Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр: Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо DNN.mn

Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан машин дэлбэрч “Edu apart” хотхоны 207 дугаар байр галд өртсөн. Үүнээс үүдэж 63 айлын 220 гаруй оршин суугч амьдрах гэр оронгүй болсон билээ. Осол болсноос хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр оршин суугчид болон галд өртсөн орон сууцыг хэрхэх болсон талаар 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн М.Төрбаяртай ярилцлаа.


-Өнгөрсөн тавдугаар сард тантай ярилцахад галд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж засварлахаар Хотын захиргаа шийдсэн болохыг дуулгаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Хосбаяр тухайн үед оршин суугчдыг байлцуулаад нөхцөл байдлыг сонсоод 207 дугаар байрыг засварлах нь зүйтэй юм байна. Засварлах компанийг сонгон шалгаруулах тендер зарлая гэж шийдсэн болохыг ярьж байсан. Бараг баяр наадмын өмнө засаад оршин суугчдыг байранд нь оруулчихна гэж Хосбаяр дарга мэдэгдэж, бид ч баярлаж байлаа. Гэвч баяр наадмын сар таараад тэгсэн үү, тендерт ямар ч компани санал ирүүлээгүй гэсэн. Тиймээс байрыг хүчитгэж засварлах ажлыг больсон. Барилгыг буулгаад шинээр барих болсон талаар оршин суугчид бидэнд Хотын захиргаанаас мэдээлсэн.

-Тэгээд хэзээ буулгаж, барилгын ажил эхлэх юм бол оо?

-Бас л тодорхойгүй байна. Өмнө нь бидэнтэй холбогдож мэдээлэл өгч байсан дарга нь албан тушаалаа өгчихсөн, өөр хүн ирсэн юм билээ. Ямартаа ч бас тендер зарлаад нураах компани сонгох бололтой. Одоогоор барилгын ажил эхэлсэн зүйл алга.

-Оршин суугчид ямар байдалтай байна вэ. Энэ есдүгээр сард түр байрных нь түрээсийн хугацаа дуусна гэж байв уу?

-Оршин суугчдын хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Яг хичээл сургуулийн үе эхэлж байна. Түрээсийн байрны хугацаа дуусч байна. Энэ байдлаараа түрээсийн байр, өөрийн байр ч үгүй болчих вий гэсэн айдастай айлууд олон байна. Үүнийгээ ч хэлж байгаа. Сургууль цэцэрлэг орох гэж байдаг. Хохирсон иргэдийг цаашид хэрхэх талаар Хотын захиргаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй л байна. Бидэнд ч бас хэцүү байх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр түрээс төлүүлээд амьдраад байх. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Ядаж манай барилгын улирал ямар хугацаатай билээ. Намар болж байхад барилгыг нурааж эхлээ ч үгүй байна. Хэзээ нурааж, хэзээ барилгын суурь тавих нь эргэлзээтэй. Арга ядаад оршин суугчид даавуун дээр эсэргүүцлийн үг бичээд шатсан барилга дээр татчихсан байх вэ дээ. Бид чинь гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан шүү дээ. Ихэнх айл хамаг байдгаа алдсан.

-Шатсан байр цагдаагийн хамгаалалтад байсан. Одоо ямар ч эзэнгүй байгаа юу?

-Тийм ээ. Эхлээд цагдаагийн хамгаалалтад байсан. Сүүлдээ цагдаа нар яваад өгсөн. Одоо бол байр маань тэнүүлчдийн орогнодог газар л болж гүйцлээ. Уг нь гал ороогүй хэсэгт айлууд эд тавилгаа авч чадаагүй шүү дээ. Авах ч боломжгүй. Тог цахилгаан байхгүй учир өндөр давхраас эд зүйлсээ буулгаж авч чадахгүй байгаа. Дээр нь ямар ч хамгаалалтгүй болчихоор янз бүрийн хүмүүс цонх хаалгыг нь эвдэж ороод хулгайлж тоноод, зарим нь хоног төөрүүлдэг газар болгож байна. Маш харамсалтай. Арга ядаад оршин суугчид ээлжлээд байраа манаж хонож байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эдийн засагч А.Батпүрэв: Экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр ам.долларын ханш буурна DNN.mn

Эдийн засагч, судлаач А.Батпүрэвтэй ам.долларын ханшийн талаар ярилцлаа.


-Сонгуулийн дараахь эдийн засаг ямар байх талаар эдийн засагчид тал бүрийн таамаг дэвшүүлсэн. Яг одоогийн байдлаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Та судлаач, эдийн засагч хүний хувьд сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

-Уржигдар Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Энэхүү тодотголоороо эдийн засгийн нөхцөл байдлаа юу гэж харж байна вэ гэдгийг хэлье. 2024 онд эдийн засгийн өсөлт долоон хувьтай байх төсөөллөөр Төсөв батлагдсан байгаа. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 7.6 хувь буюу төсөөлснөөсөө бага зэрэг илүү явж байна гэсэн. Гэтэл хоёрдугаар хагас жилд эдийн засгийн өсөлт байхгүй. Зарим салбарт удаашралтай зүйл ажиглагдах болсон. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг өнгөрсөн өвөл, хавар хүндэрсэнтэй холбоотойгоор энэ намар буурах хандлагатай байна. Энэ утгаараа анхны төсөөлж байсан шиг долоон хувьдаа хүрэхгүй буюу жилийн дүнгээрээ 5.6 хувийн өсөлтийг л үзүүлэх чигтэй байна гэсэн байдлаар төсвийн тодотголоо оруулж ирж байна лээ. Миний хувьд энэ өсөлт бодитой үнэлгээ юм болов уу гэж харж байгаа.

-Яагаад эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарна гэж. Шалтгааныг нь та товчхон хэлэхгүй юу?

-Манай экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний эрэлт буурч байна. Эрэлт буурахаар дагаад үнэ нь буураад байгаа. Нэгхэн жилийн өмнө 300 ам.долларын үнэтэй байсан нүүрс яг одоо 250 орчим ам.долларын ханштай явж байна. Энэ оны эцэс рүү өшөө ч буурах магадлалтай байгааг хэлж байгаа. Учир нь Хятад улсын эдийн засаг удаашралтай байна. Тэр дундаа гангийн үйлдвэрлэлүүд нь хаагдаж байгаа зэрэг шалтгаанаас болж экспорт багасах төлөвтэй байна. Энэ утгаараа эдийн засгийн өсөлт анхны төсөөлсөн долоон хувиасаа буурах хандлагатай байгаа.

-Манай улсын эдийн засгийг тогтвортой байлгах гол суурь бол валютын нөөц. Нэг хэсэг валютын нөөц хоёр тэрбум ам.доллар руу орсон. Харин одоо таван тэрбум ам.доллараас давсан. Цаашдаа валютын нөөцөө хэрхэн яаж нэмэгдүүлэх боломжтой юм бэ?

-Валютын нөөцөө нэмэгдүүлэх гол арга зам нь экспортоо өсгөх. Яг одоогийн байдлаар Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн баяжмал хоёр л байна. Энэ бол маш эмзэг эдийн засаг гэсэн үг.

Зэс, эсвэл нүүрс дээр ямар нэгэн байдлаар үнэ буурчихвал дагаад валютын нөөц буурна. Нэмэгдүүлэх боломж багасна гэсэн үг. Тийм учраас бид зөвхөн нүүрс, зэс биш бусад бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Тэгж байж эдийн засгаа төгөлдөржүүлэх боломж гарч ирнэ. Ингэснээр нэг бүтээгдэхүүн дээр уналт үүслээ гэхэд өөр нэг бүтээгдэхүүнээр эдийн засгаа нөхөж байвал улсын эдийн засаг тогтвортой болно. Харамсалтай нь бид нөхөх, эдийн засгаа төгөлдөржүүлэх чиглэлдээ дорвитой бүтээмжийг бий болгож чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой гол ажил бол экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл уул, уурхайн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг гадагшаа гаргадаг болмоор байна гэсэн үг. Үүнд л бүх зүйлээ зориулах хэрэгтэй.

-Ам.долларын ханшаас шалтгаалж иргэдийн амьжиргаа янз бүр болдог. Ханш буурвал амьжиргаа өсдөг. Ханш өсөхөөр амьжиргаа эсрэгээрээ буурдаг. Тэгэхээр иргэдээ бодохын тулд ам.долларын ханшийг байж болох хамгийн доод хэмжээнд л хүргэх ёстой юм шиг. Ер нь одоо байгаа ханшийг буулгах боломж юу байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн уул, уурхайн бүтээгдэхүүнээс гадна бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ бид экспортод их хэмжээгээр бүр эдийн засагт нөлөөлөх хэмжээгээр гаргаж байж ханш тэр чинээгээрээ буурна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийг буулгахын тулд экспортоо эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Экспорт нэмэгдсэнээр валютын нөөц нэмэгдэнэ, төгрөгийн ханш тогтвортой болно. Энэ хоёр үзүүлэлт тогтвортой байснаараа том зургаараа улсын эдийн засаг тогтвортой болно гэсэн үг. Төгрөгийн ханшаа чанга байлгахын тулд Монгол Улс аль болох их хэмжээний ам.доллар олдог байх хэрэгтэй. Ам.доллар олдог эх сурвалж нь нэгдүгээрт экспорт, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шууд хөрөнгө оруулалт орж ирж байж Монгол дахь ам.долларын хэмжээ нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр төгрөгийн ханш чангарах нь эерэг болон сөрөг талтай.

