Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 17 иргэнийг хайх эрлийн ажиллагааг эхлүүлжээ

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн өнгөрсөн бямба гаригт авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 иргэн сураггүй болсон талаар Улсын онцгой комисс Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа ажээ. Мөн тус аймгийн цагдаа, эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байгаа аж. Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Бас Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн хоёр эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг нисдэг тэргээр Отгон суманд очжээ. Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангасан тухай хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *