Categories
гадаад мэдээ

Орос, Украины асуудлаар Хятадын тал байр сууриа илэрхийллээ || DNN.mn

Орос, Украины асуудлаар Хятадын тал байр сууриа илэрхийллээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Украины асуудлаарх Хятадын талын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр

  • Хятадын тал улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн хамгаалахыг уриалж, энэ байр суурин дээрээ тууштай, тодорхой байдаг. Украины асуудалд ч мөн адил энэ байр суурийг баримтална.
  • Хятадын тал нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзлийг баримтална. Нэг улсын аюулгүй байдлын төлөө бусад улсын аюулгүй байдлыг хохироож болохгүй, тэр тусмаа хүчлэх, тэр ч байтугай цэргийн бүлгийг өргөтгөх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангадаг байж болохгүй гэж үздэг. Хүйтэн дайны сэтгэлгээг бүр мөсөн орхих хэрэгтэй. Улс орнуудын аюулгүй байдлын зүй ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх хэрэгтэй. НАТО дорно зүгт тасралтгүй тавантаа тэлж байгаа нөхцөлд, ОХУ-ын аюулгүй байдлын тал дээрх зүй ёсны шаардлагыг чухалчилж, зохистой шийдвэрлэх нь зүйтэй.
  • Хятадын тал Украины хямралыг энх тайвнаар шийдвэрлэх бүхий л дипломат хичээл зүтгэлийг дэмжинэ. Хятадын тал ОХУ болон Украины хооронд богино хугацаанд шууд яриа хэлэлцээ хийхийг дэмжих болно.
  • Хятадын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, бүс нутгийн тогтвортой байдал, улс орнуудын аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Аюулгүйн зөвлөлийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ хурцадмал байдлыг намжаах учиртай болохоос үйл явдлыг дэвэргэх ёсгүй. Дипломат зарчмаар асуудлыг шийдвэрлэхэд тустай байх хэрэгтэй бөгөөд нөхцөл байдлыг улам дордуулах ёсгүй. Үүнтэй холбогдуулан, Хятадын тал хүч хэрэглэх, хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн Аюулгүйн зөвлөлийн тогтоолын долдугаар бүлгийг сайшаадаггүй гэлээ.

Түүнчлэн Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон хийгээд хариуцлагатай их гүрний хувьд, олон улс дахь өөрийн үүргийг ямагт үнэнчээр биелүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энх тайван, аюулгүй байдлын асуудалд, Хятад улс хамгийн сайн амжилттай улс. Бид хэзээ ч бусад улсад түрэмгийлж, төлөөллийн дайн өдөөж, эрхшээлийн цар хүрээг эрэлхийлж, цэргийн бүлэглэлд оролцож байгаагүй.

Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулахын төлөө ажиллах болно. Бид цаашид ч мөн бүх ноёрхогч хүчийг тууштай эсэргүүцэж, хөгжиж буй улс орнууд, ялангуяа, жижиг дунд улс орнуудын зүй ёсны, хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална гэж Ван И хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *