Categories
мэдээ нийгэм

ЗГХЭГ-аас цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүллээ

Иргэдийн дунд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах арга хэмжээг авах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлээд байна.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийг дэмжих хүрээнд төслийн нээлттэй шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл зарласан. Шалгаруулалтад нийт 1151 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл зорилгоо хангасан юм. Харин бусад нь төсөл нь давхардсан, мөн импортыг орлох, экспортыг дэмжих төслүүд биш байжээ. 888 төслийг цаашид арилжааны банкинд шилжүүлж, банк судалгаа хийж, зээлийн шалгуурт тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэх юм. Энэ нь 888 төсөл бүгд санхүүжилт авна гэсэн үг биш бөгөөд банкны шалгуурт тэнцсэн төслүүд санхүүжилт авах боломжтой болно.

Зээлийг төгрөгөөр, 5 жил хүртэл хугацаатай олгоно. Хүүгийн хэмжээ жилийн 9 хувиас илүүгүй байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байна гэсэн ерөнхий нөхцлүүдтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шагнах тухай

2014 оны 06 сарын 02 өдөр                                            
дугаар А/460                                             Улаанбаатар хот

 
Шагнах тухай
 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг
хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  1998 оны Нийслэл дүүргийн
удирдлагын шагналын төрөл, түүнийг олгох тухай 23, 2006 оны Журам батлах
тухай 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг
нийгмийн  зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  эрдэм мэдлэг, авьяас
чадвараараа  шалгарч, Олон Улсын болон  улс, хотын чанартай олимпиад,
уралдаанд тэргүүлэн, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа
дараах сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагчийн шагналаар шагнасугай.

                    1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит
                         “Шилдэг сурагч”  30.000 төгрөгөөр:
 
1. Бат-Эрдэнийн  Бат-Амгалан       Физикийн хичээлийн улсын олимпиадын
аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
2. Энхбаатарын Энхнаран               Химийн  хичээлийн  улсын
олимпиадын аварга Баянзүрх  дүүргийн Мон-Турк  сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
3. Чулуунбаатарын Золбоо              Математикийн  хичээлийн улсын
олимпиадын аварга Баянзүрх  дүүргийн Мон-Турк  сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
4. Сумьяагийн Хатанчулуун              Техник технологийн хичээлийн
улсын олимпиадын аварга Сонгинохайрхан  дүүргийн “Ирээдүй” цогцолбор 
сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
5. Алтангэрэлийн Бямбажаргал     Нийгмийн ухааны хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
6. Ихбилэгийн Хубилай                      Англи хэлний хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
7. Батболдын Нандин                      Орос хэлний хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн Монгол-Энэтхэгийн хамтарсан
сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

8. Батжаргалын  Бат-Оргил             Химийн хичээлийн хотын олимпиадын
аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
9. Батболдын Цэнд-Аюуш                Биологийн  хичээлийн хотын
олимпиадын аварга Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор   сургуулийн
11 дүгээр ангийн сурагч
 
10. Гомбосүрэнгийн Лхамсүрэн      Монгол хэлний хичээлийн хотын
олимпиадын аварга Чингэлтэй дүүргийн 50 дугаар  сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
11. Мөнхжингийн Тэмүүлэн             Дүрслэх урлаг дизайны хичээлийн
хотын олимпиадын аварга Сүхбаатар  дүүргийн Шинжлэх Ухаан Технологийн
ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
12. Нацагийн   Энэрэлт                    Газар зүйн  хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн
сурагч
 
 13. Төрбатын Оюунзаяа                  Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
14. Арвайн  Ирээдүй                         Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 11
дүгээр ангийн сурагч
 
15. Цэнд-Аюушийн Хулан                 Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
16.Баяртсайханы Анар                    Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Гёте” сургуулийн 11 дүгээр
ангийн  сурагч
 
17. Даваажаргалын Учрал              Мэдээлэл зүйн хичээлийн хотын
олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол” сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
18. Шагдарын Золбаяр                    Математикийн  хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
19. Болдын  Эрдэнэ                          Мэдээлэл зүйн хичээлийн 
хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр
ангийн  сурагч
 
20. Энхбатын Цогт                            Франц  Улсад зохион
байгуулагдсан  төгөлдөр хуурчдын 17 дугаар Гранд-Прикс  уралдааны   
алтан медальт  Сүхбаатар  дүүргийн Хобби сургуулийн 2 дугаар ангийн
сурагч
 
21. Ганбаатарын Амарсанаа           Франц  Улсад зохион байгуулагдсан 
төгөлдөр   хуурчдын 17 дугаар Гранд-Прикс  уралдааны    дөрвөн гарын
хослолын Гранпри шагналт Хан-Уул  дүүргийн “Америк” дунд сургуулийн 5
дугаар ангийн сурагч
 
                    2. Шагналд шаардагдах 1,185,000  /нэг сая нэг  зуун наян таван  мянган/ төгрөгийг Засаг 
                         даргын  нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
                       

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

АСУУДАЛ ХАРИУЦСАН

ОРЛОГЧ             

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Фалькао гэмтлээ илаарьшуулж чадсангүй

Францын “Монако” баг ба Колумбын  шигшээгийн үндсэн довтлогч Радамель Фалькао нэг сарын дундуур гэмтээсэн өвдөгний  гэмтлээ эдгээж чадсангүй. Хэдийгээр тэрбээр “тун удахгүй бэтгэлдээ гарна” хэмээн мэдэгдээд байсан ч санаснаар болсонгүй бололтой.

Д.Бат

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхээс хэтрүүлэхгүй гэв

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж Үндэсний их баяр наадмын салбар хороодын бүрэлдэхүүн, зохион байгуулах хороо болон салбар хороодын ажлын төлөвлөгөө, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцлээ. 

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойг зохион байгуулах үндэсний хороо есөн салбар хороо, нэг ажлын хэсэгтэй, нийт 177 хүн ажиллаж, 285 ажил үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.

 Баяр наадам зохион байгуулах төсвийг өнгөрсөн жилийн наадмын зардлаас илүү гаргахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж, төсвийг энэ бямба гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар хэлэлцэж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэллээ.

 Хурдан морины уралдааныг гар утас болон интернэтээр үзэх боломж олгох GPS төхөөрөмжийн талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.

 Засгийн газрын хуралдаанд наадмын төсөв, хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж хэлэлцүүлэхээс өмнө буюу энэ сарын зургааны баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн байр байдалтай газар дээр нь танилцана гэж баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ. 

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын ДАШТ-нд оролцсон тамирчдыг шагнав

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2014.06.03 / сагсан бөмбөгийн сурагчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав.

Сагсан бөмбөгийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 05 дугаар сарын 21-26 ний хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон бөгөөд манай улсаас Б.Отгонсүрэн, Г.Ихбаяр   дасгалжуулагчтай  эрэгтэй, эмэгтэй тус бүр  хоёр баг оролцжээ.

Багш дасгалжуулагч, тамирчдаас гадна багийн ахлагчдыг оролцуулан нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд оролцож эрэгтэй сурагчдын төрөлд Монгол Улсын  баг тамирчид 5 дугаар байр, эмэгтэй сурагчдын баг 11 дүгээр байр  эзэлсэн байна.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчдын төлөөлөл  болох О.Дөлгөөн, М.Мишээл, Б.Ундрах, Г.Лхагвадорж нарт Монгол Улсын нэрийг тив дэлхийд мандуулсанд талархал илэрхийлж Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

Мөн тэрээр А/41 тоот тушаал гаргаж дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Г.Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэн болон  багийн ахлагч Б.Болормаа, А.Алтан-Очир  нарыг тэргүүний ажилтан, хүндэт жуух бичгээр шагналаа. Уулзалтын төгсгөлд С.Эрдэнэ сайд багш дасгалжуулагчдад Хүн  амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд идэвхи зүтгэл гаргасанд талархаад, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөлийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны урилгаар 5 дугаар сарын 26-29-нд БНАЛАУ-д ажлын айлчлал хийв. 

Ажлын айлчлалын үеэр Б.Цогоо БНАЛАУ-ын Боловсон хүчний асуудал эрхэлсэн Намын төв хорооны дэд дарга Тонгчан Конфумхам, Засгийн газрын Шадар сайд ноён Асанг Лаоли, Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны төрийн албаны байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар харилцан санал солилцож, цаашид энэ салбарт хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ. 

  Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Төрийн албаны мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын  ээлжит чуулга уулзалтын үеэр  санамж бичгийн төслүүдийг оролцогч орнуудад гардуулсан юм. 

Энэхүү айлчлалын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд ноён Сайси Сантивонг нар хоёр улсын төрийн албаны төв байгууллагууд хамтран ажиллах тухай Санамж бичигт  гарын үсэг зурав. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Санамж бичиг байгуулсан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхний алхам болсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг дурдаад цаашид идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Энэ үеэр Лаосын тал Монгол Улсын төрийн албаны бодлого, үйл ажиллагаа, туршлагаас судалж, суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.      

Түүнчлэн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Төрийн албаны удирдлага, хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, семинарын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Монгол Улсын Төрийн албаны тогтолцоо, Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг, төрийн албанд иргэдийг сонгон шалгаруулах журмын талаар танилцуулж, сонирхсон асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм

Талхны үнэ нэмэгджээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна хэмээн ярьсаар байгаа энэ үед “Мишээл” талх 1100 төгрөг байсан 1200-1250 төгрөгөөр зарагдаж эхэлжээ. Дэлгүүрүүд үйлдвэрээс нь үнээ нэмсэн гэх тайлбарыг өгч байгаа аж. “Талх чихэр” ХК түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн. Атар талхнаас бусад талхны үнийг өнгөрсөн долоо хоногоос 50-100 төгрөгөөр нэмсэн байгаа гэсэн тайлбар өгсөн байна. Зуйван чех талх 850 төгрөг байсан бол 950 төгрөг болжээ. Хэрчсэн, хөх тарианы талхны үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж. “Атар-Өргөө” ХК “Атар” талхнаас бусад талхны үнээ 100 орчим төгрөгөөр нэмсэн аж. Тиймээс дэлгүүр, худалдааны төвүүд дахин 50-100 төгрөг нэмж борлуулж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замын зурваст орсон айлуудад нөхөн олговор олгоно

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс
Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто  замыг өргөтгөн
шинэчлэх ажил тавдугаар сард эхэлсэн. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр
“Экспресс зам” ХХК шалгарч ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй
ажиллаж байна.  

Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын
зурваст орсон есөн иргэний эзэмшил газар дээр байгаа  үл хөдлөх
хөрөнгийг  нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын
захирамж гарлаа. Энэхүү нөхөн олговорт  нийт хоёр зуун жаран найман сая
долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун далан нэг төгрөгийн нөхөх олговрыг
олгох юм байна.

ХУВЬСГАЛЧДЫН ГУДАМЖНЫ”
ЗУРАГТЫН ШИНЭ ЭЦСЭЭС БАЯНХОШУУНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ
4.6 КМ АВТО ЗАМЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
8,9,11,28 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

                                                 
 

д/д

Газар өмчлөгч,
эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх
олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Замын трасст орсон
газрын үнэлгээ

 
Эдэл-бэрийн
хэлбэр

Кадастрын
зураг
лалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ
/м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

 
Амартөр
Ялалт
/ОО79112418/

 
СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1- 25

 
 
1 705 839

 
 
769 412

 
 
52 м2
 

 
 
686 400

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
3 211 651

 
2

 
Оюунбат Жаргалсайхан
/ТИ88022378/


СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1- 20

 
 
 

 
 
316 340

 
 
49 м2

 
 
646 800

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
1 013 140
 
 
 
 

 
3

 
Шагжжав
Сүндэрмаа
/ДБ85022508/


СХД-ийн 8-р хороо Баянцагаан
12-3Б

 
 
37 052 473
 

 
 
1 098 384

 
 
49 м2

 
 
646 800

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
38 847 657

 
4

 
Гармаа
Халиунаа
/ЧБ86112403/


СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1-17

 
 
951 680

 
 
 

 
 
25 м2

 
 
 

 
 
эзэмших

 
 
50 000

 
 
1 001 680


5

 

 
Намжилсүрэн Гантулга
/ЧБ68110514/
 


СХД-ийн 8-р хороо Баянцагаан
12-05

 
 
41 844 408

 
 
442 876

 
 
58 м2

 
 
765 600

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
43 102 884

 
6


Мянган
Нямсүрэн
/ДЮ66070511/


СХД-ийн 11-р хороо АОС 03-11Б

 
 
33 865 472

11 529 777

 
 
55 м2

 
 
726 000

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
46 171 249

 
7

 
Гармаажав Сэнгэдорж
/ИЗ58060111/


СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1-26

 
 
30 320 754

 
 
14 204 948

 
 
