Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас өчигдөр нийслэлд найман хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

  • 2019.05.27ны өдрийн 14:30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг 11 дүгээр хороо Эх нялхасын гудамж, Эх нялхсын эмнэлгийн гарцанд дээр гарцаар гарч явахад нь Toyota Spacio маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 57 настай А, 6 настай Б, 5 настай А нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн,
  • 2019.05.27ны өдрийн 16:10 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 24 дүгээр хороо Баруун салааны зам, “Тэс Петролум” ШТСын урд замд Mitsubishi Minicab маркийн автомашин Toyota Kluger маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай Г, 58 настай Д нарын 5 хүн гэмтсэн.
  • 2019.05.27ны 13.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг “3-р подем” гэх газар /Сумын төвөөс урагш 10км-т/ шороон замд амины Mazda Familia маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Н нас барсан хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *