Categories
мэдээ нийгэм цаг-үе

Outlaw: 20 жилийн ойн тоглолт маань үзэгчдэдээ хүргэх хамгийн том бэлэг гэж бодож байна DNN.mn

“Outlaw” хамтлагийн “Зүрхэн тэнгэрийн наран” 20 жилийн ойн тоглолт энэ сарын 20- нд Hit раrk-д болох юм. Энэхүү тоглолтын талаар мэдээлэл өглөө.

Хамтлагийн ахлагч Э.Ариун-ЭрдэнэOutlaw” хамтлаг өнгөрсөн жилээс эхлэн 20 жилийн ойн тоглолтоо хийнэ гэдгээ цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэж байсан. Бидний төрсөн өдөр энэ сарын 20-нд ХитПаркт болно.

Тоглолтод 20 орчин уран бүтээлч оролцоно. Хамтлагийн хувьд 35 уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэнэ. Энэ зүгээр нэг тоглолт биш харин  “Outlaw” хамтлаг 20 жилийн турш юу хийснээ сонсогчдодоо хүргэх чухал тоглолт. Хамтлагийн гишүүд зохион байгуулалтын багт ажиллаж байгаа. Бид 35 дуунаас 10 дууг нь амьд хөгжмийн хамтлагтай хамтарч дуулахаар бэлдсэн” гэв.

Хамтлагийн гишүүн Г.ЧинзоригЭнэ тоглолтын хувьд “Outlaw” хамтлагийн ойн баяр учраас өөр түвшинд хийхийг хичээж байна. Бүгдээрээ ирээд үзээрэй. Тоглолт маань үзэгчдэдээ хүргэх том бэлэг гэж бодож байна” хэмээн ярилаа.

Хамтлагийн гишүүн  Б.Жаргал “Тоглолт маань болоход тун ойртсон байна. Манай хамтлаг 20 жилийн ой, үзэгч фенүүддээ зориулж Respeck ticket гаргасан. Сүүлийн үед зам тээврийн осолтой холбоотой харамсалтай мэдээллийг их авсан. Тиймээс энэ тасалбарын орлогоос 20 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газарт өгнө” гэв.

Мөн Хамтлагийн ахлагч Э.Ариун-ЭрдэнэAll In Hit” тоглолт давхцаж буйтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр “All In hit-2 тоглолт болсны дараа зохион байгуулагчдын зүгээс манай хамтлагтай ирж уулзаж All In hit-3 тоглолтыг хийе гэдэг санал тавьсан юм. Үүнд манай хамтлагийн зүгээс “Ийм зүйл байж болохгүй. Ирэх жил болно” гэдэг саналыг хэлсэн. Гэвч манай хамтлагийн тоглолтын тов “All In Hit-1” дээр аман байдлаар гарчихсан байсан учраас боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Миний санаж байгаагаар есдүгээр сарын 21-ний өдрийг өөрсдийнх нь өдөр гэж ойлгосон. Гэвч найзууд маань “Outlaw” хамтлагт маш том гэнэтийн бэлэг барилаа. Найзууддаа баярлалаа, тоглолтод маань хамгийн том бэлэг байлаа, амжилт хүсье гэж хэлье” гэсэн юм.

Сонирхуулахад, Тус тоглолт 62м метр урт тайз, 2100 ширхэг лед, “All in hit-1” тоглолтын Жак-ын хөгжим болон өөр компаниас нэмэлт сет авч ашиглаж буйгаараа давуу талтай. Түүнчлэн 2100 лед дэлгэцэн дээр гарах дүрс нь 4К-аар цацагдах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын дундаж цалин 2.5 сая төгрөг болжээ DNN.mn

Үндэсний Статистикийн Хорооноос 2024 оны хоёрдугаар улирлын дараах дундаж цалингийн хэмжээг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,654, өмнөх улирлаас 1,460-аар өссөн. Харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 18.5 мянганаар нэмэгдсэн аж.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг, голч цалин хоёр сая төгрөг болсон байна. 

Уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Нярай хүүхдээ хаясан хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41298, мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 445 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал,

Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хөрсний бохирдол үүссэн 15 га талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах ажлыг эхлүүллээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол үүссэн 15 га талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинат орчмын хөрсний бохирдол үүссэн 7 га талбайгаас эхлүүлээд байна.

Тус байршил нь барилгын хог хаягдал /цемент, арматурын төмөр/ болон нянгийн бохирдолтой бохир ус /тогтмол нуур үүсэж үнэр орсон/ байдалтай байсан нь тухайн хорооны иргэдийн зорчих орц гарцыг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулахаас гадна хуримтлагдсан хог хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдол, газрын элэгдэл доройтол, эвдрэл үүссэн тул орчны бохирдлыг саармагжуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ болон харьяа хороодын хэсгийн албан хаагчид хамтран ажиллаж байна.

Тус байгууллага нь хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулах ажлын явцад захиалагчийн хяналтыг 2 жилийн хугацаанд тавьж ажиллах ба нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн газрыг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг иргэд, олон нийтийг эрүүл аюулгүй, орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.   

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болно DNN.mn

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плаза хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүрэг 2, 3-р хорооны нутаг дэвсгэр, Хонхны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ.

Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд хааж, засварлана гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автомашингүй өдөр”-өөр зах худалдааны төвүүд ажиллахгүй DNN.mn

Есдүгээр сарын 21-ний бямба гаригт “Автомашингүй өдөр-2024″ болно.

Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд инфляц 6.5 хувьтай гарчээ DNN.mn

Улсын хэмжээнд инфляц 6.5 хувьтай гарчээ.

2024 оны наймдугаар сард улсын хэмжээнд инфляц 6.5 хувьтай гарсны 2.1 нэгж буюу 32.4 хувиар хүнсний бүлэг нөлөөлжээ. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ жилийн өмнөхөөс 6.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Үүнд, хүнсний бараа буюу ундаа усны бүлгийн дүнгээр 7.3 хувь, хувцас бөс бараа гутлын үнэ 7.2 хувь, гэр ахуйн бараа, тавилга 6.5 хувь, зочид буудал нийтийн хоол 7.4 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн дүн 18.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэлд 7898 хүүхэд бүртгүүлжээ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны цахим бүртгэлийг И-Монголиагаар дамжуулан хүлээн авч дууслаа.

Цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 7,898 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд бүртгүүлсэн Таны утасны дугаар руу мессежээр илгээгдэнэ.

May be an image of 1 person and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно DNN.mn

Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024″ болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:

  • Д.Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.

Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.