Өнөөдөр БНСУ-ын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас иргэний гээгдүүлсэн түрийвчийг олж өгөөд, баярласан сэтгэлийн бэлэг болгон өгсөн 50 мянга воныг авсан цагдаагийн ажилтан Кимийг ажлаас нь халлаа гэж мэдээлжээ.
Цагдаа Ким өнгөрсөн сарын 15-ны өдөр гудамжинд гээгдүүлсэн иргэний үнэмлэх, банкны карт гэх мэт бичиг баримт, мөнгө бүхий түрийвч олсон даруй эзэнтэй нь холбоо барьжээ. Улмаар түрийвчийг эзэнд нь хүлээлгэн өгч, өөрийг нь бага зэрэг урамшуулах тухай хэлсэн аж. Түрийвчний эзэн тэр даруй зөвшөөрөн 50 мянган воноор урамшуулсан байна.
Гэвч тэрээр цагдаагийн ажилтанг мөнгөөр шагнахыг эхэлж санаачилсан, миний хувьд 30 мянган воноор урамшуулах хүсэлтэй байсан хэмээн гомдол гаргажээ. Цагдаагийн байгууллага энэхүү гомдлыг хүлээн авч, сайхь цагдааг иргэдээс мөнгөн урамшуулал нэхсэн хэмээн үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.
Энэтхэгт болсон парламентын сонгуулиар тус улсын Бхаратия Жанат нам ялалт байгуулсан билээ. Тус намын тэргүүн Нарендра Мори Энэтхэгийн Засгийн газрын тэргүүнээр томилогдсон юм. Түүний тангараг өргөх ёслол өнөөдөр Дели хотноо болж, албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд гадаад улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд уригдан оролцсон юм. Пакистаны Ерөнхий сайд Нарвиз Шариф уг ёслолд оролцсон нь олны анхаарлыг нэлээд татлаа. Учир нь Энэтхэг Пакистаны харилцаа сүүлийн хэдэн арван жилийн туршид ээдрээтэй байгаа билээ. Харин энэ удаад хоёр улсын Засгийн газрыг тэргүүнүүд хэлэлцээ хийх юм.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал жуулчлалын копораци, Залуу эмэгтэйчүүдийн клуб хамтран эх үрсийн баярыг угтаж “Ээжээ би танд хайртай” аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялал нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр зохион байгуулагдах юм. Ээжтэйгээ хамт нэгэн өдрийг байгалийн сайханд аялаж амарч зугаалж дотно өнгөрүүлэхээс гадна 30-аас 1 минутын ээждээ зориулсан сэтгэлийн үгээ илэрхийлсэн бичлэг хийж автобусанд явахдаа үзүүлэх, мөн олон сайхан ээжүүдтэй танилцах, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнгэх мэт олон сонирхолтой зүйлүүд хүлээж байгаа юм байна. Аялал 5-р сарын 31-нд МЗХ-ны төв байр –Аглаг бүтээлийн хийд – МЗХ-ны төв байр гэсэн маршрутын дагуу явах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг event@myf.mn ,99295141,88024234,11326336 дугааруудаар холбогдож авах боломжтой юм байна.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад оюутан, залуучуудыг гар бие оролцуулах, ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Бүтээн байгуулалтын салбаруудад ажиллах хүчний хомсдол сүүлийн жилүүдэд их хүндрэлтэй асуудал болоод байгаа. Иймээс ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах замаар оюутан, залуучуудыг бүтээн байгуулалтын салбарт ажиллах идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжих, зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх орлого олох, хөдөлмөрийн дадлага, туршлага хуримтлуулах боломж нээж өгснөөрөө “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг нь онцлог боллоо.
“Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт нийт 1200 орчим нээлттэй ажлын байр зарлагдаж оюутан, залуучуудыг бүртгэн ажлын байранд зуучилсан байна.
