалдаа эрхлэгч Аж ахуйн нэгжуудэд хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох, валютын ханшны огцом өөрчлөлтөөс хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь чухал ур дунг өгч байна. Өмнөх үөтэй харьцуулахад бөнзиний нөөц 2.5 дахин нэмэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний ур дүнд хэдийгээр валютын ханш 30 орчим хувиар өссөн ч, импортын бүтээгдэхүүн болох бөнзиний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаж чадлаа. Энэ үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн “Баялаг бүтээгчдээ” талархал илэрхийльө. Ингэснээр өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ амьжиргааны өртөг, зардлыг ойролцоогоор 500-600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхгуй байх арга, хэмжээг хэрэгжүүлсэн байна.
-Шатахуун, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгохоор УИХ,Засгийн газраас бодитой арга хэмжээг авч байна. Газрын тос боловсруулах уйлдвэр байгуулах, нүүрсийг гүн боловсруулах замаар шатдаг ситөтик хий, шингэн түлш гарган авах холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
-Гөологи, хайгуул, туунчлэн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөх чадвартай, урт хугацаанд тогтвортой байх эрх зуйн орчныг бурдуулэх,улсын баялагийн нөөцийг нэмэгдуулэх, байгаль орчныг хамгаалах болон орон нутгийг хөгжуулэхэд чиглэсэн хариуцлагатай уул уурхайг хөгжуулэх, төрөөс зөвшөөрсөн газар нутагт хайгуул хийх боломжийг нээх зорилго бухий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Газрын тосны тухай,Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт тухай зэрэг хуулийн төслуудийг УИХ- д өргөн бариад байна. Эдгээр тус салбарын бутээмж болон өрсөлдөх чадвар дээшилж, улсын эдийн засаг,нийгмийн хөгжилд оруулах хувь, нэмэр улам нэмэгдэж, эдийн засаг урт, дунд хугацаанд тогтвортой өсөх нөхцөл бүрдэж, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшилнэ гэж узэж байна.
Эрхэм Нөхдөө,
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд зарим манлайлагч улстөрчдөөс гаргасан “Ойрын ирээдүйд Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болох Уул уурхайн салбарыг улстөржүүлэхгуй байя гэсэн санал, санаачлагыг” парламөнтад суудалтай намуудад дэмжиж ажил хэрэг болгохыг уриалахад хамтарч ажиллахыг хүсэх байна.
Монгол Улсын экспортын гол зарим нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээл тийм ч таатай бус байгааг Та, бид бүгд мэдэрч байна. Хэдий тийм ч Засгийн газраас уул уурхайн салбарт нэгэнт байгуулагдсан гэрээ, хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг цаашид улам тогтвортойгоор, хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай ажиллахыг байнгын зорилт болгон ажиллаж байна. Энэ хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажлаа зөвөөр сурталчлах, иргэд олон нийт, орон нутагт уул уурхайн салбарын талаар эөрэг ойлголт бий болгоход энэхүү нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ чухал ач холбогдолтой гэж тооцож байна.
Энэ салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд иргэд Та бүхнээр ажил үйлс, алдаа, оноогоо цэгнүүлэх гэж, санаа оноог Тань сонсох гэж энэ өдөр нээлттэйгээр, Засгийн газраас шийдвэрлэсний дагуу үйл ажиллагаагаа сурталчилж байна.
Та бүхэндээ зуны сайхан өдрийн мэндийг дахин дэвшүүльө. Хүмүүн давуу болон сайн талаа хөгжүүлснээр төлөвшин хөгждөгийн адилаар, улс орон, нийгэм гэрэл гэгээтэй талаа сайтар суртачлан ойлголцсоноор дэлгэрэн хөгждөг билээ.
Та бид, энэ сайхан эх орныхоо хөгжилд энэ салбар улам жинтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэл, сэтгэлээр дүүрэн байгаа…,
Та бүхэнд бүгдэд нь эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөө.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ
Гүнтийн зусланд монгол банхар нохойн 3-6 сартай гөлөгний “Ирээдүйн аварга 2014” тэмцээн эхлэх гэж байна. “Арслан” клубээс зохион байгуулж буй уг тэмцээний үеэр үр төл сайтай, уугуул хэв шинжийг бүрэн агуулсан хөгшин банхруудыг алдаршуулах үйл ажиллагаа болох бөгөөд Монголын нохой судлалын холбооноос удмын бичиг олгох, чип хийх, мал эмнэлгийн үзлэг зэрэг үйл ажиллагаа явагдах аж. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд оролцох бүх гөлөгний бүртгэлийн хураамжийг “Содон” үржлийн газар даахаар боллоо. Тэмцээнд 3-6 сартай цэвэр цусны монгол банхрын гөлөг оролцох бөгөөд эр, эм хоёр ангиллаар эхний таван байрыг тус тус шалгаруулах юм. Уралдаан зохион байгуулагчид энэ талаар “Монголын нүүдэлчин ардын уламжлалт их өв соёлын салшгүй хэсэг болсон монгол банхар нохой сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг бататган, ирээдүйн аварга болох чанартай, чансаатай гөлгөн нохдыг тодруулах, монгол банхар өсгөн үржүүлэгчдэд урам зориг өгөх зорилгоор тэмцээнийг зохион байгуулж байгаа” хэмээн онцолсон байна.
ßã îäîî ×èíãýñèéí òàëáàéä Óóë óóðõàйí ÿàì àæëàà ñóðòàë÷ëàõ ºäºðëºã çîõèîí áàéãóóëæ áàéíà. Òýãâýë ìàðãààø буюу Ням гарагт çам, тээврийн салбарын үйл ажиллагааг сурталчилаõ àæýý. Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, зам, тээврийн салбарын хийж хэрэгжүүлсэн ажлуудтай нэг дор танилцах боломжтой ãýíý.
Украины зүүн нутгийн Донецк мужийн хоёр дахь том хот болох Мариуполь хотын захиргааг эзлээд байсан Оросын дэмжигч иргэд орон нутгийн цагаар энэ сарын 16-нд хотын захиргааны байрыг орхин ухарсан байна. Украины тэрбумтан “Уурхайн хаан” гэгдэх Ринат Акметов хотын энгийн иргэдэд цагдаагийн нийгмийн хэв журам тогтоох ажиллагааг дэмжихийг уриалснаар хотод энгийн иргэдээс бүрдсэн сайн дурын эргүүл ажиллаж эхэлжээ.
Оросыг дэмжигч иргэд Донецк хотын зүүн хэсэгт байрлах Засгийн газрын цэргийн түр хуаранг эзэлсэн гэж “AFP” агентлаг мэдээлэв. Хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон нь цэргийн түр хуаранг эзлэх үйл явцтай холбоотой эсэх нь тодорхойгүй ба Засгийн газрын цэрэг төдийлөн эсэргүүцэлгүй түр хуаранг орхин ухарсан байна.
Украины зүүн өмнөд нутгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 127 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Иван Симонович мэдэгдэв.
Тэрээр Украины Засгийн газар болон, жагсагчдаас авсан мэдээ материалд үндэслэн дээр мэдээллийг хийжээ. Мөн 112 хүн хууль бусаар хоригдсон ба тэдний 49 нь сураггүй алга болсон байна. Симонович, Украины цагдаа, хүчнийхэн мөргөлдөөнөөс зайлс хийх арга замыг урьтал болгохгүй байгааг онцлоод Одесса хотод гарсан түймрийн хэргийн мөрдөн байцаалтыг иргэдийн оролцоотой хийх хэрэгтэй гэж шаардсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас нийт 250 хүн амиа алдаад байгаа юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг “торгодог” гэдгээр нь андахгүй. Тэгвэл мань нөхөр энэ сарын 8-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгуулахаар болжээ. Түүнийг төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-ийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр ийн шийтгэсэн байна.
Энэхүү заалт нь “Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцохыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай аж. Өөрөөр хэлбэл, О.Магнай нь Ерөнхий сайдаасаа зөвшөөрөл авалгүйгээр хэд хэдэн удаа гадаад явсан болж таарах нь. Торгодог дарга өөрөө торгуулиа хүлээн зөвшөөрөх л байлгүй дээ.
100 хоногт хийх ажилтай танилц
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг зургаан бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
1.Бизнес эрхлэгчдийг дэмжих:
-Монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах
-Дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох
-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх
-Төгрөг, юаний своп хэлцэлийг 20 тэрбум юаниар нэмэгдүүлэх
-Бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах
-Иргэдийн худалдан авалтыг урамшуулах “НӨАТ” тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэх
-Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн барих
-Төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх
-Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх
-Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулах
-Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах
-Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх
-Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийг бууруулах зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх
-Эдийн засгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүнд суртлыг “11-11 төв”-д хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах
-Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих
-Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох
-Зээлийн хүүг бууруулах орчныг бүрдүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах, гадаадын банкны салбар, нэгжийг нээх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, 2016 оноос эхлэн хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөл олгох
-Далд эдийн засгийг ил тод болгох нөхцлийг бүрдүүлэх, Эийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
2.Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх
-”Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх
-Маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах
-Алтны олборлолтыг дэмжих
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх
-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах
-Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг байгуулж, тогтмол ажиллуулах
-”Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх
-Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах
-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх
-Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах
-Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх
3.Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх
– Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын төлбөрийг хойшлуулах зохицуулалтыг хийх
-Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх
-Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах
-Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
-Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоодын бараа бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авдаг болгох
-Гашуун-Сухайт, Тавантолгойн төмөр замын барилын ажлыг эрчимжүүлэх
-Боомтын төмөр замын ажлыг энэ онд дуусгах
-Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
-Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх
-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх, Бичигт боомтын дэд бүтцийг сайжруулах
-Туулын хурдны замыг 5 сард багтаан эхлүүлэх
4.Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх
-Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх
-Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх
-”Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах
-Сүү боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд сум дундын төвүүдэд байгуулах
-Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох
-Гашуун-Сухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох
-Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх
-Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих
-Аймгуудын төвд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох
5.Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
– Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах
-Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх
-100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх
-Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах: чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх
-Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх
-Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх
-Концессын ажлуудыг эхлүүлэх: Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
-”ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгаа болон орлогыг нэмэгдүүлэх
-Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах
-Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах
-Визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад визний тааламжтай нөхцлийг бий болгох
6.Төсөв, мөнгөний бодлогын талаар
-Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих
-Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих
-Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах: бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
-Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох
-Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх
-Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглох
-”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудал багтжээ.