-Сул тал нь юу вэ?

-Өнгөрсөн жилийн яг одоо байгаатай харьцуулбал төгрөгийн ханш бага зэрэг чангарсан байгаа. Түрүү жилийн өдийд ам.доллар бараг 3500 төгрөг хүрч байсан. Харин одоо ам.доллар 3380 орчим төгрөгтэй тэнцэж байна. Манай улсын хувьд дийлэнх хэрэгцээгээ импортоор авдаг. Энэ утгаараа төгрөгийн ханш чанга байх тусам импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хямд байна. Үүгээрээ төгрөгийн ханш чангарах нь давуу талтай. Тиймээс урт хугацаандаа төгрөгөө аль болох чангалах бодлого явуулах ёстой. Гэвч нөгөө талдаа сул тал нь бас байна. Аль болох төгрөгийн ханш гадаад валюттайгаа зохистой, оновчтой хэмжээнд л дүйцэх хэрэгтэй. Ингэж байж Монголын экспорт гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, бидний зарж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа төгрөгийн ханш хэт өндөр байж болохгүй. Хэрэв ханшаа чангалаад байвал бидний зарж байгаа экспортын бүтээгдэхүүнүүдийн эрэлт багасна. Зах зээл нь хумигдана. Тэгвэл жинхэнэ утгаараа эдийн засгийн уналтад орно. Энэ бол том эрсдэл. Энэ эрсдлээ бид тал бүрээс нь бодож ханшаа тогтвортой л байлгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ам.долларын ханшийг болж өгвөл буулгаад байх хэрэгтэй гэдэг ойлголт бол өрөөсгөл шүү гэдгийг хэлье.

-Зарим эдийн засагчид яг өнөөгийн эдийн засаг дээрээ тулгуурлаад харвал ам.долларын ханш хоёр дахин буурах боломжтой гэж үздэг. Энэ нь дэндүү хийсвэр ойлголт гэсэн үг үү?

-Хоёр дахин буурах тооцоолол яг ямар байдлаар гарч ирээд байгааг би эдийн засагч хүнийхээ хувьд огт ойлгохгүй байгаа. Миний харж байгаагаар ам.долларын ханш огцом буурах боломж ойрын жилүүдэд гарахгүй болов уу. Огцом бууруулахын тулд тэр чинээгээрээ Монгол Улсын экспорт эрс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бидэнд экспортоо хэд дахин нэмэх боломж бололцоо яг одоо байгаа бил үү гэдгээ бодох хэрэгтэй.

Categories
story-news

ТОЙМ: “УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 12, Суулга одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 05:49 цагт мандаж 20:04 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 градус, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус,

өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16…+21 градус, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, Их нууруудын хотгороор +30…+35 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • 126 гишүүнтэй парламент анхны хуралдаанаа хийв
  • Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая” хэмээн өгүүллээ.

Эдийн засагч Г.Батзориг “Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засагтай орон. Иймд худалдааны бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай” гэлээ.

  • “Баримт, үйл явдал” нүүрт Монгол Улсын заан Дэндэвийн Амгаа “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан” хэмээв.
  • ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинд 11 настай охид, хөвгүүдийг үнэгүй хамруулна” гэв.

ГАДААД МЭДЭЭ: Украины армийн ээлжит амжилтууд

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хэн гэдгээ үзүүлээд өг” номын тухайд


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль маргааш эхэлнэ DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тайж хайрхны бэлд зохион байгуулагдана.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд язгуур урлагийн тоглолт, зан үйлийн отог, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, уламжлалт хоол хүнсний амталгаат худалдаа зохион байгуулагдана. Мөн энэ үеэр Монгол Улсын 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр гэх зэрэг олон талт арга хэмжээ болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Noname, Flash, Outlaw, Мөнхийн реп хамтлаг дахин тоглолтоо хийхээр болжээ DNN.mn

“Noname, Flash, Outlaw, Мөнхийн реп нар энэ сарын 09-нд “Hit park”-д “ALL IN HIT” тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл тэд Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 25-ны өдөр үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийхээр болжээ.

Тасалбарын тухайд, VIP 500,000, Fan zone 100,000, энгийн 69,000 төгрөг бол Earlybird тасалбарыг 49,000 төгрөгөөр худалдаалах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үер усны аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-135 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдсэн байна.

Бэлтэс, Үүр, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Ялалт баг/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу 16-нд Эг гол Хантай баг орчимд усны түвшин 20 см, Онги гол Сайхан-Овоо орчимд 10 см нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг зөвлөлөө DNN.mn

Улаанбурхан өвчний халдвар авсан хүн амьсгалах, ханиах, найтаахад вирус ойр орчимд тархдаг.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй, вирусээр үүсгэгддэг өвчин.

Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.