“Бүтээн байгуулалт–2014” хөдөлмөрийн яармагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, “МАК” ХХК, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Монполимент” групп, “Эрин интернэшнл” ХХК, “Эко констракшин” ХХК , “Урбан констракшин” ХХК “Ланрес” ХХК гэх мэт 30 гаруй үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн байгууллагууд юм. Тус хөдөлмөрийн яармагийн үеэр барилга, замын туслах ажилтан, цэцэрлэгжүүлэлтийн ажилтан зэрэг ажлын байрууд эрэлт ихтэй байсан байна.
Э.ЭНХ
ªíãºðñºí ãóðàâäóãààð ñàðûí 8-íû ºäºð îð ñóðàãã¿é àëãà áîëñîí îíãîöûã Ýíýòõýãèéí äàëàéä ñ¿éðñýí ãýæ ¿çýõ áîëñîí øàëòãààíàà Ìàëàéçûí ýðõ áàðèã÷èä îëîí íèéòýä äýëãýëýý. Õàéãóóëûí àæëûí ÿâöàä àâñàí õèéìýë äàãóóëûí çóðàã áîëîí áóñàä ìýäýýëëèéã çîð÷èã÷äûí àð ãýðèéíõýíä èë áîëãîñîí áàéíà. 47 óã õóóäàñ óã ìàòåðèàë íü Èõ Áðèòàíèéí “Èììàðñàò” êîìïàíèéí õàéãóóëûí ìýäýýëýë àæýý. 239 çîð÷èã÷òîé îíãîöíû ñýãèéã ºíººã õ¿ðòýë îëæ ÷àäààã¿é, Ýíýòõýãèéí äàëàéä õàéãóóë ¿ðãýëæèëæ áàéíà.
Оросын босогчдод эзлэгдсэн Украины Донецк хотын нисэх онгоцны буудлыг Киев дахин хяналтандаа авахаар тэмцэж байна. Украины шинэ ерөнхийлөгч Петро Порошенко терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрсөнөөр Киевийн тал агаараар довтолж, босогчид ч хариу цохилт өгсөөр байгаа ажээ. Энэ мөргөлдөөний улмаас 30 хүн амиа алдаж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Украины Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч Виктор Янукович оргон зугтсанаас хойш тун удалгүй Крым салан тусгаарлаж эмх замбараагүй байдал тасрахгүй байгаа билээ.
-Амжилттай суралцах оюутнууд МГТИС-д төлбөргүй суралцана-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Германы Канцеллор Ангела Меркель нарын санаачилгаар байгуулагдсан Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль нь төрийн өмчийн отгон сургууль болж мэндлээд байгаа билээ. Манайд нэн түрүүнд шаардлагатай байгаа мэргэжлээр инженерүүдийг бэлтгэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг төгсгөж, олон улсын боловсролын жишиг ямар байдгийг харуулах томоохон зорилго энэ сургуулийнханд бий. Тус сургуулийн гүйцэтгэх захирал, төрийн шагналт, доктор Ч.Алтаннартай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
-Төрийн өмчийн отгон сургууль байгуулагдаж, элсэлтээ авахад бэлэн болчихоод байгаа. Манай уншигчдад зориулж сургууль байгуулагдах болсон шалтгаан, түүхийнх нь талаар эхэлж сонирхуулна уу?
