Categories
гадаад мэдээ

ОУВС: Дайны нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарч, инфляц эрчимжинэ DNN.mn


ОХУ, Украины дайн нь 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрс удаашруулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгааг ОУВС–ийн шинээр гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ. Ялангуяа шатахуун, хүнсний үнийн огцом өсөлт нь бага орлоготой орнуудын эмзэг бүлгийн иргэдэд хүчтэй цохилт болно гэж үзэж байна.

Тус байгууллагын төсөөлж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд өнгөрсөн онтой харьцуулахад огцом саарч 3.6 хувь хүрэхээр байна. Өнгөрсөн 1-р сарын төсөөлөл 4.4 хувь байв.

Хүснэгт 1: ОУВС-ийн төсөөлөл, 2022.IV

2021

2022

2023

Дэлхийн эдийн засгийн өсөлт

6.1%

3.6%

3.6%

Өмнөх төсөөллөөс өөрчлөгдсөн хувь

-0.8%

-0.2%

Мөн дайны нөлөөгөөр түүхий эдийн үнэ өсөж, үнэ өсөх дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд инфляц 2022 онд хөгжингүй орнуудад дунджаар 5.7 хувь, хөгжиж буй орнуудад 8.7 хувь байхаар төсөөлжээ. Энэ нь өмнөх буюу 1-р сард гаргасан таамаглалаас 1.8-2.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм.

Тус тайланд инфляц олон оронд тулгамдаж буй хамгийн чухал бөгөөд төвөгтэй асуудал болсныг онцолжээ. Дайны өмнө эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, түүхий эдийн үнэ нь инфляцыг аль хэдийн нэмэгдүүлээд байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн АНУ-ын Холбооны нөөцийн банк зэрэг төв банкууд бодлогоо чангаруулах алхмыг хийж эхлээд байв. Дайнтай холбоотой үүссэн хүндрэлтэй байдал нь энэхүү дарамтыг улам нэмэгдүүлсэн бөгөөд АНУ, зарим Европын орнуудад инфляц 40 жилийнхээ дээд түвшинд хүрснийг мөн тус байгууллага онцлон дурджээ. ОУВС-ийн төсөөллөөр инфляцын түвшин илүү урт хугацаанд, өндөр хэвээр хадгалагдахаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *