Ìàðãààø äýëõèéí òàìõèã¿é ºäºð. Ýíý ºäºð “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парад Чингисийн талбайд áîëíî. Óã àðãà õýìæýýã ÓÈÕ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн цагдаагийн ãàçàð õàìòðàí çîõèîí áàéãóóëàõ þì áàéíà.
1000 сурагчийн парад 13.30 цагаас Нийслэлийн òàâäóãààð òºâ талбай руу хөдөлснөөр эхэлж, сурагчид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлýõ àæ. ̺í Данзанравжаагийн шүлэг сонс÷, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх íü ýý.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2014.05.29 / УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин боловсруулан өргөн барилаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5,880.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.1 хувь буюу 503.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,017.5 тэрбум төгрөгөөр буюу 20.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан байна.
Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 89.1 хувийн биелэлттэй буюу 621.2 тэрбум төгрөгөөр буурсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого буурахад гол нөлөөг үзүүлсэн бол татварын бус орлого 118.6 тэрбум төгрөгөөр давж, 116.9 хувийн биелэлттэй гарчээ.
Орлогын албан татвар 194.5 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 337.2 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу төвлөрсөн нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна.
Харин хүү торгуулийн орлого 69.7 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 87.6 хувь, Орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.4 хувь, Хүний хөгжил сангийн орлогын биелэлт 98.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлого 102.5 хувь байлаа. Дээрх мэдээллээс харахад улсын төсвөөс бусад төсвийн орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнд төвлөрсөн байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин хэлэлцэн боловсруулаад, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцээд явна гэдгийг хууль санаачлагч дуулгалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Гудамж” төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх замын засварын ажлын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил багтжээ. Энэ зам барилгын гүйцэтгэгчээр “Паблик роуд” ХХК шалгарсан бөгөөд тэд ажлаа эхэлжээ. Уулзварыг өргөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулах юм байна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэл руу зүүн гар тийш шууд эргэх боломжтой болох юм байна.
Бээжингийн гудамжны зам буюу Хөгжим бүжгийн сургуулийн зам хаалттай байгаа учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх үед нэг бүтэн өдөр зам хаах талаар “Гудамж” төслийнхөн мэдээллээ.
“Уран гарт эхчүүд” үзэсгэлэн маргааш Тусгаар Тогтнолын ордноо гаргах юм байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон хөдөлмөрч ээжүүдийгээ дэмжиж тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг үзэсгэлэнг зохион байгуулж буй гэнэ. Энэ үзэсгэлэнд 10 хамтгамалч эмэгтэйн бүтээлүүд тавигдах ажээ.
“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр”-ийн хүрээнд Зам тээврийн яамны захиалгаар “Цахилгаан тээвэр” компанид байгаль экологид ээлтэй, арван ширхэг JEA-800D загварын Монбус буюу цахилгаан тээврийн хэрэгслүүдийг угсарч үйлдвэрлэсэн билээ. Уг автобусыг нийслэлд хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо. Арван ширхэг Монбус эхний ээлжинд 3,4 хорооллоос 120 чиглэл буюу БММЗ, болон офицероос ханын материалын чиглэлд үйлчлэх юм байна.
УИХ-ын дарга З.Энхболд пүрэв гаригийн чуулганыг хааж үг хэлэхдээ энэ сарын эхээр Засгийн газраас, бүр тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг засаг эргүүлэн татаж байгааг мэдэгдлээ. Уг тогтоолын төсөлд олон жил яригдсан өргөн, нарийн царигийн асуудлыг нэг мөр шийдэх зорилт тавьсан байв. Ингэхдээ манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр зам тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн цагаригаар баригдахаар тусгажээ. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар тээвэрлэлт хийгдэхээр хоёулангаар нь төмөр замаа барихаар тогтоолын төсөлд тусгаад байсан юм.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүү бусдын ажлыг хясан боогдуулах замаар авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Уг хэргийг гэх прокуророос хянаж үзээд, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газар хянан, яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
МҮЭХ-ны салбар болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр 300 орчим ажилтнаа халсан Оюу толгой компанийн талаар мэдээллээ. Тэд Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүссэн юм. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. Тэд Оюутолгой компанийг ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж буруутгаж буй гэнэ. Мөн тэд Монгол Улсын хуулиас давсан шийдвэр гаргаж, дураараа загнаж байгааг зогсоох цаг болсныг хэлээд, өмнө нь ч ажилтнуудаа халж байсан баримт байгааг гэв.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. Түүнээс өнөөдөр сэтгүүлчид энэ тухай тодруулахад “Улс төрийн намын зорилго бол өөрийн бодлогоо засгийн эрх барьж хэрэгжүүлэх байдаг. Улс төрийн намын гишүүний хувьд намынхаа бодлогыг хэрэгжүүлэхэд хувь хүний хүч чадал, оюун санаагаа дайчилж ажиллах ёстой гэдгээр асуудлыг хүлээн авсан байгаа. Одоо байгаа эрх зүйн орчин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжтой байгаа. Ерөнхийлөгчийн хувьд 2016 оноос энэ асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг дэмжиж байна.Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тодруулж хэлбэл Засгийн газрын гишүүнд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь Н.Алтанхуяг сайдын эрх. Фракцын тухай ойлголт байгаа ч эрхийн дагуух асуудал гэсэн үг. Засгийн газар, УИХ нь улс төртэй холбоотой учраас тийм таамаглал байгаа байх гэв.
Та давхар ажиллахад бэлэн үү гэсэн асуултад тэрбээр “Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад намайг энэ ажилд тохирно гэж үзсэн байна. Үгүй гэж хэлэх эрх байхгүй. Ажил хийхэд бэлэн байгаа. Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэнэ. Тиймээс энэ тухай ярихад эрт байна” гэсэн юм.
Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзахдаа эхэнд нь ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар болон Засгийн газрын хэрэгжүүлж буй Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоног хөтөлбөрийн талаар өгүүлэв. Н.Алтанхуяг сайдын онцолсноор 100 хоногт өргөс авсан мэт үр дүн гарахгүй ч нэлээд сайн суурь бэлтгэгдэнэ гэсэн юм. “Хөтөлбөр батлагдсанаас хойших 20 гаруй хоногт хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д оруулж, заримыг нь батлуулж амжсан. 70 ажил байгаагийн хууль эрх зүйтэй холбоотой шинэчлэлийг нь УИХ-ын чуулган завсарлахаас өмнө хийж гүйцэтгэнэ” гэдгийг ч нэмж хэллээ.
Харин ОХУ-д хийсэн айлчлалынхаа талаар “Ирэх таван жилийн хугацаанд ОХУ-аас бензин, түлшний хэрэгцээгээ хангах тогтвортой гэрээ хийлээ. Үнийн хувьд боломжийн. Үүний үр дүнд жилдээ 120 сая ам.долларыг монголдоо үлдээх нөхцөл бүрдэж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монгол Улс болон ОХУ хооронд дунд хугацааны хамтран ажиллах стратеги төлөвлөгөөний түншлэлийн дүр зураг гаргасан. Мөн Шанхайд болсон уулзалтаар том том үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд хийгдсэн. ОХУ-д Монгол Улсаар дамжих хийн хоолойгоо явуулахыг хүсвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Энэхүү ойн баярт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хүрэлцэн ирэхийг урьсан. Саналыг таатай хүлээн авснаа мэдэгдэж байгаа. Энэ үеэр хоёр улсын иргэдээ харилцан визгүй зорчуулах асуудлыг дахин ярилцана. Олон жил яригдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ахиц гаргасан айлчлал болсон гэж дүгнэж байна” гэв.
Ерөнхий сайдаас сэтгүүлчид дараахь асуултад хариулт авлаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 70 ажлын хэдийг нь эхлүүлсэн бэ?
-40 гаруй ажлыг эхлүүлээд явж байна. Үүнээс зарим ажил нь хэрэгжээд эхэлчихсэн, зарим хууль батлагдчихсан гээд үр дүн гарсан. 100 хоногт сайн суурь бэлтгэгдэхээс биш бүх зүйл сайхан болчихгүй гэдгийг дахин хэлье.
-“Буянт-Ухаа” хорооллын сугалаанд хожсон иргэд банкин дээр очоод орлого хүрэхгүй, өндөр настай гэх мэтийн шалтгаанаар зээлээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудалд Засгийн газар чиглэл өгөх үү?
-“Буянт-Ухаа” хороололд орохыг хүссэн иргэд 30 хувиа төлсөн байх ёстой, үлдэж байгаа 70 хувиа 25 жилийн хугацаанд төлөх ёстой. Сугалаанд оролцсон 1500 гаруй хүнээс 1000 орчим нь байраа авсан гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн. Банкин дээр үүсч байгаа асуудлыг бид шийдэх боломжгүй. Өндөр настнууд хүүхдүүдтэйгээ хамтраад авч байгаа тохиолдол байгаа юм билээ гэдгийг дуулгачихъя.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг сөрөг хүчин өргөх барих гэнэ. Асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Огцруулах асуудал миний гар дээр ирээгүй байна.
-МАН-аас хүргүүлсэн 10 хоногийн хугацаатай шаардлагад та яагаад хариу өгөөгүй юм бэ?
-100 хоногийн ажил эхэлж байтал 10 хоногийн шаардлага ирсэн. Ажлаа ч хийнэ, шаардлагад нь хариулна.
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Ам.долларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын үзэгдэл” гэсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Тэрчлэн Н.Золжаргал ерөнхийлөгчийг солих шаардлагатай гээд байгаа?
-Эдийн засаг хүндрэхэд Монголбанкны нөлөөлөл гэж байхгүй. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хямрал бидэнд нөлөөлж байна. Монголбанктай хамтраад бид өнгөрсөн жил зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийн өсөлтийг зогсоогоод, валютын ханшийг бага хэмжээнд барих, эсвэл хүмүүсийнхээ ажлыг хийлгэн, эдийн засгаа өсгөж, валютын ханшид өөрчлөлт оруулах боломжоос Монголбанк сонголтоо хийсэн. Муутгасан эзэн нь гэж хэлж болохгүй. Цаашид валютын ханш дээр боломжийн дүр зурагтай байх прогнозыг Монголбанк гаргасан байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “түр зуурын үзэгдэл” гэдэг нь үнэн.
–Шатахууны хилийн ханш буурсан ч жижиглэнгийн үнэ өснө гээд байх юм?
-Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх. Тэнд очиж гэрээ хийж, хямд үнээр авахаар болчихоод, нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна гэж хэлэх эрт байна.
-Х.Баттулга сайд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаас татгалзсан ч дараагийн сайдыг нь УИХ-аас томилохоор ярьж байна?
-Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан учраас хууль зөрчсөн үндэслэл байхгүй.
-ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулах нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ. Манай улсад гарах үр өгөөж, ашгийг нь судалсан судалгаа байна уу?
-Хамтраад ажлын хэсэг гаргаж, судалгаа хийе гэж ярилцсан. Эхний ээлжинд Монголын нутгаар дамжуулбал хаагуур явуулах, дамжуулсан тохиолдолд Монголд хэдэн төгрөг орж ирэх зэрэг асуудлыг ярилцаж байна.