-2011 онд Германы Канцеллор Ангела Меркелийг Монголд айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж германчуудын дэмжлэгээр хамтарсан сургууль барих санаачилга гаргасан. Үүнийг нь Канцеллор дэмжсэнээр Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль маань байгуулагдах болсон юм. Энэ тохиролцооны дагуу 2012 онд манай БШУЯ, Германы Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамнаас хамтарсан сургууль байгуулах Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн 2013 оны эхээр БШУЯ-ны сайд Л.Гантөмөр ХБНГУ-д айлчлах үеэрээ сургууль байгуулах, цаашид тогтвортой хөгжүүлэх тал дээр ярилцан тохироод улмаар 2013 оны есдүгээр сард сургууль маань инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Манай улсын хувьд өндөр түвшний инженерийн боловсон хүчин үнэхээр шаардлагатай байсан.Тэр дундаа олон улсын томоохон корпорациуд ороод ирчирхсэн болохоор тэдний шалгуурыг хангасан инженерүүдийг бэлтгэн гаргах бодит шаардлага байсан. Тиймээс орчин үеийн инженер технологийн мэргэжилтнүүд бэлтгэх, олон улсын хэмжээний сургалт судалгаа хийх зорилгоор энэ сургууль маань байгуулагдсан. Герман инженерийн чанар дэлхийд гайхагддаг. Бидний зорилго бол зөвхөн Монголдоо гэхгүй бүс нутагтаа жишиг сургууль болж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ бол хамтарсан сургууль. Цаад талаасаа хэр зэрэглэлийн ямар сургуулиудтай хамтран ажиллаж байгаа вэ?
-Манайх Германы нэр хүндтэй их дээд сургуулиудын консорциумтай түншлэл тогтоон хамтран ажиллаж байгаа. Одоогоор тус консорциумд дэлхийн хамгийн ууган уул уурхайн сургууль болох Фрайбергийн уулын академи, Германы хамгийн том сургуулиудын нэг Аахены технологийн их сургууль нэгдээд байна. Цаашлаад Германы өөр нэр хүндтэй сургуулиуд энэ консорциумд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. Мөн түнш сургуулиуд биш ч гэсэн Дармшдадтын Техникийн их сургууль, Бохумын технологийн сургуулиуд манайхтай олон талаар хамтран ажиллаж байгаа.
-Танайх энэ хавар анхны элсэлтээ авах байх аа. Шалгуур хэр өндөр байх бол?
-Тийм ээ. Бид ирэх долдугаар сарын 8-9-нд элсэлтийн шалгалтаа авна. Гэхдээ бид өнгөрсөн намар Инженерийн бэлтгэл хөтөлбөртөө оюутан авч бэлтгэж эхэлсэн. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнууд маань шууд бакалаврын ангидаа орно. Инженерийн чиглэлийн оюутнууд математик, физик, химийн хичээл шахуу үздэг. Бид өндөр ур чадвартай инженерүүд бэлдэх гэж байгаа учир хатуу чанд шалгуур тавьж байгаа. Манай сургуулийн бакалаврын түвшний бүх хичээлүүд англи хэл дээр явна. Тэгэхээр шинээр элсэгчид маань нэлээд өндөр шалгуурыг давж байж элсч орох эрхтэй болно. Бид ЭЕШ дээрээ англи хэл, математик, физик, хими гэсэн дөрвөн хичээлийн хоёроос доошгүй хичээлд 500-гаас дээш оноо авсан хүүхдүүдийг бүртгэн авч, өөрсдөө байгалийн ухааны шалгалт болон англи хэлний гэсэн хоёр шалгалт авна. Байгалийн ухааны шалгалтад математикийн асуулт 50 хувь, физик 30, химийн асуулт 20 хувийг нь бүрдүүлнэ. Шалгалтын хувьд дээд болон доод босго оноотой. Дээд босго оноог давсан хүүхдүүд шууд бакалаврын ангид элсэх боломжтой харин дээд босгыг даваагүй доод босго оноог давсан хүүхдүүд нэг жилийн бэлтгэл ангид элсэн сурах боломжтой. Бэлтгэлд дээр хэлсэн дөрвөн хичээлийг, ялангуяа математик, англи хэлний хичээлийг маш олон цагаар үзнэ. Тэгэхээр зарим хүүхдүүдийн хувьд математик, физикийн хичээлдээ гайгүй харин англи хэлний дунд зэргийн мэдлэгтэй байвал манай бэлтгэл ангид элсэн орж нэг жилийн дотор англи хэлийг маш эрчимтэйгээр үзээд бакалаврын болзлыг хангах англи хэлний мэдлэгтэй болох боломжтой гэсэн үг.
-Бүх хичээл англи дээр явах учраас хэлний түвшин ямар байвал танайд элсэн орох боломжтой вэ. ТОЕФЛ-ийн тэдэн оноотой байхад гэж зэргээр багцаа хэлэх боломж бий юу?
-Бакалаврын бүх хичээл англи хэл дээр харин бэлтгэл ангийн хичээлүүд холимог байдлаар орж байгаа. Олон улсын түвшинд их дээд сургуулиудад элсэн орох хэмжээний ТОЕФЛ-ийн оноо авч чадсан хүүхдүүд бол манай англи хэлний шалгалтыг хөнгөхөн даваад ороод ирнэ. Манайх ерөнхийдөө бэлтгэл ангид элсэхэд В1, бакалаврт элсэхэд В2 түвшинд англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа.
-Бакалаврын ангидаа ямар мэргэжлээр элсэлт авах вэ. Манайдаа чухал шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлдэж чадах болов уу?
-Уул уурхайн боловсруулалтын инженер,механик инженер, байгаль орчны инженер гэсэн мэргэжлээр элсэлт авна. Бид энэ мэргэжлийг зүгээр бодож байгаад гаргачихаагүй. Герман-Монголын хамтарсан баг сургууль байгуулахаас өмнө олон чиглэлд нарийн судалгаа хийсэн. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй үйлдвэрийн газруудаас судалгаа аваад энэ гурван мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх шаардлага байна гэж гаргаж ирсэн л дээ. Гэхдээ цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр болон инженерийн бусад салбаруудад мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөж байна. Өнөө жил бэлтгэл болон бакалаврын ангиуддаа нийлээд 125 оюутан авах төлөвлөгөөтэй байгаа. Бид тооноос илүү чанартай оюутан бэлтгэхийг чухалд үзнэ. 2016-2017 оны хичээлийн жилд 400, 2017-2018 онд 500 орчим оюутантай болно гэж харж байгаа. Цаашдаа магистр, докторын сургалтаа ч эхлүүлнэ. 2016 оноос магистрын бэлтгэл ангийг нээхээр төлөвлөсөн, наашлуулах ч боломжтой.
-Танайх олон улсын жишигт нийцсэн сургууль болно гэж байгаа. Тэгэхээр танай төгсөгчдийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж болох уу?
-Бидний зорилго бол дэлхийн хэмжээний сайн сургуулиудыг магадлан итгэмжилдэг байгууллагын шалгуурыг хангах. Энэ бол зөвхөн бидний ч бус хамтран ажиллаж байгаа түнш сургуулиудын маань ч хамтын зорилго. Бид эхнээсээ сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын орчин бүрдүүлэх, багш нараа сонгох гээд сургалтын бэлтгэл хангахдаа олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцүүлэн ажиллаж байна. Энэ асуудлыг Германы талаас Германы эрдмийн солилцооны алба хариуцаж байгаа. Нөгөө талаас БШУЯ-наас дээд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж төрийн өмчийн их дээд сургуулиудыг олон улсын жишигт нийцсэн судалгааны сургууль болгох зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд яамнаас манай сургуулийг энэ шинэчлэлийн нэг хэсэг гэж харж бидэнтэй маш ойр ажиллаж, дэмжиж байгаа.
-Багш нарын хувьд ямар зэрэглэлийн багш нар байгаа вэ?
-Монгол багш нараас гадна Германаас багш нар ирж хичээл заана. Нэгэнт олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байгаа учраас багш нар дээрээ ч бид өндөр шалгуур тавьж байгаа. Манайд багшлах Монгол багш нарын хувьд олон улсын стандартаар дээд боловсролыг олгох төв ямар байдаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр голдуу олон улсын түвшинд эрдэм шинжилгээний ажил хийдэг эсвэл нэр хүндтэй сургуулиудад докторын зэрэг хамгаалсан, ажиллаж байсан хүмүүс байх шаардлагатай болж байгаа. Одоо ажиллаж байгаа монгол багш нар маань Герман АНУ, БНСУ-д эрдмийн зэрэг хамгаалж, олон улсад бүтээлээ хэвлүүлсэн хүмүүс байгаа. Герман багш нарын хувьд хамтран ажиллаж байгаа сургуулиудын профессорууд ирж мэргэжлийн хичээлүүд орно. Багш нар маань Германаас тодорхой хугацаагаар ирж хичээлээ заагаад ирж, буцаж байна. Зөвхөн Герман ч гэлтгүй томоохон сургуулиудын эрдэмтэн профессор нарыг урьж хичээл заалгана гэсэн төлөвлөгөө бий. Нэгэнт бид нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль байгуулах гэж байгаа юм чинь олон улсын сайн багш нараар хичээлээ заалгах хэрэгтэй болно. Тэгж байж өнөөх олон улсын стандарт чинь нэвтэрч, хөрсөндөө сууна. Нэг жишээ дурдъя л даа. Саяхан Лондонд төвтэй “QS” хэмээх олон улсын судалгааны байгууллагаас Азийн шилдэг 300 их дээд сургуулийг жагсаахад манай улсаас ганц ч сургууль багтаагүй. Гэтэл Өвөр Монголын хэд хэдэн сургууль тэнд орсон л байх жишээтэй. Үнэндээ тэр жагсаалтын шалгуур маш нарийн л даа. Тэгэхээр манай сургуулиуд тэр жишигт нийцэж л ажиллах шаардлага тулгараад байгаа юм.
-Танайхан сургалтынхаа төлөвлөгөөг хэрхэн гаргасан бэ. Нэлээд ултай судалгааны үр дүнд гаргасан талаар яригдаж байсан. Үйлдвэр, компаниудын төлөөллөөс хүртэл саналыг нь авсан гэж?
-Герман, Монголын талын хамтарсан профессоруудын баг манай сургалтын төлөвлөгөөн дээр ажилласан. Энэ баг өнгөрсөн хоёрдугаар сард Берлинд, гуравдугаар сард Улаанбаатарт цуглаж сургалтынхаа төлөвлөгөөн дээр суусан. Хоёр дахь уулзалтаараа үйлдвэрийн газрын төлөөллүүдийг урьж, тэдний саналыг авсан юм. Олон улсын жишгээр бол их, дээд сургуулиуд болон үйлдвэрийн газрууд маш нарийн холбоотой ажилладаг. Бид яг энэ жишгээр үйлдвэрийн газруудтай ойр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Манайд сургууль, компаниуд нягт ажиллах уламжлал алдагдсан. Цаад талууд танай санаачилгыг хэр хүлээж авч байна даа?
-Үнэндээ тийм жишиг сүүлийн гучаад жилд байхгүй явж ирсэн. Үүнийг цаад талдаа сайн ойлгуулах асуудал бидэнд гарч байсан нь нууц биш. Тэд хэрэгтэй гэдгийг нь ойлгоод байдаг гэхдээ яаж хэрэгжүүлэхээ мэддэггүй. Энэ тал дээр саяхан манай сургууль Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн газрууд, их дээд сургуулиудын төлөөллийг урьж оролцуулаад “Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил хэрэгтэй юу?” гэсэн хэлэлцүүлгийг БШУЯ, Ерөнхийлөгчийн тамгын газар, сургалт судалгааны Либерал хаус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээс хоёр тал энэ хамтын ажиллагаа өнөөдөр илүү өргөн хүрээнд явагдах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа нь харагдсан. Гадны сургуулиуд үйлдвэрийн газруудтай сургалт, судалгаа гэсэн чиглэлд хамтран ажилладаг. Сургалтын хувьд инженерийн оюутнуудад дадлага маш чухал. Манай сургуулийн оюутнууд дөрвөн жил суралцахдаа 120 өдөр нь үйлдвэрт дадлага хийх юм. Энэ бол сургууль, үйлдвэрийн хоорондын хамтын ажиллагааны нэг хэлбэр л дээ. Манайд хамтын ажиллагаа байхгүйгээс төгсөөд гарч ирсэн мэргэжилтнийг үйлдвэрүүд нэмэлт зардал гарган сургаж байдаг. Хэрэв оюутан байх хугацаанд нь хамтран ажиллаж чадвал сургуулийн ширээнээс шууд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Мөн биднийг үйлдвэрийн газруудтай уулзаад явж байхад өөрсдийн мэргэжилтнүүдээ их сургуулиудыг ашиглан дахин мэргэшүүлэх боломжийг маш их асууж байсан.
-Бас үйлдвэрүүд нь ирээдүйн боловсон хүчиндээ хөрөнгө оруулах боломж ч байж болох юм…
– Яг үнэн. Оюутнуудад тэтгэлэг олгож, боловсон хүчнээ бэлтгэж авдаг уламжлал бий. Мөн хэд хэдэн үйлдвэрийн газрууд манай сургуулийн амжилттай суралцах оюутнуудад тэтгэлэг өгөх санаагаа илэрхийлсэн байгаа.
-Танай сургууль сургалт, судалгааг хамтад нь авч явах талаар хэллээ. Манайд оюутан бэлтгээд байдгаас судалгааны тал дээр анхаардаггүй. Та судалгааны чиглэлд ажиллах талаараа дэлгэрүүлж өгөхгүй юу?
-Судалгаа бол их дээд сургуулиуд дээр суурь болон хэрэглээний гэж хоёр хуваагддаг л даа. Үйлдвэрийн газруудтай хамгийн ойр хамтран ажиллах нь хэрэглээний судалгаа юм. Суурь судалгаа нь олон улсын түвшинд судлагдаж байдаг, шууд хэрэглэгддэггүй. Магадгүй арван жилийн дараа хэрэглээнд орж ирэх тийм судалгаа байдаг. Хэрэглээний судалгаа нь үйлдвэрт шууд хэрэгжээд явах боломжтой. Энэ нь сургуулийн үйл ажиллагааны орлогын нэг эх үүсвэр болох юм. Монголд их дээд сургуулиуд орлогын 90 хувиа сургалтын төлбөрөөсөө бүрдүүлж байна. АНУ-д гэхэд төрийн мэдлийн сургуулиудын 10-15 хувь, хувийн сургуулиудын 20-25 хувь нь төлбөрөөсөө санхжүүдэг. Харин томоохон судалгааны сургуулиуд орлогынхоо 20 орчим хувийг хамтран ажиллаж байгаа үйлдвэрүүдээсээ олдог байх жишээтэй. Манайд өнөөдөр БШУЯ-аас төрийн өмчийн сургуулиудыг судалгааны их сургуулиуд болгоно гэсэн бодлого баримталж байна. Судалгаанд суурилсан сургууль байгуулахын тулд хоёр зүйлийг анхаарахаас аргагүй. Гадаадад ихэнх судалгааг магистр, докторын оюутнууд хийж багш нар нь удирдаад явдаг. Манайд цол авах гэсэн хүмүүс ажлынхаа хажуугаар сурдаг тогтолцоо бий болчихсон нь нууц биш. Үүнийг өөрчилж, судалгаанд суурилсан сургууль болохын тулд тэднийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаас их дээд сургуулиудын эсвэл салбар хоорондын уялдаа холбоог сайн гаргаж өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо салбар хоорондын дэд бүтцийг гаргах хэрэгтэй. Өнөөдөр судалгааг ганц анагаахын доктор эсвэл ганц математикч хийхээ больсон. Ихэнх хэрэглээний түвшний судалгааг өөр, өөр салбарын эрдэмтдийн баг бүрдүүлж амжилтад хүрдэг болсон. Манайх шиг хүн ам цөөн, тэр дундаасаа шинжлэх ухааны мэргэшсэн хүмүүс, олон улсын түвшинд судалгаа хийгсэд цөөнтэй газар аль болох тарж бутарсан хүмүүсээ нэгтгэж баг болгож судалгаан дээрээ ажиллах хэрэгтэй юм. Түүгээр зогсохгүй олон улсын сайн судлаачдыг урьж баг болж ажиллаад үйлдвэрүүдэд гарч байгаа асуудлыг нь шийддэг болж болно. Манай сургуулийн хувьд мөн судалгааны сургууль болох зорилттой анхнаасаа энэ бүх зүйл дээр анхаарч ажиллаж байна.
-Танай сургууль хоёр орны хамтарсан сургууль болохоор хөрөнгө оруулалтын хувьд ч хоёр талаас гаргаж байгаа юу. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-Сургуулийг байгуулах эхний үе шатанд хоёр орны Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс гадна Монголын талаас орох хөрөнгө оруулалтын хүрээнд Оюутолгой компанийн санхүүжилтээр 600 оюутны хичээлийн байр, 160 оюутны дотуур байр бүхий хотхон маань Налайхад үүдээ нээхэд бэлэн болчихсон байна. Германы талаас гаргаж байгаа хөрөнгө оруулалт герман багш нарын замын зардал, цалинд зарцуулагдана. Цаашдаа манай талаас хоёр дахь оюутны байр, оюутны үйлчилгээний төв, сагсан болон хөлбөмбөгийн талбайг барих хөрөнгө оруулалтууд хийгдэхээр байгаа.
-Гадаадад мөнгө зарцуулж хүүхдээ сургаснаас танайд суралцуулах хүсэл олон хүнд төрөх байх аа. Танай төлбөрийн хувьд хэр үнэтэй байх вэ?
-Германы жишгээр бакалаврын ангид дөрвөн жилийн турш 240 кредит цагийн хичээл үзнэ. Нэг кредит цагийн үнэлгээ нь 116 мянган төгрөг. Тооцоод үзэхээр бакалавр нь ойролцоогоор жилд долоон сая, бэлтгэл нь 3,5 сая төгрөг болж байгаа юм. Гэхдээ бид сайн суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлэг өгч сурах боломжийг нь хангана. Манайд элсэлт өгсөн хүүхдүүд жагсаалтаар эхний 10 хувьд нь багтсан бол төлбөрийг 100 хувь, дараагийн 10 хувьд нь орвол 50 хувь хөнгөлөхөөр болж байгаа. Цаашдаа сургалтынхаа үнэлгээгээр энэ зарчмаар тэтгэлэг аваад явах боломжтой. Дээр нь эмзэг бүлгийн хүүхдүүд, малчны хүүхдүүд зэрэг сургалтын төрийн сангаас улсаас тэтгэлэг, зээл авдаг тэр бүх хөнгөлөлтүүд манай сургууль дээр хэрэгжинэ. Мөн өмнө хэлсэнчлэн үйлдвэрийн газруудын тэтгэлэгт манай оюутнууд хамрагдах боломжтой. Манай оюутнуудын хувьд Германд үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой. Мөн сайн суралцаж байгаа оюутнуудаа 1-2 семестер гадаадын сургуулиудад оюутан солилцоогоор явуулах юм. Манай сургалтын хөтөлбөр Германы сургуулиудтай адил учир бакалаврын анги төгссөн оюутнууд Германы их дээд сургуулиудад шууд магистрт суралцах боломжтой. Германы их сургуулиудын хувьд сургалтын төлбөргүй байдаг нь манай оюутнуудыг нэлээд татдаг.
-Таныг олон улсын түвшинд бүтээлээ үнэлүүлж улмаар төрийн шагнал хүртсэн манай залуу математикчдын нэг гэдгээр хүмүүс мэднэ. Харин хэзээнээс энэ сургуулийн захиралаар томилогдов?
-Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн МГТИС-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай сургуулийн бүтэц ямар байх тал дээр Монгол Германы хамтарсан бүхэл бүтэн баг ажиллаж байсан. Бүтэц зохион байгуулалт, мөн багш захиргааны ажилчдыг авах журам бүгд олон улсын их дээд сургуулиудын бармталдаг зарчимаар явагддаг. Нэг ёсондоо олон улсын их сургуулиудийн орчинг бүрдүүлж байна гэж ойлгож болно. Нөгөө талаас Монгол оюутнууд дэлхийд гайхагддаг Германы инженерийн мэдлэгийг эх орондоо эзэмших боломжийг энэ сургууль бүрдүүлж байгаа юм. Энэ бүгд миний хувьд энэ сургуульд орж ажиллах хангалттай шалтгаан байсан.
-Та гадны ямар, ямар сургуульд суралцаж, ажиллаж байсан талаараа сонирхуулахгүй юу?
-Би МУИС-ийн Математикийн сургуулийг 2002 онд төгсөөд, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикаар 2005 онд магистр, 2007 онд докторын зэрэг хамгаалаад 2007-2009 онд төгссөн сургуульдаа ажилласан. Дараа нь 2009-2011 онд Английн Империал коллежид ажиллаж байгаад нутагтаа ирсэн дээ. Ирээд Монголын математикийн хүрээлэн мөн МУИС-ийн Эдийн засгийн сургууль буюу одоогийн Бизнесийн сургуульд ажиллаж байгаад энэ ажилд ороод байна.
-Монголдоо хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэхээс гадна олон улсын стандартыг нэвтрүүлсэн сургуультай болох танай ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Ч.БҮЖИН
Айлын гэр мөргөж гурван хүн гэмтээгээд зугтсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарч байсан. Тэгвэл энэ дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад П.Олзбай гэгч нь “kia optima” маркийн 77-56 УНЯ дугаарын автомашин жолоодож ухрах үйлдэл гүйцэтгэхдээ Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Зүүнбаян уулын 15-73 тоотод амьдрах Г.Мөнхдэлгэрийн хашаа болон гэрийг дайрч 1177644 төгрөгийн хохирол учруулж ослын газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тээврийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар энэ сарын 01-ний өдөр 144 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг дүүргийн эрүүгийн анхан шатны 2-р шүүхэд шилжүүлжээ.
Энэ сарын 19-ний өдөр 15:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын замд “Хово” маркийн 26-52 УБР дугаарын том оврын цемент зөөвөрлөх зориулалтын авто машин “Т.Премио” маркийн 74-88 УНҮ дугаарын суудлын авто машинтай мөргөлдсөнөөс зорчигч А.Цэвээнпүрэв, БНСУ-ын иргэн Jong Keon Kim нар нас барсан осол гарсан. Одоогоор “Хово” маркийн 26-52 УБР дугаартай автомашины жолооч Ж.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.
Хүүхдийн баяраар “Өгөөж” ХХК-аас “Боорцогны баяр” тэмдэглэдэг уламжлал тогтоод удаж байгаа. Үүнийг дагаад бусад хувийн хэвшлийн байгууллага ч хүүхдүүдэд зориулсан сонирхолтой үйл ажиллагаа зохиох болжээ. Маргааш л гэхэд “Тэнгэрийн хишиг” компани “Бялууны баяр” хийх гэж байна. Тус баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Бялууны баяраараа “Тэнгэрийн хишиг”-ийнхэн өөрсдийн тусгай жороор үйлдвэрлэдэг бөөрөлзгөнө, тоортой бялуу болон зохицуулах үйлчилгээтэй талх нарийн боовоор хүүхэд багачуудаа дайлна.
Э.Эрдэнэ