37 м2

 
 
488 400

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
45 064 102

 
8


Бямбажав Ууганбаяр
/ЧВ73061873/


СХД-ийн 8-р хороо Баянцагаан
09-49Б

 
 
84 402 358

 
 
3 882 940

 
 
18 м2

 
 
237 600

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
88 572 898

 
9


Дүгэрсүрэн Батжаргал
/УС61082115/


СХД-ийн 8-р хороо Зүүн Баянцагаан
12-41

 
 
 

 
 
774 510 

 
 
71 м2

 
 
937 200

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
1 761 710

 
 
Нийт-9

 
 
230 142 984

 
 
33 019 187

 
 
414 м2

 
 
5 134 800

 
 

 
 
450 000

 
 
268 746 97

Categories
мэдээ нийгэм

Бороо

Зун цаг шиврээ бороогоо намиран намируулсаар ирлээ. Зулзган болжморууд өрх дэрвэтэл шулганан нисэн буугаад л. Борооны бараан үүл хойноос урагшаа хилэнт өстөн гүрнийхээ өөдөөс дайтахаар яваа бөөн цэргийн улаан тоос татах мэт үзэгдэнэ. Улаан тоос мэт үүлэнд цэцэг ургуулах шид бий. Тэр нь борооны мөнгөлөг дусал ажгуу. Ижийгээсээ салах дургүй хүүхэд шиг түм буман бороон дусал мөнгөн ус мэт цайрах үед зарим нь задран задарсаар үүлэн зүгтээ тэмүүлэх мэт усан зам татуулан газарт бууна. Борооны амиар цэцэг ургана. 

Улаанбаатар хот дөрвөн хайрханыхаа нөмөрт оршном билээ. Борооны дараах хот маань хараагүй хүн нүд орох мэт цэлийтэл гэгээ татаад цаанаа л нэг сайхан санагдана. Сайхан гэдгийг бодох зуур Баатар хотын өнгө улам төгөлдөр болно. Би л хувьдаа “Red Нero” хэмээн нийслэлээ нэрлэх дуртай. Улаанбаатарын өмнүүр Богд уул цайран цайрсаар бороо орох нь нэн таатай. Хоёр хүүг чинь онож бууна гэсэн үүлсийн доороос үй түмээрээ агаар тэнгэрт алдуул морь шиг үзэгдэнэ. Ай энэ зургадугаар сарын тансагийгээ. 

Үзэсгэлэнт охидын шүхэр доор хоргодох хүсэлтэй залуус тэднээс харцаа үл салгана. Салгаж чадаагүй харцанд нь “Гоо үзэсгэлэнг чинь борооны солонго гэж нэрлэе” гэх гэгээн бодол тээж явааг нь харж болох. Замын хашлага мөргөн буцах борооны усан цардмал замдаа эргэн буухдаа ямархан машины дугуйн хээгээр дахин хашлага давах бол гэх бодол тээх мэт харагдана. Ай энэ Улаанбаатарын бороо гоо охидын үзэсгэлэнг бахдахаас аргагүй болгоно. 

Тэртээ хэдэн жилийн өмнө зургадугаар сарын ийм л борооноор “Бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй” хэмээн дуулж байсан цаг дөнгөж өчигдрийнх мэт нэн тодхон. Энэ бүгдийг дэргэдэх дүүдээ хэлтэл хэзээ эртийн үлгэр сонсож буй мэт намайг ширтэх нь соньхон. Бороо ороод л… бороон дуслууд газар унахад түүний үрээр тэнгэрийн цэцэг газарт ургана. Ай энэ зун цаг юмсан уу.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар Марафоны маршрут

Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн
тэмцээн энэ сарын долоонд болно. Зургаан өөр зайд зохион байгуулагдах уг
тэмцээний маршрут гарчээ.

4000 м 

Энэ зайд 50-иас дээш настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

4000 м

Энэ зайд 17  нас хүртэлх дотоод, гадаадын зөвхөн сонирхогч хүүхэд залуучууд оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

5000 м 

Энэ зайд 36-49  настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно.

8000 м

Энэ зайд 18-35  настай дотоод, гадаадын  зөвхөн сонирхогчид оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын гүйгчдээс 35 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

21 км 975 м

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 21 км 975 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 50-80 ам. долларын хураамж авна. 

42 км 195 м

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 80-120 ам. долларын хураамж авна. 

б