Categories
мэдээ улс-төр

ОУВС-аас төсвийн тодотголыг нягтлахыг зөвлөжээ

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргажээ.

Тиймээс ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгчээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн саяхан ОУВС-ийн хаврын уулзалтад оролцоод ирсэн юм. Тэрбээр энэ тухай “Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудал хэвээр үргэлжилж байна. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ сарын 28-ны өдөр ОУВС-ийн захирлуудын хурлаар орно. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас ОУВС-ийн захирлуудын хурлаар шийдэгдэнэ гэж бодож байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *