Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг БНХАУ-аас шилжүүлэн авчирлаа DNN.mn

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа.

Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдөр саатуулан баривчилсан.

Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг энэ оны 08 дугаар сарын 14-ий өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тяньжин боомтод манай улсын 5150 чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтод өчигдрийн байдлаар Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй 5150 чингэлэг байна. Энэ нь өнгөрсөн сарын чингэлгийн тоотой ижил хэмжээнд байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Хятадын Тяньжин боомт дахь манай улсын чингэлгийн тоо тогтмол өссөөр тавдугаар сард 6184-д хүрч, гурав дахин өсч чингэлгийн бөөгнөрөл үүсгээд байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд гурав дахин өсөөд байсан Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, Тэндээс Эрээн рүү ачигдаж буй ачаа, тээврийн урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

“Наймдугаар сарын 1-11 хүртэлх хугацаанд Тяньжин боомтоос Эрээн чиглэлд нийт 15 галт тэрэг байна. Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын холбооноос тодруулахад “Өмнө нь өнжөөд явуулдаг байсан үеэ бодвол өдөрт 1-2 галт тэрэг тогтмол явуулах болсон. Тяньжин боомтын ачаа тээврийн асуудал төр засгийн хэмжээнд нааштай яригдаж байгаа. Өнгөрсөн сарынхаас чингэлгийн тоо 100-гаар буурсан буюу одоогоор 5150 чингэлэг Тяньжин боомт дээр байна” гэсэн юм. Мөн Хятадын талаас галт тэрэгнийхээ тоог хангалттай нэмэгдүүлж, Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо хэзээ хэвийн хэмжээндээ очих тухай тодорхой мэдээлэл байхгүй аж. Уг нь өнгөрсөн долдугаар сард Хятадын талтай манай улс импортын галт тэргийг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж тохиролцсон байдаг. Мөн Тяньжин боомтод ирсэн манай улсын чингэлгүүд дунджаар 85-95 хоногийн дараа Эрээн рүү ачигддаг нь хэвээр байна. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг өмнө нь Тяньжинаас өдөрт хоёр галт тэргээр авдаг байсан ба Тяньжинд Монголын 1000-2000 чингэлэг байхыг хэвийн гэж үздэг аж.

Тяньжин нь Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог боомт юм

Categories
story-news

Реппер Гинжин: “Энэ мөч” тоглолт кино шиг дөрвөн хэсэгтэй

Реппер Гинжин: “Энэ мөч” тоглолт кино шиг дөрвөн хэсэгтэй

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Мэдээллийн технологийн багийг томилж, даамлын орон тооны дээд хязгаарыг батлав DNN.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр (2024.08.15) боллоо.

Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 39 багийн 169 гишүүнийг томилов.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг 330 сум, 9 дүүргийн 2227 хэсэгт 2658 байхаар баталлаа. Мэдээллийн технологийн даамлууд Мэдээллийн технологийн төв, багийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллана.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт 8 дугаар сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүд, даамлуудад орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарснаар Монгол Улс 153 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний 7 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 9.3 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

May be an image of text

Categories
story-news

А.Ундраа: Өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаалцдаг зэрэг ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо нээлттэй хэлэлцэх цаг болсон

А.Ундраа: Өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаалцдаг зэрэг ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо нээлттэй хэлэлцэх цаг болсон

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд нэмсэн 1000 төгрөгийг эцэг, эхчүүд төлнө DNN.mn

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор БШУ-ны сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр ” Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын үнийн дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд дахин 1000 төгрөгөөр нэмснээр 2500-3000 төгрөг болж байгаа. Ингэснээр хүүхдийн авч байгаа шим тэжээлийн хэмжээ 72-73 хувь руу хүрнэ. Энэ зардлыг эцэг эхчүүд даана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 0.0-30.0 мм дуу цахилгаантай аадар бороо оржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт /2024.08.14/ баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0.0-30.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Говь-Алтайн Есөнбулаг 30.0 мм, Ховдын Чандмань 22.0 мм бусад нутгаар 0.0-14.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

May be a graphic of map and text

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 17.6 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.7 (36.5%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөгт хүрч, 4.4 (35.3%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

May be an image of text

Categories
story-news

Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн

Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн