Нийслэлийн Цэргийн штабаас “Оюутан цэрэг”-ийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийж байна. “Оюутан цэрэг” сургалт 3 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэх ажээ.
Угцэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их дээд сургуулийн сургалтын алба сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулна. “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой. 6 сарын 15-8 сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдана. Мэргэжлийн бэлтгэлийн үеэр 11 төрлийн цэргийн нарийн мэргэжил эзэмших гэнэ. Энэ хугацаанд хоёр кредитийн төлбөр төлөх ёстой аж. Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтээ сургуулийнхаа сургалтын албаар дамжуулж гаргана.
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад 1,000 гаруй оюутан хамрагдах төлөвтэй байгаа гэнэ.
“Оюутан цэрэг” сургалт нийслэлээс гадна 13 аймагт зохион байгуулагдаж байгаа аж.
Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
- Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг’ сургалтад хамрагдах зөвшөөрөл/
- Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх
Бүртгэл явагдах газар:
- Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө
- Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘Иргэний танхим*-д
- Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘Иргэний танхим’-Д
- Хан-Уул дүүрэг- Дүүргийн ‘Соёлын ордон’-д
- Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө
Б.ҮРЖИГ